demberels@parliament.mn   51 261503

Мөнгөгүйгээр бизнес эхэлж болох уу?

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 775

2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Монголын шилдэг эдийн засагчдын дунд зохион байгууллагдсан  Монголын хөгжлийн шинэ гарц юу вэ? Сэдэвт \лекц\, халз мэтгэлцээнийг  хүргэж   байна.

Илтгэх урлаг ба шилдэг илтгэлүүд ном /тав дахь хэвлэл/ 2008 он

 АСУУЛТ ХАРИУЛТ: ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭН

 Асуулт 1: Монгол улс гадаадын зээл тусламжаар хөгжиж чадах уу ?

С.Дэмбэрэл: Зээл тусламж Монголд хэрэгтэй байлгүй яахав. Тэр байтугай 1980-аад онд өртэйгээр хөгжих гэсэн хөтөлбөрийг зарим улс орон баталж байлаа. Харин нэг анхаарах юм бий. Энэ нь зээл тусламжийг хамгийн үр ашигтай3apцуулахад л  хөгжлийн бодлого нь зориулагдаж байх учиртай. Хэн тэрхүү зээл, тусламжийг үр ашигтай ашиглаж чадах вэ? гэдгийг тооцож, оновчтой хувиарилж чадсан улс орон л хөгжинө дөө. Миний хэлэх гээд байгаа санаа бол зээл, тусламжийг п механизмаа зөв тогтоовол түүгээр хөгжихгүй гэхийн учир байхгүй.

П. Жасрай: Аливаа улс орон бол худалдаа наймаа хийж байгаа буюу харилцаж байгаа орноо өөрөөсөө ямар нэгэн байдлаар хараат болгож чадвал хөгждөг. Бусад орныг хараат болгох энэ арга нь зээл байдаг гэвэл итгэх үү та бүхэн? Тухайн орон өөрийн зээлтэй орноо халамжилж, тусладаг учраас л тэр. Энэ зарчим одоо хүртэл явж байгаа. Тиймээс зээл тусламжаас татгалзах  хэрэггүй. Өгч л байвал авч л байх хэрэгтэй. Монголын хувьд цаашдаа зээлээс бага багаар татгалзаж, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулж ирж, ажиллах аятай нөхцөлийг нь хангаж өгвөл эдийн  засгийн хөгжилд илүү түлхэц болно.

С. Ганбаатар: Өгсөн бүхнийг нь зүгээр л аваад байх гэж үү. Ямар нэгэн бодлогогүйгээр, ямар ч зорилгогүйгээр аваад тарамдаад хаядаг системээрээ устгачих юм бол маш аюултай  гэсэн санааг л би хэлмээр байна. Монгол орон энэ тал руугаа  нэлээн гүнзгий орчихсон байгаа. Сая Говь-Алтай аймагт явж байтал тусламжийн байгууллагынхан нэгэн ядуу айлын гадаа очоод “ Танайх үнэгүй түлээний мод авах уу гэсэнд гэр дотроос юу гэж хариулсан гээч. “Тэгээд хөрөөдөөд хагалчихсан юм уу?” гэж хариулж байсан. Америкийн уугуул иргэдэд маш их зээл тусламжийг жирийн хэрэгцээнээс нь илүү ихээр өгч байсан. Энэ давуу тал нь өнөөдөр тэдний сул тал болоод, зүгээр л боловсролгүй, харанхуй бүдүүлгүүд болж хоцорсон гунигтай жишээ байгаа. Монголыг тийм байдал руу ороосой гэж хүсдэг хүн байхгүй байх л даа. Гэхдээ л бид маш бодолтой байх ёстой.

Асуулт2: Авлигыг бүрэн гүйцэт арилгах эдийн засгийн ямар механизм байна вэ? Олон улсын ямар туршлага байдаг бол оо?

П. Жасрай: Одоогоос 2500 жилийн өмнө эртний Грекийн гун ухаантан Платон “Төр цэвэр байхын тулд төрийн түшмэдүүднэгдүгээрт хээл хахуульд өртдөггүй, хоёрдугаарт эрх мэдлийн төлөө хоорондоо өрсөлддөггүй байх хэрэгтэй.“ гэж хэлсэн нь буй. Ийм байдлыг хангахын тулд төрийн түшмэдүүдийг хувийн өмчгүй болгоод, эмэгтэйчүүдийг оролцуулан хүссэн бүхнийг нь төр хангаж өгөх ёстой гэж Платон тун оновчтой хошигносон байдаг. Гэвч энэ хошигнол биш, үнэн юм. Түүхийн бүхий л үед, хүн төрөлхтний аль ч хэсэгт, ямар ч оронд авлига байсаар ирсэн. Харин авлигаас салах гол арга зам бол төрийн албаны аппаратыг аль болох цомхотгож, төрөөс хараат хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг субъектүүдийг багасгаад, төрийн төлөө зүтгэж байгаа хүмүүсийн ирээдүйн амьдралыг нь баталгаатай болгож өгөх ёстой. Үүнээс өөр зам байхгүй байх аа.

С. Ганбаатар: Төрийн байгууллага, албан хаагчид иргэдэд чухам яаж үйлчлэх гээд байгаа нь тодорхой байх хэрэгтэй. Өнөөдөр газрын зөвшөөрөл авах хүн газрын зөвшөөрөл олгох журмыг унших биш, газрын албанд ажилладаг танил талаа хайгаад явчихаж байна. Ил тод байдал л чухал. Хороо дүүрэг аймаг, сум нэг бүрийн төсөв, түүний зарцуулалт тодорхой баймаар байна. Улаанбаатар хотын хорооны даргаас эхлээд бүх албан тушаалтан яагаад данхар данхар жийп уначихсан байгаа юм бэ? Та бүхний, иргэний нийгмийн оролцоо байхгүй болчихсон учраас төр нь ингэж данхайгаад, маш их хүнд суртал, авлигын үүр уурхай болчихоод байгаа юм. Монгол оронд амьдарч байгаа иргэн болгон ирээдүйн ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө өнөөдөр хариуцлага үүрэх ёстой. Бид бодсоноосоо өөрөөр ярьдаг нийгэмд амьдарч байгаа. Бодсоноороо ярьдаг болгохын тулд бид өөрсдөө хичээе.

С. Дэмбэрэл: Эдийн засгийн эрх чөлөөний гэдгээрээ манай улс маш доогуур явж байгаа. Бизнесийн таатай орчин, эдийн засгийн эрх чөлөөг бүрэн хангасан тогтолцоо алга байгаагаас л хүнд суртал, авлига оршиж байгаа юм. Монголын  төр тоглоомын шударга дүрмийг тогтоож өгөөгүйд хэргийн учир бий. Төр хүнд суртал, авлигын тогтолцоог өертөө хийчихсэн мэт дүр зураг харагддаг. Тиймд авлигыг арилгахын тулд засаглалынхаа технологийг л өөрчлех ёстой.

Асуулт 3 : Нүүдлийн мал аж ахуйтайгаа зууралдсаар байгаа тул Монгол улс хөгжихгүй байна гэх үзэл бодол сонсогддог. Хөдөө аж ахуйг үндсээр нь өөрчилж болох уу?

С. Ганбаатар: Эрчимжүүлсэн мал аж ахуйн тухай их ярих болжээ. Монгол орны хувьд бэлчээрийн мал аж ахуйтайгаа байхад л болно. Түүнийгээ л додомдоод, гайгүй шиг л авч явж байвал барав даа. Харин үүний хажуугаар хедөө аж тариаланг дээд зэргээр хөгжүүлэх боломж манайл ' зүйл нь ус. Гэвч Энэтхэгийн нэг судлаач надад хэлж Танайх усгүй гэж ярих юм ямар сонин юм бэ. Так^ Уул чинь үүл дууддаг. Үүл нь бороо болж ордог. Тэгээл шар усны үер болдог. Яагаад та нар үүнийгээ тогтоон барьж болдоггүй юм бэ. Газар доогуур нь шуудуу явуулж, эсвэл том том сан хийдэг ч юм уу. Та нар хөдөлмөрлөхгүй байна. Толгой дотор чинь газар тариаланг хөгжүүлнэ гэсэн сэтгэхүй алга. Тархин дотроо эхлээд ургуулж , газар тариалангаа  хөгжүүлээ ч ээ” гэж. Монгол орны хамгийн том ирээдүй газар тариаланд байгаа. Яагаад гэвэл, технологи хөгжчихсөн өнөө үед маш  давуу талтай салбар бол газар тариалан.

С. Дэмбэрэл: Өөрчилж яах гэж байгаа юм бэ? Эргүүлээд асуумаар байна. Эрчимжсэн мал ахуй гэдгийг олон жил ярилаа л даа. Гэвч нүүдлийн мал ахуй маань олон зуун жил манай соёл иргэншил. Соёл иргэншлийг өөрчлөх гэсэн оролдлого маань хөгжил мөн үү гэдэг эргэлзээ надад төрдөг. Миний бодлоор нүүдлийн мал аж ахуй байж л байг. Max, сүүнээсээ эхлээд бидэнд хэрэг болно уу л гэхээс гай болохгуй.

П. Жасрай: Хөдөө аж ахуйгүйгээр Монгол орон хөгжиж чадахгүй ээ. Бэлчээрийн мал аж ахуйг суурин эрчимжсэн ахуйтай хамгийн оновчтой хэлбэрээр зөв хослуулах хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйд хамгийн ирээдүйтэй шинэ биотехнологийн арга ололтыг нэвтрүүлэх шаардлага бас бий. Өнөөдөр Америкт усалгаагүй, хуурай газар цагаан будаа тарих биотехнологийн туршилтын ажил явагдаж байна. Эхний үр дүнгээ ч өгч эхэллээ. Гэтэл Монголд зэрлэг цагаан будаа ургадаг байсныг бид өөрсдөө одоо хүртэл мэддэггүй байж. Тэр зэрлэг цагаан будааг Латин Америкийн усалгаагүй газар тариалсан цагаан будаатай биотехнологийн аргаар эрлийзжүүлж чадах юм бол тэр хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлыг амжилттай шийдэж чадна. Хөдөө аж ахуйг эрчимжүүлж, сайжруулах нь зөв. Тэнд биотехнологийн аргыг тууштай нэвтрүүлэх ёстой. Энэ бол Монголын ирээдүйн хөгжлийн нэг гол чиглэл шүү.

Асуулт 4 : Өнөөгийн боловсролын хоцрогдлыг яаж арилгах вэ? Монголд хамгийн чухал,хэрэгцээтэй мэргэжлийг нэрлэхгүй юу?

С. Дэмбэрэл: Боловсролын зах зээл дэх эрэлт, нийлүүлэлт хоёр нь хоёр тийшээ салчихсан шиг санагддаг. Тиймд Монголын боловсролын тогтолцоо хэрэгцээтэй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаа тухайд би тоймтой юм хэлж чадахгүй нь.

П. Жасрай: Манай боловсролын систем одоог хүртэл зөвхөн мэдээлэл өгөх хэмжээнд л явж ирсэн. Одоо тэгвэл мэдээллийг мэдлэг болгодог боловсрол хэрэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл, мэдлэг гэдэг мэдэж байгаа юмаа бодит байдал, баялаг үйлчилгээ болгож чаддаг түвшинд хүрэх ёстой. Үүнд хүрэхийн тулд хэрэгцээгээ сайн хангадаг байх хэрэгтэй. Зах зээл дээр хэрэгцээтэй байгаа мэргэжил бүхэн чухал.

С.Ганбаатар: Би маркетингийн            мэргэжлийг  хамгийн ихээр сонгоосой гэж хүсч байна. Дарга урлагийг сайн сурах хэрэгтэй юм уу даа. Боловсролын тухайд би нэг сонин юм яръя. Арван жилийн нэг хоёрдугаар ангийн багш нар хамгийн үр дүнтэй ажилладаг юм шүү дээ. Учир нь тэдний сургасан хүүхдүүдийн юу сурсан үр дүн нь тодорхой. Тэр үр дүнг аав ээж нь өөр хэн ч тодорхойлж чадна. Харин долдугаар ангиас дээших боловсролын үр дүнг тооцох нь ярвигтай болоод ирдэг. Тиймээс боловсролыг ямар үзүүлэлтээр хэмжиж, дүгнэх вэ? гэдгийг ойлгомжтой болгомоор санагддаг. Жишээ нь: Их дээд сургуулийн төгсөгчдийг гадаадын сургуульд тэтгэмжээр явдаг байдлаар нь дүгнэлт хийдэг байвал шударга байх болов уу гэж бодож байна.

Асуулт 5 : Мөнгөгүйгээр бизнес эхэлж болох уу?

П.Жасрай: Болно оо. Мөнгөгүйгээр бизнес эхлэх хамгийн сайн арга бол aмьдрах чадвартай аятайхан төсөл хийчихээд хөрөнгийн бирж дээр гарч, хувьцаа худалдан мөнгөө цуглуулж авах. Өөрөөр хэлбэл бусдын мөнгөөр бизнесээ эхлүүлэх арга юм даа.

С.Ганбаатар: Жасрай гуай маш гоё хариулах шиг боллоо. Залуу бизнесменнүүддээ зөвлөхөд шууд ажил дээр, амьдрал дээр гарангуутаа бизнес эхлэх гэж бүү яраарай. Мөнгөөр эхэлж хөрөнгө оруулалт хийсэнд орвол цагаараа хөрөнгө оруулалт хийгээрэй гэсэн үг байдаг юм шүү. Эцэст нь чи дампуурлаа гэхэд чи цаг л алдсан байна. Харин мөнгө алдаагүй байна шүү дээ. Мөнгө өнөөдөр хил хязгааргүй дэлхийг хэрж байна. Монгол улс 16 банктай гэж бодохоор мөнгө асуудал биш гэсэн үг. Ганцхан санаа, туршлага чухал юм. Эстонийн сангийн сайд байж байгаад бизнест хөл таьвж  улсынхаа бизнесийн 70%-ийг хяналтандаа авсан нөхөр “Бизнесийн арга ажиллага,  туршлага гэдэг нь мөнгөнөөс илүү хөрөнгө оруулалт юм“ гэж хэлсэн байдаг. Одоо  Жасрай гуай бизнес хийх юм бол баллах нь ээ дээ, тийм ээ? Тэгэхлээр болж өгвөл битгий хийгээрэй дээ, Жасрай гуай /хөхрөв/

С.Дэмбэрэл: Наад асуулт чинь прагматик хариулт шаардсан юм байна. Гэхдээ би ингэж хариулмаар санагдлаа. Бизнес эхлээд тархин дотор буюу мөнгө олох төлөвлөгеөгөө маш сайн боловсруулахаас л эхэлнэ гэж. Энэ шатанд мөнгө огт шаардлагагүй гэдэг нь ойлгомжтой.

Асуулт 6: Монголын хөгжилд саад болж байгаа зүйлийг нэг өгүүлбэрээр хариулахгүй ю?

С. Ганбаатар: Энэ чинь аягүй олон өгүүлбэрээр хариулахаар сэдэв дээ. Саад болж байгаа хамгийн гол зүйл бол сэтгэлгээний хоцрогдол. Өнөөдөр энэ толгой дотор байгаа сэтгэлгээг авч хаях үнэхээр хэцүү байна нээрээ. Бид галзуурсан цаг үед амьдарч байгаа. Тиймд бидний сэтгэлгээ ноомой. Нэгэн хэвийн байх нь яагаад ч зохицохооргүй болсон. Бид маш хоцорч сэтгэж байгаа учраас хөгжил түрүүлж байна.

С. Дэмбэрэл: Монголын хөгжилд саад болж буй зүйл олон бий нь үнэн. Гэхдээ хоёрхон саадыг би онцлоё. Хөгжлийнхөө тухай итгэл үнэмшил байхгүй байна, энэ бол нэг дэх том саад. Хоёрдугаарт нь, энэ С. Ганбаатарыг уурлуулаад байгаа зүйлс байх /инээв/

П. Жасрай: Минийхээр бол Монголын хөгжилд одоо учирч байгаа хамгийн том саад бэрхшээл бол хуучин цагийн бэлэнчлэх сэтгэлгээний хаялганаас салж чадахгүй байгаа, өөрсдөө бүтээж хийхийн төлөө хүн бүр чармайн зүтгэхгүй байгаа нь болов уу даа гэж бодож байна.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->