demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Нийгмийг уриалан дуудсан эдийн засгийн шинэчлэлүүд хэрэгтэй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1166

2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Монголын шилдэг эдийн засагчдын дунд зохион байгууллагдсан  Монголын хөгжлийн шинэ гарц юу вэ?Сэдэвт лекц, /халз мэтгэлцээн/-ийн үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн тавьсанНийгмийг уриалан дуудсан эдийн засгийн шинэчлэлүүд хэрэгтэй сэдэвт лекцийн хүргэж  байгаадаа таатай байна.

Илтгэх урлаг ба шилдэг илтгэлүүд ном /тав дахь хэвлэл/ 2008 он

Хөгжлийн тухай миний ойлголт маш энгий! 5Ц+ХҮ гэж томъёолж болно. Цэвэр байгаль орчин,  цэгцтэй боловсрол, шинжлэх ухаан, цэвэр үйлдвэрлэл, нийгэм+худалдаачин үндэстэн гэсэн үг л дээ.

Зах зээлийн харилцаанд шилжин орсноос хойш өнөөг хүртэл бидний явж ирсэн цаг хугацаа бол тайвшралын үе юм болов уу. Сайхан болчихоод тайвшраад байгаа хэрэг л дээ. Ерөөсөө энэ нийгэм чинь цаашаа эдийн засгийн тууштай өөрчлөлтийг хүсэмжлээд байгаа хэрэг.Нийгмийг уриалан дуудсан эдийн засгийн шинэтгэлүүд  үнэхээр хэрэгтэй. Зарим хүмүүс надтай санал нийлэхгүй байж магадгүй. Тухайлбал энд илтгэл тавьсан эдийн засагч  С.Ганбаатар Юу гэвэл өнөөдөр Монгол улсад хувьсгал хэрэггүй,  шинэтгэл хэрэгтэй гэж боддог.Улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, нийгмийн оюун санааны  шинэтгэл гэх мэт олон шинэтгэл биднийг хүлээж байгаа. Үүнийг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.Өнөөдөр эдийн засгийн өсөлтийг улс төрийн хүчнүүд нь хоорондоо булаацалдаж байна. Гэтэл ард түмэнд тэр өсөлтийн наалдац харагдахгүй байгаагийн хариуцлагыг яагаад булаацалдахгүй байна вэ?Эдийн засгийн шинэтгэлд юуг, яаж хийх вэ? гэдгийг бид хангалттай ярьдаг. Гэхдээ дандаа хоосон л яриад байдаг.  Тэгвэл энэ нь  маш энгийн зүйлээс л эхэлнэ шүү дээ. Ажлаа сайн хийж, санаачлагатай байх хэрэгтэй. Бас алсын хараа чухал. Эцэст нь өөдрөг байх ёстой.

Манай улс далайд гарцгүй. Гэхдээ оюуны гарц бий.

Стакантай дундуурхан усыг хоёр янзаар харж болдог. Тал нь хоосон гэж харах нэгэн байхад тал нь дүүрэн гэж хардаг хүн бас бий. Монголчууд “Тал нь дүүрэн байна” гэх хэсэгт нь зогсож байх учиртай юм.Харамсалтай нь манай улс яг ямар хөгжилд зориод байгаа нь тодорхой биш юм шиг санагддаг.Өнөөдер бид өөрсдийгөө аждагсан бол жирийн л нэг пирамидийн ёроолд амьдарч байгаа. Хүн төрөлхтний 4 миллиард нь тэр пирамидын доод талд, хоёр милиард нь бүр доод талд амьдарч байна. Дунд хэсэгт нь амьдарч буй цөөнхийн түвшинд хүрэхийг бид хөгжил гэж нэрлээд байна уу.Хөгжиж буй орнууд нь хөгжилтэй орнууддаа “ Та нар хөдөө аж ахуйдаа сүрхий хүрч байна аа, одоо болиоч ээ” эсвэл “ Бидэнд хөнгөлөлттэй нехцөл олгож өг” гэх мэтээр хүн төрөлхтний бий болгосон эдийн засгийн дэглэм уг пирамидыг бий болгожээ. Энэ зөв үү гэж асуу? Тэгвэл энэ буруу гэж би хариулна.Хөгжил нь эцсийн дүндээ одоогийнхоос илүү сайн сайхан амьдрах, хүний чадавхийг бэхжүүлэхэд л чиглэдэг. Улс орон, эдийн засгийн хөгжил гэх том нэрийдлийн цаана ч ердөө л яаж сайхан амьдрах вэ гэх ганц утга бий юм.Үүний тулд бодлого хэрэгжүүлдэг тусгай байгууллага гэж байна л даа. Түүнийг бид Засгийн газар гэж нэрлэдэг.Хүн терөлхтөн өнгөрсөнд маш олон алдаа хийсэн. Түүний  дотор хоёр алдааг онцлох ёстой. Нэг нь засаглалын алдаа.Товчоор хэлбэл, Засгийн газар гэх муу зүйлийг бодож явдал.Хоёр дахь гол алдаа нь байгаль орчиндоо дэндүү хайр найгүй хандсан. Байгаль орчныг зөвхөн бизнес, эдийн засгийн  үйл ажиллагаа явуулах талбар болгосон. Өөрөөр хэлбэл энэ нь цаашдаа хүний хөгжлийн нэг хүчин зүйл болох юм гэдгийг бодолцоогүй. Үүнийх нь хариуг байгаль өерөө өгч байна. Азоны давхаргын цоорхой, цунами, хар салхи зэрэг байгалийн гамшигт үзэгдэл бол хүн төрөлхтөнд өгч буй тэрхүү хариулт нь. Дэлхийд явагдаж буй энэ бүх үйл явц Монгол орныг| тойроогүй ээ. Өнөөдөр хотын төвийн харшид амьдарч байгаа баян, хотын захын ядуу хоёрын амьдралын чанарын асуудал  харьцангуй . Ядуу гэр бүлийнхэн өглөө болго цэвэр агаар амьсгалж байхад, баян гэр бүлийнхнийг өглөө салхивчаа нээхэд дүүрэн утаа орж ирдэг.Тэгэхээр хөгжлийг хэмжих мөнөөх шалгуүр маань өөрчлөгдөж байна гэсэн үг. Хөгжлийг нэг хүнд оногдох дотоодын нийт  нийт бүтээгдэхүүн гэгчээр хэмжих нь эргэлзээтэй бож ирлээ. Хүний амьдралын чанар, эдийн засгийн өсөлтийнх нь чанарыгхаруулдаг тийм үзүүлэлт рүү дэлхий шилжихээс аргагүй болж  байх шиг. Нэг хүнд оногдох хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн хэмжээ гэх мэт үзүүлэлтээр хөгжлөө хэмжих хандлага руу Европын орнууд ороод эхэлчихлээ.Бид ярьдаг л даа. “Улс орнуудын хөгжлийг яаж  гүйцэж түрүүлэх вэ” гэж. Тэгвэл зарим тохиолдолд хөгжихгүй байх вэ” гэж бодмоор болчихжээ.Засаг төрийн нэг алдаа нь хатуу байдагтаа. Бизнесийн төлөө юм шиг, бизнест зориулсан хууль дүрэм батлаад байгаа мэт атлаа эргээд бизнестээ саад учруулдаг. Энэ яагаад вэ?Өнөөдөр Монгол Улсын хуулийн засаглал юугаараа алдаад байна гэхээр дандаа “Ийм ийм зүйлийг болно” гээд зөвшөөрөл өгчихсөнд байдаг. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөх жагсаалт дээр тулгуурласан хуулийн тогтолцоо манайд үйлчилж байна. Энэ нь  хууль тогтоогчид хууль хийхдээ та бидний саналыг сонсдоггүйн шинж Хэрэв та иргэдийн тухай асуудлыг шийдэх гэж байгаа бол иргэнийхээ үгийг сонс. Ийм зарчмыг дэлхийн Засгийн газар болох НҮБ-ээс улс орнуудад тулгах болсныг энд хэлье.Замын хөдөлгөөний дүрэм бол хамгийн энгийн тоглоомын дүрэм. Хэрэгтэй үед төр буюу цагдаа гарч ирж зохицуулж өгнө. Үлдсэн үед нь жолооч болон зорчигчид дүрмийн дагуу л явдаг. Эдийн засаг дахь тоглоомын дүрэм ч яг ийм.Монголын эдийн засагт ухаалаг төрийн зохицуулалт хэрэгтэй байна. Ухаалаг төр гэж хүнээ сонсдог төрийг хэлдэг.Эдийн засгийн өсөлтийг бий болгодог зүйл нь эцсийн эцэст 15-хан настай хувийн хэвшил. Гэтэл түүний хөл, гар, биеийг элдэв дүрэм журмаар баглаад скочидчихсон. Энэ хүлээснээс нь салгаад, эдийн засгийн эрх чөлөөг илүү эдлүүлэх л Засгийн газар одоо хэрэгтэй.Манай хөрш Хятад улсад өнөөдөр хувийн хэвшлийнх нь үүрэг роль бүрэн утгаараа гарч чадаагүй байна. Хятадын эдийн засгийн гайхамшиг хэзээ гарч ирэх вэ? гэвэл хувийн хэвшил нь чөлөөт болсон үед гарч ирнэ.“Та ганцхан ухаантай биш шүү, Засгийн газар аа. Зах зээлийг гаднаас нь зохицуулах гэж оролдлоо. Энэ чинь бүтэлгүй болоод байна. Одоо зах зээлийн дотор нь байгаа хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтар, зөвлө”. Би өнөөдөр ингэж хэлмээр байна.Шинээр эмхлэгдэх Засгийн газрын эхний ээлжинд хэрэгжүүлэх есөн алхмыг би уншиж үзлээ. Цалин, тэтгэвэр нэмэх, залуу гэр бүлд мөнгө олгох гээд ард түмний хүсч, хүлээж байгаа зүйлүүд байна билээ л дээ. Гэхдээ ...Энэ магадгүй ээ, хэрэгтэй байх. Үүсээд буй бухимдлыг дарахад тустай байх. Үүнийг заримдаа популист амлалт ч гэдэг. Харин дээрх есөн зүйлийн хувьд бодитой амлалт байх л даа, яагаад гэвэл мөнгө нь байгаа учраас. Гэвч энэ бол нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх одоо үеийн л арга. Энд миний яриад буй алсын хараа, урт хугацаанд эдийн засгаа өсгөх агуулга алга.2006-2008 онд санхүүгийн секторын шинэчлэлийг гүнзгийрүүлж, үүний үр дүнд зээлийн хүүг бууруулахшаардлагатай. Ийм л тодорхой зүйл хийвэл Монгол улсын  эдийн  засгийн есөлтийг хангах санхүүгийн мотор нь ажиллаж Харин засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсеш амлалтын хувьд байгаа нөөцөө яаж хувиарлах вэ? Гэдгийг л бодсон үйлдэл. Тэгвэл байгаагаа тараахаасаа илүүтэй түүнийг яаж илүү их болгох вэ? гэдгийг бодох ёстой. Үүнийг л эдийн засаг гэдэг.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->