Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулсан зохицуулалт байхгүй бөгөөд Монгол Улсаас 2010 онд 2500 тн, 2011 онд 5000 тн хивгийг ОХУ, БНХАУ-д экспортолсон байна. 2012 онд өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас шийдвэр гарч хивгийг экспортлоогүй болно.
Харин гурил, тэжээлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа болон агуулах савны дүүргэлттэй холбоотойгоор тэжээлийн хивгийг экспортлох хүсэлт тависны дагуу хивэгний экспортонд тавьсан хориог цуцалсан. 2013 оны 2 дугаар хагас жилд БНХАУ-руу 40,3 мянган тн, ОХУ-руу 5,4 мянган тн нийт- 45,7 мянган тн хивэг манай улсын жилд үйлдвэрлэдэг нийт хивэгний 50 гаруй хувийг экспортолсон байна.
Энэ нь нэг талаас хивэгний зах зээлийг эргэлтэнд оруулж байгаа боловч нөгөө талаас хивгийг их хэмжээгээр экспортолсноор фермерийн аж ахуй эрхлэгчдэд шаардагдах малын тэжээл болох хивэгний олдоц багасаж, үнэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд гурав дахин нэмэгдсэн нь сүү, махны чиглэлийн үхэр үржүүлж байгаа дотоодын фермер болон малчдад эдийн засгийн хувьд хүндрэл учирч байна.
Гурилын үйлдвэрүүдээс гаргаж буй хивгээр дотоодын хэрэгцээгээ хангах нь нэг талаас иргэдийг эрүүл баталгаатай хоол хүнсээр хангах, нөгөө талаас аж ахуй нэгжийг хямд баталгаатай бүтээгдэхүүнээр хангахад ач холбогдолтой тул хивгийг экспортлохдоо дотоодын эрэлт хэрэгцээндээ тулгуурлан тоо хэмжээг нь тогтоодог болох эрх зүйн зохицуулалт шаардлагатай болж байна./beta/upload/files/hivegtusul.pdf
Tweet