Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
"Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын дүнг сонсох үеэр
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:-Баярлалаа. Манай Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гараад шалгалт хийж, үр дүн, түүний цаашид авах арга хэмжээний талаар энд бас үзээд сууж байна л даа. Тэгээд энэ үйл явцыг харахад одоо яагаад ч юм надад нэг домог кинонууд, тухайлбал Алунгоо эх нөгөө 5 сумтай гарч ирээд л, нэг асуудлыг шийдэхийн тулд хүүхдүүдээ өмнөө зогсоож байгаа хэсэг санагдлаа...
Мөн Ардын хувьсгалын тухай кинонд гардаг шиг" бишээ, цаад эздийг нь" гэдэг шиг ийм л зүйлүүд санагдааад байгаа шүү...Тэгэхээр асуудлын гол нь юунд байна гэхээр бид шалтгаан талаас нь харах ёстой. Эдийн засгийн байнгын хороо хэрэв асуудлыг мэргэжлийн талаас нь авч үздэг Байнгын хороо мөн юм бол анх гаргасан шийдвэрүүдийг дахин авч үзэх ийм ажлын хэсгийг байгуулах ёстой байх. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурал хэзээ нэгэн цагт гаргасан дугаар бүхий тогтоолуудын утга, эдийн засгийн утга агуулга нь ямар байсан юм гээд... Тэр үед Монгол улсад ямар нөхцөл байдал үүсэж байсан, тухайлбал 2010 оны үед улс төрийн популизмын цаад гол утга нь Монгол Улс Голланд өвчний анхны симптомыг тархиндаа хийчихсэн, тэр нь маш хүчтэй байсан л үе шүү дээ. Тэр үед гарсан шийдвэрүүд одоо ямар ч компанийн засаглалын бүтэц байсан энэ зайлшгүй улс төрийн дарамтууд ирэх асуудал.
Энэ нь авантюрист шинж чанартай, эдийн засгийн тооцоо судалгаа муутай, ирээдүйг харж чадаагүй, компанийн хөгжлийн болон Монгол Улсын энэ уул уурхайн хөгжлийн жам ёсны энэ процессыг сайн харгалзаж үзээгүй ийм шийдвэрүүд гарчихсан.
Үүнийг л бид механикаар хамгаалаад, тэгээд болохгүй юмыг болгоно гэсэн тийм зүйл хийх гээд байх шиг. Өнгөрсөн жил эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын дотор “төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, энэ уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахад ерөнхий гэрээлэгчийн зарчмаар ажилланаа” гэсэн чухал заалт орсон. Энэ одоо уг нь хэрэгжих ёстой.
Төр өөрөө ухахгүй, бусдаар ухуулдаг, зохион байгуулдаг, гэрээ контрактыг нь хийдэг ийм зарчим руу оръё л гэж хэлсэн шүү дээ.
Үнэндээ эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого маань одоо тэгээд хэрэггүй цаас болж байна. Бид нар зөвлөмжөө энэ талаас нь бодож, шийдвэр дотроо тусгах ёстой шүү. Улсын Их Хурлын тэр 39, 18 гэсэн тэр тогтоолуудын утга агуулга нь юу байсан юм бэ, энэ бол туйлын үнэн биш, алдаа байсан шүү дээ. Бид өөрсдөө яагаад энэ алдаагаа засахгүй байгаа юм. Тэр алдаагаа засах талаар эдийн засгийн мэргэжлийн Байнгын хорооны энэ тогтоолын төсөлд яагаад орохгүй байгаа юм. Орох ёстой юу, үгүй юу. Энэ талаас нь бодох ёстой.
Мөн компанийн засаглалын орчин үеийн сайн зарчмууд энэ компани дээр хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэг талаас нь орох ёстой. 1072 гэдэг хувьцаа энэ компанийн үйл ажиллагаанд нь дарамт болж байгаа шүү дээ. Өөнгөрсөн жил бас л үүнийг ярьж байсан. Тэгээд энэ чинь зөв юм уу, үгүй юм уу.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet