Улсын Их Хурлын чуулганы 2015оны намрын ээлжит чуулганы 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлийг хийлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон тус яамны ажлын хэсгийн гишүүд, мөн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг байгууллагуудын удирдлагууд, төсвийн ерөнхийлөн захирагчид оролцсон юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Улсын Их хурлын гишүүн С.Дэмбэрэл: Гишүүдийн хэлсэн зүйлүүдийг хүндэтгээд, мэдээлэл хэлье. Сүүлийн 10 гаруй жилийн өмнөөс Дэлхийн олон улсын байгууллагууд түүний дотор Дэлхийн банк, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, бусад байгууллагууд нэг зүйлийг маш сайн анхаарч ирсэн. Тухайн улсын Хууль тогтоох институтуудтай холбоо тогтоох хэрэгтэй. Аливаа нийгмийн амьдрал, эдийн засгийн хөгжилтэй холбоотой шийдвэр нь хууль тогтоох байгууллагууд дээр гардаг юм байна. Ялангуяа “хөгжиж байгаа орнуудын хууль тогтоох байгууллагуудын чадвхийг бэхжүүлэх шаардлагатай” юм байна. Үүнийг Дэлхийн банк, парламентчдын сүлжээ гэсэн олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлдэг. Тиймээс төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь зайлшгүй юм.
Би гурав хоногийн өмнө Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзаж, УИХ-ын тамгын газарт “төсөл хөтөлбөр” хэрэгжүүлж өгөөч гэж санал тавьсан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чадвхийг УИХ-ын гишүүд, холбогдох байгууллагуудад хууль тогтоомжын чанарыг сайжруулах чиглэлээр, олон улсын сайн туршлагыг судлах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж өгөөч гэдгийг би зөвшөөрсөн, үүнийг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл цаашид УИХ бол төгс төгөлдөр хүмүүсийн цуглуулга биш юм.
Энд олон төрлийн туршлага, мэдлэг цуглуулсан хүмүүс Монгол Улсын хувь заяа, хууль тогтоох үйл ажиллагааг шийдэж байна. Тухайн хувь гишүүний чадвар төдийгүй, УИХ-ын институтын хувьд хэр зэрэг бэхжихэд олон улсын сайн туршлага маш чухал, энэ талаасаа УИХ дээр хууль төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж явдаг.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet