demberels@parliament.mn   51 261503

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 789

Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийх ерөнхий механизмыг тусган Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 онд баталж 2012 онд Хөгжлийн банкыг байгуулсан.

Өнөөгийн байдлаар Хөгжлийн банкаар хийгдэх санхүүжилт нь зөвхөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн тусгай шаардлагаар хязгаарлагдаж байгаа бөгөөд Хөгжлийн банкаар дамжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний зарцуулалтыг төсөвт тусгахгүйгээр зарцуулж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ 2014 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий 55 орчим хувьд гарахаар байгаа тул өрийн тусгай шаардлагыг хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах зайлшгүй шаардлагатай байгаа хуулийн төслийг боловсруулах хууль болон практик шаардлагыг бий болгож байна.

Хоёр. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Хуулийн төсөл нь дөрвөн зүйлтэй байх бөгөөд нэгдүгээр зүйлд төсвийн тогтвортой байдлын 19 дүгээр зүйлд төсвийн тусгай шаардлага, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлтэй холбоотой хэсэг нэмэх тухай, хоёрдугаар зүйлд төсвийн тусгай шаардлагыг 2018 оны төсвийн жилээс, 6.1.3-т заасан төсвийн тусгай шаардлагыг 2013 оны төсвийн жилээс эхлэн тус тус дагаж мөрдөх тухай, гуравдугаар зүйлд төсвийн тусгай шаардлагыг дагаж мөрдөх хугацааг өөрчлөх тухай, дөрөвдүгээр зүйлд хуульд дагаж мөрдөх хугацааны тухай тусгана.

             

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар

Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2015 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь, 2016 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувь, 2017 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас тус тус хэтрэхгүй байхаар хуулийн төсөл боловсрууллаа. Дээрх хугацаанд үндсэн төсвийн хувьд алдагдал 2 хувийн тусгай шаардлагыг хангах бөгөөд зөвхөн Хөгжлийн банк болон бусдаар дамжин хэрэгжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийг төсөвт тусгахтай холбоотой зардлаар төсвийн тэнцэл өөрчлөгднө.

Дөрөв.Хуулийн төсөл нь бусад хуультай хэрхэн уялдах, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн төслийн талаар

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцсэн бөгөөд энэ төслийг боловсруулж буйтай холбогдуулан өөрчлөлт оруулах хууль байхгүй болно

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->