demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Ийм ажлын арга барилаар татварын реформ хийгдэхгүй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 771

Улсын Их Хурлын чуулганы 2015оны намрын ээлжит чуулганы 2015 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр /Бямба гараг/-ийн хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.

Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхүеэр

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар танилцуулсан юм.

Одоогийн мөрдөж буй хуулиар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн өмчилж буй үл хөдлөх хөрөнгө, автотээврийн хэрэгсэл, буунд тус тусын хуулиар татвар ногдуулдаг. Мөн малын тоо толгойд ногдуулах албан татварын харилцааг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулдаг. Энэ нь дээрх нэртөрлийн татварыг харилцан адилгүй зарчмаар ногдуулж, өөр өөр хугацаанд төлж, тайлагнах, татварын албатай олон дахин харилцах зэрэг хүндрэл бий болгож байгаа аж. Иймээс  татварын хуулийг төрөлжүүлэх, хэрэгжилтийг нь хялбаршуулах зорилгоор иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө, буу, мал болон автотээвэр, өөрөөр явагч хэрэгсэлд ногдуулдаг татварыг нэгдсэн байдлаар зохицуулахаар Хөрөнгийн албан татварын тухай хуулийг боловсруулжээ.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслөөр татварын хувь хэмжээг тогтоох орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх бөгөөд татварын орлогод өөрчлөлт оруулахгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухайд орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлж ирсэн. Гэвч зарим иргэдийн хувьд орон сууцыг амьдран суух зориулалтаар бус ашиг олох зорилгоор өмчилж, түрээсийн хөлсний байрууд ихэсч, үүнд зөвхөн амьдран суух бус бизнесийн зорилгоор байр түрээслэх нь нэмэгдэж байна. Иймд иргэний хувийн өмчлөл дэх 2 орон сууцыг албан татвараас чөлөөлж, 3 буюу түүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулахаар тусгасан.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийг 1992 онд баталсан бөгөөд тухайн үед ашиглагдаж байсан автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, хүчин чадлаар тооцон албан татвар ногдуулж байгаа нь өнөөгийн эдийн засаг тэлсэн, техник, технологийн өндөр өсөлтийн үетэй нийцэхгүй байна. Иймд тансаг хэрэглээний шинжтэй бөгөөд нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг, өндөр цилиндр бүхий автотээврийн хэрэгслийн ангиллыг тодорхой болгохыг зорьсон. Түүнчлэн Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумдын суудлын автомашинд ногдуулах татварын хэмжээг тогтоох орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх болон автотээврийн хэрэгслийн татвар төлөх хугацааг тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэх эрхтэй байх юм.

1993 онд батлагдсан Бууны албан татварын тухай хуулийн зохицуулалтыг өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн сайжруулах шаардлагатай байна. Одоогийн мөрдөж буй хуулиар буунд ногдох жилийн албан татвар 4000-6000 төгрөг байгаа юм. Энэ татварын хувь хэмжээнд 1997 оноос хойш өөрчлөлт ороогүй тул улс орны эдийн засгийн өөрчлөлт, инфляцын түвшин зэрэгтэй уялдуулан татварын хувь хэмжээг өөрчлөх, түүнчлэн галт зэвсэг нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, хөнөөх чадвар бүхий тусгай хэрэгсэл учир бууг эзэмшиж буй этгээдийн хариуцлагыг өндөржүүлэх үүднээс татварын хэмжээг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн.

Малын тоо толгойд ногдуулах татварыг түүний шинж чанарыг харгалзан Хөрөнгийн албан татварын төрөлд оруулах шаардлагатай байгаа юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу малчин өрх, мал бүхий этгээдэд малын тоо толгойд татвар ногдуулж байсныг малчдыг татварын бодлогоор дэмжих зорилгоор 2009 оноос эхлэн чөлөөлсөн. Гэвч мал тооллогын судалгаагаар малчин өрхөөс гадна аж ахуйн нэгжүүд, гадаадын иргэд мал өмчилж, түүний ашиг шимийг хүртэж байна. Иймээс таван хошуу мал өмчилж байгаа иргэн, аж ахуйн нэгжид малын тоо толгойноос хамаарч татвар ногдуулах бөгөөд энэ нь 1 хонин толгойд ногдох албан татварыг жилд 0-1000 төгрөгийн хооронд байхаар тооцож тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоохоор тусгасан гэлээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл, Л.Энх-Амгалан, Ж.Батзандан, С.Оюун, Б.Болор, Д.Сарангэрэл, Г.Баярсайхан, С.Бямбацогт, Н.Батцэрэг, Д.Ганбат нар асуулт асууж тодруулав.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Нэгдүгээрт, саяхан Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Миний ойлгосноор Татварын ерөнхий хуультай холбогдуулан, хоёр хууль хэлэлцэгдэж байна. Татварын реформыг эдийн засгийн өршөөл, ил тод байдалтай хослуулж хийсэнээр амжилтанд хүрдэг энэ хандлагаар Засгийн газар 2015 оны 3-р сард оруулж ирнэ гэж өчигдөр сонслоо. Иймэрхүү реформын шинж чанартай бодлого нь Засгийн газартаа төлөвлөгдөж байхад урьдчилж хэд хэдэн татварыг бий болгож, нэмэх, оногдуулах нь хэр зэрэг хоорондоо нийцэж байгаа бэ, жишээлбэл хотын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар, малын хөлийн татвар, энэ бүхнийг татварын реформын багцад оруулж, 3 дугаар сард хамтад нь оруулж ирэх нь зүйтэй биш үү...

Хоёрдугаарт, Монгол Улс даяар “Эдийн засаг ямар байгаа тухай” ярьж байна, энэ үед татварыг шинээр нэмэгдүүлэх, оруулж ирэх нь сэтгэлзүйн хувьд сөрөг мессэж нийгэмд өгдөг. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлээрээ дамжуулж, хямралаас гарна гэж хэлж байгаа мөртлөө нэрлэсэн байдлаараа 30-40 хувь байгаа татварын ачаалалыг нэмэгдүүлэхгүй гэж хэлээд байгаа. Нэг ч татварыг нэмэхгүй гэсэн ч, энэ нь бодит байдлаараа татварын ачаалалыг нэмэгдүүлэх болно.

Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэгдэж байгаа татварууд, тухайлбал, зарим нэг хүн татварын тухай хуулийн төслийн шууд болон шууд бус татварын аль төрөлд хамаарахыг мэдэхгүй байна. Хоёр өөр тайлбар хийж, үүнчлэн бэлтгэл муутай зүйл оруулж ирээд, дэмжээд, явцын дунд засъя гэсэн ийм хандлага УИХ дээр байдаг юм бол их амархан болжээ. Яагаад өөр өөр хандаж байгаа бэ, Засгийн газар хууль оруулж ирэхээр явц дунд нь засч болох тухай, хувь гишүүн оруулж ирэхээр урдаас нь баахан зүйл шаарддаг, ийм байж болохгүй шүү дээ. Ийм байдлаар татварын ерөнхий харьцааг өөрчилсөн зүйл байхгүй, зөвхөн татварын хууль дээр нэмэх зүйлийг ярьж байна шүү.

Ж.Эрдэнэбат сайдаа, та татварын ерөнхий хуулийг хамгийн түрүүнд Улсын Их Хуралд оруулж ирэхийг санаачилна уу.

Монголын нийгэмд өнөөдөр татварын тухай хууль нийгмийн хэсэг бүлэг хүмүүсийг шоронд орууулах, төр, татвар төлөгч хоёрын хоорондын тэгш бус харилцааны хамгийн гол суурь болж байна. Өөрөөр хэлбэл, төр, татвар төлөгч хоёрын хоорондын тэгш бус харилцаан дээр суурилсан харилцаа явж байгаа. Бид хувь хэмжээ гэдгээсээ илүү харилцаа талаас нь татвар төлөгчдийг маш их дарамталж байгаа, энэ асуудлыг хэзээ оруулж ирэх бэ?

 Сангийн сайд Ж.Эрдэнбат: Хөрөнгө орлогын татварын хувьд шууд татвар. Энэ нь татврын реформын хувьд нэг явж байгаа шинэчлэл. Нийтдээ малын хөлийн татварт хүмүүс их шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Төрөөс бэлчээрийг сайжруулах чиглэлээр худаг, ус гаргая гэж зарим УИХ-ын гишүүд төсвийн хөрөнгө оруулалтаар мөнгө тавьдаг ч, цаана нь бэлчээрийг сэргээх, хортон мэрэгч амьтадаас хамгаалах асуудлууд байдаг, хэдийгээр Монгол Улсын мал сүүлийн жилүүдэд байнга өсөж байгаа ч, бэлчээрийн даацын асуудлаас болж малчид байнга маргалдаж байна, тиймээс бэлчээрийг сэргээх асуудалд ямар хэлбэрээр сэргээх боломжыг бий болгож, тухайн орон нутаг нь шийдээд явна уу гэсэн санааг оруулж ирсэн. Энэ бол өөрөө хөрөнгийн татвар, хөрөнгийн татвар бол тодорхой хэмжээнд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах нэг хэлбэрийг бий болгож өгдөг. Малчин нэг өрх 1000-2000 толгой малтай байдаг, нөгөө өрх нь 500 хоньтой, гэтэл 500 хоньтой айлын нэг хүн амд ноогдохыг 50000 төгрөгөөр чөлөөлж өгөөд үлдсэнийг нь төлж байх гэсэн санаа. Магадгүй 1000-2000 малтай өрхийн хувьд байглиас тодорхой хэмжээний ашиг хүртэж байгаа болохоор, малын хөлийн татвар ноогдуулах ёстой. Татварын ерөнхий хуулийн хувьд С.Баярцогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг иж бүрэн шинэчлэл хийхээр байгуулагдсан байгаа,  ажлын хэсэг дээрээ ярьж байгаад хурдан асуудлыг  оруулж ирнэ.  

 Улсын Их хурлын дарга З.Энхболд: С.Дэмбэрэл гишүүн тодруулъя.

Улсын Их хурлын гишүүн С.Дэмбэрэл: Би тусгайлсан ямар нэгэн татварын талаар яриагүй, татварын реформын хандлагын тухай асуусан, малын хөлийн татварыг би дэмжиж байгаа. Энэ тухай хамгийн түрүүнд хэлсэн хүн нь би. Яагаад гэвэл өнөөдөр Үндэсний статистикийн тооллогын дагуу Монгол малчдын орлогын тэгш бус байдлыг малын тоо толгойгоор нь хуваасан тоон мэдээлэл бий. Энэ талаас нь бодож дэмждэг. Миний хэлж байгаа санаа бол, татварын реформ гэж нэрлэж байгаа ч УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулаад, УИХ-ын дарга ажлын хэсэг нь болж, чи бид 2 дотор нь ороод хэдэн сар болж байна. Татварын ерөнхий хуулийн хувьд хоёр удаа цугларсан байгаа, С.Баярцогт гишүүний ажлын арга барил нь энэ юм шиг байна. Тухайн үедээ асуудал болгож, дараа нь гэнэт хааяа дууддаг, тэр үед нь гишүүд нь  байдаггүй. Тийм учраас татварын реформ хийгдэхгүй, Ж.Эрдэнбатаа сайдаа чи санаачилахгүй бол хийж чадахгүй болохоор би чамаас  асууж байна.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд: Татварын хуулийн ажлын хэсгийг эдийн засгийн байнгын хорооо ажиллуулаарай.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->