Улсын Их Хурлын чуулганы 2015оны 01 дугаар сарын 09-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Голланд өвчин /энэхүү ухагдахуун бол эдийн засгийн салбар дахь байгалийн баялгийн өсөлт, үйлдвэрлэлийн салбарын уналт хоёрын харьцаагаар тодорхойлогддог/, нөөцийн хараал хүртсэн улс орнуудын төсвийг хэлэлцсэн байдлыг судлахад “өнөөдрийн дүр зураг шиг” хэлэлцдэгийг тодорхой харуулж байсан. Хэд хоногийн өмнө, хаалттай хуралдаанаар эдийн засгийн тоо баримтууд маш тодорхой байсан, мөн энэ цэнхэр номны тоо баримтууд. Өнөөдөр бид нар маш хэцүү нөхцөлд эдийн засгийг сайжруулах арга хэмжээг оруулж ирж байна, би бүхэлд нь дэмжиж байгаа. Гэхдээ хэлэхгүй бол болохгүй, асуух зүйлүүд байна.
Гуравдугаарт: -Хоёрдугаар хавсралт дээр /хөрөнгө оруулалт/ сонин корреляц/хамаарал/ ажиглагдаж байна. Хөвсгал, Сэлэнгэ гэх мэт зарим аймгуудад тавигдсан хөрөнгө оруулалтын нийт төсөвт өртөг болон 2015 онд тавигдсан тоонууд нь тухайн аймгуудын ямар нэгэн удирдах албан тушаалтан, УИХ болон Засгийн газарт ажиллаж байгаа албан тушаалтай хүмүүстэй шууд хамааралтай байгаа юм шиг харагдлаа. Хөвсгөл, Сэлэнгэ гэсэн таван аймгийн тоон мэдээллийг түүж үзэхэд, эндээс ямар шалгууруудаар хөрөнгө оруулалтын хувиарлалтыг хийсэн бэ гэдэг асуудал гарч байна, ийм байж болох уу, ямар тайлбар өгөх бэ?
Хэрэв үүнийг гүнзгийрүүлэн ярьбал, маргааш бүх хэвлэл мэдээллээр бичих байхаа, надад одоо бүх тооцоонууд нь байгаа. Гэхдээ би асуудалд ингэж хандмааргүй байна. УИХ-ын бүх гишүүд 84-87 хуудасыг дахин нэг анхааралтай уншаарай гэж хүсэж байна. Сангийн яамд хэлэхэд бүх асуудлаа тодорхой бичсэн мөртлөө, тайлбар дээрээ энэ нь гарч өгөхгүй байна шүү.
Өнөөдөр бид дотоодын нийт бүтээгдэхүүн, өрийн харьцааг л яриад байдаг, гэтэл танай тайлбар тус бүр дээр бусад харьцаануудыг тодорхой бичжээ, миний хэлсэн томруулагч шилээр харахгүй бол энэ маргаан эцэс төгсгөлгүй үр ашиггүй явж, оруулж ирсэн зүйл чинь батлагдаж чадахгүй сонин зүйл болно. Сая миний дурдсан хуудасны агуулгыг маш сайн тайлбарлаж өгмөөр байна, 86-89 хуудас дээр байгаа тоонуудыг Ж.Эрдэнэбат сайд үндэслэлүүдээ нэг бүрчлэн тайлбарлах хэрэгтэй. Мөн “Өрийн тухай” дэлхийд ганц байдаг юм шиг ярьж байна...Гэтэл Дэлхийн банкны өрийн статистик дээр зургаан индикатор байна, түүний хувиар гаргах бүх үзүүлэлтүүд нь танай хавсралт дээр байгаа. Үүнийг нийлүүлээд гишүүдэд гаргаж өгч, маргааныг аль болох богино хугацаанд эерэгээр шийдвэрлэх боломж харагдаж байна шүү. Эцэст нь хэлэхэд төсвийн тодотголыг жагсаалтын болон жагсаалтын бус гишүүд дээр УИХ-ын даргын захирамжаар тэнцүү оруулж ажлын хэсэг байгуулмаар байна.
УИХ-ын дарга З.Энхболд: -Ном тараахаас нэг өдрийн өмнө, файлаар iPadорсон байгаа, вэйб сайтад бүх иргэдэд нээлттэй байгаа, Ж.Эрдэнэбат сайдаа хүснэгтүүдээ excel дээр явуулдаг, томруулж харахад зориулаад.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: -Миний харааны шил хасах хоёр, таны хараанаас арай бага. Сая УИХ-ын дарга хариуллаа, 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр УИХ-ын гишүүдынiPad руу суулгаж өгсөн. Хөрөнгө оруулалт дээр та ямар ч хэвлэлийн байгууллага руу ямар ч тоо, юу гэж ч хандаж хэлсэн болно. Хөрөнгө оруулалт дээр барьсан зарчмын хувьд орон нутгийг, компани аж ахуй нэгжийг, тухайн салбарыг ялгасан зүйл огт байхгүй. Зөвхөн бизнес эрхлэгчдийн эхлүүлсэн ажлыг ажлыг дуусгах бэ гэдэг зарчим барьсан. Гэхдээ өмнөх тохиолдлуудад хөрөнгө оруулалтын ажлыг царцаагаад, хөлдөөгөөд тэг үр дүнтэй явуулсан зүйл байгааг та сайн мэдэж байгаа байх, эхэлсэн ажил болгоны ард нэг бизнес эрхлэгч нэг компани байгаа, тийм учраас тухайн үед нь төр хэрэгтэй гэж үзэж, ажил эхлүүлээд, өнөөдөр хийж болохгүй нь, бүтэхгүй нь, чи түр хойшоо байж бай, наад ажил чинь төрийн хувьд онц шаардлаггүй гэж бид зөвхөн шаардлагатай зүйлээ хийнэ гэж хэлэх юм бол тэр шаардлагагүй гэж хэлсэн обьектыг гүйцэтгэж байгаа компаний хувьд байдал хүндэрч байгааг та бизнесийнхэнийг сайн ойлгодог хүний хувьд надаар хэлүүлтгүй сайн мэдэж байгаа байх гэж бодож байна.
Магадгүй, энэ удаагийн төсөв дотор Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад тавигдсан дүн ганц нэг өндөр байхыг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ энэ нь ямар нэг зарчим зөрчөөгүйгээр өндөр байгаа. Харин таныг ингэж асууж байгаад баярлаж байна, яагаад гэвэл би өөрөө эсвэл Хөвсгөл аймгаас сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүн бид хоёрын ажлаа муу хийсэн учраас, энэ ажлуудаа урд онуудад хийлгэж чадаагүй юм байна С.Дэмбэрэл гишүүнээ, одоо 2015 ондоо хийх гээд тавигдсан юм байна гэж бодож байна. Өөрөөр энд ямар нэг нутгийн фактор энэ асуудалд хандсан зүйл огт байхгүйг танд хэлье.
Шадар сайд У.Хүрэлсүх: -Сүүлийн үед Мэргэжлийн хяналтаас явуулж байгаа, хяналт шалгалтын тоог багасгасан. Монгол Улсын Ерөнхий сайд ч үүрэг өгсөн байгаа. Гэхдээ хянахгүй, шалгахгүй байна гэсэн үг биш, Мэргэжлийн хяналтын газар бол Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг байгууллга, шалгах ёстой зүйлүүдээ шалгаж байгаа, төлөвлөгөөт шалгалт, гэнэтийн шалгалт гэж байна, гэхдээ аж ахуй нэгжийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийг аль болохоор, шалгах, дарамтлах, үйл ажиллагааг хориглох чиглэлээр үйл ажиллгаа явуулахгүй байхыг үүрэг өгч байгаа, хяналт шалгалтын тоо ихэсч байна гэсэн шүүмжлэлтэй зүйлүүд гардаг. Үүнд бид цаашид анхаарч ажиллана. Удахгүй зөвшөөрлийн тухай хууль гарна, энэ хуулийн хүрээнд хяналт шалгалтын тухай хуулинд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орно гэж бодож байгаа , үүн дээр цаашид анхаарна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet