Улсын Их Хурлын чуулганы 2014оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэрУИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүнБ.Гарамгайбаатар танилцуулсан юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн, Б.Даажамба, орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэн, Б.Батбаяр нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд дээрх хүсэлтийг хэлэлцээд Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны даргад УИХ-ын дарга нэр дэвшүүлнэ хэмээн заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг нэр дэвшүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн билээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдэд нэр дэвшиж байгаа гишүүд, дарга нарт амжилт хүсье. Та бүхний хувьд хуулинд чинь байхгүй зүйл дээр, нилээн том том үүргийг хүмүүс сая ноогдууллаа, Үүнийг бодитойгоор бодож, “авах гээхийн ухаан”-аар хандсан нь дээр байхаа.
Нэгдүгээрт: -Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа та хамгийн түрүүнд хуулиа өөрчил, энэ хуулинд “бие даасан, хараат бус байдал”-ыг сайн хангасан заалт их цөөхөн бий.
Үүнийг өөрчлөхгүй бол хоёр жилийн дараа магадгүй өөр нэг нам яллаа гэж бодоход бүтцийн хувьд дахиад л бүгдээрээ чөлөөлөгдөнө. Ер нь манай систем нь хуулиараа хамгаалагдаагүй.
Олон улсын хувьд энэ чиглэлээр 2 төрлийн хараат бус байдал байдагыг би хэлж байсан.
1. Зорилгын хувьд /goal independence /
2. Үйл ажиллагааны хувьд /operational independence /
Тэгэхээр энэ хоёрыг хуулиндаа маш сайн суулгаж өг. Хуульч хүмүүс, олон улсын практик ч байна. Яагаад санхүүгийн зохицуулах хороо гэсэн инстиут бий болсон бэ, 2008, 2009 оны санхүүгийн хямралаас өндөр хөгжилтэй орнууд энэ бүтцийг гаргаж ирсэн. Тэгэхээр энэ талаас нь бодож боловсруул. Санхүүгийн зах зээлийн санхүүгийн зах зээлийн хөгжил, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал гэсэн хоёр зорилгод гол үүрэгтэйгээр оролцож, инстуцит гэсэн утгаар нь байгуулаасай.
Хоёрдугаарт:-Өнгөрсөн жил \2013\ би Б.Гарамгайбаатар даргад гардуулж өгсөн, жил гаруй хугацаанд санхүүгийн салбарын олон төрийн бус байгуллагуудыг оролцуулан хөгжлийн дунд хугацааны бодлогын үндсэн баримт бичгийг боловсруулаад өгсөн байгаа...Түүнийг аваад, санхүүгийн секторын хөгжлийн дунд хугацааны баримт бичгийг яаралтай батлуул. Энэ баримт бичигт бүх санхүүгийн секторын саналыг авсан байгаа. Одоо зөвхөн шинэчлээд, өөрсдийн санал бодлоо нэмээд хэрэгжүүлэх л үлдлээ гэж бодож байна. Хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн зах зээл, хадгаламж зээлийн хоршоо гээд бүгд орсон байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн механизмд танай салбар учир дутагдалтай ажиллаж байгааг онцгой анхаар. Хэдийгээр өмнөх удирдлагууд хичээж ажиллаж байсан ч үр дүнтэй, бодитой ашиглагддаг болтлоо хөгжөөгүй байгаа шүү ! Үүнийг онцгой анхаараарай.
Хэн дуртай Монголын төрийн зүтгэлтэн хувьцаа гаргах, хувьцаа эзэмшүүлэх гэдэг энэ асуудлыг танай байгууллага, санхүүгийн мэргэжлийн байгууллагын хувьд хараат бусаар тодорхойлох хэрэгтэй. Хүн бүр үүнийг зайлшгүй байх ёстой юм шиг, ард түмэндээ 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэнэ, түүнээс хэдэн хувийг нь өгнө гэдэг. Өөрөөр хэлбэл санхүүгийн зах зээл хөгжихгүй байгаа нь Төр өөрөө хэтэрхий интервенция хийгээд байна. Та нарын өмнөөс дуугарч, 1072 гэсэн үлгэрүүд ярьдаг. Үүнийг хэдийгээр төрийн бодлого гэж хэлж болох ч, зөв үү, зохистой юу \альтернатив\ гэдгийг та нар дүгнэлт гаргаж хэлж байх хэрэгтэй. Үүнээс энэ салбарын хөгжил хойшлогдож, буруу хүлээлт үүсгэгдээд байна, Таван толгой, Оюу толгой дээр ч ялгаагүй гарч ирнэ. Би хэдэн жил “санхүүгийн тогтвортой байдлыг хангах институтуудын хувьд танайх шоовдор хүүхэд шиг” байгааг харлаа. Үүнээс яаж гарах вэ, гэхээр:
1. хуулиа өөрчлөх
2. санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд танай гүйцэтгэх үүрэг ямар байх бэ
гэдгийг сайжруулах тал дээр зүгээр нэг өмнөх шигээ сул байх юм уу, эсвэл бусад улс орны жишгээр, өөрсдийн бодит байдал дээр тулгуурлаад өөрчлөлт гаргах ёстой.
Б.Гарамгайбаатар гишүүнтэй хамт өргөн барьж буй Төв банкны хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр танайх санхүүгийн тогтвортой байдлын талаар саналаа яаралтай өгөх хэрэгтэй. За баярлалаа амжилт хүсье!
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet