2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс хүргэж байна.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Санхүүгийн зохицуулах хорооны шинээр томилогдсон гишүүдэд хандаж үг хэлж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдэд нэр дэвшиж байгаа бүх хүнд ажлын амжилт хүсье. Юунд нэр дэвшиж байгаа гэдгээ маш сайн мэдэж байгаа байх. Нэр дэвшигчдийн намтартай танилцахад тухайн ажлын байранд таарч тохирох, мэргэжлийн, мэдлэгтэй, туршлагатай хүмүүс байна.
Гэхдээ Санхүүгийн зохицуулах хороо нь өөрөө хамгийн улс төржиж болохгүй байгууллага. Энэ тухай түрүүн Ц.Нямдорж гишүүн ч хэллээ. Яагаад Дэлхийн Улс орнууд санхүүгийн зохицууулах хороо гэсэн байгууллагыг байгуулсан бэ? Өөрөөр хэлбэл санхүүгийн зах зээл дээрхи зохицуулалтыг бие даасан, хараат бус байдлаар аливаа нэг нам, улс төрчдийн нөлөөгүйгээр хийх гэж, Улсын Их хурал Төвбанк, Үндэсний Статистикийн хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо гэсэн байгууллагуудын удирдлагуудыг томилдог. Зарчим нь ерөөсөө энэ. Гэхдээ энэ зарчим алдагдах байдал сүүлийн үед ихээхэн ажиглагдаж байна.
Нэг хурал дээр бүх хүмүүс өөрийн хүсэлтээр гэсэн нэр томьёо орж ирсэн. Тухайн үед асуух гэсэн ч нөгөө хүмүүс байхгүй байлаа. Дөнгөж түрүүн Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Баярсайхантай тааралдсан, үнэн л асуудал хэлж байна. Гэтэл миний нэрийг ашиглаж, УИХ-ын дарга З.Энхболд санхүүгийн зохицуулах хорооны асуудлыг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ахалсан ажлын хэсэг “маш муу” гэж дүгнэсэн гэж гаргаж ирсэн. /худал хэлж/ Би ажлын хэсэг ахалан ажилласны хувьд хангалттай гэсэн үнэлгээг өгөөд байхад. Энэ тухай дүгнэлт шийдвэр нь ч байна. Ийм байдалаар асуудлыг УИХ-д оруулж ирдэг энэ хандлагыг Эдийн засгийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны шинэ дарга цаашид маш сайн анхаарах хэрэгтэй. Санхүүгийн зохицуулах хороо бол хамгийн их улс төржиж болдоггүй албан тушаал, бүтэц шүү. Үүнийг маш сайн анхааралдаа авч ажиллаасай. Нөгөө талаас хүнийг төрд ажиллуулчихаад баяртай ч гэж хэлэлэгүйгээр, талархал дэвшүүлэлгүйгээр гаргадаг ийм бүдүүлэг/соёл/ байдал УИХ-д сүүлийн үед их гарч байна. 2012 онд УИХ –д анх хүмүүсийг солиод л, томилоод л байсан, тухайн хүн яаж ажилласан юм, яагаад энэ төр ажиллуулсан юм гэдэгт огтхон ч анхаарал хандуулдаггүй. Яагаад баярлалаа, талархлаа илэрхийлэх энгийн соёл нь УИХ-д байхгүй байгаа юм бэ? Ийм зүйл ажиглагдаад байна шүү.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Баярсайхан өнөөдөр энд жишээ нь сууж байх хүн, түүний алдаа дутагдал юу байсан юм, алдаа дутагдал гаргаагүй бол талархалаа илэрхийлээд явуулах ёстой шүү дээ. Тйим учраас энэ талаас нь бодож, аливаа томилгооны асуудалд хандах ёстой.
Саяхан Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэр дэвшигчдийн томилох асуудал дээр бас л захиалга явсан. Тийм учраас би шудрага болсон гэж бүрэн итгэлтэйгээр хэлж чадахгүй гэдгээ хэлсэн.
Тэр тусмаа УИХ-аас сонгогддог, УИХ-ын баруун, зүүн гар болдог байгууллагууд томилгооны асуудал дээр онцгой анхаарч, жинхэнэ шудрага ёсны шалгуураар хандах ёстой гэдгийг цаашдаа бодож явах ёстой гэдгийг хэлмээр байна. Ингээд нэр дэвшиж байгаа Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet