2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс хүргэж байна.
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлын үеэр
/Тогтоолын төслийг Засгийн газраас 2014.05.31-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай тогтоолын төсөлд тусгасан байна /
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороооны хурал боллоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн зүгээс ялангуяа энэ хүнд цаг үед УИХ-д оруулж байгаа байнгын хорооны санал дүгнэлтийг тухайн нөхцөл байдлыг бодитоор илэрхийлсэн, цаашид авах хэрэгжүүлэх арга хэмжээ нь тодорхой ийм шинэ тогтолцоо руу оруулъя гэсэн санал гаргасан. Үүнийг мөн эдийн засгийн байнгын хорооны гаргах санал дүгнэлтэд оруулаасай гэж хүсч байна.
Гишүүдийн хэлсэн тодорхой саналуудыг авч, шийдвэрлэх гэсэн чиглэлүүдийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлдэг болох хэрэгтэй. Одоо байгаа шигээ УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт тавьж, үүнийг нь тухайлбал Дорж гишүүн энэ тухай ингэж хэллээ, дараа нь “дэмжиж өгнө үү” гэсэн ийм хуучин, ердийн тогтолцоог, ялангуяа УИХ-ын хамгийн гол асуудлыг хэлж, гаргах ёстой Эдийн засгийн байнгын хороо ийм байдлаар явж болохгүй байна. Урьдын адилаар УИХ дээр нэг нь уншаад явдаг стандарт байдлыг халах хэрэгтэй.
Эдийн засгийн байнгын хороо гишүүдийн гаргасан санал болгоныг тусгасан энэ төсвийн тухай, эдийн засгийн тухай, дараа жилийн төсвийн тухай цаашид юу хийх ёстой богино болон дунд хугацааны бүх зүйлүүдийг шингээсэн хүчтэй, дорвитой бодлого гаргахгүй бол, өнөөдр бидний гаргасан, гаргаад ирсэн зүйл цаг үетэйгээ төдийлөн зохицохгүй байна. Өчигдөр би олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Сангийн сайд Ж.Эрдэнэбат сайд, С.Бямбацогт гишүүн нарын ярилцлагыг үзлээ. Миний ойлгосоноор Монгол Ардын намын дүгнэлтийг олон нийтэд тодорхой хэлж байна, Ардчилсан намын дүгнэлтийг мэдэхгүй. Ямартай ч УИХ-ын Эдийн засгийг хариуцдаг гол бүтцийн хувьд энэ дүгнэлтийг маш сайн хийгээд цаашид авах арга хэмжээний талаар тодорхой чиглэл өгөх хэрэгтэй шүү.
Мөн Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан Сангийн яаманд тодорхой чиглэлүүдийг өгөхгүй бол өнөөдөр Сангийн сайдын /Уучлаарай Ж.Эрдэнэбат сайдаа/ ярьж байгаа нь “болж байна, төлөвлөж байна” гэсэн зүйлсийг л яриад байна. Ийм байж таарахгүй...Одоо л Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрөө боловсруулах гэж байгаа гэж байна, боловсруул гэж хугацааг нь өгсөн байхад. Цаашид бодлогын тогтоолын тухай бичиг баримт гараасай гэж хүсч байна.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар: -С.Дэмбэрэл гишүүний хэлж байгаа санал их зөв зүйтэй санал. С.Дэмбэрэл гишүүн асуултаа асууя.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Нэгдүгээрт:- Стратегийн ач холбогдолтой орд гэж Ашигт малтмалын тухай хуулинд байгаа. Хуулийн аргументын хувьд ойлгож байна, хамгийн гол нь стратегийн ач холбогдолтой орд болчихоор яг яах юм, яах гэж байгаа вэ?
Хоёрдугаарт: -Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын дагуу, уул уурхайн ордыг хязгаарлах тухай заалт хамаагүй юм уу?
Гуравдугаарт: УИХ дээр Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хууль хэлэлцэх гэж байгаа. Энэ хуулийн үзэл санаатай оруулж ирж байгаа зүйл чинь хэр нийцэж, зохицож байгаа бэ, Төрийн өмчийн тухай үзэл баримтлалаа өөрчлөх, өмчийг хувьчлах, төрийн өмчийг нийтийн өмчид шилжүүлэх гэсэн асуудлуудыг хэрхэн уялдуулсан бэ?
Дөрөвдүгээрт: -Гацууртын лиценз эзэмшигч нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах талаар хүсэлтээ албан бичгээр хэдэн оны хэдэн сард яг юу гэсэн бичиг ирүүлсэн бэ? Итгэл үнэмшлээ илэрхийлсэн албан ёсны захидал байвал маш хэрэгтэй байна.
Өнгөрсөн хавар асуухад “Гацуурт компани хүсэхгүй байгаа, төр аажмаар шахаж өгсөн” /өөрөөр хэлбэл аргагүйн эрхэнд хоёр муу зүйлээс хамгийн бага мууг нь сонгодог тэр л зарчмаар явсан/ сэтгэгдэл төрж байсан. Энэ өөрчлөгдсөн үү ?
Уул уурхайн сайд Р.Жигжид: -С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод оруулж байгаагийн шалтгаан нь Монгол улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг нь бодолцож үзсэн. Ашигт малтмалын тухай хуулинд стратегийн орд гэдгийг түүнтэй холбож тодорхойлсон. Гацууртын ордын хувьд Улсын эдийн засагт гурван их наядын борлуулалтын орлоготой гэж урьдчилсан тооцоо хийгдсэн байдаг юм билээ. Эхлээд стратегийн ордод оруулах эсэх тухай асуудлаа УИХ –д шийдүүлээд, дараа нь оруулъя гэсэн тохиолдолд ямар хувийг эзэмших вэ гэдгийг Засгийн газраас шийдүүлэх хэрэгтэй байгаа. Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа компаниас 2014 оны 5 дугаар саын 20-нд албан ёсоор байр сууриа илэрхийлсэн албан бичиг ирүүлсэн.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар: С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулаад дууссан уу, 4 асуулт асуусан байгаа.
Уул уурхайн сайд Р.Жигжид: “Сентерра гоулд монголиа” компанийстратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах хүсэлтийг нь нилээд судалж, шийдсэн байгаа. Урт нэртэй хуулийн хил хязгаарт орсон ч, тухайн газарт Гацуурт компани дээд шороон ордыг л ашигласан. Шинээр байгаль орчиныг сүйтгээгүй, гэхдээ хил хязгаарт орсон байгаа. Урт нэртэй хуулинд стратегийн орд энэ хуульд хамаарахгүй гэсэн заалт байгаа. Энэ тал дээр 2 тал ойлголцож, үүний дараа төрийн эзэмшлийн хувь хэмжээний асуудлыг Гацуурт компанитай ярилцсан. Өөрөөр хэлбэл төсвөөс нэг ч төгрөг гарахгүйгээр, төсөвт ачлаалал үүрүүлэхгүй байх талаар хамтарч ажиллах боломж нөхцлийн талаар ярилцсан. Нийт 326 сая долларын хөрөнгө оруулалт орох, хуулийн дагуу 34 хүртэлхи хувь дээр ярилцсан байгаа. Хамруулах асуудал нь шийдэгдвэл дараа нь өргөн барих юм. Энд ямар нэгэн хүүний ачаалал байхгүй, өөрөөр хэлбэл төсөвт ачаалалгүй шийдэх боломжтой юм. Өмнөх ноогдол ашгаар 70 орчим тэрбумын төгрөгийг авах боломжтой, ямар ч татварын хөнгөлөлтгүйгээр ажиллах боломжтой хувилбар байгаа юм.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар: УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл тодруулъя.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл гишүүн: -Яг үнэндээ хэлэхэд энэ маш чухал асуудал. Юуны өмнө 2015 онд хийх ажил бол хөрөнгө оруулалтын итгэлийг сэргээх асуудлыг ярьж байгаа. Энэ нь ямар дохио өгөх гээд байна вэ?
Урт нэртэй хуулиас гадна өөр объектод тухайн нөхцлийг авч үзье, тухайлбал 50 тонн ордтой газар байхад 34 хувийг л авах юм байна. Энэ бүгдэд Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын болон төрийн аж ахуйг хязгаарлах үзэл санаа цаашид Монгол улс өмчийн хамгийн үр ашигтай бүтэц рүү орох үзэл санаа явж байгаа, хэр зэрэг нийцсэн юм бэ гэж түрүүн асуусан, хариулт өгөхгүй байна шүү.
Уул уурхайн сайд Р.Жигжид: С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Төр бол хүчээр 34 хувийг эзэмших гэсэн оролдлого хийгээгүй. Үүнийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь өөрсдөө санал гаргасан учраас түүнийг нь хүлээж аваад яриа хэлэлцээр явуулаад санал нэгдсэн байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогот маш олон зүйлийн хариулт өгсөн. Ер нь энэ бодлогын үг, үсэг, үзэл санааг сайн ойлгох хэрэгтэй. Түүнд тогтвортой уул уурхайн зарчим, компанийн нийгмийн хариуцлагын зарчим, өөрөөр хэлбэл эрдэс баялгийн салбарт бизнес хийхэд компаниудаас шаардагдах зүйлийг тов тодорхой бичсэн байгаа.
Энэ тохиолдолд урт нэртэй хууль хоёр жил ороод гацсан /хэрэгжүүлэх журамын тухай / байна. Үүнийг протоколд тэмдэглэх хэрэгтэй. Хаана, хэн гацааж байна, байнгын хороогоор орох ёстой юу, үгүй юу? Үүнийг яаралтай хэлэлцэх ёстой, Эдийн засгийн байнгын хорооны протоколд тэмдэглэх хэрэгтэй.
Хоёрдугаарт: -Та бүхэн санаж байна уу. Яг энэ эрдэс баялгийн салбарын талаар бодлогын баримт бичгийг хэлэлцэх үеэр, төр тухайн ордод стратеги хэрэгтэй гэж үзэж байвал, стратеги хэрэгжүүлэх арга замын талаар яриад /би санал гаргаад, эдийн засгийн байнгын хороо дээр дэмжигдээд, УИХ дээр татаад авсан / нэг санал байгаа. Энэ нь “Алтан хувьцаа” эзэмших асуудал байсан. Алтан хувьцаа гэсэн энэ компаний тухай хуулинд бэлэн эрх зүйн хөшүүрэг байсаар байтал заавал 34 хувь гэсэн альтернатив болгох хэрэггүй юм биш үү.
Заавал 34 хүртэлхи хувь гэдгийг баримтлаад, 20, 30 мянган долларын асуудал яриад, нэг компани авч явах асуудал яриад байх юм. Зүгээр л бета тавих эрхтэй хувьцаагаа эзэмшээд стратегиа хэрэгжүүлээд явах бүрэн боломж байна. Энэ талаас нь анхаарах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол энэ оруулж ирж байгаа асуудал Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн газрын хүсээд байгаа, итгэл үнэмшлээ илэрхийлээд байгаа тэр зүйлүүдтэй, үзэл санааны хувьд зөрчилдөөд байна.
Төсөвт дарамт учруулахгүй гэж ярьж байгаа ч хөрөнгө оруулалтын уур амьсгалд дарамт учруулана. Энэ бол буруу практик, загвар бол биш. Тухайн нөхцөлд өөрөө хүссэн хөрөнгө оруулалт дэлхий даяар байхгүй. /өөрөө хүссэн хөрөнгө оруулалт гэдэгт итгэл үнэмшил ч төрөхгүй байгаа/ Зайлшгүй ашигтай хөрөнгө оруулалт гэж бий. Энэ нь 50 тонн алтаа хурдан эзэмшмээр байна, ашиг олмоор байна гэсэн хөрөнгө оруулалт юм. Хамгийн гол нь Монгол Улсад хэрэгтэй 50 тонн алтыг л авах гэж байгаа шүү дээ. Үүнийг авахын тулд заавал 20 мянган доллараар нэг компани явуулаад түүнийгээ стратеги гэж нэрлэх, ямар шаардлага байна бэ? Үүнийг анхаараарай, бодолцож үзээрэй. Ж.Батсуурь гишүүний хэлдэг үнэн шүү. Дараа нь УИХ дээр гишүүд их зүйл асууна шүү. Сайн бэлдээрэй
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet