2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Байгаль Орчин, Хөдөө Аж Ахуйн байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс хүргэж байна.
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл санал хэлж байр сууриа илэрхийллээ.
БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан: УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл саналаа хэлнэ үү.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Өчигдөр /2014.11.15/ орой бүх телевизийн мэдээгээр Төрийн сангийн үлдэгдэл хасах үлдэгдэлтэй / 740 гаруй тэрбум төгрөг/ байна гэдгийг гэнэт зарлалаа. Ийм үед бид өнөөдөр 2014 оны төсвийн тодотгол ярьж байх юм. 2014 оны төсвийн тодотгол нь үлдэж байгаа арван дөрөв хоногийн хугацаанд хэрэгжих ёстой шүү дээ. Үлдсэн хоёр долоо хоногт хасах үлдэгдэлтэй байгаа төрийн сангаас урсгал зардлуудыг яаж санхүүжүүлэх юм , яах гэж тодотгож байгаа бэ? Ингэж тодотгосны ач холбогдлыг би ойлгохгүй байна. Их ойлгомжтой байхад /-743 тэрбум/, урсгал зардлыг тодотгоно гэдгийг ойлгохгүй байна, үүнийг тодруулж өгөх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet