Улсын Их Хурлын чуулганы 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, Үндэсний тогтолцоог Хүний эрхийн Үндэсний Комиссыг түшиглэн байгуулах бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор баривчлах болон цагдан хорих байр, хорих ангиудад ямар ч үед саадгүй нэвтэрч, тогтмол хяналт тавих, шүүхийн болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр хоригдсон этгээд, бусад хүмүүстэй уулзаж, ярилцах нөхцөл бүрдүүлэх тухай, соёрхон батлах/ хэлэлцэх үеэр
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Олон улсын хүний эрхийн “А” статустай Дэлхийд ховорхон байгууллагын дарга Ж.Бямбадоржоос асууя.
Нэгдүгээрт: -Түрүүн та яриандаа өөрчлөлт оруулах болохоор Монол Улсын Үндсэн Хуультай холбоотой гээд тодорхой бус зүйл хэлчлээ. Ямар заалтыг яаж өөрчилөхөөр үндсэн хууль хөндөгдөх гээд байгаа вэ?
Хоёрдугаарт: -ХЭҮК-ын хуулинд байгаа хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд явж байгаа гэсэн хэргүүдийн гомдлыг хүлээж авахгүй гэж байна. Яагаад ? Үүнийг хүлээн авбал юу зөрчигдөх гээд байдаг юм бэ? Үндсэн хуулийн эрх зүй өөрөө дээд эрх зүй, үүнээс бүх зүйл салбарлаж гардаг. Энэ талаас нь та тодорхой хариулт өгнө үү. Таны ярьж байгаагаар 4 хүн ажилд авбал, цаашид ер нь болно гэж байна. Таны одоогийн “хуулийн хүрээнд болж байна” гэж яриад байгаа тань итгэл төрүүлэхгүй байна. Яагаад гэвэл статистик тоо баримт, амьдралын бодит баримтууд таны эсрэг яриад байна. Ийм тохиолдолд одоогийн хуулиндаа ханаад ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр болно гэж хэлээд байгаа нь сэтгэл санаа чинь зовоод байгаа юм уу, эсвэл та угаасаа ийм бодолтой байна уу?
Гуравдугаарт: -Олон Улсын гэрээ конвенцэд хүний эрхийн талаар Монгол улс нэгдэн орсон, мөн олон ч гэрээ конвенцэд нэгдэн орлоо. Энэ тохиолдолд ХЭҮК-ын хуулинд мөн байдаг. Хэрэв Монгол Улсын Хуулинд Монголын Хүний Эрхийн Үндэсний хууль тогтоомжид өөрөөр заасан бол олон улсын гэрээ конвенцийг мөрдөнө гэж байгаа. Энэ л танай хуулийн хамгийн гол үзэл санаа байх ёстой. Манай Хүний Эрхийн Үндэсний Хууль тогтоомжид байхгүй олон шинэлэг, хүний эрхийг дээд зэргээр хамгаалсан үзэл санаанууд нэгдэн орсон болон нэгдэн орох гэж байгаа конвенцуудад байдаг. Үүнйиг бодитойгоор хэрэгжүүлэхэд юу саад болдог юм бэ?
Дөрөвдүгээрт: -Хууль зүйн байнгын хорооноос асууя. Хүний Эрхийн Үндэсний комисс ба УИХ-ын өнөөдрийн харилцааны механзмын тухай ХЭҮК-ын хуулинд бүдэг бадаг тусжээ. Үнэндээ би жилдээ нэг тайлан ирүүлдэг, улиралын явцаар ямар нэг байдлаар тодорхой холбогдох дэд болон байнгын хороогоор оруулдаг, түүнийг нь хэлэлцээд шаардалагтай бол УИХ-аар хэлэлцдэг ийм механизмыг өнгөрсөн хоёр жил харсангүй. 2013 онд ХЭҮК-ын тайлан орж ирсэн гэж байна. ХЭҮК-ын хийж байгаа ажлын талаар олон нийт, сонгогч ард түмэн сайн мэдэхгүй байна. Үүн дээр Хууль зүйн байнгын хорооноос хариулт авмаар байна. Хэзээ, яаж хэлэлцсэн юм, ямар үр дүн гаргасан юм бэ? Хууль зүйн байнгын хорооны гишүүн нь хариулсан ч болно.
УИХ-ын дарга З.Энхболд: -Хууль зүйн байнгын хорооны гишүүн даргыг төлөөлөхгүй. Дарга нь хариулна.
Монгол Улсын ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулья. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хэд хэдэн гишүүнтэй нийлж хууль санаачилсан гэдгийг би сонссон. Энэ хуулийн төслийг авч саналаа өг гэж УИХ-ын даргын үүрэг өгсөний дагуу 10 дугаар сарын 16-ны өдөр танд бичиг бичиж, 10 дугаар сарын 24-ны өдөр санал хүргүүлсэн байгаа. Энэ санал дээр “Таны санаачилсан хуулийн төслийн 16.1, 12, 16.3 Монгол Улсын үндсэн хуультай зөрчилдөж, шүүх эрх мэдэлд хөндлөнгөөс оролцох нөхцлийг бүрдүүлж болзошгүй байна” гэсэн бичиг өгсөн. Магадгүй энэ нь таны асуусан асуултны дараагийн хариулт болох байхаа. Өнөөдөр эрх мэдлийг зөвхөн ганц Монгол улсад хувиарлаж өгч байгаа юм биш. Дэлхий нийтээрээ төрийн эрх мэдлийг тогтсон байдлаар жигд хуваасан байдаг. Млнгол Улсын Үндсэн хуулинд “Шүүх эрх мэдэл” гэдгийг маш тодорхой заасан байдаг. Эцэст нь хэрэг маргааныг шүүх шийдвэрлэнэ, харин хэрэг мөрдөх, мөрдөн байцаах, прокурор нь шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоонд орно гэж.
Таны хэлж байгаа саналын дагуу “ХЭҮК батлан даалтанд гаргах асуудлыг хүлээж аваад, хурлаараа хэлэлцээд батлан даах шаардлагатай юм байна гээд, шаардлага хүргүүлэхэд үг дуугүй суллана” гэсэн ерөнхий заалт байгаа. Би нарийн ширийн мэдэхгүй байна. Тэгэхээр ХЭҮК нь шүүх эрх мэдэл рүү шууд орж байгаа юм. Ийм заалт байж ерөөсөө нийцэхгүй. Яагаад гэвэл аливаа шийдвэрийг гаргахад хэргийн бүх материал бүх асуудал, нотлох баримтыг олон талаас нь танилцаж, бараг шүүх хурал хийсэний дүнд энэ асуудлыг шийдэх хэмжээнд гарна. Энэ эрх мэдлийг Монгол Улсын үндсэн хуулиар шүүхийн байгууллагад өгсөн учраас өнөөдөр цагдан хорих шийдвэрийг зөвхөн шүүх гаргаж байгаа. Үүнйиг мөрдөх байцаах, прокурор ч гаргахгүй. Шүүх алдаж онож байгааг би хэлж мэдэхгүй байна.
Таны хоёр дахь гаргаж байгаа саналтай санал нэг байна. Үнэхээр манай 2013 оны илтгэл одоо хүртэл хэлэлцэгдээгүй байгаа. Энэ асуудал дээр бид санал тавьсан. Өөрөөр хэлбэл шүүх Монгол Улсын Хууль тогтоомжын зэрэгцээгээр нэгдэн орсон олон улсын гэрээний заалтийг барих ёстой. Нэг нь ч барьдаггүй юм. Үүнийг барьдаг болгооч гэдэг зөвлөмжийг гаргаад байгаа. Монгол улсын түүхэнд ийм мэдрэмж ч юм уу, практик ч байхгүй байна. Монгол Улсын хуулинд заавал олон улсын гэрээний заалт туссан байж, бид хэрэгжүүлэх ёстой гэсэн хариуг шүүхийн байгууллагаас хэлдэг юмаа. Энэ асуудал тавигдсан байгаа С.Дэмбэрэл гишүүнээ, цаашид УИХ-аас тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлэх байхаа гэж бодож байна.
УИХ-ын дарга З.Энхболд: -УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл тодруулъя
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Та миний санаачилсан хуулийн үг үсгийг нь хараад үзэл санааг нь дутуу ойлгосон гэж харлаа. Яагаад гэвэл ХЭҮК-оос ирсэн материалыг маш анхааралтай уншаад харьцуулсан судалгаа хийсэн. Хуулийн төсөл дээр байгаа олон улсын гэрээний конвенцын үзэл санаа нь өөрөө ХЭҮК-ын хуулинд шингэсэн байх ёстой юм. Олон улсын конвенцын үзэл санааны шингэсэн элементийг оруулж өгсөн болохоос биш, учир зүггүй шүүх эрх мэдэл рүү халдсан, шууд хөндлөнгөөс оролцох гэсэн зүйл огт байхгүй байгаа. Хууль гэдэг өөрөө хэлэлцүүлгийн явцад засагдаж, мэтгэлцээд явдаг зүйл шүү дээ. Энэ талаас нь бодож “Та бүхэнээс санал ирнэ” гэж бодож байлаа. Гэтэл хамгийн их хүний эрх зөрчдөг Засгийн газрын үзэл санаатай нэг ижил уур амьсгалтай зүйлийг бичиж ирүүлсэн. Үүнд би их харамсаж байгаа шүү!
УИХ-ын дарга З.Энхболд: -С.Дэмбэрэл гишүүний нэмэгдэл асуултанд хариулья
Монгол Улсын ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: -Засгийн газраас тухайн саналыг ирүүлээгүй байсан. Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэний дараа хэрэг эрхлэх газраас авсан. Асуудлуудтай би эсвэл хэн нэгэн танилцаагүй, бид ажилтануудаараа ярилцаж, комиссын хурлаар үүнийг шийдсэн. Аль болохоор комиссын үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох УИХ-ын санал санаачлагыг дэмжих гэсэн бодолтой. Тэгэхдээ илэрхий бидний бодож байгаагаас олон улсын байгууллагад байдаг хүний эрхийн комисст олгогдоогүй тэр эрхийг бид нар эдлээд хийж чадахгүй, эцэст нь ямар хариуцлага, юунд унаж болох бэ гэдгийг бид бодож байгаа юм. Нэгэнт бусдад оногдуулсан үүрэг, хуулиар хүлээлгэсэн хариуцлагыг хүний эрхийн үндэсний комисс өөр дээрээ авах нь тийм зохимжтой зүйл биш, хүний эрхийн комисс хэрэг шийддэг газар бишээ. Гагцхүү хүний эрхийн асуудал хэрэг мөрдөх, мөрдөн байцаах, шүүхийн үйл ажиллагаа дээр зөрчигдөж байвал өөрөөр хэлбэл хүний эрхийг зөрчиж байвал хүний эрхийн комисс орох ёстой. Энэ үүргээ бид биелүүлэнэ, биелүүлэхийн төлөө зүтгэнэ.
Tweet