Улсын Их Хурлын чуулганы 2014 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ынгишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Нэгдүгээрт: -Монголын нийгэм тамхи татаж байна, архи татаж байна, утаа татаж байна, муушиг татаж байна. Үр дагавар, шалтгаан хоёрыг холбосон аливаа нийгмийн муу зүйлийг энэ талаас нь шийдэх ёстой. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Дэмбэрэл, М.Энхболд гэдэг хүмүүс тамхичин учраас “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж хэлээд байгаа юм биш, бид харин нийгэмд хортой үйл хийж байгаагаа ухаараад /өөрийгөө хорлож байгаагаа ухаараад/ биднийг тусгаарлаад өгөөчээ гэж байгаа юм. “Тамхи татах цэг” гэдэг чинь биднийг тусгаарлаж өгөөч гэсэн үг.
Монголын нийгэм өнөөдөр архи татах цэгүүдийг асар олноор байгуулсан байгаа шүү. Архи татах цэгүүд байхад яагаад тамхи татах цэгүүд нь байж болохгүй гэж. Бодит ухаанаар бодох юм бол, ухамсарлаж чадна...Жишээ нь би тамхийг үзэн яддаг, тийм болохоор би л зөвхөн хохироод дуусаасай гэж бодож байгаа. Монгол улсын иргэн хүний хувьд намайг нийгэмээс тусгаарлаад өгөөчээ...Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, өндөр хөгжилтэй /нийгмийн үе давхаргад тодорхой бэрхшээл туулсан/ улс орнууд чинь тамхи хэрэглэгчдийг тусгаарлаж өгдөг юм байна. Дэлхийн олон орноор явж байхад мөн эрхэм УИХ-ын гишүүд та бүхэн өөрсдөө үүнийг нүдээр үзэж, тунгааж байсан бизээ. Асуудлыг шийдэх гэж байгаа бол бодитой шийдмээр байна.
Хоёрдугаарт: -УИХ-ын гишүүн Л.Болд тавдугаар ангиасаа тамхи татаж эхэлсэн гэж ярьж байна. Сонсоход хэцүү байгаа ч энэ бол хүний эрхийн асуудал юм. Хүний эрхийн ямар ч байгууллага үүнийг суурь ойлголт гэж үзээд мэддэг. Гэхдээ эрүүл мэндийн хувьд “эрүүл амьдрах эрх” давамгайлдаг учраас үүнийг нийгэм хэрэглэхэд тохиромжтой бус бүтээгдэхүүн гэж үзээд “Global” буюу улс орнуудын түвшинд ёс суртахууны голчилсон чиг баримжаат аргаар “хэрэглэх хязгаарыг багасгах”, “хорих” зам руу явж байгаа. Хандлага маань ерөөсөө энэ. Тамхины гадна талд бичсэн “Smoking kills” буюу “тамхи таныг үгүй хийнэ” гэсэн анхааруулгаас гадна төрөл бүрийн аргаар тамхины эсрэг бодлого явсаар байдаг. Хүмүүс мэдсээр байж, хорт зуршлаа гээж чадалгүй хэрэглэж байдаг ч тамхинаас гарах, бусдыг хордуулахгүй байх гэсэн бодолтой. Тийм учраас тамхи татах цэгүүд буюу тамхичдийг нийгмээс тусгаарлах хэрэгтэй байна. Энэ бол татдаггүй хүмүүсийг хордуулахгүй байх гэсэн маш сайн заалт гэж бодож байна. Дашрамд хэлэхэд дөнгөж сая хүн төрлөхтний төлөө дайчин цогтой үгээ хэлж байгаа зарим хүмүүсийн үгнээс сонсоход та бүхнийг харсан, тамхи хааяа татаад явж байдгийг. Тэгж худлаа хэлж болохгүй шүү. Ийм бодитой байдлаар ярьцгаая. За баярлалаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet