Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.11.28/ хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр
Улсын Их Хурлын дарга З.Энхболд: С.Дэмбэрэл гишүүн асууя.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл : -Нэгдүгээрт: Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын баримт бичигт “Хүний хөгжил”, “хүн амын хөгжил”-ийг тус тус юу гэж тодорхойлсоноос дараагийн салаалсан бодлогууд гарах ёстой. Хүн амын хөгжил гэж яг юу гэж тодорхойлсон бэ?
Хоёрдугаарт: -Өнөөдөр Монгол улсын статистик мэдээгээр 698.3 мянган идэвхигүй хүн ам байна. Үүнээс 31.8 хувь нь суралцагчид, 29.2 хувь нь тэтэгэвэрт , 10.5 хүүхдээ асардаг, 8.3 хувь хөгжлийн бэрхшээлтэй , 8.4 гэрийн ажилтай байна. Хүн амын энэ хэсгүүдэд ямар тодорхой зорилтууд гаргаж дэвшүүлсэн вэ ?
Гуравдугаарт: -Монгол улсын ядуурал албан ёсоор олон жилийн турш 29.2 хувьтай байлаа. Бодлогын баримт бичигт дурдсанаар хамгийн эхний хуудас дээр /нийт хэрэглээнд хүн амын тэнцүү тооны 5 бүлгийн хэрэглээний эзлэх хувь бүлгээр авч үзэхэд/, эхний гурван бүлэг нийлээд улсын дундаж үзүүлэлтээр 37.4 хувьтай байна. Өөрөөр хэлбэл ядуурлыг илүү тодорхой /эмзэг хэсэг/ харууллаа. Үлдсэн 62.6 хувь нь чинээлэг давхаргыг оруулаад хэрэглээний эзлэх хувь бүлгээр сүүлийн 2 бүлэг нь улсын дундажаар тус тус 22.4 хувь, 40.2 хувьтай байна. Хүн ам зүйн бодлого чинь ийм болсон байна. Хэрэглээнээс хамаарсан үзүүлэлтүүдээр яаж хүн амын хөгжлийн цогц бодлогыг тодорхойлсон юм бэ?
Дөрөвдүгээрт:-Монгол Улсын Их хурал дээр шийдвэрлэдэг бодлогуудад /төсвийн бодлого, хүн амын хөгжлийн бодлого/ ерөөсөө огт макро статистик тоон мэдээ оруулж ирдэггүй. Өөрөөр хэлбэл салбар яамны асуудал гэж хараад, зөвхөн макро эдийн засгийн статистик дээр инфляци, бусад хүн амын орлого, зарлаган түвшин, орлогын ядуурал, тэгш бус байдал...гэх мэт хүчин зүйлүүдэд энэ талын статистик мэдээ огт байхгүй байдаг. Энэ баримт бичигт амьдралын чанарыг сайжруулах ямар статистик үзүүлэлтүүд туссан бэ?
Тавдугаарт:-Статистик мэдээнд малчдын орлого, малын тоо толгойгоор 5 хуваасан ангилал байна. Малчид Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн хийх олон шалтгаан байгаа. Тухайлбал 100 хүртэлхи, түүнээс дээш ангилалын хүмүүс “малаа зараад” орж ирж байгаа. Энэ бодлогын баримт бичигт орлогоын талаас нь /хоёр талаас нь/ хөөсөн ямар бодлого туссан бэ?
Зурдугаарт:-Мянганы хөгжлийн зорилт /дэлхийн тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтууд, тогтвортой амьжиргаа/ 2015 онд дуусна.Ялангуяа танай яам, бусад яамдууд энд харьяалагдаж байгаа. Гэтэл УИХ-аар Дэлхийн банкны тогтвортой амьжиргаа төслийн зээл батлагдахгүй байна.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд: Хууль санаачлагч хариулья.
Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ:-Ажлын хэсэг “Хүн амын хөгжлийн бодлогыг тодорхойлох нэр томьёо”-ны хувьд нилээн анхаарч судалсан. Миний хувьд С.Дэмбэрэл гишүүний асууж байгаатай санал нэг байна. Үнэхээр Монгол Улсын төр сүүлийн жилүүдэд, өмнө ч гэсэн 100 хувь байсан гэж би хэлж чадахгүй. Хүн ам зүйн, хүн амын хөгжлийн бодлогын асуудлыг үндсэндээ орхигдуулсан, өөрөөр хэлбэл нийгэм эдийн засгийнхаа бодит материаллаг тал руу хэт анхаарч, хүн амын хөгжлийн бодлогыг орхигдуулж ирсэн Ингэж хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогоо өрөөсгөлөөр харж ирсэн нь Монгол төрийн маш том алдаа байлаа. Тийм ч учраас 2014 оны хүн амзүйн баримт бичгийн зорилт нь амьдрал дээр хэрэгжээгүй юм. Үр дүн, гүйцэтгэл гаргах боломж тэнд харагдаагүй. Хүн амын өсөлтийн хувийг тоон үзүүлэлтээр гаргахаас биш, гүйцэтгэлээр боломж бага байсан гэдгийг хэлмээр байна.
Таны ярьж байгаа статистик үзүүлэлтүүд, хүн амын амьжиргааны түвшин чанар үзүүлэлтүүдийг одоо шууд харуулах боломж алга байна. Яагаад гэвэл энэ чиглэлийн бодлого судалгаа дандаа орхигдож ирсэн. Бид сүүлийн 10 жилээр гаргах гээд, мэдээлэл дутмаг байсан учраас их бүдэг бадаг судалгаа гарсан. Одоогийн байдлаар бидэнд энэ чиглэлийн тодорхой судалгаа хоёр жилээр байна. Өөрөөр хэлбэл зорилтот бүлэг рүү /хүн амын бодлого/ чиглэсэн, үндэсний статистикын газар, холбогдох байгууллагуудтай хамтарч хэд хэдэн томоохон судалгаануудыг гаргасан. Үр дүнд нь бодлого тодорхойлох суурь судалгаа, тоон үзүүлэлтүүдийг гаргаж авч чадсан.
Амьдралын чанар, хөдөө хотын ялгааг арилгах, хувь хүний хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах гэсэн таны ярьж байгаа тоон үзүүлэлтүүдийг бид амьдрал дээр хэрэгжүүлэх зорилгоор “цогц бодлогын баримт бичиг”-үүдийг хийж байгаа юм. Энэ асуудлуудыг шийдэхийн тулд ганц амьсгаагаар бодлогыг тодорхойлох боломжгүй. Энэ баримт бичигт тулгууурлаад эрхзүйн 10 гаруй хууль, актуудыг боловсруулж гаргах шаардалага байгаа юм. Өөрөөр хэлбэл хүн амын хөгжлийн эрх зүйн цоо шинэ орчин бүрдүүлэх зорилтыг тусгаж, энэ бүхэнд суурилсан эдийн засгийн бодлого явах ёстой юм. Үүний дараа таньд хариулт өгөх боломжтой бөгөөд хүн амын хөгжлийн цоо шинэ орчин бүрдүүлэх гэж оролдох юм.
Хүн амынхөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал: С.Дэмбэрэл гишүүний асуултанд нэмж хариулт өгье. Хүн амын талаар төрөөс баримтлах цогц бодлогыг боловсруулахдаа 16 яамны асуудал хариуцсан бодлогын газрын дарга болон энэ чиглэлийн судлалга хийдэг эрдэмтэн судлаачид бүхий 77 хүний бүрэлдэхүүнтэйгээр томоохон ажлын хэсэг гарч ажилласан. Тэгэхээр энэ бодлого дотор бүх салбарын судалгаа шинжилгээний өнөөдрийн буюу цаашид шаардлагатай тоон судалгаа мэдээллүүд, сайжруулах ёстой асуудлууд хөндөгдөж бичигдсэн байгаа юм.
Статистиктай холбоотой асуудлуудын хувьд бодлогын 5.4-т тусгагдсан асуудлууд бий. Энэ бол өөрөө үндсэндээ хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын биш, үндэсний хэмжээний бодлого гэдэг утгаараа бүх салбаруудад энэ дурдагдсан бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой /түвшнээ тодорхойлж хүрэх үр дүндээ хүрэх/ бодлого гарах ёстой.
Хуучин бодлогоосоо ялгаатай зүйлүүд бий. Энэхүү бодлогыг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд таны асуусан хэд хэдэн асуудлуудыг дэвшүүлсан байгааг танд танилцуулахыг хүсч байна.
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын төслийн тавдугаар хуудас дээр “2014-2017 онд хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр эрхзүйн орчин бүхий энэ бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” /боловсруулагдаж байгаа, 3 сарын дотор батлуулах/ тухай өгүүлсэн байгаа, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төслийн 23-р хуудас дээр төсөв хөрөнгийн бүрдүүлэлтийн асуудалыг тусгасан. Тухайлбал гишүүдийн олонхи нь асууж байгаа, шилжих хөдөлгөөний зохицуулах чиглэлийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор “хөрөнгийн дайчилна” гэсэн том зорилт бий. Мянганы хөгжлийн зорилт болон үндэсний хөгжлийн цогц бодлогын дэвшүүлсэн зорилтуудтай уялдуулан
1-р шатанд ажилгүйдлийн түвшинг 5 хувь хүртэл бууруулна
2-р шатанд ажилгүйдлийн түвшинг 4 хувь хүртэл бууруулна. Ингэснээр хөдөлмөрийн насны хүн амын ажил эрхлэлтийн идэвхтэй үйл ажиллагаа эдийн засгийн зохимжтой ажлын байраар хангаж, амьжиргааны чадамж дээшилж, насжилт 72 хувьд хүрнэ. Дундаж орлоготой иргэдийн эзлэх хувийн жин нийт иргэдийн 60 хувьд хүрнэ.
3–р шатанд Ажилгүйдлийг бууруулах цогц бодлогын хүрээнд 3 хувь хүртэл буурч, амьжиргааны чадамж дээшилж, насжилт 73 хувьд хүрнэ. Нийт хүн ам дахь дундаж орлоготой иргэдийн эзлэх хувийн жин 70 хувьд хүрнэ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд:С.Дэмбэрэл гишүүн тодруулъя:
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:- Үүнийг асуусан нь, бодлогын баримт бичигт чинь “хэрэв тодорхой байвал миний асуулт бас тодорхой” байх байлаа, за ойлголоо.
Нэгдүгээрт:-Баримт бичгийн хэрэгжүүлэлтийн үе шатуудад хүний хөгжлийн индексээр дэлхийн улс орнуудтай харьцуулахад “хүний хөгжил болон амьдралын чанар”-ын ямар ахиц гарах вэ ?
Хоёрдугаарт:-Хүн амын дундаж нийгэмийг бүрдүүлэхийн тулд ямар тодорхой зорилтууд тавьсан юм вэ, гэдгийг тодруулмаар байна.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд: -Хууль санаачлагч хариулъя.
Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ:- С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Сая Б.Отгонжаргал дарга хэллээ, “дундаж амьжиргаатай өрхийн эзлэх хувь хэмжээ эхний зорилтын хүрээнд 60 хувьд, хоёрдугаар зорилтын хүрээнд 70 хувьд хүргэхээр зорилтыг дэвшүүлсэн”. Нарийн задаргаа, тоо баримт, арга зам, аргачлалын талаар сонирхож байвал, дараа нь танд судалгаа тоо баримтуудыг гаргаж өгъе. Эхний индексжүүлэлтийн судалгаа ямар байгааг ажлын хэсгээс хариулъя.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал: -Хүний хөгжлийн индекс, хүн амын бодлогоосоо өөр асуудал гэдгийг гишүүн өөрөө мэдэж байгаа байх. Хүний хөгжил нь эрүүл мэнд боловсрол, насжилтын асуудал бөгөөд хүний амьдрах наад захын хэрэгцээ ямар түвшинд хангагдсан вэ гэдгээр олон улсын үзүүлэлт үнэлэгддэг.
Хүн амын хөгжлийн асуудал дотор төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний асуудал цогцоор нийгмийн асуудалтай эдийн засгийн хөгжлийн бодлогодоо хэрхэн яаж тусгагддаг талаар бодлого юм. Хүний хөгжил, хүн амын хөгжлийн бодлогын ялгаа нь энэ. Хүн амын хөгжлийн талаар Төрөөс баримтлах бодлогынхоо шалгуур үзүүлэлт дотор, /тараагдсан баримт бичгийн 24-26 хуудаст бий/ эрүүл мэндийн наад захын хэрэгцээгээ авах, хувь хүний хөгжлийн индексийг сайжруулах тал дээр ямар ямар зорилтууд дэвшүүлсэн вэ гэхээр, нөхөн үржихүй болон эмэгтэйчүүдийн эх нялхасын асуудлыг хэрхэн яаж сайжруулах гэх мэт олон асуудал дэвшүүлсэн байгаа. Мөн төрөлтийн нийлбэр коффицентын хувьд өнөөдөр дундаж өсөлт ямар түвшинд байгаа, хүн амны насны бүтэц, хөдөлмөрийн насны хүн амыг ахмад насны хүн амд харьцуулсан хувь хэмжээ 1:2 байгаа нь 2040 онд 1:4 харьцаа руу шилжих эсрэгээр эргэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл нийгмийн ачаалал дийлсэн орон болох магадлалтай байгаа учраас энэ бодлогын баримт бичгийг хийж байгаа. Шилжих хөдөлгөөн гээд таны тодруулсан зүйлүүд дээр энэ бодлогын /бүх салбарын бодлого боловсруулдаг судлааачид оролцсон/ 5.2-т “том зорилт” гэсэн 14 хуудас бүхий материалд шилжих хөдөлгөөний бодлогын 10 жилийн хугацаанд яг юунд хүрсэн байхыг дэвшүүлсэн зорилтууд байгааг давхар хэлье.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын хэсэг
Tweet