УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Архангай аймгийн Булган сумын ИТХ-ын нийт 18 тэргүүлэгчдийг Төрийн ордонд хүлээн авч, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахууллаа. Эдгээр төлөөлөгчид мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, төр захиргааны байгууллагуудтай хууль эрх зүйн талаар мэдээлэл, мэдлэгийн туршлага солилцож, эргээд орон нутгийн хөгжил, иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй тосож үйлчлэхэд чухал шаардлагатай байгаагаа илэрхийллээ. /Булган сумын мэдээллийг эрхэм уншигч та эндээс уншина уу/
Tweet