УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл 2015 оны мөнгөний бодлогын ажлын хэсгийг ахлан ажилласан. Ажлын хэсгээс 2015 онд инфляци 9-9.5 хувь байхаар байгаа ч, 7 хувьд хүргэх даалгаврыг Төвбанкинд өгсөн. Төвбанк, нөгөө талаас Засгийн газар хамтран ажиллавал инфляцийг дараа жилийн эцэст нэг оронтой тоонд барих боломжтой гэж үзсэн. /Ирэх оны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолыг бүрэн эхээр эндээс уншина уу/ Монголбанкнаас 2014 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэн батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн гишүүнд талархал илэрхийлж, Талархалын бичиг гардуулав.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын хэсэг/beta/upload/files/14-t-69.doc
Tweet