Улсын Их Хурлын даргын захирамжаар 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 181 дүгээр тоот тогтоолоор Монгол Япон улсыг хооронд байгуулахаар төлөвлөж байгаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр “EPA-Economic Partnership Agreement”-ийг байгуулах бэлтгэл ажлыг хангах, Эдийн засгийн хэлэлцээр байгуулсны дараа хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсэг долоон хүний бүрэлдхүүнтэй байгууллагджээ. Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орсон тус ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Д.Ганбат, Д.Дэмбэрэл, Ц.Цолмон, Л.Энх-Амгалан нарын гишүүд орлоо. Холбогдох баримт бичгийн болон Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг 2014 оны 12 дугаар сард багтаан боловсруулж, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуягт даалгасан байна.
Tweet