Монголын Хадгаламжийн Даатгалын Корпораци Банкыг өөрчлөн байгуулах, нөхөн төлбөрт гаргасан амжилтаараа Олон улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбоо / IADI / -ны 2014 оны Шилдэг байгууллагаар шалгарлаа. Хадгаламжийн Даатгалын Корпораци нь Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэсэнтэй холбогдуулан Төрийн банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлж актив, пассивын зөрүү болох 119,9 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгийн дэмжлэг 85 тэрбум төгрөг нийт 204,9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлж санхүүгийн салбарын тогтвортой байдлыг ханган ажилласан үр дүнгээрээ олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны 2014 оны шилдэг байгууллагаар 10-р сарын 23-нд шагнуулсан юм. Энэхүү шагнал нь Монгол улсыг олон улсын санхүүгийн салбарт таниулахаас гадна хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг улам батжуулах юм.
2014 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр уг хадгаламжийн даатгалын тогтолцоог амжилттай хөгжүүлэхэд өөрийн оюун ухаан, мэдлэг боловсролоо дайчлан үнэтэй хувь нэмэр оруулсанд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлд Хадгаламжийн даатгалын корпорациа талархал илэрхийлж, талархалын бичиг гардуулав.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet