demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Хөрөнгө оруулалтын оновчтой бүтцийг батлаж өгөх нь чухал

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1191

2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн намрын ээлжит Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар, 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр,                 

Улсын Их Хурлын дарга М.Энхболд: Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан, асуулттай гишүүд байна уу?

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн, зарчмын зөрүүтэй саналууд дотор зөрчил байна. Дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг, Монгол улсын засгийн газар \Д.Тэрбишдагва\-т даалгасугай гэж, УИХ-аас батлагдаагүй, санал хураагдаагүй, эрх шилжүүлэх тухай асуудал дээр тулгуурлаад, шадар сайдын нэрийг оруулж,  ирсэн байна. Би Шадар сайд \Д.Тэрбишдагва\-ыг энд буруутгаж байгаа юм биш. УИХ-аас батлаагүй, шийдвэр дээр эдийн засгийн байнгын хороо, асуудлыг тавих болсон бэ? Эндээс эхлээд хамгийн том зөрчлүүд үүсч байна. Өнөөдөр Шадар сайд \Д.Тэрбишдагва\-ыг орлох тухай асуудлыг,  УИХ-аас батлаагүй, санал хураалт хийгээгүй байна. Цааш нь  үүнийг авч үзвэл, хуулийн бус аргаар хэн нэгэнд эрх мэдэл өгч, шууд гүнзгийрүүлж байна, болохгүй шүү дээ. Энэ хүн өөрөө хүсээгүй, хууль бусаар, шийдвэргүйгээр шилжүүлцэн, энэ эрх нь Улсын Их Хурлын санал хураалт дотор орж ирсэн байна.  Ингэж  болохгүй шүү дээ. Хуулиудаа эргэн харья. Монгол Улсын Үндсэн хуулийн  40 дүгээр зүйлүүдээс эхлээд, түүнээс уламжлан гарсан засгийн газрын тухай хууль, 2000 оны 8 сард оруулсан, засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүдээ харцгаа. Дараагийн ерөнхий сайд томилогдтол, ерөнхий сайд нь үүрэг гүйцэтгэгчээрээ ажлаад, энэ засаг төрийн ажил чинь тэр хэвээрээ залгамжлаад явдаг ёстой. Юунд яарч байна вэ?  Хэдэн тохиолдолд, өөр хавсарч ажиллаж болохгүй албан тушаалд очсон, тухайлбал, Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон, эсвэл өвчин зовлонтой шалтгаанаас үүдэн ажил үүргээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн, хоёр, гурвхан тохиолдолд, өөр хүнээр  орлуулдаг. Бусад тохиолдолд дараагийн хүн томилтол,  үүрэг гүйцэтгээд явж байдаг тэр хуулиуд нь байна. Хэн юунд яарч байгаа вэ, Улсын Их Хурлаас  дараагийн шийдвэр лүү ингээд орж байна. Болохгүй шүү дээ. Үүнийг хурдан зогсоо. Улсын Их Хурлаас батлаагүй, шийдвэрээр санал хураалтаа хийгээд явах юм бол,  эрх мэдлийн төрийн эргэлт болно шүү дээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд: Санал хэллээ. Эдийн засгийн байнгын хороо асуудлыг, засгийн газрын хуулинд байна гэж оруулж ирсэн. Тэрний дагуу л шийдсэн байгаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл асууя.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл: 2015оны Монгол Улсын төсвийн төсөлд татварын бус орлогыг 1.2 тэрбум төгрөгөөр, 152.7 тэрбум төгрөгөөр  нэмэгдүүлэх нь гэж байна. Үүнээс нэг зүйл тодруулахыг хүслээ. Хэдэн хувь нь торгууль байх юм бэ? Ямар зөрчилтэй холбогдуулж, торгууль нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм бэ? Тодруулж хэлж өгнө үү. Ер нь торгуулийн эсрэг байгаа юм бишээ. Торгууль бол өөрөө хариуцлагын механизм учраас байх л ёстой. Гэхдээ урьдчилсан байдлаар, 152.7 тэрбум төгрөгийн хүү торгуулиар нэмэгдүүлэнэ, гэдгийг  тодруулмаар байна. Хэдэн хувь нь торгууль, хүү байх юм бэ? Мөн өнөөдөр төгрөгийн ханш уналт 40%, заримдаа 60%-тай байна, аль вэ? 2015 оны төсвийн төсөлд цалинг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр байгаа нь, ханшны уналтын зөрүүг нөхөж чадахаар байгаа юу, энэ тооцоог яаж хийсэн бэ? Тодруулж өгөөч.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд: Төрөөс мөнгөний бодлогын талаар, баримтлах үндсэн чиглэл ярьж байгаа, гэтэл төсвийн асуудлаар асуулаа. Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл хариулъя.\ Ажлын хэсэг\

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Энэ ч одоо манай ажлын хэсэг дээр яригдаагүй. Манай ажлын хэсэг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн тухай асуудлыг ярьсан. Гэхдээ мөнгө, төсвийн бодлогын уялдааг хангах чиглэлээр, ялангуяа төсвийн бодлогыг мөнгөний бодлогын зүгээс, ер нь ямар байх нь зохистой тухай, эдийн засгийн байнгын хорооноос, төсвийн байнгын хороо руу саналуудаа явуулсан байгаа. Одоо төсвийн байнгын хороо 2015 оны төсвийн зохистой байдлыг яаж хангах тухай хуралдаанаараа ярих ёстой. Торгуулийн хувьд, хэзээ ч, хаана ч төлөвлөдөггүй. Үүнийг төсвийн байнгын хороо дээр 2015 оны төсвийн бодлогыг ярьж, Улсын Их Хурал  дээр бид хэлэлцэх ёстой. Валютын ханшны хувьд, бас л төсөвтэй холбоотой. Өөрөөр хэлбэл 2015 онд цалинг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхэд, хүн амын худалдан авах чадвар ямар байх вэ ? Үүнийг урьдчилан хэлэх боломжгүй. Яагаад гэвэл одоогийн валютын ханшны төсөөлөл чинь 1750 төгрөг байна. Өнөөдөр бодит ханш мөнгөний бодлогоор удирдуулан, “2014 ондоо ямар ч байсан савлагаа үүсгэхгүй байх” гэсэн байдалтайгаар, мөнгөний бодлогыг оруулж ирж байна. Тиймээс төсвийн байнгын хороонд нарийвчлан яригдаад, Улсын Их Хурал дээр мөн яригдах асуудал гэж бодож байна.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдож: Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдоржын хэлсэн, “засгийн газарт гэдэг үгээр цаашаа явчих” даа. Заавал Ерөнхий сайдын нэр дурдаж, энэ будлиантай үед асуудал үүсгэж, хэрэггүй л дээ. Бодвол “Засгийн газар шуу санаатай” засаг гарч ирнэ байлгүй гэж бодож байна.

  1. Эдийн засгийн байнгын хорооноос оруулсан саналд хоёр, гурван асуулт байна. Би 4-р заалттай холбогдуулан, асуух гэсэн юм. “Гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг тогтворжуулах, дунд хугацааны хөтөлбөрийг зах зээлийн зарчимд нийцүүлэх замаар иргэдийн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгож, хөтөлбөрөөс үе шаттай гарах арга хэмжээг сонгохыг даалгасугай” гэсэн байна. Одоо хүртэл явж ирсэн нь зах зээлийн зарчимд нийцээгүй юм байна, тийм үү, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл?

Анхнаасаа энэ хөтөлбөрөөс гарах нь буруу байсан гэдгийг эдийн засгийн байнгын хороо хүлээн зөвшөөрч байгаа юм байна, гэж ойлгогдлоо. Энэ 2 ойлголт зөв үү?

  1. Хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийн мөнгөн даатгалыг хадгаламжын даатгалд,  хамруулах бэлтгэл ажлыг хийнэ гэсэн байна.  2009 оны хямралтай үед, иргэдийн банк дахь мөнгөн хадгаламжыг мөн адил даатгалд хамруулсан тохиолдол байдаг. Сүүлд хугацаа дуусаад, энэ хууль хүчингүй болсон. Хэрэв хадгаламж зээлийн хоршоог даатгалд хамруулахаар бол,  банк бус санхүүгийн байгууллагын хадгаламж, мөн даатгалд хамрагдах ёстой болно. Гол зүйл чинь, энэ шүү. Үүнийг эдийн засгийн байнгын хороогоор ярьсан уу, үгүй юу?
  2. Монголбанкаас өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн бодлого цаашаа явахгүй. Би энэ талаар олон удаа ярьж байна. Одоогийн Монголбанкны удирдлага юу хийхээ мэдэлгүй, хоёр жил явчлаа. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь Монголбанкны үндсэн үүрэг гэж хуулийнх нь дөрөвдүгээр зүйлд заасан байдаг. Энэ Монголбанкны ерөнхийлөгч, \Н.Золжаргал\ барааны үнийн тогтвортой байдалыг ярьдаг. Ийм этгээдтэй цаашаа явж, болох юм уу? Энэ Монголбанкны ерөнхийлөгчын \Н.Золжаргал\ ах Н.Жаргалсайхан гэдэг хүн, 1990 онд Монголбанкыг нэг дампууруулсан. Дүү нь 2012 онд томилогдоход, дахин нэг дампууруулах юм байна даа гэж дотроо бодож байсан. Тэр замаар л явлаа даа. \Хоёр жил\ Ингээд төрсөн ах дүү хоёроор Монголбанкыг хоёр удаа самруулах ёстой гэж, ардчилсан нам үзэж байна, тийм үү?  Энэ алдаагаа засахгүй юм байна, тийм үү? Энэ хүн гарч ирж, улс төрийн акц хийгээд, 2012 оны орон нутгийн  сонгуулийн өмнө, 10 дугаар сарын 20-ны өдөр  үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг Н.Алтанхуягтай гарын үсэг зурж, нэг дампууруулаад, 3 триллон төгрөг хууль бусаар гадагшаа гаргаж, 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдөр, \их хурал засварласны дараа\ төгрөгийн ханш 1800 төгрөг болж, 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиар 8 хувийн зээлийн хүүгийн санамж бичигт гарын үсэг зурж, сарын дараа 60 сая төгрөг байсан орон сууц, 120 сая төгрөгт хүрсэн байсан.  Ийм хүнийг хадгалаад байж болж байгаа юм уу? Эцэст нь Монголын эдийн засаг элгээрээ хэвтэхэд, хариуцлагыг хэн хүлээх юм бэ? Яагаад ийм хүнийг өмгөөлөөд, хамгаалаад байдгын  энэ эрх баригчид ? Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн төдийгүй, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын \МҮХАҮТ\ даргын хувьд С.Дэмбэрэл танд, өөрт чинь би хандаж хэлж байна. Монголын Улсын бүх үйлдвэр, аж ахуй нэгж элгээрээ мөлхөж байгаагийн гол шалтгаан нь валютын ханшыг барьж чадаагүйтэй холбоотой шүү. Монголын төр ийм байдалтай суусаар байх юм уу? 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Ажлын дэд хэсгээс нэмж хариулна биз дээ.

Нэгдүгээрт: ”Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” заалт юу гэсэн үг юм бэ гэдэгт, Улсын Их Хурлаас 2014 оны мөнгөний бодлого түүний дотор  “үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т, тодорхой заалтуудыг оруулаад, зах зээлийн зарчимд шилжүүлэх замаар суулгаад өгсөн. 2015 оны “мөнгөний бодлого”-т, инфляцид нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн нөлөөлийг тал бүрээс нь судлаад, нийлүүлэлтийн гаралтай инфляци, төрийн зохицуулалттай барааны инфляци, импортын  инфляци, гэх мэт инфляцийн бүх хүчин зүйлүүдийг, гаргасны үндсэн дээр томъёололыг оруулж ирсэн. Энэхүү томъёолол нь “Монголбанк, Засгийн газарт тус тус өгөгдөж байгаа үүрэг даалгавар” гэдгийг хэлмээр байна..

Хоёрдугаарт: Хадгаламж зээлийн хоршоодын хувьд санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны мөнгөний бодлогод суулгая, үүнийг дэмжиж өгөөчээ гэсэн томьёололоор оруулж ирсэн. Банк бус санхүүгийн байгууллагууд аливаа нэгэн хадгаламж авдаггүй. Банкуудын хадгаламж \хадгаламжийн даатгалын карпораци\ бидний баталсан хуулиар зохицуулагдаад явж байгаа.

Гуравдугаарт: Төгрөгийн тогтвортой  байдал гэдгийг олон улсын хэмжээнд яг юу гэж ойлгодог талаар  маш тодорхой ойлголтыг хэлж өгье. Аливаа мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал гэдэгт, түүний гадаад үнэ цэнэ, дотоод үнэ цэнэ гэсэн хоёр ойлголтыг олон улсын хэмжээнд авч үздэг. Монгол улсын төв банкны тухай хуулийн  үндсэн зорилт нь “төгрөгийн тогтвортой байдлыг хангах” гэсэн байдаг. Ийм ч учраас, “төгрөгийн тогтвортой байдал” нь дараах байдлаар хэмжигддэг.

  1. Үнийн тогтвортой байдал буюу инфляцийг яаж нам, тогтвортой түвшинд барих. \мөнгөний бодлогоор\
  2. Инфляцид туслах үүрэг бүхий, валютын ханшны бодлогоор зохицуулагддаг.

Энэ талын заалтуудыг 2015 оны “мөнгөний бодлого”-т тусгасан байгаа.  Ерөнхийдөө 2015 оны мөнгөний бодлогын бүх зүйлийг хийхийн тулд,  140 гаруй хуудастай материалыг, ажлын хэсэгт өгсөн. Ажлын хэсэгт, Монгол ардын намаас \Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, А.Тлейхан\, Ардчилсан намаас \М.Зоригт, Н.Батбаяр, С.Одонтуяа, Ц.Баярсайхан\ нарын гишүүд  оролцсон. Дашрамд хэлэхэд, ялангуяа Монгол ардын намаас оролцсон ажлын хэсгийн гишүүд, мөнгөний бодлогыг боловсруулахад маш идэвхитэй, бүтээлчээр оролцсон гэдгийг тэмдэглэж хэлье.

Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн: 2012-2014 оны дунд үе хүртэл мөнгөний тэлсэн бодлого явуулсан. Инфляцийн түвшин энэ жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр, 12-13 орчим  хувьтай гарах юм байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд, мөнгөний зөөлөн тэлсэн бодлого явуулж, валютын ханшаа алдсан. 3 их наяд гаруй төгрөгийг зах зээлд оруулж, одоо огцом 7 % -руу татаж болно. Инфляцийг бүр хатууруулаад, 7%-д барих бололцоо гарч магадгүй. Тэгэхээр өнгөрсөн хоёр жилд зах зээлд бий болгосон, хүлээлтийг яаж тооцсон юм бэ? Магадгүй 7 % гэдгийг бодитоор  8-9 %-д бариад, 10 %-аас  доош байлгаж, энэ үед валютын ханшийг 1900 төгрөгөөс алдахгүйгээр, барих тийм нөөц бололцоо байна уу? Энэ талаар ажлын хэсэг дээр ямар тооцоо байгаа вэ? Монголбанк ямар танилцуулга хийсэн бэ? Өөрөөр хэлбэл, нэг туйлаас, 3.4 их наядыг гаргаж, нэг зөөллөөд, эсвэл бүгдийг нь хамж, нөгөө туйл руу савуулаад байхаар, аж ахуй эрхлэхэд, хүнд байна. Үүнд ямар тайлбар хийсэн бэ? Энэ 7%-ийн инфляцийг бодитоор барьж чадах уу? 7 хувийн инфляцийг барихын тулд, бүр хүнд байдалд орж, зээлийн олдоц буурна. Энэ тооцооны уялдааг тайлбарлаж өгөөч.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: За.Баярлалаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдоржын асуултанд дутуу хариулсан байна. Үнэн. Монголын бизнес эрхлэгчид валютын ханшийн савлагаанаас их хохирч байна. 2014 онд  УИХ-аас баталсан, мөнгөний бодлогот валютын ханшийн талаар тодорхой заалтууд оруулсан ч , бодит шалтгаан болон төвбанкны энэ чиглэлийн бодлого, дутуугаас ханшийн савлагаанаас улсын гадаад, дотоод эргэлт буурч, эдийн засаг, бизнесийн идэвхжил удааширсан. Тийм учраас, “2015 оны мөнгөний бодлого”-т эдийн засгийн байнгын хорооноос ажилсан ажлын хэсэг энэ асуудалд онцгой анхаарсан. Үүнд:

  1. Жилийн жилд авч хэрэгжүүлдэг, “Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, чөлөөтэй бөгөөд уян хатан тогтох” зарчмыг дэлгэрүүлсэн 2-3 заалт  орсон байгаа.
  2. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2015 оны эцэст 7%-д барихад ямар бололцоотой гэдэгт, 2015 оны бодит төсөөллөөр инфляци 11.5% байгаа. “Мөнгөний бодлого”-т 7% нь их чамбай, маш нарийн сууж өгсөн. \заавал хатууруулах биш\ Ерөнхийдөө инфляцийг тогтворжуулах, нам доор түвшинд барихад Монголбанкны багажинд байдаг бүх арга хэрэгслүүдийг  дайчлан ажиллах, чиглэлээр мөнгөний бодлогын 2015 оны үндсэн чиглэлдүүдэд туссан байгаа.  

Тиймээс ч өнгөрсөн жилийн зарим, дутуу хэрэгжсэн зорилтуудаас эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд санал гаргаад, 2 заалтыг нэмж оруулсан. Инфляцийг 7%-д барих асуудал нь мөнгөний бодлогоор шийдэгддэг асуудал биш юм. Өнөөдөр Монгол Улсын инфляци, өнгөрсөн оны явуулсан “мөнгөний бодлогын инфляцийг нам доор түвшинд барих” бодлогын үр дүнгээр нийлүүлэлтийн гаралтай ифляци, 2010-2012 онд 32.5% байсан бол өнөөдөр 5 % болтлоо буурсан.   Инфляцид нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд  нь \ импортын инфляци, хүнсний бус инфляци, нийлүүлэлтийн гаралтай хүнсний инфлци\ өөрөө тогтворгүй, аймаг, хотуудын түвшинд өөр өөр хүчин зүйлээр нөхцөлдөж байгаа учраас  энэ тухай “нийлүүлэлийн гаралтай инфляцийг аймаг хотын түвшинд тодорхойлох”    заалтыг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын засгийн газар, төсвийн тухай хуулиараа, төсвийн тогтвортой байдлын хуулиараа ч үүнийг анхаарах ёстой. Энэ талаас нь бодож, тодорхой зарим заалтуудыг оруулсан гэдгээ хэлмээр байна. Монголбанкны  ерөнхийлөгч \Н.Золжаргал\ нэмэлт тайлбар хэлээрэй.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжрагал: Б.Чойжилсүрэн гишүүний асуултанд хариулья. 2013, 2014, 2015 оны мөнгөний бодлогууд, хэр зэрэг төстэй явах вэ гэдгийг асууж байна. Ер нь эдийн засагт бий болсон хүндрэлээ юу гэж үнэлэхээс болоод байна. 2013 онд гадаад цэвэр актив 2.5 тэрбум доллараар, 2014 онд 700 доллараартус тус буураад, цаашид 2015 онд хүлээлт бол эерэг тал руугаа байна  гэж бодож байгаа. Тэгэхээр мөнгөний хатуу, зөөлөн бодлогоосоо илүү хувийн секторт  аль зэрэг ачаалал болж байна, гэдгээс инфляцийг 7%-д тооцоход, заавал “нэн хатуу бодлого” гэж томъёолох нь буруу юм. Учир нь үнэхээр хямралын   түвшин үүнээс ч доошоо байх шаардлага гарвал нэмэх ч гарах боломжтой. Ер нь бол 7%-ийн инфляцийг зориод 9.5 %-ийн хүлээлттэй байгаа тохиолдолд, одоо энэ оноо дуусгаж байгаа нь, өөрөө нилээн хатуу бодлогын сонголт гэдэг нь үнэн. Мөнгөний хатуу бодлогын сонголт нь гадаад цэвэр активын өсөлтөөр зөөлрөх ёстой. Зөөлрөх механизм нь гадаад цэвэр актив юм. Гадаад цэвэр активын хувьд,  2013, 2014 онуудад  авч болдог хамгийн өндөр шокоо авчихаад байгаа.Эдийн засгийн шокыг шингээх ажилд Монголбанк 2013, 2014 онд нилээн идэвхитэй ажилласан. Үүний үр дүнд таны хэлээд байгаа 2013 оны мөнгөний бодлогын сонголтуудыг сонгосон байгаа. Энэ нь өөрөө дотоодын эдийн засгийг хамгаалахад чиглэгдсэн сонголтууд байсан боловч одоо цаашид үүнийг удаанаар үргэлжлүүлж, чадахгүй. 2014 оны дунд үеэс “мөнгөний бодлого”-т  хүүгээ нэмсэн нь Монгол Улсын дотоод эдийн засагт, ялангуяа төсөвт асар өндөр  орлого, зарлагын хүлээлттэй байсанаас улбаатай. Одоо 2015 оны төсөв дээр бодитойгоор орлого, зарлага тал дээрээ  өөрчлөлтүүд гаргахгүй бол,  7%-ийн инфляци,  үнэхээр  хатуу юм шиг бодлого болно. Тэнд эерэг бодлого яваад макро эдийн засгийн баланс хадгалагдаад, эхлэх юм бол 7%-ийн инфляци, гэдэг бол тийм ч аюулын  хатуу бодлого биш. Энэ нь бодлогын цогц арга хэмжээний зөвхөн нэг хэсэг нь учраас, дан ганцаар 7 % гэдэг тоо  “аюулын хатуу” гэдэг үгээр тайлбарлах боломжгүй. Нөгөө талдаа төсвийн бодлого аль зэрэг явж байгаагаас шууд хамааралтай зүйл. Монгол Улсын эдийн засгийн тал хувь нь төсөв байдаг учраас, хоёр талын сонголт  яваад байна. \нөхцөл байдал ижил биш учраас хоёр өөр сонголтууд байгаа\     Нөгөө талдаа Улсын төсөвт хэрхэн бодлого тусаж, \нийт эдийн засгийн тал мөнгө нь хувиарлагддаг\ тэнд ямар зарцуулалтын систем, байхаас хамаараад, мөнгөний бодлогын инфляцийн түвшингийн зорилтын хатуу, зөөлөн томъёолол  өөрчлөгдөх юм. 2014 оны мөнгөний бодлогыг томъёолоход, 7%-ийн инфляцийн зорилтыг тавьж байсан, ер нь инфляцийн зорилт нь өөрөө эдийн засагт хэрэгжихдээ, тодорхой тооноосоо илүү, дунд хугацааны буюу 3 жилийн төсөөлөл нь хамгийн чухал байдаг. 3 жилийн дотор ямар тоо руу зорьж явж байгаа гэдэг нь бодлогын сонголтуудыг томъёолж өгдөг. Мэдээж нөхцөл байдал, саяынх шиг гадаад цэвэр актив хоёр тэрбумаар буурна, нэмэгдэнэ, хасагдана, зориод байгаа тоо нь  иргэдийн бодит  орлого дээр ямар нөлөөллийг  шингээж авчрах юм бэ гэдгийг сонгодог. Төв банкны арга механизм нь ингэж чиглэж байдаг. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, 7%-ийн инфляци нийт хувийн секторт ямар ачаалалтай ирэх юм бэ гэж асуусан, гэж ойлгож байна. Тэр ачаалал нь Монгол Улсын төсвийн бодлого дээр, бодитой тэлэлт явагдвал хатуу, эерэг нөлөөлөл гарвал арай зөөлөн,  гадаад цэвэр актив дээр эерэг нөлөөл гарвал, хувийн сектор дээр арай зөөлөн гадаад цэвэр актив дээр гадаадын хөрөнгө оруулалт, шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй бол, энэ бол хувийн сектор дээр нилээн  хатуу бодлого болж тус тус очдог. Гэхдээ бодлогын сонголтуудаас тийм олон сонголт байхгүй.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд: УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тодруулья.

Б.Чойжилсүрэн гишүүн: Улсын Их Хурлын даргаа, одоо төсөв батлаж дуустал долоо хоног байна. Одоо Монголбанкыг, Сангийн яамтай, Эдийн засгийн байнгын хороог, Төсвийн байнгын хороотой нь хамт суулгаад энэ тооцоонуудыг хамтдаа хийхгүй бол, энэ хүн чинь нэг эрх мэдлийн нэг тал учраас болохгүй байна. Энэ хэлэлцүүлгийг хойшлуулан, өнөөдрөөс эхлээд амралтын өдрүүдэд ч суух хэрэгтэй. Магадгүй 7% гэдгийг 10%- руу гаргаж өгөөд, УИХ-аас батлаж гаргасан шийдвэрийг хэрэглэдэг, илүү үр дүн гардаг байдал рүү шилжмээр байна. Тэгэхгүй бол энэ хүн өөрийнхөө өнцгөөс ярьдаг, нөгөө талд нь хүндрэл байдаг, эцэст нь төсвийг бид хөөсрүүлээд баталдаг. Хариуцлагатай баймаар байна. Хамтарсан ажлын хэсэг гараад хоёр талаасаа тулгалдаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд: Төсөв мөнгөний бодлогын уялдааг ханагх чиглэлээр, С.Дэмбэрэл гишүүн нилэээн ажилласан, ер нь сүүлийн 2 долоо хоног хамтарч ажиллаж байгаа гэж бодож байна, хариулья.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн маш зөв асуудлыг  тавиад байна. Тиймээс ажлын хэсгийн гишүүдийн  нэгдэж, тал талаас нь ярьсан асуудал нь дараа жилийн төсөв ямар байж батлагдвал, энэ мөнгөний бодлогыг бодитой хэрэгжих макро орчин нөхцөл үүсэх вэ, тийм учраас эдийн засгийн байнгын хорооноос, төсвийн байнгын хороонд явуулсан, ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн найман санал гаргасан байгаа. Тэр найман санал дотор, тухайлбал дараа жилийн Монгол улсын төсөв алдагдалгүй, нэмэх тэмэдэгтэй, хөрөнгө оруулалтыг валютын ханшны илүүдэл эрэлтийг үүсгэхгүй байх, инфляцийн дарамт учруулахгүй байгаасай гэсэн ийм хэдэн тодорхой саналуудыг төсвийн байнгын хороо руу явуулсан. Гэхдээ төсвийн байнгын хороо, миний сонссоноор, бусад  байнгын хорооноос ирсэн саналыг  тэгж нухацтай  хэлэлцдэггүй. Тийм учраас төсөв мөнгөний бодлогын ажлын хэсгийг  уялдуулах чиглэлээр, ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газарт, хэдэн заалт “макро, төсвийн зохистой бодлого буюу төсвийн бодлого ямар байвал, дараа жилийн зорилт болох дунд хугацаанд инфляцийг 7%-ийн \нэмэх, хасах\ ямар нэгэн тодорхой хэлбэлзэлтэй байлгах” буюу өөрийн тань хэлж байгаа 1 оронтой тоонд багтаах  зорилтыг  би ажлын хэсэг дээр гаргаж байсан. Харамсалтай нь дэмжлэг аваагүй. Олон улсын төв банкны практикаас үзэхэд, \инфиляцыг онилж байгаа 40 гаруй орны туршлага\ хэзээ ч парламент нь ийм тогтосон тоо батлаж өгдөггүй, жишээ нь 7%-ийг 1, 2 \нэмэх, хасах\  гэж батлаж өгдөг юм байна. Төвбанкны тайлбарлаж байгаагаар, энэ хэлбэлзэл нь өөрөө “мөнгөний бодлогыг үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, ажлын төлөвлөгөөнд тусгагдсан” гэсэн тайлбар хийсэн учраас зайлшгүй оруулагүй юм. Гэхдээ “төсөв мөнгөний бодлого”-т бүр сарын өмнө яригдсан асуудал. Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлд манай ажлын хэсгээс төлөөлж, би энэ асуудлыг хэлж байсан. Ямар ч гэсэн эдий засгийн байнгын хорооноос, мөнгөний бодлогыг боловсруулдаг төсвийн байнгын хороонд энэ саналуудаа явуулсан. Одоо хамгийн гол нь Их Хурлын гишүүд бид төсвийг батлахдаа ядахдаа “нойл” тэмдэгтэй, эсвэл бүр сайн нь “нэмэх” тэмдэгтэй, төсвийн хөрөнгө оруулалт урсгал зардлыг хэмнэхээс гадна, хөрөнгө оруулалтын оновчтой бүтцийг батлаж өгөх нь  чухал. Үүнд макро тэнцвэрийг хангахад, ялангуяа Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага маш чухал болно. Тийм учраас төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, 3-4 заалт орсон байгаа гэдгийг нэмж  хэлье.

Буу халах уу?
Latajah Pa(C)Rez Cuervo - 20 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The

Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that

Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call

Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met

Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs

Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery

Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores

Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter

Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->