2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 165 дугаар тоот тогтоолоор Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийсэн айлчлалын үер яригдсан Монгол Улсаас БНХАУ-д мах экспортлох асуудлаар бодлого боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсэг байгууллагдав. Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орсон тус ажлын хэсэгт А.Бакей, Д.Оюунхорол, Ж.Энхбаяр нарын гишүүд хамтран ажиллахаар боллоо. Боловсруулсан бодлого, Засгийн газарт чиглэл өгөх Байнгын хорооны тогтоолын төслийг 2014 оны 11 дүгээр сард багтаан боловсруулж Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Д.Батцогтод үүрэг болгосон байна.
Tweet