2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс:
1. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийн үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хэлсэн үг.
С.Дэмбэрэл: Манай мөнгөний бодлогын ажлын хэсэг сая, 2014 оны 11 дүгээр сарын 1-3 өдрүүд буюу амралтын өдрүүдээр ажиллаад, ерөнхийдөө 2015 оны төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах чиглэлээр, Эдийн засгийн байнгын хорооноос мэргэжлийн хорооныхоо хувьд Төсвийн байнгын хороонд тодорхой саналууд өгөх нь зүйтэй гэж үзсэн. Ийм нөхцөл байдалд 2015 оны мөнгөний бодлогыг батлуулахад маш их хүндрэл гарч мэдэхээр байна. Ингэснээр 2015 оны Монгол улсын эдийн засагт ихээхэн хүндрэл үүсэхээр байгааг, эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг болон холбогдох яамдууд, Монголбанк төрөл бүрийн судалгаа, шинжилгээгээр нотлон дүгнээд байна. Энэ тохиолдолд, эдийн засгийн байнгын хорооноос 2015 оны төсөвтэй холбогдуулан, төсөв ямар байвал зохистой, төсвийн ямар бодлого явуулбал зохистой талаар, ингэснээрээ макро эдийн засгийн тогтвортой байдлыг яаж хангах талаар тодорхой саналуудыг ажлы хэсгээс боловсруулсан. Үүнийг төсвийн байнгын хороонд явуулах саналдаа тусгаж өгөх нь зүйтэй байхаа гэсэн саналтай байна. Үүнийг хоёрдугаар асуудал ярихаар дэлгэрэнгүй ярих болно.
Tweet