2014 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс: “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох хуулиудын төсөл хэлэлцэх үеэр
С. Дэмбэрэл: Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ хэдэн санал хэлье.
Нэгдүгээрт : Х.Тэмүүжин сайд, “судалгаа шинжилгээ нилээд хийсэн” гэж хэлж байна. Та бүхний судалгаа шинжилгээнээс та бүхний авсан зүйл, гишүүдийн төсөл уншаад авах зүйл 2 өөр. Тийм учрааас судалгаа шинжилгээнүүдээ нийт гишүүдэд болон УИХ-ын тамгын газрын судалгаа шинжилгээний хэлтэст явуулаасай гэж хүсч байна.
Хоёрдугаарт: С.Баярцогт гишүүний ярьж буй процессын буюу бодит амьдрал дээр гардаг харьцаанууд гэж бий. Түүний дотор банк ба иргэн, банк ба аж ахуй нэгж, банк бус санхүүгийн байгууллага ба иргэн, банк бус санхүүгийн байгуууллага ба аж ахуй нэгж, ломбард ба иргэн, ломбард ба аж ахуй нэгж гэсэн нийгмийн бүхэл бүтэн том группын, өөрөөр хэлбэл, Монгол улсын хүн амын 50-70 хувийнх нь амьдралын, санхүүгийн өдөр тутмын харьцаанд ордог асуудлыг зохицуулах гэж байна л даа. Тийм учраас тэр амьдралын зүйлүүд, бодит амьдрал дээр гардаг зүйлүүдийг оруулж өгөх хэрэгтэй. Та бүхний ярьж байгаа, асуултанд хариулж байгаа байдал, танилцуулга их хөндий, учир дутагдалтай, ерөнхий сонсогдож байна. Аль байнгын хороогоор орох ёстой вэ? Хууль зүйн байнгын хороогоор ганцхан ороод л явчихвал учир дутагдалтай байна. Эдийн засгийн байнгын хороогоор орж, нарийн яригдах ёстой. Мөн нийгмийн бодлогын байнгын хороо гэж байна. Энэ бүхэн өөрөө нийгмийн, эдийн засгийн маш том үр дагавартай учраас үүнийг сайн бодож боловсруулах ёстой гэсэн ерөнхий зөвлөгөө өгмөөр байна.
Гуравдугаарт: Бодит амьдрал дээрх ломбардын харьцааг ярья л даа. Одоо надад ломбардын судалгаа, Ломбардын хуулийн төсөл бэлэн байж байна. Энэ хуулийн төслийг заавал би өөрөө өргөн барих шаардлагагүй. Харин үүнээс иш үндэс аваад ломбардын талаар зохицуулалт хийж болно. Одоогоос 10 гаруй жилийн өмнө гаргасан ломбардын стандартууд байна. Тэр стандартууд огт мөрдөгддөггүй. Та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр нэг ломбарднаас /Хан-Уул дүүрэгт байрлалтай/ 100 мянган төгрөг авахын тулд оюутан, залуус NIKE пүүзээ барьцаалж байна. Энд ч бас санхүүгийн харьцаа явагдаж байна. Ломбардын маш олон эздийн болон иргэдийн 2 талын асуудал, ломбардны өнөөдрийн зах зээл, үүн дээр болж байгаа санхүүгийн харьцаа учир дутагдалтай. Банк болон аж ахуйн нэгжүүдийн хооронд хийгддэг гэрээ хэлэлцээр шиг иргэн ба ломбардын хооронд тэнцвэргүй, тэгш бус, иргэний хуулийг зөрчсөн гэрээт харилцаа үүсчихсэн байдаг. Судалгаанаас үзэхэд Монголд нийт 1050 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж байна. Энэ зах зээлийн харьцаа цөөхөн хэдэн ломбардын эзэд байна. Ломбардын эзэд болон иргэдийн дунд эд зүйлсийн барьцаа болон харьцаа маш зохицуулалтгүй зах зээл байна. Үүнийг санхүүгийн зохицуулах хороо зохицуулах юм уу? Хэн зохицуулах юм бэ? Хуучин татварын ерөнхий газраас татварын байцаагч очдог байсан бол, одоо цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, хулгай гарвал л анхаарч очдог болсон байна. Өөр хэн чанхаарахгүй байна. Энэ бол ядуурлыг нэмэгдүүлж байгаа нэг хүчин зүйл шүү!Иргэн хүний эдлэх ёстой эрхийг тэгш бус байдлаар хязгаарлаж байгааг анхаарч, хуулиараа зохицуулж өгмөөр байна. Х.Тэмүүжин сайдаа, надад хуулийн төслийг хангаж чадахуйц мэдээлэл нь байна. Үүнийг ашиглаад, жижиг бүлэг болгож, оюуны өмчийн талаас нь оруулаад чамбай сайн хууль гаргавал яасан юм бэ? Одоо надад Ломбардын судалгаа болон миний боловсруулсан хуулийн төсөл бэлэн байж байна. Би үүнийг та бүхэнд өгөхөд бэлэн байна. Үүнээс уламжлан, ломбардын зохицуулалтыг хиймээр байна.
Мөн Оюуны өмчийн, болон оюуны өмчийн лицензийн асуудал ярьж байна. Маш түүхий юм ярьж байна. Оюуны өмчийн тухай хуулинд оюуны өмчийн лициензын гэрээ, лицинз эзэмшигчийн харьцаа гэж байдаг. Ажлын хэсэгт оюуны өмчийн холбогдох хүмүүсийг яаралтай оруулж, энэ чиглэлээр шинээр юм хийх хэрэгтэй байна. Хуулийн төслийн танилцуулгыг голж байгаа юм биш, дутуу байгаа юм байна гэж санал тавьж байна. Та бүхний хариултаас харагдаж байна. Нэгэнт хийснийх нэг мөсөн зохицуулахуйц, чамбай хууль гаргачихаач. Иймэрхүү нарийн ширүүн зүйл ороогүй, ерөнхий хууль гарчихаараа л сүүлд нь...
Дөрөвдүгээрт: Маргаан шийдвэрлэх тухай ярьж байна. Монгол улсад үүнийг зохицуулах шүүхийн бус хууль эрх зүйн 2 л боломж байгаа. Нэг нь маргаан гаргахгүйгээр эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ /үүнийгээ зааж өг/, нөгөө нь арбитрийн үйлчилгээ юм. Иргэдийн маргаан нь ихэвчлэн нэг удаагийн маргаанд байдаг. Ийм ийм талаас нь бодож эрх зүйн боломжыг нь нээж өгөх, тусгаж оруулах хэрэгтэй байна.
Tweet