Монгол Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 10 дугаар сарын 23-ны өдөр /Пүрэв гараг/-ийн хуралдааны гар тэмдэглэлээс: “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр:
С.Дэмбэрэл: -”Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлах гэж байна. Монгол Улсын энэ транзит байрлалыг иж бүрэн ашиглах талаар уг нь нэг бодлого байх ёстой юм. Тэгээд, төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын ганцхан тогтоол гаргах гэж их л удаан явлаа. Тэгэхээр ер нь транзит тээврийн бодлогыг яах юм бэ? Хоёр хөрштэйгөө транзит тээврийн асуудлаар гэрээ хэлэлцээр хийгээд, тодорхой үр дүнгүүд гарсан. Олон улсын байгууллагуудтай энэ чиглэлээр ажиллаад, тодорхой үр дүн гараад явж байна. 7, 8 жилийн өмнө "Транзит Монгол" гэдэг бас нэг тийм баримт бичиг батлагдсан. Тэр нь одоо байж л байна. Энэ бүгдийгээ нэг иж бүрэн харсан тийм юм хийж болдоггүй юм уу?
Хоёрдугаарт, энэ сайд нь томилогдоогүй яамнаас ямар нэг тодорхой төрийн бодлого гарах ёстой шүү дээ. Тухайн яам байр сууриа илэрхийлэх ёстой. Энийг нь одоо яах юм бэ? Хэлэлцэж болж байгаа юм уу? Ийм л асуулт байна л даа.
Б.Гарамгайбаатар: - С.Эрдэнэ сайд хариулъя.
С.Эрдэнэ: - С.Дэмбэрэл гишүүний асуултад хариулъя. Одоо бодлогын асуудлын талаар манай холбогдох улсууд, мэргэжлийн хүмүүс, Р.Эрдэнэбүрэн дарга, Ганболд дарга нар хариулна биз. Миний хувьд бол өнөөдөр энэ сайдын асуудлын хувьд бол өнөөдөр энэ асуудал маань ирэх долоо хоногт Улсын Их Хурлын дарга БНХАУ-д айлчлахтай холбоотойгоор зарим нэг асуудлыг яаралтай шийдэх шаардлага байгаа.
Хоёрдугаарт, саяын Хятадын Засгийн газрын даргын айлчлал ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор одоо төмөр замын бодлогын талаар тодорхой асуудлуудыг шийдэх шаардлагууд байгаа. Сайншанд, Эрээний чиглэлийн өргөн царигт төмөр замын дагуу Нарийн царигтайгаа төмөр зам тавих асуудал бол Оросын талаас зөвшөөрөөгүйтэй холбоотойгоор.
Хоёрдугаарт, Төмөртэйн орд мөн одоо Хятадтай хамтарсан энэ төмөрлөгийн үйлдвэр байгуулахтай холбоотой Хэнтийн Бугат уруу шууд экспортлох гарц боломжийг харгалзаж энэ Сайншанд Ханги Мандлын чиглэлийн маршрут энэ нарийн царигтай төмөр зам байгуулах асуудлыг бол ярьж байгаа. Энэ асуудлуудыг оруулж ирж байгаа юм. Тэгэхээр яг бүхэлдээ ер нь одоо “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” гэсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл тэрнээс биш бүхэлд нь бол асуудлыг бол авч үзэж байгаа асуудал хараахан биш гэдгийг бас С.Дэмбэрэл гишүүнд тайлбарлая. Нэмэлт тайлбар байвал Ганболд дарга, Эрдэнэбүрэн дарга эд нар хариулчих.
Б.Гарамгайбаатар : - Яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн
Р.Эрдэнэбүрэн:-Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам байгуулах тогтоол гарснаас хойш өнгөрсөн хагас сайн өдөр шинээр байгуулагдсан яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тушаал гарсан. Тийм учраас энэ талаар бол ямар нэгэн мэдээлэлгүй явж байгаа. Хуучин ажлын хэсэгт байсан хүмүүсийг энд дуудаж ирсэн байх гэж бодож байна. Надад бол ямар нэгэн мэдээлэл өгөх энэ талаар одоо уншиж судалсан зүйл алга байна.
Дэлгэрэнгүй тэмдэглэлийг хавсралтаас нээж үзнэ үү.
Tweet