дөр Эдийн засгийн байгын хорооны 22 дугаар тоот тогтоол гарч, "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллагдлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл даргалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Зоригт, С.Одонтуяа, А.Тлейхан, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нарын бүрэлдхүүнтэйгээр ажиллахаар боллоо. Түүнчлэн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа авах чиглэлээр Засгийн газар, Монголбанк, холбогдох бусад байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж ажиллуулахыг Ажлын хэсгийн ахлагч /С.Дэмбэрэл/-д даалгасан байна.
Tweet