2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр тоот тогтоолоор Эдийн засгийн байнгын хорооноос Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллагдаж, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орсон тус ажлын хэсэгт Х.Болорчулуун, Д.Ганбат, Д.Зоригт, Г.Уянга, Ө.Энхтүвшин нарын гишүүд хамт ажиллахаар болсон байна. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа авах чиглэлээр холбогдох яам, агентлаг, бусад байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж ажиллуулахыг Ажлын хэсгийн ахлагч /С.Бямбацогт/-д даалгасан байна.
Tweet