Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр тоот тогтоолоор Татварын хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 11 хүний бүрэлдхүүнтэй байгууллагджээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орсон тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Болор, Х.Болорчулуун, Д.Ганбат, С.Одонтуяа, Ц.Оюунбаатар, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Ц.Цолмон, Ж.Эрдэнэбат нар орж, УИХ-ын гишүүн С.Баярцогт ахлан ажиллахаар болсон байна
Tweet