Монгол Улсын Их Хурлын 2007 оны 7 дугаар сарын 27-ны өдөр баталсан “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийг батлан гаргаснаар төрөөс жижиг, дунд үйлдвэрийн талаар баримтлах бодлого, үндсэн чиглэлийг тогтоон, дэмжих арга хэлбэр, хамтрах хүрээг тодорхой болгон ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд энэхүү хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал МҮХАҮТанхимын гишүүн болон гишүүн бус байгууллагуудаас, бизнес эрхлэгчдээс удаа дараа гарч байсан билээ.
Иймд бизнес эрхлэгчдээс гарч байгаа санал хүсэлт хэрэгцээ шаардлага болон Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийх, ажлын байрнэмэгдүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлыг бууруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан. Үүнд:
1. Жижиг, дунд үйлдвэрэ рхлэгчид хамаарахгүй этгээдийн ялгааг тогтоох тодорхой болгох, Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөлийг төр, хувийн хэвшилийн төлөөлөлийг тэнцүү хадгалсан уяан хатан, идэвхитэй болгож өөрчлөн зохион байгуулна.
2. Хуулийн төсөлд Үндэсний хөгжлийн шинэтгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргаан байгууллагын бүрэн эрхийг тусгах
3. Мэргэжлийн холбоод болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан төсөл хөтөлбөр боловсруулан, тэдгээрт чиглэсэн үйл ажиллагааг явуулах, сонгон шалгаруулалтын комиссын гишүүнээр төлөөлөл оруулах, санхүүжилтэнд санал өгөх эрхтэй байх
4. Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, зээлийг ялгавартай оновчтой өгөх түүний хяналтанд төрийн бус байгууллагуудын төлөөллийг оруулах, мөн энэхүү төлөөллөөс жижиг дунд бизнес эрхлэгчдийг давтан сургах, мэргэшүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах
5. Санхүүжилтийг төрийн банктай хамтран хэрэгжүүлэх, жижиг дунд үйлдвэрийн эрхлэгчдийг ажлын байраар хангах асуудлыг боловсруулах, экологийн цэвэр үйлдвэрлэлийг дэмжих
Хуулийн төслийг хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай харилцааг нэмж тусгах, шаардлагагүй буюу хууль тогтоомжийн зөрчилтэй заалтыг хүчингүй болгох, зарим заалтыг илүү тодорхой томъёолж найруулах, шинээр нэмэх, холбогдох бусад хуульд нийцүүлэх зэргээр боловсрууллаа.
Хуулийн төслийг хавсралт файлаас татаж авна уу.
Tweet