Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага
2010 онд баталсан “Өрсөлдөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулга нь мөрдөгдөжэхлэснээс хойш бизнес эрхлэгчдээс багагүй шүүмжлэлийг дагуулж ирсэн бөгөөд хуулийнхэрэгжилттэй холбоотой олон санал, гомдол байнга гарч байна. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд олон хуультогтоомжуудыг өөрчлөх, шинэчлэх асуудал яригдаж байгаагийн нэг нь энэхүү Өрсөлдөөний тухайхууль юм.
Дэлхийн улсорнуудын болоод Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаа, практикаас үзэхэддан ганц төр өрсөлдөөний шударга орчинг бүрдүүлж чадахгүй нь тодорхой харагдаж байгаатулөрсөлдөөний харилцааг сайн зохицуулах гол арга зам болох Төр-хувийн хэвшлийн хамтынажиллагаа буюу РРР зарчмыг шийдвэр гаргахдаа удирдлага болгох, захзээл өөрөө зохицуулахболомжтой, төр зохицуулалт хийснээр зах зээлийн гажуудал үүсэх асуудлуудад өрсөлдөөнийбайгууллага оролцохгүй байх, өрсөлдөөний талаар төрөөс баримтлах бодлогыг иргэд,бизнесийнхний санал дүгнэлтэд үндэслэн боловсруулж байх, хуулиар нарийвчлан зохицуулагдсанэдийн засаг, бизнесийн шинжтэй харилцааны асуудлаар өрсөлдөөний байгууллагаас ямарнэгшийдвэр гаргахгүй байх, үнэхээр зайлшгүй зохицуулагдах харилцаа байвал эхлээдиргэд, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагуудын санал дүгнэлтийг авч тусгадаг байхзэрэг зарчмуудыг өрсөлдөөний тухай хууль тогтоомжид суулган өгч хэрэгжилтийг нь чандмөрдөн ажиллаж байх шаардлага өнөө үед тулгарч байна.
Тус хуулийн зарим нэр томъёонууд ньПатентийн тухай, Зарсурталчилгааны тухай зэрэгхуулиуд, бусад нийтийн эрхзүйн актуудад тусгагдсан байгаа тул давхардсан заалтуудыг хасах,өөрчлөх, түүнчлэн иргэд, бизнесийнхэнд ойлгомжгүй, тодорхой бус нэр томъёонууд хуульд ихорсон байгааг засч залруулах, ойлгомжтой болгох, “Өрсөлдөөнт орчин”, “өрсөлдөөнт зах зээл”,“өрсөлдөөний нөхцөл” гэх мэтээр хуулийн заалтуудад гарч байгаа ухагдахууныг нарийвчлан тодорхойлж, хоорондын ялгаа, шинж тэмдгүүд, үнэлэх аргачлал зэргийг тодруулах хэрэгтэй байна.
Хоёр. Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Хуулийн төсөл нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, зарим зүйл заалт хэсэг өгүүлбэрийг өөрчлөннайруулах болон өөрчлөлт оруулах, хүчингүй болгох гэсэн ерөнхий бүтэцтэй байна.
Хуулийн төсөлд төр, олон нийтийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, нэгжүүд завсардаж байгаагнөхөж оруулах, өрсөлдөөний талаарх төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тодорхой болгож,төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх боломжийг бий болгоно.
ШӨХТГ-ын үйл ажиллагаа нь өрсөлдөөний хууль эрхзүйн орчинг сайжруулах, өрсөлдөөний “тоглоомын зөв дүрэм” бүхий өрсөлдөөний орчин бүрэлдэж буй эсэхэд хяналт тавих, өрсөлдөөнийталаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх, гаргажбуйаливаа шийдвэр ньбизнесийнхний үйл ажиллагаанд хүнд суртал,захиргааны дарамт, чирэгдэл, саад хориг учруулахгүй байхаар зохицуулагдана.
ШӨХТГ нь төрийн захиргааны байгууллагуудын нийтээр даган мөрдөх талаар гаргасан шийдвэрүүдньшударга өрсөлдөөнийг хязгаарласан эсэх, иргэний болоод бусад хууль тогтоомжуудтай харшилжбуйэсэхийг хөндлөнгийн экспертүүд, холбогдох байгууллагуудтай хамтран сайтар нягтлан судалж хэрэв хуультай харшилсан, зөрчилдсөн байвал хориг /Veto/ тавьдаг байхаар зохицуулагдана. Түүнчлэн ШӨХТГ-ын гишүүд нь төр, хувийн хэвшил, хэрэглэгчдийн эрхашгийг хамгаалахбайгууллагуудын тэнцүү төлөөллөөс бүрддэг байхаар хуульчлан батална.
Өрсөлдөөний тухай хуулийг шударга өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилансэргийлэх, хязгаарлах, хэрэглэгчдийг хамгаалах, шударга өрсөлдөөн бий болгох орчин нөхцлийгбүрдүүлэх, өрсөлдөөнд саад болж буй төрийн аливаа бодлого шийдвэрийг хязгаарлах, энэчиглэлийн төрийн хүнд суртал, авилга хээл хахуулийг багасгах, шударга өрсөлдөөнд иргэд, ажахуйн нэгж, байгууллагыг сургах, дэмжин урамшуулахад чиглэгдэхээр өөрчлөн найруулна.
Хуулийн 5.1-ийг “Тухайн бараа бүтээгдэхүүний захзээлд дангаар үйлдвэрлэл, нийлүүлэлт,борлуулалт хийж байгаа ажахуй эрхлэгчийг зүй ёсны монополь байдалтай гэжүзнэ“ хэмээнөөрчлөнө.
Дэлхий нийтээр хамтран ажиллаж нэгдэн нийлэх процесс явагдаж байхад энэ хууль харин эсрэгээрбуюу салган жижиглэн бутаргах бодлогыг хэрэгжүүлэхээр болсон байна. Хуулийн 5.2-д “бусадэтгээдтэй хамтран үйлдвэрлэл, борлуулалтын гуравны нэгбуюу түүнээс дээш хувийг эзэлж байвалдавамгай байдалтай аж ахуй эрхлэгч” гэж үзнэ гэсэн хэдий ч хамтарсан гэдгийг яаж тогтоох ньтодорхой бусбайна. Өөрөөр хэлбэл хууль хэрэглэгч хэннэгэн этгээд өөрийн өнгө үзэмжээрхамтарсан гэдгийг тогтоох нөхцлийг бүрдүүлснээр хууль бусдарамт шахалт, авилга хээл хахууль үүсэх үндсийг бүрдүүлж өгч байгааг өөрчлөн хуулийн 5.2-ыг
“Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаар үйлдвэрлэл, борлуулалтын гуравны нэг буюутүүнээс дээш хувийг эзэлж байвал, эсхүлбусад этгээдтэй хамтран, эсхүл харилцанхамаарал бүхий этгээдүүд үйлдвэрлэл, борлуулалтын хоёрны нэгбуюу түүнээс дээш хувийг эзэлжбайвал тэдгээрийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” хэмээн өөрчлөн найруулна.
Хуулийн 5.3-д “ зах зээлийн гуравны нэгийг эзэлдэггүй боловч бусад ажахуй эрхлэгчийг захзээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээ шахан гаргах чадвартай аж ахуйэрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл,зах зээлтийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэжүзэж болно” гэсэн нь хуульхэрэгжүүлэгч өөрийн үзэмж, сонирхол, хувийн үзэл бодлоор аж ахуй эрхлэгчийг үнэлэндарамтлах бололцоо олгосон, хууль дээдлэх зарчимтэй зөрчилдөж байгааг харгалзан тус заалтыг “Энэ хуулийн 5.2-д зааснаас бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлээс шахах, нэвтрэх нөхцлийг хаанбоогдуулах, тэдний бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, борлуулалт, үнийн байдалд нөлөөлөхчадвартай нэг буюу харилцан хамааралтай, хамтарсан аж ахуй эрхлэгчдийг давамгай байдалтай гэж үзэж болох ба эдгээр шинжийн аль нэгийг агуулаагүй аж ахуй эрхлэгчдийг давамгайбайдалтайд тооцохгүй” хэмээн өөрчлөнө найруулна.
Бодит амьдралд хэрэгжих боломжгүй, тухайн ажахуйн нэгжийн үйлажиллагаанд шууд оролцсон, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан үнэ ханшаа хөдөлгөдөг бизнесийн үндсэн зарчмыгалдагдуулсан заалтууд болон худалдан авагчдын худалдан авах чадвар, бүтээгдэхүүнийгзахзээлд нийлүүлэх стратеги, бүтээгдэхүүний нөхцөл байдал, тухайн аж ахуй эрхлэгчийнсанхүүгийн байдал зэргээс хамааран ялгавартай үнийн бодлого явуулах зах зээлийн шаардлага,хэрэгцээг боомилсон, хориглосон зүйл заалтуудыг өөрчилнө.
Үндсэн хууль, Иргэний хуулиар тогтоосон эдийн засгийн эрх чөлөө, иргэн, хуулийн этгээдийнхэлцэл хийх эрхийг зүй бусаар хязгаарласан заалтууд болон ноёрхох үйлажиллагаа явуулсан нь удаа дараа тогтоогдон энэ хуулийн 27 заалтын дагуу хариуцлага хүлээлгэсэн тухайн аж ахуйннэгжийг хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрийг ШӨХТГ-ын нэхэмжлэлийгүндэслэн шүүх гаргана гэсэн заалт нь буруутай үйлдэлдээ хоёр удаа шийтгүүлэх ёсгүй гэсэнхуулийн зарчимтай зөрчилдөж байгаагаас гадна хэрэв тухайн ажахуйн нэгж ХК бол хувьцааэзэмшигч энгийн иргэд , хуулийн этгээдүүд хохирол амсахаар байгаа заалтуудыг өөрчлөннайруулна.
Зөвхөн өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүн төдийгүй бизнесийн салбар, эсвэл тодорхой ажахуйннэгжийн талаар худал, гүтгэлэг, хэт мэдэмхийрсэн мэдээ мэдээлэл тарааж буйаж ахуйн нэгж,хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн албан хаагчийн талаар тодорхой зохицуулалт дутагдажбайгааг хуулинд шинээр оруулж өгөхөөс гадна төрийн байгууллагуудын зүгээс ч өрсөлдөөнд харшүйлажиллагаа явуулж болох тул үүнийг хориглосон зохицуулалт оруулж өгнө.
Хуулийн 13.4 заалт нь бүхэлдээ төрийн байгууллагын зүгээс зах зээлд хөндлөнгөөсоролцон өрсөлдөөнийг боомилсон, зах зээлийн тоглоомын дүрмийг илт зөрчсөн заалт болсонбайгааг хасч өөрчилнө.
ШӨХТГазрын бүрэн эрх машөндөр тогтоогдсон, аль чбайгууллагын үйл ажиллагаанд шууд оролцонхяналт шалгалт хийх, мэдээ мэдээлэл, судалгаа, тайлан, санхүүгийн баримт бичгүүдийг саадгүй,үнэ төлбөргүй гаргуулж авах, захиргааны шийтгэл, хөнгөлөлт ногдуулах зэрэг заалтууд нь бодитамьдралд хэрэгжихдээ буруугаар ашиглагдаж элдэв дарамт шахалт, авилга үүсэх нөхцлийгбүрдүүлэх боломжийг үүсгэж байгаад анхааран тус байгууллагын эрх үүргийг тодорхой хүрээндбагасгаж, хязгаарласан зүйл заалтууд оруулна.
Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үрдагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал
Хуулийн төсөл батлагдсанаар хувийн болон төрийн, нийтийн өмчлөлийн аж ахуйн эрх бүхийэтгээдүүд тэгш эрхтэй өрсөлдөх, хэн нэгэнд дангаар ноёрхох давамгайлах боломж олгохгүй байх,бизнесийн орчин сайжрах, шударга өрсөлдөх сэдэл санаачлагыг нэмэгдүүлэх, өрсөлдөөний хуультогтоомжууд сайжрах орчин нөхцөл бүрдэх ба түүнчлэн төсвийн хөрөнгийг хяналтгүйгээр дурмэдэн зарцуулах боломжийг хязгаарлах, төрийн өмчит компаниуд нь ашиггүй ажилладаг, эрхбүхий албан тушаалнууд нь асар их зүй бус ашиг олдог байдалд нь бага гэсэн хязгаарлалт хийхболомж гарна.
Дөрөв. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээ хэлэлцээр,бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулахбуюу нэмэлт, өөрчлөлт, оруулах, хүчингүй болох хуулийн талаархи санал
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Олон ул сын гэрээ хэлэлцээр, бусад хуультайуяалдаж бизнесийн ёс зүй зарчмыг эрхэмлэн өрсөлдөөний шударга орчинг бүрдүүлэх, үр дүнтэйхэрэгжүүлэх, хянах боломжийг олгоно.
ТӨСӨЛ САНААЧЛАГЧ
Tweet