Улсын Их Хурлын нэр бүхий 6 гишүүнээс өргөн мэдүүлсэн Төрийн албаны ёсны хуулийг шинэчлэн найруулсан Монгол хэлний тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгНББСШУБХ болон ТББХ-ны хамтарсан 2014 оны 06-р сарын 25-ны 12/05 тоот тогтоолоор байгуулагдлаа. УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орсон тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж томилогдсон бөгөөд ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Су.Батболд, Р.Бурмаа, С.Ганбаатар, Ё.Отгонбаатар, А.Тлейхан, Г.Уянга, Л.Энх-Амгалан нар оржээ.
Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсэгт УИХ-ын гишүүн, ССАЖ сайд Ц.Оюунгэрэл, МШУНА-ын ерөнхийлөгч, ШУ-ны доктор, профессор, МУ-ын гавьяат багш, ардын багш С.Галсан, Төрийн шагналт, МУ-ын гаьяат багш, ШУ-ны доктор, профессор Р.Чоймаа, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны зөвлөх Т.Галсан, Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Ж.Нэргүй, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд, МУБИС-ын монгол судлалын сургуулийн захирал, доктор, профессор Ц.Өнөрбаян, БСШУЯ-ны Шинжлэх ухааны хэлтсийн мэргэжилтэн, доктор Ж.Тогтох, МУИС-ын Монгол судлалын сургуулийн багш, доктор, профессор, МУ-ын гавьяат багш Д.Галбаатар, МУИС-ын Европ судлалын тэнхимын эрхлэгч Б.Алтангүл, МУБИС-ын монгол судлалын сургуулийн багш, доктор, профессор Д.Ганболд, “Хүмүүн бичиг” сонины ерөнхий редактор Б.Элбэгзаяа, НББСШУБХ-ны Ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, НББСШУБХ-ны Ажлын албаны зөвлөх О.Баяраа, ТББХ-ны Ажлын албаны зөвлөх Ж.Бямбадулам, НББСШУБХ-ны ажлын албаны референт Р.Болормаа, ТББХ-ны ажлын албаны референт Б.Хатантуул, УИХ-ын гишүүний зөвлөх З.Пагмажав, УИХ-ын гишүүний зөвлөх Р.Хишигбаяр нар орсон байна
Tweet