Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцсэн асуудал: Монгол хэлний тухай хуулийн төсөл
С.Дэмбэрэл:- Хуулийн 6.1.12 дахь“6.1.12.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, хүчинтэй хугацаа, орц найрлагын талаарх мэдээлэл, хэрэглэх заавар, холбогдох анхааруулга, санамж.” гэдэг зүйл дээр нэлээд маргалаа. М.Батчимэг ч өөрөө их хамгааллаа. Энэ байж болохгүй ээ. Ийм зүйл байвал энэ хууль эсэргүүцэлтэй тулгарна. Сайхан хууль боловсруулж оруулж ирчихээд хүнсний болон бусад хуулиудад байдаг, угаасаа Монгол Улсад байдаг төрийн хүнд суртлыг үүгээр дамжуулан асар ихээр нэмэгдүүлэх зүйлийг энэ хуулиар оруулж ирэх хэрэггүй. Үүнийг хууль санаачлагч цаашдаа анхаараарай. Эс тэгвэл яг энэ заалтан дээр чинь би болон бусад гишүүд нэлээд их маргах болно шүү. Нэгдүгээрт, үүнийг хэлэх байна.
Хоёрдугаарт, бид монгол хэлээр дамжуулан монгол соёлыг хадгалж хамгаалах, авч үлдэх, монгол соёлыг гадаадад түгээх энэ асуудал нь эцсийн дүндээ монгол хүнийг монгол хүнээр нь өсгөн хүмүүжүүлэх, хадгалж, хамгаалах явдал юмаа гэж би ойлгож байгаа. “Монгол судлал”-ын талаар бид УИХ-ын тогтоол батлаад, түүн дээрээ төсөв мөнгө ч тавьж өгөлгүй, гаргалгүй орхичихсон. Хэрэгждэггүй “нэг худлаа юм” гарчихаад Монгол судлал нь ч хөгждөггүй, гацчихсан. Түүн шиг, монгол хэлээр дамжин монгол ахуй соёл, зан заншилыг түгээн дэлгэрүүлж, сурталчилдаг ийм ажил хийгддэггүй УИХ-ын тогтоол шиг нэг хууль гарчих вий. Тиймээс “Монгол Судлалын хөгжүүлэх” тэр үзэл санааг энэ хуулийнхаа нэгтээ, тохиромжтой газар нь суулгаж өгвөл, бидний баталсан тогтоолын үзэл санаа маань хуулийн үг үсэг, заалт болоод орчихвол илүү үр дүнтэй, дараа дараагийн жилүүдэд хуулийг хэрэгжүүлэх мөнгө санхүү нь батлагдан гарч байх болно гэж бодож байна./beta/upload/files/tusul-MH.docx
Tweet