demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: НӨАТ-ын хуулийн талаар та бүхнээс маш олон үнэтэй санаанууд гарлаа

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 997

НӨАТ-ын хуулийн шинэчилсэн бизнес эрхлэгчидтэй хамтран хэлэлцсэн хурлын тэмдэглэл.

/Хэлэлцүүлэг Төрийн ордоны А танхимд 2014 оны 05 сарын 30-нд болсон/

С.Баярцогт: Улсын Их Хуралд одоогийн байдлаар татвартай холбоотой 16 хуулийг өргөн барьсан байгаа. Бүх төрлийн хуулиуд, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх, НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга, Татварын ерөнхий хууль гэх мэт бүх төрлийн хуулиудыг өргөн барьсан байгаа. Үүнтэй холбогдуулаад Улсын Их Хурлын даргын зүгээс захирамж гарч, УИХ-д өргөн баригдсан байгаа бүх татварын хуулиуд дээр ажиллаад, эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээн дор хаврын чуулганаар бүгдийг нь цэгцэлж гаргана, эсвэл гаргах шаардлагагүй гэсэн, өөрөө хэлбэл нэг тийш болгож хойшид татварын талаар хүлээлт үүсгэхгүй байхаар асуудлыг зохион байгуулах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулсан байгаа. Ажлын хэсэг маань 11 хүний бүрэлдэхүүнтэй, УИХ-д суугаа бүх намын төлөөлөл, бие даагч гишүүдээс бүрдсэн. Өнөөдрийн хуралдаанд ажлын хэсгийн гишүүдээс Цолмон, С.Дэмбэрэл, С.Одонтуяа гишүүд байна.

Өнөөдрийн хийж буй хэлэлцүүлэг маань бүх татварын хуулиар хийхгүй. Зөвхөн Засгийн газраас өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга байгаа. Үүнтэй холбогдуулан энэхүү арга хэмжээг бизнес эрхлэгчидтэй хамтран зохион байгууья гэж Ажлын хэсэг үзсэн. Энэ арга хэмжээг Монгол Улсын Их Хурал, УИХ-ын Тамгын газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар түүнчлэн бизнесийн олон нийтийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Бизнесийн байгууллагуудын удирдлагуудыг урьж гол асуудал юун дээр төвлөрдөг вэ, НӨАТ-ын хуулийг хэрэглэж эхэлснээс хойш гарсан алдаа дутагдал, сайн талууд юу байна. Бизнес эрхлэгчдийн болон зарим судлаачдын зүгээс худалдааны татвар луу шилжвэл зүйтэй гэсэн байр суурь илэрхийлдэг. Энэ талаар нээлттэй хэлэлцүүлэг хийгээд нэгдсэн нэг санал дээрээ тогтоод явья. Түүний дараа НӨАТ-ын хуулиа хэрхэн сайжруулах вэ, амьдралд хэрхэн ойртуулах вэ, яаж төгс төгөлдөр болгох вэ гэдэг талаар ярилцах гэж байна. Ингээд цааш хөндөгдөж байгаа Хүн амын орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар эсвэл Татварын ерөнхий хуулиуд дээр асуудал гарах үед бизнесийн байгууллагуудыг урьж ийм төрлийн өөрчлөлт хийх гэж байна гэдэг хэлэлцүүлгийг ойрхон ойрхон нээлттэй хэлэлцүүлж байх болно.

Хэлэлцүүлгийн эхний сэдэв: НӨАТ-ын талаархи хувийн хэвшлийн байр суурь.

Нэргүй /ХАҮТ-ын дарга/: НӨАТ-ын талаар манай бизнесынхэн сүүлийн 16 жилийн турш маш шүүмжлэлтэй хандаж, хуулийг сайжруулах, бизнест үзүүлж байгаа элдэв бэрхшээл, саад дарамтыг багасгах маш их ярьсан, маш олон төрлийн санамж, зөвлөмж, мэдэгдэл гаргаж байсныг та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, өнөөдөр бид өдөр тутмын сонин хэвлэлээр ажил олгогчдын эздийн холбоо, танхим, хоршоологчдын холбоо, хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн хамтарсан мэдээлэл гаргасныг та бүхэнд тараасан байгаа. Энэ баримт бичигт хувийн хэвшлийнхний НӨАТ-ын талаарх байр суурийг ерөнхийд нь бүгд нэг байр суурьтайгаа илэрхийлсэн гэж бодож байна. 1998 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн НӨАТ-ын хууль маань 16 жилийн хугацаанд янз бүрийн хүндрэл бэрхшээл учирч байсан. Энэ хууль маань өөрөө монголын хөрсөн дээр нутагшхад маш бэрхшээлтэй байсан. Нутагшиж чадахгүй олон жил боллоо. Өнөөдөр бизнесныхэний хувьд НӨАТ-ын хууль гэж хамгийн бэрхшээлтэй, дарамттай асуудал болж гарч ирдэг. Засгийн газраас татварын асуудлаар хоёр дахь шатны шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ын хуулийг өөрчилж шинэчлэх гэж байгаад хувийн хэвшлийнхэн талархалтай байгаа.  Гэхдээ шинэчлэхдээ бид анхааралтай хандах ёстой. Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоол гэж бий. Захиргааны хэм хэмжээ тогтоох, шийдвэр гаргах журам гээд. Аливаа хууль, журам гарахад тухайн холбогдох этгээдүүдийн саналыг авах, судалгаа хийх, хэлэлцүүлэг зохион байгуулах замаар шийдэж байх тогтоол гарсан. Харамсалтай нь НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хувийн хэвшлийнхэнтэйгээ тэр бүр зөвлөлдөж санал бодлыг авч байгаагүй. Хууль маань хэрэгжиж чадахгүй нэлээд олон гажуудал дагуулж байгаа гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл татвар маань шударга, тэгш байх зарчим нь энэ хуулин дээр алдагдсан. НӨАТ төлөгч, төлөгч бус гээд хүмүүсээ хоёр ангилсан. Тэгээд 10 саяын босго тогтоогоод өгчихсөн. Энэ бүхэн чинь татвар төлөгч бизнесныхэний хувьд дарамт, бэрхшээл учруулдаг. НӨАТ төлөгч бус этгээдээс авсан бараа, ажил, үйлчилгээнд НӨАТ төлөгч компани өмнөөс нь татвар төлдөг. Энэ нь татварын шударга байх зарчим алдагдаж байна. Дээр нь 10 сая гээд босго тогтоосон. Босго тогтоосноор асуудал шийдэгдэхгүй. Харин ч энэ босгоны доор орох, зайлсхийх гээд маш олон төрлийн хүндрэл бэрхшээл учирдаг. Энэ маань хэвээрээ давтагдах шинжтэй болсон байгаа. Дээр нь энэ хууль маань 1998 онд батлагдсанаас хойш 33 удаа өөрчлөлт орсон. Мөн 26 бие даасан хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухай хууль гарчихсан. Энэ олон хуулиуд нь хоорондоо зөрчилдөөд, татварын байгууллагатай ойлголцоход хүндрэл бэрхшээл учирдаг. Татварын жигд байх зарчим маань энэ хуулиар алдагдсан. Өнөөдөр монгол улсад 800 мянга гаруй аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, компани, аж ахуйн нэгж байна. Үүнээс зөвхөн 10 мянга нь НӨАТ төлдөг гэж үзэхэд 1,25 хувь нь л НӨАТ төлдөг. Бусад нь төлдөггүй. Гэх мэтчилэн ийм ерөнхий үндсэн гажуудлууд гарч ирээд байна. Тийм учраас хувийн хэвшлийнхний гаргасан гол байр суурь бол НӨАТ-ын хуулийг бүгд шударга, тэгш болгох татварын тогтолцоо руу л шилжье гэж үзэж байгаа. Тэр нь худалдааны татвар гэж байх юм уу. Хэрвээ энэ хууль цаашдаа явна гэж үзэх юм бол хуультай холбоотой зарим зүйл заалтуудыг засаж залруулах шаардлагатай байна. Тухайлбал, 14-ын 1-ийн 5 дугаар заалт дээр үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалтад НӨАТ ноогдуулахаар заасан. Гэтэл манай аж ахуй эрхлэгчдийн хамгийн гол хөрөнгө маань үндсэн хөрөнгө. Үүн дээр 10 хувийн татвар, дээр нь орлогын 20 хувийн татвар нийлээд энэ татвар маань 30 хувь болоод явдаг. Ийм заалт оруулснаар хөрөнгө оруулалтын өртгийг нэмэгдүүлдэг, хөрөнгө оруулалтын идэвхжлийг зогсоодог. Эдийн засгийг эрчимжүүлэх гэсэн арга хэмжээ маань энэ заалтнаас болоод алдагдах, буурах, сулрах гэсэн хандлага гарч ирэхээр байна. Үүнийг анхаарах хэрэгтэй байна. Өөр нэг заалт нь импортолсон бараа, ажил, үйлчилгээнээс хасалт хийх гээд оруулж ирсэн нь хоёр заалт маань хоорондоо зөрчилдсөн. Тийм учраас ажил, үйлчилгээ гэснийг хасах шаардлагатай байна гэж үзэж байна. Дээр нь 7-ын 1-ийн 2 байна. Гадаадаас монгол улсад импортлосон бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ. Өнөөдөр монголчуудын боловсон хүчин, ялангуяа инженер техникийн ажилчдын чадавхи хангалттай биш байгаа. Дэлхий дахины хэмжээнд хүрч чадаагүй байгаа. Бид гаднаас өндөр мэргэжлийн хүмүүсүүдийг авч ажил, үйлчилгээгээ гүйцэтгүүлдэг. Энэ болгонд татвар төлдөг асуудал гарч ирдэг. Үүнийг бас анхаарах шаардлагатай байна. Татварын хэмжээг тэг болгох ийм заалт байгаа. Өөр нэг заалт байгаа. Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн үйлчилгээг оруулсан байгаа. Үүн дээр ажлыг бас оруулах хэрэгтэй. Зөвхөн үйлчилгээ биш, ажил үйлчилгээ гэж оруулаачээ гэсэн саналтай байгаа. 18-ын 1-ийн 5-д албан татвар төлөөгүй хугацаанд нь нөхөн төлвөл зохих албан татварын нийт дүнгээс нь 0.1-0,4-р тооцож албан татвар төлүүлнэ гэсэн байгаа. Гэтэл иргэний хуулинд тухайн хүний төлөх ёстой татварын хэмжээ нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалттай зөрчилдсөн. Хоногоор тооцоод явдаг. Шинэчилсэн хуулийн төсөлд иймэрхүү маягийн хүндрэл бэрхшээл үзүүлэх олон заалтууд орсон байна. Өөрөөр хэлбэл хуулийнхаа үзэл баримтлалд тусгагдсан зарчмуудтайгаа зөрчилдөж байна. Бизнест таатай орчин бүрдүүлнэ гэдэгтэйгээ зөрчилдөж байна. Нэмүү өртгийг өөртөө шингээсэн бараа бүтээгдэхүүнийг дэмжнээ гэсэн зөрчилдөж байна, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, таатай нөхцөл бүрдүүлнэ гэсэн ийм заалтуудтайгаа зөрчилдөж байна. Эцэст нь хэлэхэд хувийн хэвшлийнхэн бүгдээрээ татвар төлдөг болье, тодорхой хувь хэмжээгээр төлье. Төр хувийн хэвшлийн түншлэл гэж сүүлийн үед их ярьдаг болсон. Төрөөс баримтлах бодлого нь гарчихсан. Хувийн хэвшлийг дэмжих үндэсний стратеги гээд гарчихсан. Энэ бүгдийг хэрэгжүүлэх үндсэн механизмаа хууль журам тогтоохдоо ашиглья. Ялангуяа бизнестэй холбоотой хууль гаргахад нарийн судалгаан дээр үндэслье. Босгыг 10 хувь болгосноор эдийн засаг яаж эрчимжих юм бэ, нарийн тодорхой судалгаа нь хаана байна. Хувийн хэвлийнхний ерөнхий санаа бодол ийм байна.

Эрдэнэбаатар /Ажил олгогч эздийн холбооны орлогч захирал/  Юуны өмнө хувийн хэвшлийнхэнийг хүлээн авч бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хэлэлцэж байгаад баяртай байна. Монгол улсад НӨАТ гэж байхаасаа илүүтэйгээр худалдааны албан татвар байвал яасан юм бэ. Өнөөдөр монгол улсад хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчны хүрээнд явагдаж байгаа НӨАТ-ын хүрээнд 100 төгрөгөөр орж ирсэн бараа бүтээгдэхүүн маань үйлдвэрлэлийн шат дамжлага бүр дээр НӨАТ тооцогдоод эцсийн байдлаар 140 төгрөг болж үндсэн өртгөөр гарч ирээд нэмүү өртөг нь 14 төгрөгөөр, ингээд иргэдийн гар дээр ирэхдээ 154 төгрөгөөр ирдэг. Буцаад аж ахуйн нэгжүүдэд тулгардаг асуудал нь нэмүү өртгийн падааныг бичих, тайлан тооцоо гаргах, сар бүр тайлан тооцоогоо тушаах, хяналт шалгалтанд хамрагдах, тодорхой хэмжээгээр НӨАТ-ийн буцаан авалт хийхээр бол түүнийгээ авах гэж тодорхой хэмжээний цаг хугацаа, шат дамжлага дамждаг иймэрхүү хүнд процесстай хууль болчихоод байгаа юмаа. Худалдааны албан татвар ямар ашигтай вэ гэж. Миний дээр өгүүлсэн бүх шат дамжлагууд алга болно. Импортлогч маань үйлдвэртээ өгөхдөө үйлдвэрт бүртгэлтэй регистрийн дугаараа шивээд энэ компани надаас ийм төгрөгний өртөгтэй бараа бүтээгдэхүүн худалдан авсан гээд л боллоо. Үүн дээр ямар ямар давуу талууд байна вэ гэж, НӨАТ-ыг бодвол илүү энгийн ойлгомжтой аргачлал болно. НӨАТ, худалдааны татвар хоёрын хураалт эцсийн дүн нь адилхан болно. Худалдааны албан татвар нь худалдаа хийж монгол улсын иргэн, гадаадын жуулчид, аж ахуйн нэгж бүгд худалдааны албан татварын эцсийн хэрэглэгч учраас түүнийгээ төлөөд явна. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн хооронд шударга өрсөлдөөн бий болно. Аж ахуйн нэгжүүд дээр гардаг хяналт, шалгалт, тайлан тооцоо гээд урсгал маш их зарлага гардаг байдал зогсоно. Үүнийгээ эргүүлээд хөрөнгө оруулалт, ажлын байр бий болгох, бизнесээ өргөжүүлэхэд энэхүү хөрөнгө оруулалтыг ашиглаад явах боломж байгаа. Худалдааны татвар маань өөрөө өөрийгөө хянах тогтолцоо болоод явна. Эцсийн хэрэглэгч маань худалдан авалт хийхдээ тасалбараа авдаг. Буцаан олголтоо авахын тулд тасалбараа цуглуулна. Тийм болохоор эцсийн хэрэглэгч маань хяналт системийг бий болгож өгнө. Худалдан авагч нар харилцан бие биенээ хянах боломжтой. Цаашдаа НӨАТ-ыг худалдааны татварт шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлье. Худалдааны албан татварын хуулийг боловсруулах төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг байгуулах саналтай байгаа.

 

Пүрэв /Сангийн дэд сайд/: НӨАТ ба олон улсын туршлага. Өнөөдөр дэлхий дахинд татвар шууд ба шууд бус хоёр хэлбэрээр тогтож байна. Шууд бус татвар нь үнийн нэмэгдэл хэлбэрээр илэрхийлэгдэж, хэрэглэгчдэд бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад нь ноогдуулж, борлуулалтаар нь дамжуулж төсөв төлөгддөг татварын тогтолцоо юм. Дэлхийн улс орнууд борлуулалтын, худалдааны, жижиглэнгийн худалдааны, гүйлгээний, онцгой, НӨАТ зэрэг олон нэр төрөл зорилт бүхий хэрэглээний татварыг ашиглаж байгаа ч сүүлийн жилүүдэд НӨАТ-ыг хэрэглэх хэрэглээ илт давамгайлж ирлээ. НӨАТ нь борлуулалтын үе шат болгонд нэмэгдсэн өртөгтэй харьцуулсан хувиар өсгөн ноогдуулж, дараа нь худалдан авалтанд төлсөн татварыг борлуулалт төлөх татвараас нь хасах замаар хийдэг худалдааны татварын нэг төрөл юм. Өөрөөр хэлбэл НӨАТ нь зөвхөн эцсийн хэрэглэгч төлдөг хэрэглээний татвар бөгөөд бизнесийн үйл ажиллагааны татвар биш билээ. НӨАТ нь татвар төлөгч өөрөө татвараа мэдүүлж, борлуулалт, худалдан авалтдаа хяналт тавих давхар үүрэгтэй бөгөөд үүгээрээ далд эдийн засгийг бууруулахад чухал ач холбогдолтой эдийн засгийн хөшүүрэг. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүнд 0 хувь хэмжээгээр ноогдуулж худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг бүрэн буцаан олгох замаар экспортын үйл ажиллагааг дэмждэг стандарт загвартай байдаг. НӨАТ-ын давуу тал маань юу вэ. НӨАТ нь олон улсын хэмжээнд нийтлэг ашиглагддаг тогтсон стандарт загвар бүхий хамгийн боловсронгуй татварын механизм гэж өнөөдөртөө үнэлэгдэж байна. Дэлхийн нийт дотоодын бүтээгдэхүүний 70 орчим хувьд НӨАТ ноогдож байна. Татварын бааз суурь нь ч энэ хэрээр өргөн бөгөөд дийлэнх улс орнууд НӨАТ-ын тогтолцоонд шилжиж байна. Падааны аргад үндэслэсэн НӨАТ-ын үндсэн зарчим нь миний дээр дурьдсанчлан татвар төлөгч өөрөө татвараа мэдүүлж татварын хасалт, буцаан авалтыг нотолж байдгаараа хэрэглээний бусад татвараас давуу талтай бөгөөд энэ нь эдийн засагт татварын давхардалт үүсэхгүй байх, татварын тэгш шударга байлыг хангах эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. НӨАТ-ыг анх 1948 онд Франц улс нэвтрүүлснийг та бүхэн бүгдээрээ мэднэ. Үүний дараа Францын колони улсуудад хэрэглэж эхэлсэн. 70-аад оноос Бразил, Дани улсуудад нэвтэрсэн. Ер нь 90-оноос асар өргөн хэмжээгээр нэвтэрч ирсэн татварын систем. Сүүлийн жилүүдэд худалдааны татвартай улс орнууд НӨАТ-т шилжих явдал түгээмэл байна. Харин НӨАТ-ын системийг бүрэн халж өөр төрлийн хэрэглээний татварт шилжсэн түүх одоогоор гараагүй байна. Олон улсын хэмжээнд стандарт загвар болсон эдийн засгийн сөрөг нөлөө хамгийн бага, далд эдийн засгийн эсрэг, экспортыг дэмжсэн, бизнес эрхлэхэд сөрөг нөлөөгүй тул НӨАТ-ыг өнөөдөр дэлхийн 140 орчим орон амжилттай ашиглаж байна. ОУВС-аас НӨАТ-ын хэрэглээ, түүний давуу талыг дараах байдлаар тодорхойлжээ. Дэлхийн хүн амын 70 гаруй хувь болох 4 тэрбум гаруй хүн НӨАТ-ын системтэй улсад амьдарч 18 их наяд ам.долларын татвар төлж засгийн газруудын нийт орлогын 4-ний нэгийг бүрдүүлж байна гэж дүгнэжээ. Олон улсын туршлагаас харахад НӨАТ-ын хувь хэмжээ 5-25 хувьд хэлбэлзэж байна. Скандиновын орнууд 25 орчим хувьтай. Баруун европын улс орнууд 20 хувь, Ази тивд дунджаар 10 хувь, Латин америкийн орнууд 10-15 хувиар ногдуулж байна. БНХАУ-д НӨАТ-ын хувь 17, БНСУ, Австрали, Индонез, Вьетнамд 10, Японд 8 хувь байх жишээтэй. Манай улсын НӨАТ-ын хувь хэмжээ 10 хувь байгаа нь манайхтай ойролцоо хөгжлийн түвшин бүхий улс орнуудын жишигтэй ойролцоо хувь хэмжээ юм. Татвар төлөгчөөр буюу татвар ноогдуулан хураан авч төсөвт төвлөрүүлэхээр бүртгүүлэх босгыг оновчтой тогтоох нь НӨАТ-ын системын хамгийн чухал асуудал мөн. Босгыг хэт өндөр тогтоох нь татвар төлөгчдийн тоо, татварын бааз суурийг эрс бууруулж, татвараас гадуур бараа, ажил, үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэх, далд эдийн засгийн хэмжээг ихэсгэх сөрөг нөлөөтэй. Нөгөөтэйгүүр босгыг оновчгүй тогтоосноор НӨАТ-ын систем гажуудаж татвар төлөгчдийн дунд тэгш бус байдал үүсэх ба татварын албаны татвар хураах зардлыг эрс нэмэгдүүлдэг сөрөг талтай. ОУВС-ын хийсэн судалгаанаас үзэхэд дэлхийн улс орнуудын НӨАТ-ын босго 0-800 мянган ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Европын холбооны улсуудын НӨАТ-ын босго дунджаар 50 мянга орчим доллар байхад Азийн хөгжингүй орнуудын хувьд 50 мянгаас 100 мянган ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Сингапур улсын хувьд 800 мянга орчим ам.доллар байгаа нь хамгийн өндөр үзүлэлт бол, Вьетнам улсад НӨАТ 0 түвшинд байна. Манай улсын НӨАТ-ын босго 50 сая төгрөг буюу 27 мянга 500 орчим ам.доллар болох нь манай улстай ижил хөгжлийн түвшинтэй улс орнуудын жишигтэй нийцэж байна гэж бид үзэж байна. НӨАТ төлөлт болохгүй байх нь үндсэндээ бүх татварын мөн чанар болох үйлдвэрлэл, борлуулалтын гинжин хэлхээг гажуудуулах эдийн засгийн сөрөг үр нөлөөтэй байдаг. НӨАТ төлөгч бус аж ахуйн нэгжүүд нь борлуулалтандаа татвар хураах шаардлагагүй боловч худалдан авалтандаа төлсөн татвараа хасалт хийлгэх эрхгүй байдаг. Энэ нь тус компани худалдан авалтынхаа хувьд эцсийн хэрэглэгч болж НӨАТ жинхэнэ утгаар төлөх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Олон улсын нэр бүхий судалгааны байгууллагуудаас гаргасан судалгаанаас иш татахад 2012 оны байдлаар 140 орон НӨАТ нэвтрүүлээд байгааг би дурьдсан. Өнөөгийн байдлаар дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй бараг бүх улс орнууд НӨАТ-ыг нэвтрүүлсэн бөгөөд АНУ, Малайз зэрэг улс орон өөрийн улс орны онцлогоос хамаарч худалдааны татварыг мөрдөж байна. Түүнчлэн газрын тосоор баян арабын зарим цөөн орнууд болон номхон далай, карибын тэнгисийн жижиг арлын улсууд НӨАТ-ыг ашиглаагүй байна. НӨАТ-гүй улсуудын гол төлөөлөл томоохон улс Малайз нь 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс худалдааны татвараа халж НӨАТ-т шилжихээ зарлажээ. БНХАУ 2012 оноос эхлэн татварын давхардлыг арилгах, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх зорилгоор бизнесийн татвараас татгалзан, НӨАТ-ын системд шилжихээр шийдвэрлэсэн байна. Үүнийхээ дагуу Бээжин, Тянжинь зэрэг том муж хотуудыг НӨАТ-т бүрэн шилжүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Европын холбоо, Япон зэрэг хөгжингүй орнууд сүүлийн жилүүдэд хэрэглээний татварын бааз суурийг бэхжүүлж татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байгааг бас судалгаа харуулж байна. Япон татварын шинэчлэлтийн хүрээнд 5 хувийн татвараа, 2012 оноос 8 хувь, 15 оноос 15 хувь болгохоо зарлаад бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Далд эдийн засгийг татварт хамааруулагч өргөн бааз суурьтай, бага зардлаар хураах боломжтой олон улсын жишигт нийцсэн татварын давхардал, тэгш бус байдлыг үүсгэдэггүй гэх зэрэг олон эерэг тодорхойлолтой энэ татвар нь дэлхийн улс орнуудын татварын харилцааны чухал хэсэг болж иржээ. Монгол улсын хэмжээнд бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрэлдэж эхэлж байгаа. Хяналтын систем харьцангуй сайжирч, бэлэн бус төлбөр тооцооны систем хөгжиж байгаа нөхцөлд НӨАТ-ыг дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх зүй ёсны шаардлага тулгарч байгааг бид мэдэж байна. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан НӨАТ-аар дамжуулан далд эдийн засгийг бүртгэх, хяналт тавих, татварыг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж нэмэгдээд байна. Иймд олон улсын стандарт, жишиг болсон эдийн засгийн сөрөг нөлөө хамгийн бага, бизнесийн үйл ажиллагаанд ноогддоггүй, хэрэглээний татварын сонгодог хувилбар болох НӨАТ-ын одоогийн тогтолцооноос ухрах бус харин цаашдаа хадгалж, улам боловсронгуй болгож шинэчлүүлэх шаардлага чухал байна. Манай улсад нэвтрүүлсэн НӨАТ нь олон улсын стандартад нийцсэн, эдийн засгийн бүхий л салбарыг хамарсан өргөн суурьтай, падааны аргад үндэслэн тооцоо хийдэг, экспортын бараанд 0 хувь хэмжээгээр татвар ноогдуулдаг ерөнхий нэг хэмжээ бүхий олон улсын стандартад тогтолцоо юм аа. Сангийн яамны зүгээс НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа НӨАТ-ын олон улсын стандарт загвар, эдийн засгийн бүтэц ойролцоо зарим улс орнуудын хуулиудыг судалж манай улсын онцлогт тохирсон татварын бааз суурийг нэмэгдүүлэх, татвар төлөгчдөд учрах дарамтыг бууруулах зарчмыг баримталж төслийг боловсруулсан. Тухайлбал, НӨАТ-ын босгыг хэт доогуур байгааг өсгөх, сайн дураараа бүртгүүлэх боломжийг нэмэгдүүлэх, хуулийн зарим нэр томъёог оновчтой болгож тодруулах, одоогийн мөрдөгдөж буй 10 хувийг хэвээр хадгалж, НӨАТ төлснөөр эцсийн хэрэглэгч 2 хувийн буцаан олголтын урамшуулал авах шинэ механизмыг бий болгох, электрон падааны механизмыг нэвтрүүлэх, мөн олон улсын зарчим, нийтлэг хэмжээнд нийцүүлэх гэх мэт олон асуудлыг хамарсан өөрчлөлтүүдийг энэ хуульд оруулж боловсронгуй болгож төслийг бэлтгэсэн.

Батмагнай /Татварын ерөнхий газрын дарга/: НӨАТ-ын бусад татвараас ялгагдах онцлог, давуу тал. Дэлхийн 105 улс дээр судалгаа хийж үзсэн. Судалгааны үр дүнгээс харахад 17 улс худалдааны татварыг хэрэглэж байгаа гэсэн тоо гарсан. 17 улс дотроо дийлэнх нь татварын чөлөөт бус буюу диваажин болсон арлууд эзэлж байгаа. Эндээс бид бүгд худалдааны татвар гэдэг нь хаана хэрэглээд байгааг бас бодолцох хэрэгтэй байх. НӨАТ маань өөрөө үйлдвэрлэл худалдааны үе шат болгонд татварыг ноогдуулж өмнөх шатанд төлсөн татварыг хасч тооцдог учраас татварын давхардал үүсгэдэггүй. Худалдан авалтанд төлсөн татварын тооцооллын зөрүүгээр буцаан авалтаа авах боломжийг татвар төлөгчдөд өгдөг татвар. Харин худалдааны татвар маань өмнөх шатанд төлсөн татварын хасалт хийдэггүй, мөн олон дахин татвар ноогдуулж татварын давхардал үүсгэх магадлал өндөртэй татвар. Яг хаана нь худалдааны татвар төлөгдснийг тодорхойлоход маш хүндрэлтэй. НӨАТ дээр 0 хувь хэмжээг хэрэглэж, экспортыг дэмжих бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ нь манай улсын хувьд, худалдааны баланс хасах гардаг улсын хувьд экспортоо дэмжих бодлогыг баримтлахад маш хэрэг болдог татвар. Худалдааны татварын хувьд экспортын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлсэн ч экспортлогчийн орцод шингэсэн татварыг буцааж авах боломжгүй татвар. НӨАТ өөрөө эдийн засаг дахь нуугдмал хэсэг буюу далд эдийн засгийг хянах үүргийг гүйцэтгэдэг татвар. Худалдааны татвар маань далд эдийн засгийг хянах боломж бололцоо хязгаарлагдмал. Шинэчилсэн найруулгыг хэлэлцэх явцад зарим нэг бизнесийн төлөөллийг Татварын ерөнхий газар дээр хүлээн авч худалдааны татварын танилцуулгыг нэг бүрчлэн ярилцаж байсан. Манай бизнесныхэний дэвшүүлдэг гол асуудал нь татвараас нуугдагч дийлэнх хэсгийг эцсийн хэрэглэгчдээр дамжуулан ил тод болгох гэж байгаа.  Худалдааны татвар дээрээ. Энэ процессыг бүгдээрээ задлаад үзэх юм бол энэ өөрөө татвар төлөгч болон татварын албанд маш их ачаалалтай ажиллагаа болж байгаа. Эцсийн хэрэглэгч болгоныг худалдан авсан гүйлгээ болгоноо татвар төлөгч маань тайлагнан түүнийг нь татварын алба нь шалгаж, үүний үндсэн дээр буцаан олголтыг хийх болж байгаа. Бид бүхэн өмнө нь зөвхөн НӨАТ... компаниудаараа дамжуулан буцаан олголтыг ярих байсан бол өнөөдөр, манай ститистикийн мэдээллээр бол 520 мянга орчим хувь хүн болон хуулийн этгээдийн худалдан авсан гүйлгээ болгоныг татвар төлөгчид маань бидэнд тайлагнах болж байна, худалдааны татварын буцаан олголтыг өгөхийн тулд бид тэр тайланг хүлээж аваад, шалгаад буцаан олголтыг шийдэх болоод байна. Энэ нь бидний өнөөдрийн хийж буй процессыг хэд дахин илүү механикжуулаад, хэд дахин нугалсан хүндрэлтэй процесс уруу түлхэж байгаа юм. Шинэчилсэн найруулга дээр татвар төлөгч маань татвар суутгагчаар орсон байгаа. Татвар суутгагч буюу өнөөдөр энд ирсэн байгаа бизнесийн төлөөлөл та бүхнийг хэлж байгаа. Татвар суутгагчаар дамжуулан татвар төлөх, тайлагнах процессыг хялбаршуулдаг. Энэ нь юу гэж хэлээд байна вэ гэвэл, би өөрөө буцаан олголтоо авахын тулд таниас худалдан авсан бараа, үйлчилгээгээ татварт тайлагнадаг. Худалдааны татвар дээр худалдагч, худалдан борлуулагч хоёр хоёулаа гүйлгээгээ үгсээд нуух юм бол үүнийг хэн ч мэдэхгүй. Мэдэхэд хүндрэлтэй. Нуусан гүйлгээ болгоны араас татварын алба явна гэдэг бол нэг талаасаа татвар төлөгчдөд маш их дарамтыг үүсгэнэ, татварын албанд маш их механик ачааллыг үүсгэнэ. НӨАТ гэдэг бол буцаан олголтоо авахын тулд борлуулагч тал маань тайлагнаагүй байгаа ч гэсэн худалдан авсан тал нь би буцаан олголтоо авахын тулд би энэ гүйлгээгээ татварт тайлагнана гээд, хоёр тал хоёулаа бие биенийхээ гүйлгээг тайлагнаад ороод ирдэг онцлог татвар юм. Түүгээрээ төлөх, тайлагнах, хяналт тавих процессыг хялбаршуулж байгаа. НӨАТ нь дэлхийн 140 орчим оронд улсын төсвийн орлогынх нь тогтвортой их үүсвэр болдог. Үүнийг бид зөвөөр ойлгох ёстой. Улсын төсөв гэдэг бол эргээд бидний эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдлыг хангах зардлыг тэтгэж байгаа сан. Энэ санд хамгийн тогтвортой, дарамтгүй эх үүсвэр нь болж өгдөг. Худалдааны татвар маань борлуулалтыг худалдан авалтаар дамжуулан хянах тогтолцоо хүндрэлтэй, яг өнөөдөр манай улсад байхгүй, ийм учраас татвар төлөхөөс зайлсхийх магадлал өндөр болдог. Тийм учраас улсын төсвийн бүрдэлтэнд тогтвортой, найдвартай эх үүсвэр болж чаддаггүй татвар байх нээ. Дотоодын зарим салбарыг НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр үнийн зохицуулалтыг хийж болдог. Өнөөдөр бид яагаад НӨАТ-ыг болохгүй байна, зохицохгүй байна, бодлого нь амьдралд хэрэгжихгүй байна гээд байгаад ганцхан алдаа байна. Энэ юу вэ гэхлээр, далд эдийн засаг дэндүү газар авсан. Ялангуяа НӨАТ дээр. Далд эдийн засаг газар авснаас болоод өнөөдөр манай статистик тоо мэдээ худлаа болчихоод байна. Өнөөдөр татварын албаны тоо мэдээгээр НӨАТ-аа суутгагчаар бүртгэгдсэн 20 мянга гаруй аж ахуйн нэгж байгаа. Гэтэл яг амьдрал дээр 10 сая төгрөгнөөс дээш борлуулалттай маш олон аж ахуйн нэгж байгаа гэдгийг та бүхэн бүгдээрээ сайн мэдэж байгаа. Далд эдийн засаг маань өөрөө ийм түвшинд хүрсэн тохиолдолд Татварын албанаас гарч байгаа статистик тоо мэдээлэл хүнд. Шинэчилсэн найруулга маань гол нь далд эдийн засаг уруугаа чиглэсэн олон зүйл заалтуудыг оруулсан байгаа. Далд эдийн засгаа хэдий чинээ ил болгоно төдийчинээгээр татвар төлөгч нарт үүсч байгаа хүндрэл арилна. Тийм учраас НӨАТ-аа энэ талаас нь харах хэрэгтэй байх аа. Худалдааны татварын нэг бэрхшээлтэй тал нь хэрвээ жижиглэнгийн борлуулагч үйлдвэрлэгчээс шууд бараа худалдан авбал яах вэ. Яг хаана нь худалдааны татвар тавих вэ гэдгээ яаж шийдэх вэ. Энэ нь их хүндрэлтэй. Яг амьдрал дээр бизнесынхэний хооронд хийгддэг арилжаа наймаа маш их байдаг. Зарим нэг бизнесийн төлөөллийн хэлж байгаагаар зөвхөн эцсийн хэрэглэгч дээр худалдааны татвар тавина гэж үзэж байгаа. Эцсийн хэрэглэгч гэж өөрөө хэн юм бэ. Жижиглэнгийн борлуулагч шууд үйлдвэрлэгчээс бараа татаж аваад байвал яах вэ. Гэх мэтчилэн худалдааны татвар зохицуулалт хийхэд маш хүндрэлтэй. Татварын албанаас маш их зардал шаардана. Нөгөө талаас татвар төлөгчөөс жинхэнэ утгаараа маш их тайлан, гүйлгээ болгоноо татвар төлөгч татварын албанд тайлагнах болно. Үүнийг та бүхнийг процесс талаас нь хараарай гэж хүсч байна. Үүнээс гадна давхардал үүсэх магадлалтай. Бараа үйлчилгээний үнэ нэмэгдэх эрсдэлтэй. НӨАТ бол бүгд далд эдийн засгаа бууруулаад, бүгд зөв тайлагнаад, татварын алба нь тавих ёстой хяналтаа шат шатандаа тавиад явах юм бол хасалтаа хийгээд давхардал үүсэх хүндрэл байхгүй. Нөгөө талдаа татвар төлөгч нарт ашигтай ийм хувилбар байгаа юм аа.

НӨАТ-ын падааны зөрчил: Татварын албаны статистик мэдээгээр 2013 он нэлээд онцлог он болоод байгаа. НӨАТ-ын падааны зөрчил нэлээд газар авсан бөгөөд үүнтэй холбогдоод хяналт шалгалт бусад жилүүдтэй харьцуулахад нэлээд нэмэгдэж хийгдсэн он байгаа. НӨАТ-ын хуулийн хэрэгжилт монгол улсад хангалтгүй байснаас болоод далд эдийн засаг дэндүү газар авсантай холбоотойгоор яг амьдрал дээр ямар зөрчил гараад байгаа талаар та бүхэнд товчхон мэдээлэл өгье.

1.    Хий бичилттэй буюу хийгдээгүй гүйлгээг бичээд хэн нэгэнд падааныг 0.1-0.5 хувийн шимтгэлтэйгээр падааныг зарж байна. Шимтгэлийг нь төлөөд албан ёсны падааныг хий бичилттэй падаан аваад тэр падаан дээр төлсөн татварынхаа дүнгээр зарим татвар төлөгч нар татварынхаа дүнг бууруулж байна.

2.    Борлуулалтын падааныг тайланд тусгахгүй байх. Мөн нэг удаагийн гүйлгээг олон дахин тайландаа тусгах.

3.    Худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ дүнг падаан дээрээ ихэсгэж бичих. Мөн гаалиар бараа бүтээгдэхүүн импортлоогүй мөртлөө оруулж ирсэн мэтээр тайландаа тусгаад гаалийн татвар төлсөн мэтээр падаандаа тусгаж хасалт хийдэг.

4.    Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэр эрхэлдэг хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн бөгөөд анхан шатны боловсруулалтанд ороогүй мах, өндөг, арьс шир, төмс хүнсний ногоо, жимс жимсгэн болон дотоодод үйлдвэрлэсэн гурлын худалдан авалтанд НӨАТ-ыг хасч тооцдог гэх мэт ийм нийтлэг зөрчлүүдийг ... татвар авснаас болоод өнөөдөр бид НӨАТ-ыг хэлэлцүүлэхээс өөр аргагүй болчихоод байна.

2012, 13 оны түвшинд нийтдээ 2012 онд 2268 аж ахуйн нэгж зөрчилтэй бичилттэй 5570 падаанаар хасалт хийсэн.  5570 падаан өөрөө 1 их наяд 85 тэрбум төгрөгний зөрчилтэй гүйлгээг агуулж байгаа. Үүнээс улсад учруулсан хохиролтой гүйлгээг Татварын албанаас тодорхой хэмжээгээр шүүгээд үзэхэд 721.3 тэрбум төгрөгийн улсад орох ёстой татварыг зувчуулсан гүйлгээ байсан. Ийм учраас энэ хоёр онд Татварын алба их хяналт шалгалт хийсэн, зарим тохиолдолд цахим тооцооны хэлбэрээр өөрсдөд нь хуурамч падаануудаа засах боломжоор нь хангаж өгч байгаа. Үүний үр дүнд 83.3 тэрбум төгрөгний татварыг нөхөж оруулсан. 83.3 гэдэг маань татвар төлөгч өөрөө хүлээн зөвшөөрөөд, зөрчилтэй тайлангаа засаад цахимд нэмэгдэж орсон дүн.  Үүнээс 29 тэрбумыг нь улсын төсөвт төвлөрүүлээд байна. НӨАТ-ын падааны зөрчил маань нэлээд зохион байгуулалттай байгаа. Та бүхэнд жишээ болгож процессыг нь тайлбарлаж өгье. Улсын бүртгэлийн албаны гадаа компани байгуулж өгдөг бүлэг хүмүүс байдаг. Албан бус, ченжүүд. Энэ хүмүүстэй уулзаад нэг компанийг 300 мянган төгрөгөөр байгуулуулдаг. 300 мянган төгрөг өгөхөд тэдгээр хүмүүс таньд 20 компани байгуулж өгсөн байгаа. Тухайн 20 компанийн эздээр хэнийг сонгодог вэ гэхлээр, эсвэл нас барсан хүнийг, хөдөөнөөс хотод шилжиж ирсэн орлого багатай ядуу иргэдийг, эсвэл иргэний бичиг баримтаа гээгдүүлсэн хүмүүсийг онилдог. 20 компаниа байгуулчихаад эдгээр компанийхаа дансаар 10 сяа төгрөгтэй тэнцэх гүйлгээ оруулаад гаргачихдаг. Ингээд 20 компаний маань борлуулалт 10 саяаас дээш болчихлоо гээд хуулиараа НӨАТ суутгагчийн болзол хангаж байгаа. Ингээд татварын албанаас НӨАТ-ын падаанаа авна. Үүнээс хойш, огт ажилтан албан хаагч байхгүй, гэр хороололд хаягтай, тэгсэн мөртлөө хэдэн тэрбумын борлуулалт хийдэг компаниудын хуурамч бичилттэй падаанууд зах зээл дээр нийлүүлэгдэж эхлэнэ. Энэ бол бодит жишээ. Эдгээр 20 компанийн 18 нь падаанаа хийгээд явж байхад нь бид бүхэн илрүүлж зогсоосон. 2 компани нь НӨАТ төлөгчөөр бүртгэгдээд явж байхад нь зогсоосон. 18 компани нь 166 аж ахуйн нэгжид 83.1 тэрбум төгрөгний падаан бичсэнээс цэвэр дүнгээр 63.7 тэрбум төгрөгний зөрчил үүсгэж, улсад 7.3 тэрбумын бодит хохирол учруулсан. Үүнд падааны дүн, улсад учруулсан цэвэр дүн гээд ялгаатай байгаа. Энэ нь юу вэ гэхлээр, таны улсад төлөх ёстой татварыг би өөрийнхөө хуурамч компани дээр авч байгаа. Тайлангийн хугацаа дөхөж ирэхээр, миний хуурамч компани улсад энэ татварыг төлөх болоод ирэхэд нь би дараагийнхаа хуурамч компани уруу гүйлгээ хийгээд энэ компани нь энэ сардаа А компани маань улсад өргүй болоод, Б компани маань дараа сард улсад татвар төлөхөөр болж байгаа. Улсад төлөх ёстой татварыг жинхэнэ төлөх ёстой эзнээс нь хариуцлагыг нь мултлаад, хэн ч төлөх чадваргүй хэдэн компаниудын хооронд шидлээд гүйлгээ хийгээд яваад байдаг.

Нэг жишээг онцлоод хэлэхэд “Элэгсэг буян” гэдэг компани байгаа. Хан-Уул дүүргийн гэр хороололд бүртгэлтэй. 2013 оны 10 сард 29 тэрбумын борлуулалт хийгээд ороод ирсэн. Нэгхэн сарын дотор 29 тэрбум төгрөгний борлуулалт хийгээд зөндөө олон падаан тараачихсан. Ямар мундаг татвар төлөгч гараад ирвээ гээд очоод шалгахад нэг ч ажилтан албан хаагч байхгүй, яармагт гэр хороололд хаягтай, хүн амын орлогын албан татварын тайлан өгдөггүй, сууцны тайлан өгдөггүй компани байсан. Ерөөсөө л шимтгэл аваад падаан зардаг. Өөр нэг компанийн хувьд үндсэн үйл ажиллагаа нь ямааны арьс, угаасан ноос экспортлох. Тодорхой хэмжээгээр энэ борлуулалтыг хийж байгаа. Гэтэл энэ компани маань дандаа барилгын компаниудад барилгын материал худалдчихсан. Хаанаас энэ компанид барилгын материал бий болсон тухай нь тайлан дээр нь байхгүй. Татварын алба тавих ёстой хяналтаа хангалттай түвшинд тавиагүйгээс зарим нэг хүмүүст боломж олгож НӨАТ-ын хуулиа жинхэнэ ёсоор хэрэгжүүлж чадаагүй байдалд хүрсэн гэдгийг та бүхэнд хэлье.

С.Баярцогт: Асуулт, хариултандаа оръё. Манай өнөөдрийн хуралдаанд УИХ-ын Тамгын газрын ажлын хэсэг, Татварын алба, Сангийн яамныхан оролцож байгаа тул асуулт, саналаа зэрэг хэлээд явж болно шүү. Тодорхой зүйлүүдэд хариулт өгөх боломжтой. Саналуудыг шууд тэмдэглээд явна. Санал давхардаж байгаа хүмүүсийн хувьд өмнө байгаа хуудсандаа бичиж өгч болно. НӨАТ-ын хууль дөнгөж хэлэлцэгдэх эсэх нь шийдэгдсэн. Нэгдүгээр хэлэлцүүлэгтэй, хоёрдугаар хэлэлцүүлэгтэй. Хэлэлцүүлгийн явцад та бүхэн саналаа илэрхийлэх бүрэн бололцоотой шүү гэдгийг хэлье.

Цолмонтуяа: Сангийн яамны дэд сайд Пүрэвээс асуух асуулт байна. НӨАТ-ын хуулийг далд эдийн засгийг ил болгоно гэж байна. Далд эдийн засгийг ил болгох хэдий хэмжээний чадвартай юм бэ? Би өөрөө эдийн засагч, судлаач хүн. Миний тооцоолсноор 0-250 сая төгрөгний борлуулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүд дээр л далд байгаа асуудал үүсдэг. Яагаад гэвэл 0-10 хувийн НӨАТ төлөгч гээд тодорхойлогдсон байгаа хүмүүс маань татварын дарамтыг 33.9 хувь үүрдэг. Тэр тооцоо яаж гарсан бэ гэхлээр, 0-250 сая төррөгний борлуулалт хийдэг аж ахуйн нэгж 4... байна. Эдгээр нь 6.6 сая төгрөгний борлуулалт хийгээд зөвхөн НӨАТ-т 2.2 сая төгрөгний төлбөр төлсөн. Татварын дарамт эд нар дээр 33.9 хувь үүрэгдэж байгаа. Би энэ хууль дээр 15 жил ажиллаж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд маань зах зээлийн 80 хувийг үүрч байгаа НӨАТ төлөгч биш хүмүүстэй харьцаж НӨАТ-ыг угаах угаалтан дээр нь механизм болж ажиллаж байдаг. Яах аргагүй тэдэнд хасалт хийх үүрэг ноогддоггүй. Хасалт байх ямар ч асуудал байхгүй. Дандаа НӨАТ төлөгч бус хүмүүстэй харьцдаг. Тийм учраас борлуулсан үнийн дүнгээсээ шууд 10 хувь, дээрээс нь борлуулалтын өндөр цэг болох ашгийн түвшин гээд энэ хоёр дээрээсээ хоёр талаасаа шахалт үүсгээд тэр дарамтыг яах аргагүй үүрээд зах зээлээс шидэгдэж байдаг. Энэ тооцоог манай Сангийн яам яаж хийсэн бэ. Миний тооцоогор 4.4 тэрбум төгрөгний борлуулалт дээр л ил гарах асуудал яригдаад, түүнээс 40.4 сая төгрөгний асуудал л яригдана. Цаашаа байхгүй, яагаад гэвэл том татвар төлөгчид маань өөрсдөө НӨАТ төлөгч нартай харьцаад явдаг учраас тэдэнд дарамт үүсдэггүй. 3 тэрбумаас дээш борлуулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүд 22.1 тэрбум төгрөгний борлуулалт хийгээд 392.8 сая төгрөгний л НӨАТ төлж байгаа. Татварын дарамт ачаалал 1.8 хан хувь байгаа. Эд нар бүрэн хэмжээний хасалтаа хийж байгаа, эргэлт нь жигдэрсэн, нягтлан бодох бүртгэл нь жигдэрсэн хүмүүс. Үүн дээр хоёр талаас нь хасалт хийгээд ч хэрэггүй. Яагаад гэвэл том аж ахуйн нэгжүүд 2 үндсэн шалтгаанаар нягтлан бодох бүртгэлийг будлиантуулахгүй асуудал гардаг. Нэгдүгээрт, тэр том инерцийг хянахын тулд нягтлан бодох бүртгэл нь маш сайн байх ёстой, хоёрдугаарт нь нэгэнт тэд НӨАТ төлөгчтэй харьцдаг учраас ямар нэгэн НӨАТ-ын хасалт хийхгүй байх асуудал байдаггүй учраас тэдэнд ямар ч санаа зовох хэрэг байхгүй. Энэ асуудал дээр надад бодитой тооцоо хэлж өгөөч гэж хүсмээр байна. Дээр нь та нар өнөөдөр далд эдийн засгийг даваргаад байгаа үндэслэлээ яаж тодорхойлсон бэ? Түүн дээр ганцхан үндэслэл байдаг. Бэлтгэн нийлүүлэлтийн ло.. хэлхээн дээр л тэр асуудал яригддаг. Хүмүүсийн мэдэхгүй, чадахгүй дээр үндэслээд тэр луйвар явагдаж байдаг. Түүн дээр ямар аналитик тооцоо хийсэн бэ?

С.Баярцогт: УИХ-ын дэргэд судалгаа шинжилгээний алба гэж байдаг. Энэ албанд худалдааны татвар болон НӨАТ хоёрын давуу сул талуудыг харьцуулсан судалгаа хийж өгөөч гэсэн хүсэлт 2014 онд тавьж хийлгэсэн. Бизнес эрхлэгчид сонирхож байвал энэ судалгааг авч болно шүү.

Пүрэв сайд: Далд эдийн засаг маань өөрөө их том ойлголт. Олон улсын байгууллагуудын хийсэн судалгаа, Сангийн яамны хийсэн судалгаагаар Монгол улсад далд эдийн засаг 27-40 хувьтай байна гэсэн дүн гарсан. НӨАТ далд эдийн засгийг илрүүлэхийн ямар хөшүүрэг болох вэ гэж асуулаа. Шинэчилсэн хуулиар томхон хөшүүрэг болно. Өнөөдөр НӨАТ-ыг төлөгч аж ахуйн нэгжүүд биш, төлөгч бол иргэд. Эцсийн хэрэглэгч НӨАТ-ыг төлдөг. Тэр утгаараа авч үзвэл худалдааны татвар гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд түүнийг цуглуулж улсын төсөвт тушаадаг. Нэг ёсондоо татварын байцаагч нар гэсэн үг. Энэ онцлогтой нь уялдуулаад далд эдийн засгийг, НӨАТ-ын хураалтыг сайжруулах үүднээс иргэддээ 10 хувийн 2 хувийг буцааж олгьё гэсэн хуулийн төсөл хийж явуулж байгаа. Иргэд болгон худалдан авсан бараандаа 10 хувийн НӨАТ төлдөг. НӨАТ-ынхөө 2 хувийг оны эцэст буцаан авах эрхийг бид олгож байгаа. Ингэснээрээ НӨАТ-ын хяналтыг иргэдээрээ тавиулж байгаа. Энэ утгаараа далд эдийн засгийг бууруулах хөшүүрэг болно гэж бид үзсэн. Үүнээс өөр үр бүтээлтэй, өгөөжтэй арга өнөөдөр бид олж харж чадаагүй байна.

Баярмагнай дарга: Сангийн яам болон Татварын албанаас нийгэмд байгаа НӨАТ-ын задгайрсан зөрчлийг арилгахын тулд юу хийх гэж байна, хуулинд яаж тусч байгаа талаар асууж байна. Татварын алба ажлаа сайн хийдэг байх ёстой. Сая яригдаж байсан жишээнүүдээс харахад Татварын алба татвар төлөгчөө гүйцэд сайн таниагүй, татвар төлөгчийнхөө процесс дээр тодорхой хэмжээгээр хийх ёстой шалгалтыг хийгээгүйгээс болоод хуулийг зохион байгуулалттайгаар завхруулж байгаа хүмүүсийг он удаан жил газар авахуулж явуулсан байсан. Бид бүхний хийх гэж байгаа нэг ажил бол, бэлэн гүйлгээн дээр Мэдээлэл, харилцаа холбооны газартай хамтраад монгол улсын хэмжээгээр худалдаа үйлчилгээний газруудаас нэг стандартын талон гардаг систем рүү шилжих гэж байна. Талон маань тусгай серийн дугаартай гарна. Сар тутам тэр серийн дугаараар сугалаа явуулна. Олон нийтийн дунд цахим хэлбэрээр.

Цолмонтуяа: Уучлаарай, наад хариулт чинь биш байна. Миний хувьд яг үндэслэл нь хэрэгтэй байна. Хуулийг далд болгоод байгаа үндэслэл чинь юу вэ? Тэр бол бэлтгэн нийлүүлэлт буюу НӨАТ төлөгч биш хүмүүстэй харьцаад байгаа хүмүүс дээр ирж байгаа үүрэлт. Тэрний үндэслэлийг яагаад гаргаж ирэхгүй байна вэ? Тэр чинь хамгийн гол асуудал. Хүмүүс юмаа далд болгож нуух гол эх үүсвэр чинь тэр. Хасалт байхгүй. Шинэ хуулинд энэ үндэслэлийг ердөө зааж өгөөгүй. Улам хумигдсан байна. Ил болох ямар ч нөхцөл байхгүй.

Сайнбаяр: Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл: Нэг асуудал, хоёр асуулт тавья гэж бодож байна. Асуудал маань. НӨАТ-тай холбоотой маш их торгуульд орсон компаниудтай уулзсан. Маш олон залуу компаниуд байсан. Сүүлийн 4-5 жилд босч, өндийж ирж байгаа. Шинээр НӨАТ төлөгч болсон компаниуд. Жилийн 100 сая төгрөгний эргэлттэй бизнес хийдэг, 30 настай залуу байна. Ноогдол ашиг жилдээ 10 сая авч чаддаггүй. Тэгсэн мөртлөө саяын торгуулиар 60 сая төгрөгний торгууль төлсөн. НӨАТ төлдөг компани, татвар төлдөггүй компаниас илүүтэйгээр угаасаа татвараа төлөөд явж байсан байтал ийм байдалд орсон. Тэр залуугийн хэлснээр би хоёр тайлан бичих юм уу, ямар нэгэн байдлаар татвараас зугтах, луйвардах санаа ердөө байхгүй. Би олон улсын бизнес хийхийг хүсч байна, стандартыг мөрдөхийг хүсч байна, цааш цаашдаа өөрийнхөө компанийг шилдэг болгох зорилгоор 10 жилийн хараатайгаар бизнесээ хийгээд явж байна. 5 дахь жил дээрээ явж байгаа ердийн жижиг компани дээр 60 сая төгрөгний торгууль оногдууллаа. Энэ нь миний 6 жилийн турш бодож байсан ноогдол ашгийг минь тэр чигт нь аваад явчихлаа. Энэ залуугийн хувьд би монгол улсдаа маш их гомдож байна гэсэн гомдлыг хэлж байсан. Энэ бол ердийн жижиг компани. Луйвар хийх орчныг хэн бүрдүүлээд байгаа юм бэ, ямар шалтгаанаас болж луйвар хийгээд байгаа юм бэ гэдгийг бид бодох хэрэгтэй.

Асуулт.

1.    Луйвардах шаардлагагүй нийгмийг хэрхэн бий болгох вэ? 16 жилийн турш 33 удаа өөрчлөлт хийгээд ирсэн энэхүү НӨАТ-ын асуудлыг өнөөдрийн шинэчилсэн найруулгаар засч чадах уу? Засаж чадна гэж үзэж байгаа бол ямар хугацаанд, яаж засагдах вэ? Өнгөрсөн 16 жилийнхээс юугаараа ялгаатай байж чадах вэ?

2.    Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах буюу хөрөнгө оруулалтын тухай хуулийг өнгөрсөн намар ээлжит бус чуулган хийж байгаад баталсан. Гэтэл өнөөдөр үндсэн хөрөнгөтэй холбоотой хийсэн хөрөнгө оруулалтад ноогдуулах НӨАТ-ыг хасахыг хориглосон байна. Ингэхэд хэдэн зуун доллар бүхий хөрөнгө оруулалт хийгдэх гэж байсан төслүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10 хувиар нэмэгдэж байна. Тэрбум долларын хөрөнгө оруулалтыг төсөвлөж байсан компанийн хувьд 1.1 тэрбум доллар болоод явчихвал энэ хөрөнгө оруулалт тэр чигтээ хөлдөж байгаа. Өнөөдрийн энэ шинэчилсэн найруулга нь зөвхөн Татварын алба буюу Сангийн яам өөрийнхөө асуудлыг л бодож хийж байгаа болохоос биш нийт монголчуудын, баялаг бүтээг нарын асуудлыг ердөө хөндөөгүй байна.

Хэлэлцүүлэг өнөөдөр анх удаагаа болж байгаа буюу УИХ-д энэ хууль өгөгдсөний дараа болж байна. Уг нь бол хэдэн сарын өмнөөс явж ирсэн байх ёстой. Өнгөрсөн намар татварын багц хуулийг яаж ийгээд хойшлуулсан. Татварын багц хууль чимээгүй явж байгаад батлагдах гэж байсны нэгэн адил энэ хууль чимээгүй явж байгаад батлагдахын өмнө нэр зүүх гэж байгаа мэт хэлэлцүүлэг болж байна гэж үзэж байна. Тиймээс энэ хууль болоогүй, түүхий байна, хөрөнгө оруулалтын орчныг боомилсон, валютын ханшийг улам сулруулах гэсэн асуудал болох гэж байна.

С.Баярцогт: Энэ хууль 5 сарын 19-нд өргөн баригдсан. 20-нд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хугацаанд Ажлын хэсэг 2 удаа хуралдсан. УИХ-ын Ажлын хэсгийн зүгээс бизнесийнхэнтэй заавал зөвлөлдөж энэ хуулийг явуулах нь зүйтэй гэсэн байр суурь гаргасан учраас өнөөдрийн хэлэлцүүлэг болж байгаа шүү. Энэ хуулийг бэлтгэж байх явцдаа мөн хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж алдаа дутагдлын талаар ярилцсан. Энэ талаараа муу сурталчилсан юм шиг байна. Огт яригдаагүй гэсэн асуудал ярьж байна.

Пүрэв сайд: Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын талаар олон өөрчлөлт гарсан нь үнээн. Гэхдээ ихэнх нь, 20 гаруй өөрчлөлт нь НӨАТ-аас чөлөөлөх, НӨАТ-ыг хойшлуулах гэсэн хуулиуд орсон. НӨАТ-ын хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдсон татварууд 4 удаа орсон. 2007 оноос хойш НӨАТ-ын хувь хэмжээ өөрчлөгдөөгүй. Хөрөнгө оруулалтын орчны талаар өнөөдөр гарсан мэдэгдлийг сониноос уншсан. Бид үүнийг олон улсын жишигт нийцүүлж уг заалтыг оруулсан. Одоо ч гэсэн хөрөнгө оруулалт, үйлдвэр, аж ахуйн газар томоохон арга хэмжээг бий болгох гээд орж ирж байгаа. Барилгын материал, тоног төхөөрөмж гээд эдгээр нь НӨАТ-аа төлөөд орж ирдэг. УИХ-аас хэлэлцэж байгаа нэг асуудал нь жижиг, дунд үйлдвэрийн хувьд чөлөөлж байгаа, томоохон улс ардын аж ахуйн ач холбогдолтой төслийг хэрэгжүүлж байгаа төслүүдэд НӨАТ, гаалийн татварыг 2 жил хүртэлх хугацаагаар хойшлуулах арга хэмжээ авч байгаа.  Ер нь үндсэн хөрөнгө бий болгохтой холбогдсон үйлдвэр байгуулахтай холбогдсон зардлууд ашгийн татвар дээрээс, ялангуяа элэгдэл хорогдлын шимтгэлээрээ дамжуулаад ашиг тооцдоггүй зардалдаа оруулж тооцох өргөн боломж байгаа.

Батмагнай дарга: Хяналт, шалгалттай холбоотой асуутанд хариулья. Бид бүхэн нэлээд хэлэлцүүлэг хийж байсан. Таны ярьж байгаа шиг тухайн жилдээ 100 саяын борлуулалт хийгээд 10 саяын ашиг олоод явж байгаа компанийн тухайн жилийн борлуулалтын ашиг дээр 60 саяын торгууль тавих хууль эрх зүйн орчин Монгол улсад байхгүй шүү. Товчхон хэлэхэд яг бодитой зүйл ярьвал тэр мэдээллийн дагуу чинь нягтлаад өгье.

Оюунбаатар гишүүн: Санал хэлье. Татварын салбарын хамгийн цоорхой ихтэй, зөрчил ихтэй, татвар төлөгчдөө асуудалд оруулдаг, татварын ачаалал, дарамт үзүүлдэг татвар нь НӨАТ юм. Бүгдээрээ сайн хэлэлцэж байж татварын зөв хувилбар гаргах хэрэгтэй. Татварын хуулийг бүхэлд нь, цогцоор нь өөрчлөхгүй бол хэсэгчлээд байвал өнөөдрийн татварт байгаа хүнд асуудлуудыг шийдэж чадахгүй. Татварын байгууллага маань явж явж цагдаагийн байгууллага шиг хүн эрүүгийн хэрэг үүсгүүлэх, хүнд өндөр төлбөр оногдуулдаг захиргааны байгууллага болоод хувирсан. Бид шууд хууль батлах гээгүй. Хуулийг гаргахад ямар саналууд байна гэдгээ зохион байгуулалттайгаар сайн өгөөчээ. Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Худалдаа аж үйлдвэрийн танхим бид нар саналаа солилцож байгаа. Ер нь бол татварыг яам биш, засгийн газар биш, ерөөсөө татвар төлөгчдийн өөрсдийнх нь оролцоотойгоор, ТББ-ын идэвхтэй оролцойтоогоор хууль санаачлагч болох Ерөнхийлөгч нь юм уу, УИХ нь юм уу хуулийг өргөн барих нь зүйтэй.  Татвар авагч, төсвөө зарцуулдаг байгууллага нь хууль өргөн барьсан гээд байнгын шүүмжлэлд ордог. Хууль хийж байгаа аргачлал маань бас өнгөрсөн системийн аргаар яваад байгаа. Энэ бүхэн дээр сайн саналаа гаргаарай. НӨАТ төлөгч 4000 аж ахуйн нэгж эрүүгийн хэрэгт холбогдож байгаа нь хуулийн цоорхой, төрийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой. Нэг хэсэг нь НӨАТ төлдөггүй. Одоо 50 саяын босго тогтоож байна. Энэ тохиолдолд далд эдийн засаг ихэснэ. НӨАТ төлөлгч, төлөгч бус хоёр хоорондын зөрчил хуучин хэвээрээ үлдэнэ. НӨАТ-ынхаа босгыг багасгаад 5 хувь уруу оруулж ирээд нийтээрээ төлдөг болговол нэг зөв гарц. Худалдааны татварын асуудал бас сонирхолтой. Ер нь бол байж болохгүй, хоцрогдсон гэж би үзэхгүй байгаа. Эдгээрийг тал бүрээсээ өргөн хэлэлцье. Хэрэв шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагуудтай ярилцаад паралелны хуулийг өргөн барья. Энэ хуулийг заавал батлана гэсэн үг бишээ. Гэхдээ би муу гэж шүүмжлээгүй байна. Ер нь бол гарц хайсан ийм асуудал, татварын салбар дахь гол гогцоо хүндрэл энд байгаа. Татвар төлөгч, татвар хураан авч улсын төсөвт суулгадаг байгууллагын хоорондын зөрчил нь энд байгаа. Эрүүгийн хуулинд ч өөрчлөлт оруулна. Өөрийнхөө мөнгийг татварт өгөөгүйн төлөө 5-8 жилийн ял өгөхгүй. 5-6 сарын баривчлах арга хэмжээ өгөөд татварыг төлүүлнэ. Хуулин дээр байгаа, төр гурван давхар хариуцлага оногдуулж байгаа. Татварын нэг зөрчил дээр, татвараас зайлсхийсэн нэг зөрчил дээр акт бичихдээ алданги оногдуулдаг, дээр нь торгууль оногдуулдаг. Аль ч системд ийм зүйл байхгүй. Гурван хариуцлагыг нэгэн дор оногдуулдаг. Тэгсэн мөртлөө төр НӨАТ-ын буцаан олголтыг хэдэн сар, жилээр олгодоггүй мөртлөө нэг төгрөгний ч хүү төлдөггүй. Үндсэн хуулиар төр, иргэн хоёр адил тэгш эрхтэй. Үүнийг өөрчлөнө. Төр өөрөө буруу татвар авсан бол адилхан хариуцлага хүлээдэг хуулиудыг өргөн барьна. Гэх мэт нэлээд цогц өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байгаа. Хууль нь нийгмийн харилцааг зохицуулж байдаг үүднээс заавал өөрчлөлтүүд орж байх ёстой. Татвар төлөгч гэмт хэрэгтэн, шүүхийн өмнө, татварын байгууллагын өмнө очиж дарамтлуулж байх ёсгүй. Татвар төлөгч нь нэр хүндтэй харилцагч. Татварын байгууллага нь төрийн үйлчилгээний байгууллага байх ёстой.

Лхагважав: 2005 оноос НӨАТ-ын хуулийн процессын алдаа байна, эндээс монгол улсад далд эдийн засаг үүрлэж байна, авилга газар авч байна гэдэг. Хамгийн гол нь бизнест тэнцвэртэй бус байдал бий болж байгааг байнга хэлж ирсэн. Өнөөдрийн хуульд орж байгаа хэд хэдэн заалт нь миний ярьж байсан санаанууд явж байна. Юуны өмнө нэг асуудал байна. Сая илтгэл тавьж байгаа хүмүүс татвар, татварын бодлого, татварын эрх зүй, татварын систем, татварын системээр ямар функц хийх вэ гэсэн 5 зүйлээ ялгахгүй байгаа нь харагдаж байна. Татвар гэдэг нь зөвхөн татварын асуудал биш нийгэм, эдийн засгийн асуудал болсон. Орчин үед. НӨАТ-ын нийгэмд үйлчилж байгаа үйлчилгээ, зах зээлд үйлчилж байгаа үйлчилгээ түүний сөрөг талуудыг ердөө харьцуулж гаргаж ирсэнгүй. Хэдийгээр дэлхийн 140 оронд хэрэглэж байгаа боловч, 140 орноос хамгийн их далд эдийн засагтай манайх 23-40 хувь гэж гарч ирж байгаа. НӨАТ-ыг хамгийн сайн авч байгаа газар далд эдийн засаг нь 3-5 хувь ч байж магадгүй. Адилхан татварын систем хэрэглэж байгаа мөртлөө өөр өөр үр дүн гарч байна вэ гэдэг дээр сайн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Тийм учраас миний санал бол, эдийн засгийн ил тод байдлын тухай хууль дараа долоо хоногт орно. Татварын өршөөлийн хууль УИХ-р орно. Нийгмээрээ энэ талаар сайн хэлэлцээд, тухтай бүх зүйлээ хийгээд 2015 оны 1 сараас шинэ гараанаас гарья. Би 2005 онд Сангийн яаманд өргөдөл өгч байсан. НӨАТ-ын бүртгэл нь нягтлан бодох бүртгэлээс өөр шүү. Тийм учраас НӨАТ-ыг мөнгөн сууринд шилжүүлээд өгөөч гэж. Надад болохгүй гэсэн хариу өгсөн. НӨАТ-аа мөнгөн сууринд л оруулчих, нягтлан бодох бүртгэлээсээ тусдаа бүртгээд явчих. Ганцхан мөнгөн сууринд л оруулвал энэ асуудал шийдэгдэнэ. Эцэст нь хэлэхэд манай иргэн, аж ахуйн нэгжүүд бүгд татвар төлөх маш их сонирхолтой болсон. Яагаад гэвэл ингэснээр төрийн хамгаалалтанд орж байгаа. Татвар төлснөөрөө зах зээлээ эзэгнэх эрхээ олж авч байгаа. Тийм учраас татвар төлдөггүй этгээдүүдийг татварын газар шахаад зах зээлээс гаргаад өгөөч гэдгийг л манай нийгэм өөрөө хүсч байна. Тухайн татварын өөрчлөлтийн асуудал нь нийгэм, эдийн засгаасаа урган гарч ирдэг процесс шүү, хууль санаачлагчид саналаараа хийдэг зүйл огт биш. 1992 оноос хойш зөвхөн хууль санаачлагчид бүх татварын төрлүүд, татварын процессыг хийж ирсэн учраас нийгэмдээ эргээд идээшихгүй байгаа шүү.

Гантулга: Батмагнай даргаас асуулт байна. Босгыг 50 сая болгосноор татварын эргэн тойрон болж байгаа асуудлыг бүгд багасна гэдэгтээ та итгэлтэй байна уу?

С.Баярцогт: Та бүхнийг түүхээ сайн мэдэж байгаа гэж бодож байна. Манайх 1995 онд худалдааны татвартай болсон. 1998 онд НӨАТ уруу шилжсэн. 13 хувийн татвартай байсан. 2000 онд нэмэлт өөрчлөлт ороод 15 хувь болж нэмэгдсэн. 2006 онд татварын нэлээд том өөрчлөлт хийсэн. Тэр үед 10 хувь болсон.

Батмагнай дарга: Босгын хувьд 10 сая бага байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Далд эдийн засаг буурах уу гэж байна, бидний харж байгаагаар татварын алба тавих хяналтаа сайн тавьж байх ёстой. Түүнээс биш босго хэд байхаас хамаарч далд эдийн засаг буурнаа гэдгийг тодорхой хэлэх боломжгүй. Босгыг хэдээр батлах нь УИХ-ын асуудал.

Пүрэв сайд: Нэг зүйлийг тодруулаад хэлье. НӨАТ-ыг 5 хувь болгочих гээд байна. Уг нь бол сайхан л даа. Нэг хувь ч байсан болно. Хэрвээ 5 хувь болговол өнөөдрийн байдлаар бид төсөв дээр ... бүрдүүлж чадахгүй болно. Ингэснээр асар их эрсдэлтэй тулгарна. 5 хувь болголоо гээд сууриа тийм байдалд хүргэж чадах уу? Татварын хувь хэмжээг өөрчлөх асуудал маань өөрөө нийгмийн асар их эмзэг асуудал. Нэг талаас эдийн засгийн чадавхийн асуудал, нөгөө талаас бидний хяналтын механизм хир зэрэг бүрдсэн бэ гэдэгтээ бас холбоотой. Татвар төлөчдийн маань боловсролтой ч холбоотой асуудал. Татварын хэмжээг их бага болгох асуудал маань нэлээд судалгаатай, үндэслэлтэй механизмаа бий болгож байж шийдэх асуудал шүү.

Бадамханд: ҮХАҮТанхимын, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байна. Нийт эмэгтэйчүүдийн төлөөллийн өмнөөс санал хэлье. Манай эмэгтэйчүүдийн дийлэнх нь 0-250 сая төгрөгний хооронд борлуулалт хийдэг. Гэтэл энэ хууль яг эмэгтэйчүүдийн эсрэг болсон хууль байна. Тодорхой зүйл хэлье. 9 дүгээр бүлгийн 17 дугаар зүйл ангийг тэр чигээр нь хасах шаардлагатай байна. Яагаад, өмнө нь НӨАТ-ын хуулинд бүртгэлийн машин гэдэг үг, өгүүлбэр хэзээ ч байгаагүй. Одоо яах гэж байна вэ гэхлээр босгыг 50 сая болгоно гэж хуурч байгаа юм шиг мөртлөө хүн бүхэнд, жижиг бизнес эрхлэгч болгонд бүртгэлийн машин буюу кассын машин тавиулах гэж байна. Том бизнес эрхлэгчид бүгд кассын машинтай. Эндээс харахад энэ зөвхөн жижиг бизнес эрхлэгч нарт үйлчлэх гэж байна. Манайх 20 мянган НӨАТ төлөгч аж ахуйн нэгжтэй. Түүнээс 14694 аж ахуйн нэгж нь 0-250 сая төгрөгний орлого олдог. Эдгээр аж ахуйн нэгж нь НӨАТ төлдөг нэгжийн 73 хувийг эзэлдэг. Өнөөдрийн ярьж байгаа кассын машин гэдэг зүйл маань жижиг аж ахуйн нэгжүүдэд л байхгүй байгаа. Том аж ахуйн нэгж тэртээ тэргүй НӨАТ-аа төлөөд явж байгаа. Та бүхэн энэ хуулиа жижиг аж ахуйн нуугаад байгаа мөнгийг ил болгох зорилгоор гаргаж байгаа гэж тайлбарлаад байгаа. Гэтэл эдгээр жижиг аж ахуйн нэгжүүд нь бүгд нийлээд жилдээ 800 сая төгрөгний л орлого олж байна. 800 сая төгрөгний орлогынхоо 50 хувийг, өөрөө хэлбэл 400 сая төгрөгийг нуусан гэж бодье. 400 сая төгрөгний 10 хувь нь 40 сая төгрөг болно. Тэр 40 сая төгрөгийг авахын тулд Засгийн газраас оператор ажиллуулна гэсэн байна. Оператор ажилланаа гэдэг нь татварын газартай тэнцэх хэмжээний эрх мэдэл бүхий төрийн аппарат бий болно гэсэн үг. Тэр газарт 24 цагийн дотор орсон орлогоо мэдээлж байх ёстой гэнэ. Хэн мэдээлэх вэ, бидэнд тийм зав байхгүй. Та нар өөрсдөө кассын машиныг судлаад үзээрэй. Нэгдүгээрт кассын машин хоцрогдсон. Сүүлийн үеийн кассын машиныг программ боловсруулалттай нь авах юм бол хамгийн хямдхан нь 3.5 сая төгрөг байгаа. Дээд тал нь 10-аад салбартай аж ахуйн нэгж байлаа гэж үзэхэд 15-35 сая төгрөгний хооронд программ боловсруулалт хийлгэнэ. Энэ мөнгө хаанаас гарах вэ? Бидэн өнөөдөр эрэлт нийлүүлэлт хоёр нь хасах нэмэх дээрээ хүрчихээд эрэлт нь байхгүй, нийлүүлэлт нь овоорчихоод байна. Гадуур дүүрэн ноолууран цамц, шоколад, компот байна. Ийм байхад бид ямар мөнгөөрөө энэ кассын машиныг авч тавих юм бэ? Үүнийг нэгдүгээрт сайн бодолцоочээ. Товчхондоо энэ 17-р зүйлийг бүр авч хаямаар байна. Операторыг Засгийн газар томилно гэж байна. Засгийн газар бидний 50 саяын босгоор хуураад, кассын машинаараа буу зэвсэг болгох гэж байна. Яг бодит үнэн энэ байна. Кассын машин маань бас нэг их хурлын гишүүн, бас нэг даргын шахаа биш байх болтугай. Яагаад гэвэл ийм машин авахгүй, тийм газраас очоод ав гэж хэлдэг, тэр нь нэг даргын бизнес болж хувирах юм биш байгаа гэсэн нэг хардалт байна. Бидэнд өнөөдөр НӨАТ-ын хууль хэрэггүй ээ, 16 жил хэрэглэлээ, засч чадсангүй ээ. Нэг их НӨАТ-аас болж зовсон хүмүүс байна. Үүний оронд худалдааны хуулийг бидэндтэй олон удаа хэлэлцэж байгаад хамтраад гаргавал яасан юм бэ. Одоогийн мөрдөж байгаа НӨАТ-ын хууль асар олон цоорхойтой. Би ганцхан цоорхой хэлье. Ямар ч аж ахуйн нэгж алба, аминдаа хэрэглэдэг машинтай. Машинаа ямар нэгэн засварын газраар засуулахад нөгөө тал бидэнд НӨАТ бичээд өгдөг. Авсан НӨАТ-аа бид шивдэг. Тэр тайланг маань татварын газар үзээд энэ хуулинд байхгүй та нар буруу юм шивсэн байна гээд бүр торгууль тавьдаг. Зүгээр л хасч болно шүү дээ. Энэ мэтийн цоорхойг дурьдаад байвал асар их юм байгаа. Эцэст нь хэлэхэд энэ хуулийг яг одоо биш, бидэнтэй дахин дахин уулзаж байж хийгээч. Би анх удаа НӨАТ-ын хуулиар уулзаж байна. Намрын чуулганаар оруулж өгөөч. 18-ын 5–д кассын машингүй бол тухайн тайлант хугацааны орлогын 50 хувьтай тэнцэхүйц мөнгөөр торгоноо. Торгуулиар торгуулаад бидэнд үлдэх юм байхгүй боллоо.

Жаргалмаа: Би оёдол үйлдвэрлэгчдийг төлөөлөөд, хоёр гурвуулаа ирсэн байгаа. Түүнчлэн хөдөө орон нутгийн саналыг ч авч ирсэн байгаа. 3-4000 эмэгтэйчүүд оёдлын салбарт ажиллаж байна. Бидний хамгийн том бэрхшээл маань, хоёр хүнтэй байна уу, 200 хүнтэй байна уу хамаагүй татвар төлөгч нар болчихоод байгаа. Бидний даавуугаа авдаг худалдааны байгууллагууд бидэнд НӨАТ-ын падаан өгдөггүй. Оёдлын салбарыг нарийн судлаач гэж хүсч байна. Та нарын баталсан төсвөөр бидэн тендерт оролцдог. Бидний бараа бүтээгдэхүүнийг хэн ч худалдаж авдаггүй.

Гиймаа: НӨАТ-ын хууль дээр монголын хүнсчдийн холбооны гишүүн байгууллагууд, хүнсний боловсруулах үйлдвэрүүд маань нэлээд ажилласан. Ямар ч бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хамгийн их дарамт учруулдаг татварын хууль бол НӨАТ-ын хууль гэж бүгд санал нэгтэй дуугарна байх. Яагаад, яагаад гэвэл буцаан хасалт хийх юм байдаггүй. Буцаан хасалт хийх зүйл байхгүй болохоор эргээд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар шиг бараг 10 хувийн татвар өгдөг. Тэр 10 хувийн татвараа өгч чадахгүй явсаар байтал татварын газраас шалгалт хийгээд хуулиараа танайх татвараа хугацаанд нь төлөөгүй байнаа, тийм учраас өдрийн, хоногийн алданги чинь тооцоод төчнөөн хэмжээний торгууль тавьдаг. Энэ нь үйлдвэрлэгч нарт маш хүнд дарамт. Үүнээс үүдээд нэг санал хэлэхэд НӨАТ-ын хувь хэмжээгээ багасгая. Бүгдээрээ жигд, шударга татвар төлөгч байя.

Цогт: НӨАТ-ыг худалдааны татвар болгож сольё гэсэн санал гараад байна. Энэ хуулийнхаа төслийг хийсэн үү? Хувь хэмжээг нь бодсон уу? Татварын давхардлаа хэрхэн арилгахаа бодсон уу? Жижиглэнгийн болон бөөний худалдааг ялгах тодорхойлолтоо хийсэн үү? Ашгийн татварт яаж нөлөөлөх вэ? гэсэн асуултууд байна. Бизнес эрхлэгчид бид өөрсдөө НӨАТ-аас илүү дарамттай шинэ татвараар өөрчлөх санал тавиад эхэллээ. Энэ нь үнэхээр их аюултай, дарамттай, ашигт маш их нөлөөлдөг хэцүү татвар шүү дээ. Та бүхэн энэ талаар судалсан болоод яриад байгаа бол төсөл чинь ямар юм байна вэ гэж асуумаар байна.

Хуулийн төсөл боловсруулсан хүмүүст нэг санал хэлье. Импортын ажил үйлчилгээнд НӨАТ ноогдуулах асуудал нэлээд хатуу заалттай болоод орж ирсэн байна. Импортын ажил үйлчилгээнд НӨАТ бүр ноогдуулахгүй байж болохгүй юм уу?

Пүрэв сайд: НӨАТ-ын гол эдийн засгийн утга нь үйлдвэрлэлд эцсийн бүтээгдэхүүн болох, эцсийн хэрэглэгч дээр очих үе шат болгонд эцсийн хэрэглэгч гэж үзэж явдаг. Импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүний хувьд импорт хийсэн этгээд эцсийн хэрэглэгч болж татвараа төлж байгаа. Энэ бүтээгдэхүүнээ зарахаар болбол хоёр дахь этгээд эцсийн хэрэглэгч болоод би өөрийгөө чөлөөлөөд төлсөн мөнгөө суутгаад авдаг. Энэ утгаараа импортоор орж ирэхэд энэ маань эхний ээлжинд эцсийн хэрэглэгч болоод явна. Ингэж нөгөө бараа маань хэд хэдэн гар дамжаад хамгийн сүүлд НӨАТ-ыг манай аж ахуйн нэгжүүд биш иргэн хүн, хувь хүн Пүрэв би төлдөг. Таны үйлдвэрлэсэн талхыг би төлж авч байгаа. Ажил, үйлчилгээ ч мөн адил, эцсийн хэрэглэгч төлж байгаа. Эцсийн хэрэглэгч гэдэг маань иргэн.

Энхсайхан: Татварын байгууллага ажлаа муу зохион байгуулсан, хяналтаа сул тавьснаас болоод бид бүхэн өнөөдөр НӨАТ-тай холбоотой будлиан самуунд орлоо. Улсад хэдэн тэрбум төгрөгний хохирол учирсан байна. Энэ чухам юунаас болчихвоо гэдэг дээр Татварын байгууллага, Засгийн газар, УИХ ямар дүгнэлт хийж байна вэ? Миний хувьд, татварын байгууллагад ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлаад дүгнэхэд нэг бодитой шалтгааныг, татварын албаны ажлыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын төлөвлөгөөний биелэлтээр дүгнэдэг гажиг тогтолцоо энэ байдалд хамгийн чухал хувь нэмэр оруулсан гэж үзэж байгаа. Татварын алба нь төлөвлөгөө биелүүлэх гэж сууж байдаг байгууллага биш. Татварын алба нь Монгол УИХ-аас баталсан татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчдөд татварын талаар ойлгуулах, сурталчилж таниулах байгууллага. Мэдээж хуулийг зөрчсөн зөрчлийг илрүүлж түүн дээр арга хэмжээ авах байгууллага болохоос биш төлөвлөгөө биелүүлэх гээд сууж байдаг байгууллага биш ээ. Татварын албаны ажлыг буруу дүгнэдэг, тэдний үйл ажиллагааг үнэн зөвөөр үнэлж дүгнэхгүй байгаа байдалд нь хуулийн хэрэгжилтийн цоорхойг улам томруулаад байна. Татварын албаны шинэчлэл маань хэдхэн хуулиар оролдох асуудал биш.   

Шинэчилсэн найрууллагад 2 хувь буцаах тухай асуудал явж байна. Засгийн газар үүний техникийн шийдлийг яаж бодож байгаа вэ?

Хэдэн хэдэн санал байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгаа эрчимжүүлнэ гэж яриад байгаа. Яг үүний эсрэг заалт орсон байна. НӨАТ-ын хуулийн төслийн 15.1.5, 14.6.5-д үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох НӨАТ-аас хасч өгөхгүй. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг газрын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний, үйлдвэрлэл хүртэл төлсөн НӨАТ-ыг хасахгүй. Энэ нь хөрөнгө оруулалт татах асуудалтайгаа хэрхэн уялдаж байгаа вэ? Харин хайгуулын болон ашиглалтын шатанд уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулахаас өмнөх шатанд төлсөн НӨАТ-ыг хойшлуулж хасах тухай асуудал байж болно. Яагаад вэ гэхлээр, бүтээгдэхүүн нэгдүгээрт гараагүй, гарсан бүтээгдэхүүний хэд нь экспортонд гарч эцсийн бүтээгдэхүүн болоод 0 хувиар татвар ноогдох юм, хэд нь дотооддоо зарагдах нь тодорхойгүй байгаа нөхцөлд хойшлуулж хасдаг байж болно. Ингэж хасах эрх зүйн орчин нь энэ хуульд өнөөдөр байгаа. Аргыг нь л хийж өгөөгүй байгаа.

С.Баярцогт: Энхсайхан дарга татварын байгууллагад их олон жил ажилласан туршлагатай боловсон хүчиний хувьд зовлон, жаргалыг нь нэлээд сайн мэдэж байгаа байх. Хоёр талд хоёуланд нь ажилласан. Татвар хураадаг талдаа ч ажилласан, татвар төлдөг талдаа ч ажиллаж байгаа. Одоо байгуулагдсан байгаа 11 гишүүнтэй ажлын хэсэг нь УИХ-д одоо өргөн баригдсан байгаа 16 хууль дээр ажиллана. Дээрээс нь нэмэлт шаардлагатай гэж үзэж байгаа хуулиудыг, хууль санаачлагч 3 субъектынхаа хүрээнд шийднэ. Одоо эрүүгийн хуулийг гэмт хэргийн, захиргааны хуулийг зөрчлийн хууль гэж нэрлэдэг болсон. Давхардлыг нь арилгаад гэмт хэргийн болон захиргааны хэргийн хууль хоёр хоёулаа хоёр чуулган дамжиж яригдана. Хариуцлагатай холбоотой асуудлын хувьд бид бүхэн голдуу мөнгөн торгууль уруу шилжүүлдэг зарчимруу оруулах зорилттой байгаа. Тийм учраас гэмт хэргийн хууль, зөрчлийн хууль хоёр батлагдсаны дараа ер нь ихэнх хуулинд байгаа хариуцлагын тогтолцоонууд дээр өөрчлөлт орно. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд тооцоо, судалгаа хийж байгаа. Шатлалын асуудал, бизнесүүдээ томруулах асуудал, дээрээс нь босгын асуудал байгаа, 3 тэрбумын. Тийм учраас өнөөдрийн хувьд зөвхөн НӨАТ-ын хууль уу, худалдааны албан татварын хууль уу гэдэг дээрээ илүү түлхүү хоёр талаасаа хэлэлцье. Яагаад вэ гэхлээр, бизнесийнхэний зүгээс худалдааны татварын санал гараад байсан учраас. Яг нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг болоод эхлэхээр бидэн нарийвчилсан хэлэлцүүлгүүд дахин зохион байгуулна.

Золоо: Худалдааны татвар хэрэгжүүлж байгаа хоёр том орон байгаа.   Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ, хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засагтай Хонг Конг. НӨАТ-т шилжээгүй байгаа, цаана нь шалтгаан байгаа. Түүнийг нь судалж үзсэн үү? Заавал яагаад манайд НӨАТ байх ёстой гэж үзээд байна вэ?

Ер нь саналаа хэлэхэд манайд худалдааны татвар нь зөв юм болов уу. Манай эдийн засагт НӨАТ-ын бүтэц нь таарахгүй байх шиг байна.

Пүрэв сайд: АНУ-ын хувьд худалдааны татварын систем олон жил хөгжсөн. Асар том бүтэцтэй систем. Энэ орон НӨАТ-т шилжих асуудлыг судалж байгаа. Бэлтгэл ажлаа хангаж байгаа. Маш олон системыг нэгдсэн нэг НӨАТ-т оруулахад асар их цаг хугацаа шаардлагатай гэдгийг хэлж байсан. Манай Сангийн яамны төлөөлөл тусгайлан энэ чиглэлээр очиж судалж үзсэн. Энэ утгаараа АНУ одоо болтол нэвтрүүлээгүй байна. Хонг Конгийн хувьд эдийн засгийн чөлөөт бүс шахуу орно. Татварын маш хөнгөлөлттэй нөхцлийг бий болгож, гадны хөрөнгө оруулалтыг татах чиглээр, худалдаа гүйлгээг болж өгвөл хөнгөлөлттэй байлгах чиглэлээр ажилладаг арлын улс. Энэ чиглэлээрээ одоохондоо НӨАТ-т шилжээгүй байгаа. Түүнчлэн эх газартайгаа эдийн засаг болон бүх талаараа холбогдсон. Хятад улс маань өөрөө НӨАТ-т шилжээгүй байгаа. Туршилтын журмаар зарим нэг газартаа шилжиж эхэлж байгаа.

С.Баярцогт: Худалдааны татвар болон НӨАТ-тай холбоотой судалгаанууд хангалттай байгаа. ОУВС өөрсдөө, зөвхөн аль нэг улсад зориулаагүй хийсэн судалгаа байгаа. УИХ-ын зүгээс захиалга өгөөд хийлгэсэн судалгаа бас байгаа. Сангийн яам, Татварын газарт мөн хийсэн судалгаа байгаа. Эдгээр судалгааг сонирхсон бүх хүнд нээлттэй байгаа шүү. Тэдгээр судалгааг бүгдээрээ нэг үзсэн нь зүгээр байх шүү. Бидний нэг зан нь байгаа зүйлээ сайжруулахын оронд байнга голдог, байхгүй зүйл рүүгээ их тэмүүлдэг. Худалдааны татварын хувьд хэрэгжүүлэхэд шууд татвар өөрөө их хэмжээний хүндрэл учруулдаг татвар болоод байгаа. Үүнийг бүгдээрээ сайн ойлгох хэрэгтэй байх аа. АНУ-ын хувьд холбооны түвшиндээ худалдааны татвар байхгүй, мужууд дээрээ татвартай. Бүгдээрээ өөр өөр зохицуулалттай. Сонгодог утгаараа нэг төрлийн татвар ердөө хэрэглэдэггүй. Хэрэглээний татварыг дотор нь хэд хэд ангилсан байгаа. Түүнээс биш НӨАТ, худалдааны татвар хоёр хоорондоо эсрэг гэсэн юм байхгүй. Хэлбэр хэлбэрээрээ өөр болоод явж байгаа учраас энэ зүйлүүдээ сонголт хийхдээ сайн харах хэрэгтэй шүү. Нэмэлт судалгааны материал хангалттай байгаа учраас бизнесийн байгууллагуудад өгөх бололцоо байгаа. Түүн дээр үндэслээд бизнесийн байгууллагууд өөрсдөө дотроо хэлэлцүүлэг хийж болно.

Оюунчимэг: Татварын дарамт манайд өндөр байна. Тийм учраас татварынхаа хувь хэмжээг багасгья. Тухайлбал НӨАТ-ыг 5 хувь болгох нь зөв байх. Буцаан олголтыг тасалбар авч худалдаа хийдэггүй эмзэг бүлгийнхэн маань ердөө хүртэхгүй юм байна гэж ойлголоо. Төсөв бүрдүүлэх талаасаа л сайн бодож хийсэн хууль байна гэж харагдаж байна.

Мөнхцацрал: MCS-ын татварын мэргэжилтэн. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулинд үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хориглох заалт байхгүй. Гэхдээ хуульд огт өөрчлөлт ороогүй байхад 2013 оны эцсээс яг энэ үндсэн хөрөнгөнд зориулж хийсэн НӨАТ-ыг хориглосон чиглэл ТЕГ-аас гараад манай хөрөнгө оруулалт хийсэн хэд хэдэн төслүүдийн буцаалтыг хаасан байгаа. Бидний зүгээс хөрөнгө оруулагч нарынхаа өмнө анхнаасаа хуулиа буруу тайлбарлаад, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргуулсан мэт эвгүй байдалд орж байна. Яг энэ байдал дээрээ үндэслэлтэй тайлбар өгөх зорилгоор бусад улс орнуудын НӨАТ-ын тогтолцооны, яг үндсэн хөрөнгөнд зориулсан худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголтыг хасдаг эсэх талаар 30-40 орны зөвхөн энэ заалтаар судалгаа хийж үзсэн. Хасалт хийхийг зөвшөөрдөггүй тогтолцоотой нэг ч улс орныг одоогийн байдлаар олоогүй байна. Та бүхний хийсэн судалгааны материалтай танилцах боломж байна уу?

С.Баярцогт: Боломж байна уу гээд байх хэрэггүй. Төрийн бүх байгууллага үйлчилгээний байгууллага учраас та бүхэн ямар ч судалгааны материал асуухад өгөх үүрэгтэй. Тийм учраас эхлээд та бүхэн хүсэлтээ тавьчих. Дараа нь тэдгээр материалуудыг бүгдийг нь өгнө. Бидний зорилт гадаадын хөрөнгө оруулалтыг түлхсэн ямар нэгэн заалт оруулахгүй гэж байгаа. Та бүхэн 30-40 орон дээр судалгаа хийсэн гэж байна. Тэр судалгаагаа бидэнд бас өгвөл сайн байна. Манай улсыг шилжилт хийж байгаа улс гэж үздэг. Бид бүхэн төгс зах зээл рүү ороогүй байна. Бүх асуудал дээр үе шаттай явна. Үе шаттай явж байгаа тохиолдолд бизнес эрхэлж буй хүмүүс дээр маш их хүндрэл болж байгаа заалт, эсвэл гадны хөрөнгө оруулалтыг хааж байгаа заалтуудыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байсан ч гэсэн сунгаад байх бололцоо байгаа. Эсвэл энэ удаагийн шинэчилсэн найруулгад оруулахгүй байх бололцоо байгаа. Тийм учраас та бүхэн өөр өөрсөд дээрээ гарч байгаа хүндрэл заалтуудын талаар саналаа өгөөрэй гэсэн үг. Өнөөдөрийн та бидний хийж байгаа хэлэлцүүлгийн гол зорилго маань энэ шүү.

Энхтөр: Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоог төлөөлж байна. Бид бүхэн малчдаас шууд гар дээрээс нь ноосоо худалдаж авдаг. Гэтэл малчид маань НӨАТ төлөгч биш. Мах, сүү, арьс шир гээд бүгд НӨАТ-ын хасалтанд хамрагдсан байгаа. Ганцхан ноос үлдсэн. Шинэчилсэн хуулийн хүрээнд ноосон бүтээгдэхүүний НӨАТ-ыг хасах хасалтын заалтыг оруулж болох уу?

С.Баярцогт: Өнөөдрийн хэлэлцүүлэгт та бүхний тавьж байгаа саналыг бүгдийг авна. Тэр саналууд дээр ажлын хэсэг бүгдээрээ ажиллана. Үр дүнг үзнэ. Та бүхний өгсөн санал бүхнийг хуульд оруулна гэж амлаж бас чадахгүй. Яагаад гэвэл бид олонхийн саналаар асуудлаа шийдээд явна. Хамгийн гол нь та бүхэн саналуудаа нээлттэй, сайн тайлбартай, үндэслэлтэйгээр өгөх хэрэгтэй байх аа.

Шинэбаатар: Татварын мэргэшсэн зөвлөлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал. Далд эдийн засгийг ил болгох, бүртгэл механизмыг сайжруулах чиглэл дээр явж байгаа. Ийм учраас бид бүхэн НӨАТ-ыг барих ёстой. Ингэж байж бүртгэл мэдээллийн систем сайжрах ёстой. Худалдааны татварыг авбал хоёр гурван алхамаар хойш ухрана гэсэн үг шүү.

Өнөржаргал: СЭЗД сургууль. НӨАТ-ын хууль маань бусад хуулиудтайгаа их зөрчилддөг. Хуулийн зүйл заалт өөр хоорондоо маш их зөрчилтэй байдаг. Энэ зүйлүүд арилаагүй байна шүү. Татвар төлөгч нарыг дэмжих гэж байгаа бол шууд бус татвараар биш, шууд татвараар дэмждэг байгаачээ. Үйлдвэрлэгчийг дэмжих гэж байгаа бол ашгийн татварыг нь үлдээгээч. Бас нэг зүйл бол өмнөх хуулиас нэлээд хатуужсан төсөл байна.

С.Дэмбэрэл гишүүн: Татварын шинэчлэлийг хийх гээд байна. Зарим нэг өөрчлөлт биш. Шинэчлэл гэдэг талаас нь аваад үзэхээр хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүсийн зүгээс нэлээд зөв зүйтэй саналуудыг гаргаж байна. Хамгийн эхлээд бид бүхэн яг юу хийх гэж байгаагаа тохирно. Яагаад УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдсан бэ гэвэл, энэ маань өөрөө шинэчлэл учраас, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт татварын шинэчлэлийн хоёрдугаар үе гээд тодорхойлсон байгаа, товчхондоо шинэчлэл гэдэг талаас нь хандаж байгаа. Өөрөөр хэлбэл, аливаа нэг зүйлийг тус тусд нь бус тогтолцоо гэдэг утгаар нь авч үзэж эхний нэг тогтолцооны бүрдэл хэсгээр нь өнөөдөр та бид хэлэлцүүлэг хийж байна. НӨАТ-ыг хэрэглэж ирсэн туршлага, санал гаргаж байгаа хүмүүс, түүнийг дэмжиж байгаа дэмжихгүй байгаа хүмүү худалдааны татвар гэх мэт энэ бүх зүйл маань яагаад гарч ирсэн бэ гэхлээр хүмүүст хэцүү байна. Хэцүү байгаа учраас үүнийг өөрчилж болдоггүй юм уу гээд төрд хандаж байна. Өөрчилж болно, та бүхнээс авсан санал бүр Ажлын хэсгийн гишүүдийн бүрэн тэгш оролцоотойгоор мэдлэг туршлагаа харилцан бие биендээ солилцох зарчим дээр эцсийн саналыг гаргаж ирэх ёстой. Тэр саналаа УИХ-д оруулаад, түүнийг маань олонхийн саналаар батлана. НӨАТ, эсвэл худалдааны албан татвар гэдэгтээ гол нь биш, хамгийн гол нь татвар төлөгчдөд ямар нэгэн хүндрэл бэрхшээл, дарамт, зардал ихтэй процедур үүсгэдэггүй тийм л систем гарах ёстой. Далд эдийн засгийг ил болгоно. Үнээн. Манай татварын тогтолцоо гажуудсан байна. Зайлшгүй шинэчлэл шаардлагатай болсон. Тэр тохиолдолд хуулийн маань зорилго, зарчим, үзэл санаа маань дараа дараагийнхаа хуудсанд шингэж яваад, дээр нь далд эдийн засаг нь ил болж компаниуд хүндрэл бэрхшээлгүй, нэг баланстай, татвараа ёс төртэйгөөр төлдөг ийм л татварын орчин үүсгэхийг энд байгаа бүх хүн хүсч байгаа. Үүнийг л бид бүхэн гол нь бий болгох ёстой гэж үзэж байна. Татварын бодлогыг сангийн талаас нь харахаасаа гадна та бидний төрийн зүгээс зөв дохиолол өгвөл авир төрхөнд ордог өөрчлөлт талаас нь эн тэнцүүгээр харилцан авч үзэх бодлогын хандлага байх ёстой. Бид бүхэн онол дээр суурьлахаас гадна бодит амьдрал дээр байгаа бэрхшээл, зовлон, сорилт гээд энэ бүхнийг зайлшгүйгээр хамгийн гол нь харгалзаж үзэх хэрэгтэй байх аа. Энд хэлж байгаа үг болгоноос би санаа авч байна. Манай ажлын хэсгийнхэн ч гэсэн санаа авсан байх гэж бодож байна. Бид бүхний гол зорилго манай улсад хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтаа дуртай хийдэг, татвараа дуртай төлдөг, бизнес нь өргөжиж байдаг, давжаа алим шиг жижигхэн биш, өсдөггүй жижигхэн бизнестэй, дотроо эдийн засаг нь хоёр хуваагдсан, нэг хэсэг нь нуугддаг, нөгөө хэсгийгээ хуурдаг, нөгөө хэсэг нь түүнээс нь болж хохирдог, шударга бус өрсөлдөөн бий болдог ийм орчныг бид бүхэн хүсэхээ хэдийнээ больжээ. Энэ талаасаа бид бүхэн бүгд нэг бодолттой болсон байна. Эцэст нь хэлэхэд та бүхнээс олон үнэтэй санаанууд гарлаа.

Буу халах уу?
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->