Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
1.1 Хууль зүйн үндэслэл
Улсын Их Хурлын 37 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “бизнест ээлтэй орчныг бүрдүүлэхнь тэргүүлэх зорилтын нэг байна”, “салбарын мэргэшсэн хяналтын байгууллага бий болгох”, “мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын менежментийг нэвтрүүлэх” зэрэг зорилтууд тусгагдсан.
1.2. Практик шаардлага
Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжлийн чиг хандлагыг дагаад орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтэрч, барилга, уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц дэвшил авчирч байгаа ч глобал өрсөлдөөний хатуу чанд байдал, хэт өндөр ашгийн төлөөх тэмцэл, хувийн явцуу эрх ашгийн хүчтэй илэрхийлэл зэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлт хүчин зүйлийг тасралтгүй бий болгож байна.
Бизнесийн үйл ажиллагаанд төрийн олон байгууллага өөр өөрийн эрхлэхасуудлын чиглэлээр хяналт тавьж байгаа, тухайлбалтатвар, гааль, санхүү галынхяналт, түүнчлэнтөрийн төв болон орон нутгийн захиргааны байгууллага, албантушаалтан хуулийн хэрэгжилтийг хянах эрхтэй байгаад эдгээр нь хоорондоо уялдаа холбоогүй, зарим хяналт нь давхарддаг, эсхүл шаардлагагүй хяналт байдаг зэргээс хяналтын үр нөлөө хангалтгүй, бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн дарамт учруулж байгаа нь өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагаас хоцорч байна. Энэ нь иргэд, аж ахуй эрхлэгчдээс ирүүлдэг санал хүсэлт, өргөдөл гомдол, энэ талаарх судалгааны тайлангуудаас тодорхой харагддаг.
Мэргэжлийн хяналтын байгууллага 2003 оноос хойш нэгдсэн тогтолцоондшилжсэн боловч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ хуучин хяналтын агентлагуудын ажлын арга барилыг үндсэнд нь хэвээр хадгалан, яамдын харъяанд байсан хяналтын газрууд шиг ажиллаж ирсэн байна. Улмаар салбарын болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дотоод хяналт, хариуцлагасуларч, аливаа гажуудлыг хариуцах эзэнгүй болсон байна. Мөн 2003 онд батлагдсан Төрийн хяналт, шалгалтын тухай хууль байцаагч нарын эрх мэдлийг өргөтгөж, харин хяналт шалгалт явуулах журам болон бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах асуудлыг зохицуулалтгүй орхигдуулжээ.
Монгол Улсад хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудын нэг жилд хийж байгаа шалгалтын тоо нь бусад орнуудтай харьцуулахад хамаагүй илүүбайна. Тухайлбал, манай улсын хяналт шалгалтын эрх бүхий байгууллагууд жилднийт аж ахуйн нэгж, байгууллагын 76 хувьд шалгалт хийж байгаа бол Киргиз Улсад жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 69 хувьд, Узбекстан Улсад жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 31 хувьд л хяналт шалгалт хийж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагын мэргэжлийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд зарцуулсан зардал нь хөдөлмөрийн хөлс болон захиргааны шийтгэл, торгуулийг оролцуулаад дунджаар 267,930 төгрөгтэй /195 ам. доллар/ тэнцэж байна.
Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж байгаа хяналт шалгалтын үзүүлж буй санхүүгийн дарамт нь судалгаанд хамруулсан
хугацаагаар тооцвол /хөдөлмөрийн хөлс болон торгуулийг оролцуулаад /5 тэрбумтөгрөг буюу 3.7 сая ам доллар болж байна.
Хяналт шалгалтын үйл ажиллагаа, түүний төлөвлөлт тодорхой бус байна.Шалгалтын төлөвлөгөө боловсруулахдаа эрсдэлийн үнэлгээнд үндсэлдэггүй,шалгалтын арга, хэлбэр болон шалгалтын мөрөөр авах арга хэмжээ нь ихэвчлэнбайцаагчийн хувийн ойлголт, үзэмжээр шийдэгдэх байдалтай явагдаж иржээ.Хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль тогтоомжид улсынбайцаагч шалгалтын илтгэл бичиж, гарын үсэг зурж байхаар заасан боловч шалгалт
хийх талаар урьдчилан мэдэгдэх, удирдамжгүйгээр шалгалт хийхгүй байх, улсынбайцаагч биеийн байцаалтаа шалгуулагч этгээдэд заавал үзүүлж байх, түүнчлэнхяналт шалгалтын бүртгэл хөтлөх зэрэг хяналт, шалгалтын ил тод, шударга байдлыг хангах талаар ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй байна.
Эдгээр заалтууд нь хяналт, шалгалтыг улсын байцаагчийн хувийн сонирхлоосангид байлгах, шалгуулагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, шалгалтын үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой зохицуулалт юм.
Нөгөө талаас мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг бусад хяналтынбайгууллагын чиг үүрэгтэй давхацсан, хүн амын аюулгүй байдалд төдийлөн ачхолбогдолгүй, эрсдэлд суурилаагүй олон тооны, үр нөлөө багатай хяналт, шалгалт
хийх, торгох, шийтгэх хандлагыг урьдал болгон өнгөц, хийсвэр байдлаар ажиллах эрх зүйн хийдэл байна. Шалгагдаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлагын асуудал эрх зүйн талаасаа бүрэн зохицуулагдаагүй байна. Бизнес эрхлэхэд тавигдах зарим шаардлага нийтэд хүртээмжгүй, хяналт шалгалтын дүнг давж заалдах тогтолцоо хэдийгээр байгаа ч гэсэн бизнес эрхлэгчид үүнийг төдийлөн хэрэглэдэггүй, дарамт шахалт, хүнд суртлаас эмээх зэрэг нөхцөл байдал үүсдэг нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхийг хамгаалах асуудал хууль, эрх зүйн талаасаа бүрэн хангагдаж чадаагүй байгааг харуулж байна. Иймд дээр дурдсан үндэслэл, практик шаардлагыг харгалзан Мэргэжлийн хяналтын байгууллагыг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүнсний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Нийтийн аюулгүй байдлынхяналтын байгууллага болгон өөрчлөн зохион байгуулах, мөн бизнес эрхлэгчдийннийтлэг эрх ашгийг хамгаалах, түүнийг хангах эрх зүйн орчныг бий болгох зорилгоор
Хяналтын тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү хуулийг гаргаснаар бизнес эрхлэгчид болон иргэдэд хяналт, шалгалтынулмаас учирч буй дарамтыг хөнгөвчлөн, хуулийн зохицуулалт, хяналттай болгож,үйлчлүүлэгчиддээ мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг, буруу зүйл хийхээс нь
хамгаалан сэрэмжлүүлдэг, гаргасан алдаа, зөрчлийн шалтгааны уг үндсийг таслан
зогсоож, арилгахын төлөө эрсдэлтэй аж ахуйн нэгжүүдтэй тулж ажилладаг хяналтын шинэ тогтолцоо, арга дадлыг бий болгох болно.
Хоёр. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Уг хуулиар төрөөс хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүнсний болон хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж,түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагчэтгээдийн эрх ашгийг хамгаалах, нэгдсэн хяналтын байгууллагын бүтэц, зохионбайгуулалт, хяналтын үйл ажиллагааны талаарх улсын байцаагчийн эрх, үүрэгтэйхолбогдсон харилцааг зохицуулна. Хяналтын давхардлыг бууруулах, аж ахуйн үйл ажиллагаанд учруулах дарамтыг багасгах, хяналтыг хяналттай хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж буй өнөөгийн нөхцөлд дараах асуудлыг хуульчлан тогтооно:
Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүнсний болон хөдөлмөрийнаюулгүй байдалтай холбогдсон хяналтуудыг нэгдсэн хяналтын байгууллагахэрэгжүүлэх ба нэгдсэн хяналтын байгууллагын үйл ажиллагааны чиглэл, удирдлагын тогтолцоог бий болгоно.
Төрөөс хэрэгжүүлэх хяналтын чиглэлийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулахаар, түүнчлэн зарим чиглэлийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой журам, арга хэлбэрийг бусадхуулиар тусгайлан тогтоож болохоор хуулийн төслийг боловсруулна.
Тухайлбал гааль, татвар, банк, санхүү, даатгал, үнэт цаасны арилжаа, иргэнийнисэх, төмөр замын тээвэр, түүнчлэн шударга бус өрсөлдөөнийг хязгаарлахтайхолбоотой хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан нийтлэг зарчим, зорилгынхүрээнд хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан журмыг баримтлах
болно.
Захиргааны хяналт буюу төрийн байгууллага, тэдгээрийн ажилтан, албантушаалтны үйл ажиллагаа нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, захиргааны
хэм хэмжээ, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавартнийцэж буй эсэхэд тавих хяналтыг Монгол Улсын Засгийн газрын тухай, МонголУлсын яамны эрх зүйн байдлын тухай болон Засгийн газрын агентлагийн эрх зүйнбайдлын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийудирдлагын тухай, Төрийн албаны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай,
Төсвийн тухай зэрэг холбогдох бусад хуулиар зохицуулахаар тусгана.
Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг,хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх аргахэмжээний санал
Хуулийн төсөл батлагдснаар төрөөс хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буйорчин, хүнсний болон хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих хяналтыг нийтлэгстандартад оруулж, хяналтын давхардал багасч, хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжирч, хяналтын үйл ажиллагааны үр нөлөө дээшилнэ. Түүнчлэн шаардлагагүй хяналтын чиглэлийг хасч, хяналтыг оновчтой төлөвлөснөөр хүний болон төсвийн нөөцийг шаардлагатай хяналтын чиглэлд төвлөрүүлэх боломжтой болно.
Мөн хяналтын үйл ажиллагаанаас аж ахуйн нэгжид учруулах дарамт багасч,тэдэнд үйл ажиллагаандаа хуулийг хэрхэн дагаж мөрдөх талаар мэдээлэл, зөвлөгөө түлхүү өгснөөр аж ахуйн үйл ажиллагааг дэмжин, хяналт шалгалт хийх үед иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
Хяналтын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын уялдаа холбоосайжирч, мэдээллийн нэгдсэн сантай болсноор үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөө
дээшилж, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулна.
Дөрөв. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээрболовсруулах буюу нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийнталаарх санал
Хяналтын тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуультай нийцсэн болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан төрийн байгууллага, албан тушаалтнаас хяналт тавих асуудлыг зохицуулсан бүх хуулийг судлан, энэхүү хуулийн төсөлтэйнийцүүлэх зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулна.
/beta/upload/files/heleltsehesehSD.pdfХуулийн төсөлд өгсөн байнгын хорооны санал дүгнэлтийг хавсаргав
Tweet