ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ хэлэлцэх үеэр
С.Дэмбэрэл:Хоёр суурь асуудал байна.
Нэгд-Монгол улсад хуулийн засаглалын хомсдол үүссэн байна.
Хоёрт-Эдийн засгийн эдийн засаглалын илүүдэл үүсчээ. Яг ийм тохиолдолд их чухал хууль орж ирж байна аа. Үүнтэй холбогдуулаад надад хэд хэдэн асуух асуулт байна.
Нэг дэх нь, суурин асуулт. Монгол улс өнөөдөр хуулийн засаглал буюу хуулиар түрүү барьдаг буюу хуулийн хүмүүсийн засаглал болоод хувирчихсан байна. Энэ өөрчлөгдөх үү? Үүнтэй холбогдуулаад өнөөдөр Монгол улсад хүний эрх, эрх чөлөөний асуудал ноцтойгоор тавигдаад энэ чиглэлээр хэд хэдэн нийгмийг донслогосон тохиолдол гарч буй яг энэ үед энэ хууль орж ирж байна. Энэ хууль гарснаар хуулийг гажуудалсан тохиолдлууд алга болох уу?
Хоёрдугаарт, өнөөдөр хувь хүний хувийн өмч, хувийн нууцлалруу шууд болон шууд бусаар халдсан тохиолдлууд маш их гарч байна. Бүр тодруулж хэлбэл хувь хүний дансруу халдах. Хүмүүсийн банканд итгэх итгэл, тэр битгий хэл эх орондоо итгэх итгэлиг багасгасан, үүнээс улбаалаад хувь хүн хөрөнгөө нуухад хүргэсэн ийм тохиолдолд бий болсон байна. Энэ хууль гарснаар энэ байдал засрах уу? Өөрөөр хэлбэл хувь хүний өмчийн эрхийг сайн хамгаалж өгсөн үү?
Гуравдугаарт, өнөөдөр манай хууль тогтоох практикт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ямар ч хяналтгүйгээр дураараа хэрэглэж байна. Жишээ болгож хэлэхэд хамгийн сүүлд орж ирсэн нэг хуулинд 25 шийтгэл, зөрчил гэж үзээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлнэ гэсэн байсан. Үүнийг болих уу? Энэ дэлхийн ямар улсад байдаг практик вэ? Үүнд тодорхой хариулт өгөөч.
Дөрөвдүгээрт, өнөөдөр хууль хийж байгаа процессыг харахад бусад нөхцлүүд нь ижил тэнцүү байх үед гэсэн байдлаар оруулж ирээд тэр нь бодит амьдрал дээр маш их зөрчилтэй гардаг гэх мэт зүйлсээс хэр зэрэг зайлсхийж чадсан бэ? Хүмүүсийн саналыг хэр зэрэг сайн авсан бэ?
Тавдугаарт, хуулийн этгээдийн хариуцлага хүлээх зүйлүүдийг энэ хуульд ямар байдлаар шинэчилж, ямар байдлаар хязгаарлаж оруулж ирсэн бэ гэдэг дээр товчхон хариулт хүсч байна.
Х.Тэмүүжин:Монгол улсад хуулийн хэрэгжилт ямар хэмжээнд байна вэ гэдэг дээр бид мөн адил хангалттай дүн тавьж чадахгүй ээ. Учир нь хуулийн засаглал бүхий улс оронд гарах ёсгүй, хэрвээ гарвал бараг цочирдож хүлээж авахуйц тийм хэмжээний тохиолдол, үзэгдэл манай улсад цөөнгүй гарч байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл хууль засаглал биш, хуулийн нэр бариад хуулийн ажил хийж байна гэсэн нэрийн дор хувийн өс хонзон, шунал эсвэл хувийн зан аашаа хэрэгжүүлж байгаа тийм тохиолдолууд бас цөөнгүй байгаа нь нууц биш ээ. Энэ байдал маань юутай холбоотой вэ гэхлээр, гурван үндсэн шалтгаантай байгаа байх гэж бодож байна.
Нэгд, хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоо, сургалтын арга барилтай холбоотой байх,
Хоёрт, өөрчлөгдөөгүй хуулийн практикаас их шатгаалж байгаа,
Гуравт, практикаа өөрчилж чадахгүй байгаа хуулиас бас маш их шалтгаалж байна гэж үзэж байна.
Одоо оруулж ирж байгаа Гэмт хэргийн зөрчлийн хуулийг яагаад нэг багц болгож оруулж ирж байгаа вэ гэвэл хуучин Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хууль хоёр маань нэг үзэгдлийг адилхан бүрэлдэхүүнтэйгээр хоёр хуулинд хоёр өөр хариуцлагатай бичээд түүнийг нь хууль сахиулагч болон хуулийн байгууллагын ажилтанууд хоёр өөр хариуцлагатай нэг адилхан зүйл заалтуудыг барьчихаад өөртөө таалагдсан хүндээ хөнгөнөөр нь өөртөө таалагдаагүй хүндээ хатуугаар нь хариуцлага тооцох боломжийг олгосон байсан. Энэ боломж нь хуулийн засаглал тогтоох биш дур зоргоороо авирлах албан тушаалтны авир бий болох орон зайг нээгээд өгсөн учраас энэ нь хүний засаглал болох аюул байсан. Үүнийг л засахын тулд энэ хуулийг зэрэг оруулж ирж байгаа, хооронд нь ялгаа, зөрөөгүй болгож өгч байгаа юм шүү.
Хувийн өмч болон дансны нууцлалтай холбоотой асуудал бол яах аргагүй асуудал үүсгээд байгаа нь үнэн. Данстай холбоотой асуудлыг шууд хууль сахиулах байгууллага нь оролцохгүйгээр Монголбанк өөрөө хэлэлцдэг байдлаар хийсэн. Гэхдээ хуулийн байгууллагууд тийшээ хандах хүсэлт гаргах, зөвшөөрөл хүсэх процессыг нь Байцаан шийтгэх хуулиар шийдэж өгөхгүй бол дур дураараа очоод байгаа. Энэ асуудлыг зөвхөн шүүхийн шийдвэрээр явдаг болгож хувиргах ёстой. Ингэж байж бид хувь хүний дансруу халдаж байгаа байдлыг таслан зогсоож чадна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шалгуур болгоод торгууль ч юм уу арга хэмжээ авахдаа хэрэглээд байгаагийн хувьд гэвэл Гэмт хэргийн хуулинд Монгол банкнаас тогтоодог тооцооны нэгжээр торгуулийг шийддэг тогтолцоо оруулж ирж байгаа.
Tweet