УИХ-ЫН 2014.05.23-НЫ ӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС:
“Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд”
С.Дэмбэрэл:Инфляцийг нэг оронтой тоон дээр барина гээд байгаа талаар асуух зүйл байна. Хүн амын амьжиргааны 72 хувь нь хүнсний бус зардалд, 24 хувь нь хүнсний зардалд гарчихаад байхад ямар аргаар тооцоолоод 24 хувийг 7 юм уу 8 хувьд барьна гээд байна вэ? нэгдүгээрт. Хоёрдугаарт бид бүхэн хүний эрх зөрчсөн төсөв батлах гээд байна. Хууль зүйн яамны төсөв нь өмнөх жилд 138 орчим байсан юм байна. Одоо орж ирж байгаа тодотголоор 24,7 болоод багассан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тайланг уншихад бидэнд төсөв байдаггүй учраас хүний эрхийг өөрийн эрхгүй зөрчих бодит нөхцөлд байдаг. Өдөр болгон хоолонд нь цувдай өгдөг байдлаа боль гэхлээр хэрэв бидэнд баталж өгсөн төсвөөр байдлыг өөрчилвөл 6 сар болоод төсөв маань дуусна гэдэг. Энэ байдлаас харахад ял эдэлж байгаа газар хүний наад захын хэрэгцээг хангах зүйлс нь төсөвт нь тусгагддаггүйн улмаас, өөрөөр хэлбэл Хууль зүйн яамны төсөв хасагдаж орж байгаа байдлаас харахад бид бүхэн “хүний эрхийг цаашид зөрчөөд яв” гэсэн төсвийг Тэмүүжин сайдад баталж өгөх гэж байна уу? гэсэн утгаар би хараад байна. Гуравдугаарт, хязгаарлагдмал хүрээ ч бай, хязгаарлагдмал биш ч бай бид валютынхаа ханшны тооцоог маш бодьтой хийж өгөхгүй бол одоогийн гаргаж ирсэн тооцоо чинь инфляцитай чинь уялдахгүй байгаа шүү. Бид инфляцийг 6 эсвэл 7 ч юм уу нэг оронтой тоон дээр барьна гэж үзэж байгаа л юм бол бодлого нь маш өөр байх ёстой шүү. Засгийн газар инфляцийг хязгаарлах үүрэгтэй. Мөнгөний бодлогоор бид инфляцийг нэг оронтой тоонд барь гээд өгчихдөг. Валютын ханш өссөн тохиолдолд инфляци чинь нэг оронтой тоонд баригдахгүй. 100 ч бай 200 ч бай хоногт энэ байдал харагдахгүй байна. Ийм нөхцөл бүрдсэн байхад төсвийн тодотгол гээд ийм төсөөлөл хийж болох уу? Бодит байдалтай хэр нийцэж байгаа вэ?
Доорхи линкээр орж видео бичлэгийг үзнэ үү.
Tweet