2014 оны 4 сарын 16-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 04 тоот ТОГТООЛ гарч, Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдав.
Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл даргалж, УИХ-ын гишүүн Г.Батхүү, С.Бямбацогт, Д.Ганбат, С.Одонтуяа нарийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар боллоо. Түүнчлэн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх багийг УИХ-ын Тамгын газрын Хяналт, үнэлгээний хэлтсийн дарга Л.Энхтуяа, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Х.Бум-Эрдэнэ, Үндэсний статистикийн хорооны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ганбат, УИХ-ын Тамгын газрын Хяналт, үнэлгээний хэлтсийн зөвлөх Г.Даваажаргал, мөн хэлтсийн референт А.Батсайхан, Эдийн засгийн байнгын хорооны референт Д.Цэцэгмаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулав.
Tweet