2014 оны 4 сарын 15-ны өдрийн УИХ-ын даргын 60 дугаар тоот ЗАХИРАМЖААР байгуулагдсан Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл орж ажиллахаар боллоо.
Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Н.Батцэрэг нар ахалж ажиллахын зэрэгцээ Ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн А.Бакей, Сү.Батболд, Ж.Батзандан, Г.Батхүү, С.Баярцогт, Б.Гарамгайбаатар, Ц.Даваасүрэн, О.Содбилэг, Я.Содбаатар, Ц.Цолмон, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар боллоо.
Tweet