Монгол Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 04 дүгээр сарын 09-ний өдөр(Лхагва гараг)-ийн хуралдааны гар тэмдэглэлээс:
Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, ирц, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж хуралдааныг даргалав. Ирвэл зохих 19 гишүүнээс 17 гишүүн ирж,89.4 хувийн ирцтэйгээр хуралдаан 14 цаг 40 минутад Төрийн ордны “Б” танхимд эхлэв.
Хэлэлцсэн асуудал:
1. Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Улсын Их Хурлаас Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл (хэлэлцэх эсэх).
2. Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын тухай мэдээлэл.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн тавьсан асуултад Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт хариулж, тайлбар хийв. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа С.Дэмбэрэл, Н.Батцэрэг нар санал хэлэв.
Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг хавсралтаас нээж үзнэ үү./beta/upload/files/BHEZ_DT_20140415104930_enebish.docx
Tweet