Төрийн байгуулалтын байнгын хорооны 01 дүгээр сарын 28-ны хурлын тэмдэглэлээс:Хэлэлцсэн асуудал: “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
С.Дэмбэрэл: Бид нар өнөөдөр тогтоол ярьж байна. Энэ тогтоолын бүтцийн талаар асуух асуулт байна. Тогтоолын бүтцийг ерөнхийдөө олон жилийн хэвшиж тогтсон практикийн дагуу, доошоо жагсаагаад биччихсэн юм шиг байна. Энэ байдлыг цэгцтэй, хуулинд нь тааруулаад, хууль санаачлагч субъектуудаар хуваагаад, тодорхой хэлбэл:
А. Ерөнхийлөгч ямар хуулиуд оруулж байна
Б. УИХ –ын гишүүд ямар хуулиуд оруулж байна
В. Засгийн газраас ямар хуулиуд оруулж байна гэж гурван хэсэг хуваагаад өгвөл хууль санаачлагч субъектүүдийг тодорхой заасан, тухайн газраас ямар хууль оруулж байгаа нь тодорхой болох байсан биш юм уу гэсэн эхний асуулт.Ингэснээр цаашид ямар ч хуулийн тухай УИХ-ын тогтоол гарахад тогтоолын чанар сайжирна гэсэн санал хэлж байна.
Хоёрдугаарт: Су.Батболд гишүүний хэлээд байгаа тэр хуулиудын талаар тодруулах зүйл байна. Өргөн барьсан гээд байгаа, шууд хэлэхэд өргөн бариагүй байгаа шүү дээ. Татварын тухай хууль яаралтай байдлаар ороод ирсэн байгаа,ерөнхий сайдын бичигтэй. Бидний хамтарч хийсэн хууль яагаад ороогүй байна вэ,жишээлбэл нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 90% буцааж олгох гэсэн энэ хоёр хуулийг яаралтай байдлаар оруулж ирсэн шүү дээ. Миний ойлголтоор бол яаралтай гэсэн тодотголоороо энэ хуульд орсон байх ёстой гэж ойлгоод байна. Гэтэл ороогүй байх юм. Энэ талаар тодруулга авмаар байна.
Гуравдугаарт: Ганцхан өгүүлбэртэй та бидний хамтарч санаачилсан хуульбайгаа. Нэг л өгүүлбэртэй. Засгийн газар хуулийн дагуу 30 хоногийн дотор гээд заагаад өгсөн бараг өргөн барих шаардлагууд нь хангагдсан. Энэ хуулийг хаврын чуулганаар асуудлынх нь ач холбогдолыг бодоод яаралтай оруулж болдоггүй юм уу. Тодруулж хэлбэл агаарын бохирдол өнөөдөр Монгол улсын хувьд гамшгийн түвшинд хүрчихээд байгааг яаралтай асуудал гэдэг талаас нь бодолцоод оруулж болдоггүй юм уу. Засгийн газар хууль санаачлах эрхтэй субьектийнхаа хувьд яаралтай шийдвэрлэж өгнө үү гэсэн байдлаар хууль өргөн барьдаг. Түүний адил хэсэг гишүүд яаралтай шийдвэрлэх ёстой асуудлыг оруулаад өргөн барихад бэлэн болчихоод байна. Энэ асуудлыг оруулж болохгүй юу?
Р.Гончигдорж: Яаралтай горимоор шуурхай хэлэлцэх асуудал хэлэлцэгдээд явна. Тогтоолд зааснаас бусад нь хэлэлцүүлгийн шатанд байгаа гэдэгт хамаарна шүү дээ. УИХ-д өргөн мэдүүлсэн хууль бусад шийдвэрийн төслийг, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа байнгын хорооны саналыг үндэслэн УИХ-ын дарга шийдвэрлэж байгаа. Энд УИХ-д өргөн мэдүүлсэн гэдэг нь чуулганы явцад өргөн мэдүүлээгүй байж болно, дараа нь өргөн мэдүүлэгдэнэ дээ. Өргөн мэдүүлэгдсэн хуулиуд нь байнгын хороодын саналыг үндэслээд, УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэгдээд, даргын шийдвэрээр дараалал тогтоогддог. Хаврын чуулган эхлэхийн өмнө УИХ-ын даргын захирамж гарна. Түүгээр хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон тийм захирамж гардаг.
С.Дэмбэрэл: Яагаад УИХ-ын дарга өөрийнхөө гаргасан захирамжийг мартчихаад энд оруулахгүй байгаа юм? УИХ-ын дарга захирамж гаргаад тогтоолын төсөл аль хавар эдийн засгийн гадаад дотоод байдлын чиглэлээр эдийн засгийн байнгын хороонд үүрэг өгөөд энэ Улсын их хурлын тогтоолын төсөл тэр нь бэлтгэгдээд ингээд явж байгаа шүү дээ. Өөрийнхөө гаргасан захирамжийн биелэлтийг эргэн хянаж, хэрвээ хаврын чуулганд хэлэлцэх ёстой асуудлын жагсаалтанд ороогүй бол яагаад оруулаагүй учрыг нь тодруулж болдоггүй юм уу? Бид нар нэг юм хийчихээд мартдаг байх ёстой юм уу? Мартаад яваад л байна шүү дээ.
Р.Гончигдорж: Ямартай ч нэгдсэн хуралдаанд манай байнгын хорооны ажилтанууд хууль болгоны нэрээр нь гаргасан хуулиудын ард талд нь хэн санаачилсан субъектийг нь тодруулсан лавламж гаргаарай. Энд гаргасан зарчим бол өргөн мэдүүлсэн хуулиар хэлэлцэх хугацааг нь заасан хууль тогтоомжийг 1-5 гэсэн жагсаалтанд оруул. 5-18 хүртлэх жагсаалтанд бол өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох байнгын хороо эхний ээлжинд хэлэлцэхээр санал болгосон шүү гэж гаргаж ирсэн.
С.Дэмбэрэл: Хамтын тэтгэвэрийн тухай хуулийн төсөл гээд Засгийн газраасаа санал аваагүй. Их хэл ам дагуулсан маргаантай төсөл болж байсан шүү дээ. Та үүнийг санаж байгаа биз дээ. Гэтэл тэр төсөл жагсаалтанд орсон байна шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Бас нэг зүйл асуух гээд байна, ямар ч үед, хэн нэгэн гишүүн яаралтай дэглэмийн тодорхойлолт гэж өгч болох уу? Жишээлбэл, би засгийн газар шиг яаралтай асуудал гэж бичиж болох уу? УИХ-ын гишүүн, хууль санаачлагчийн хувьд надад тийм эрх байгаа юу? Би болон эсрэг нөхдүүд хууль санаачлагчийн хувьд нэн яаралтай гэж асуудлыг үзэх эрх байгаа юу?
Р.Гончигдорж: Хуулиар нэн яаралтайгийн горимоор хэлэлцүүлэгт тэр байхгүй.
С.Дэмбэрэл: Хууль санаачлагч субъектуудыг дотор нь ялгаж байна гэж ойлголоо.
Р.Гончигдорж: Үнэхээр яаралтай гэж үзэж байгаа бол Засгийн газраар дамжуулж, Засгийн газрын өргөн мэдүүлэх гэж байгаа тэр статусаар оруулаад явж болно шүү.
С.Дэмбэрэл: Дахиад нэг зүйл асууя та олон жил УИХ–ыг даргалсны хувьд мэднэ байх. Яагаад УИХ хууль тогтоомжинд хяналт тавих үүргээ биелүүлэхийн тулд тодорхой хууль санаачлаад Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой юм бэ? Тухайн УИХ-ын гишүүн өөрт оногдсон чиг үүрэг буюу бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд, жишээлбэл улс орны тухай бодлогын чанартай шинэ хууль санаачлахын тулд шалгах ёстой субъектоосоо энэ хууль болж байна уу гэж 30 хоногийн дотор санал авах ёстой байдгийг надад тодорхой, ойлгомжтой тайлбарлаад өгч болох уу?
Р.Гончигдорж: Ганцхан тайлбар хэлье. өнөөдөр бид нар хуулийн дагуу явж байгаа. Хууль болон УИХ–ын шийдвэрийг боловсруулах өргөн мэдүүлэх журмын тухай хууль. Тэр хуулийг л барьж байгаа. Гишүүд өөр саналтай бол тэр хуулинд өөрчлөлт оруулаад, ийм төрлийн хуулиудад засгийн газраас санал авахгүй гэжзааж болно. Өмнө нь бол тухайн жилийн төсөвт зайлшгүй өөрчлөлт орохоор болзаавал засгийн газраас санал авч байна гэсэн ийм заалт байсан. Тэрнээс наад хууль чинь сүүлд гарсан хууль байхгүй юу даа. Тэр хуулиар ерөнхийдөө нийтлэг бүх хуулиуд бол засгийн газраас санал авна.
С.Дэмбэрэл: Үндсэн хуулиар бол УИХ нь Засгийн газрын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэгтэй. Тэр чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд тодорхой УИХ-ын тогтоол гэдэг юм уу эсвэл хууль санаачилж болно доо.
Р.Гончигдорж: Байнгын хороо өөрийнхөө чиг үүргийн дагуу тодорхой асуудалд тогтоол гаргах шаардлагатай гэвэл байнгын хороо тогтоолын төсөл санаачилаад шууд УИХ-ын чуулганд оруулдаг. Тэр бол ийм горимтой юм.
С.Дэмбэрэл: Хууль санаачлагч нэг хуулийн төсөл, тогтоолын төсөл санаачиллаа гэж бодьё доо. Тэр нь бол УИХ–аас чиг үүргээ хэрэгжүүлэх гэсэн тэрнийг л биасуугаад байна.
Р.Гончигдорж: Батзандан гишүүний шүүмжлэлийг хүлээж авлаа. Энэ асуудал бол одоо байгаа хуулиудад өөрчлөлт оруулах санаа байна.
С.Дэмбэрэл: Тогтоолын сэтгэлгээг өөрчлөх цаг болсон юм шиг байна. Миний харж байгаагаар байгууллагын даргын сийрүүлсэн тогтоол шиг юм болоод байна. УИХ субъектээр нь 3 ангилаад, хуульд зааснаар нь Еөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн дараалалтайгаар 3 бүлэглээд оруулж болдоггүй юм уу?
Жишээлбэл, 3-1.4-т, оруулж байгаа талаас нь би хэлээд байгаа шүү. Хэрэв ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, санаачилж байгаа хуулийн төслийн талаар засгийн газрын болон хуулийн төслийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэг бүхий холбогдох бусад байгууллагын санал дүнэлтийг авсан байх гэснийг хэзээ хамруулна гэж ойлгох вэ, эсвэл хамруулахгүй юм уу? Өргөн барихын тулд холбогдох бусад байгууллагын гэснийг жишээлбэл, Шилэн дансны тухай хуулийг би санаачиллаа гэхэд би холбогдох бусад байгууллага гээд төсвийн байнгын хорооноос санал авах юм байна гэж ойлгож болох уу? Энэ талаас нь бодож хуулиудыг ингэж оруулсан юм уу?
Хоёрдугаарт: Тэргүүнчлэлгэж тогтоогоод яаралтайгэсэн тодотгол байхгүй тохиолдолд өөр бусад чухал чухал асуудлууд орхигдох гээд байх шиг байна.Үүнийг цаашдаа анхаарна уу гэсэн саналтай байна.
Р.Гончигдорж: Төсвийн шинжилгээний албаны эрх зүйн байдлын тухай хуультөсөл өргөн мэдүүлэгдээд хэлэлцүүлэгт явж байна. Үүнийг төрийн байгуулалтын байнгын хороо болон төсвийн байнгын хороо хамтарч хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдаадУИХ-д өргөн мэдүүлэх хамтарсан тогтоолын төсөлбайна. Энэ тогтоолын төслийг дэмжье гэснээр санал хураах гэж байна.
С.Дэмбэрэл: Хүлээж байгаарай. Маш буруу юм ярьж байна. “Чоно борооноор”гэдэг шиг юм явж байна. Тогтоолын төслийг анх оруулж ирж байхад УИХ-ындаргын зөвлөл дээр юу гэж ярьсан бэ гэвэл төсвийн шинжилгээний алба гэдэг хэрэгтэй байж болно. Гэхдээ бусад улс орнуудад туршлага судалсан хүмүүс байгаа. Тийм учраас эдийн засгийн байнгын хороо, макро эдийн засгийн үнэлгээ шинжилгээ тэр дотор төсвийн үнэлгээ шилжилгээ хийдэг тусдаа алба байгуулъя,улмаар тэр нь УИХ-ын даргын дэргэд байх юм уу, эсвэл УИХ-ын Тамгын газартай холбох юм уу? Тэгэхээр Ц.Даваасүрэн гишүүн эсэргүүцээд байсан. Эдийн засгийн болон төсвийн шинжилгээ хийх учраас энэ хоёр байнгын хороогоор хамтарсан, тэгээд инстутци талаас бодоод ийм зөвшөлцөл үүссэн байгаа байхад өөрөө дургүй учраас тэр хүн ингэж оруулж ирж байгаа нь хулгай гэж үзэж байна. Ингэж болохгүй. Энэ талаар биЦ.Даваасүрэн гишүүнд өөрт нь хэлж байсан. Хамтарч хийнэ шүү. Б.Гарамгайбаатар гишүүнтэй мөн адил ярилцсан. Тэгье гэж зөвшөөрсөн. Хэрэв байгуулах гэж байгаа бол төрийн байгуулалтын байнгын хорооноос би өөрөө ажлын хэсэгт орно. Яагаад гэвэл хянахын тулд.
Хоёрдугаарт: Эдийн засгийн байнгын хорооноос зайлшгүй төлөөлөл орох ёстой. Ингээд 3 байнгын хороо хамтарвал жинхэнэ үр дүн гарна шүү.
Tweet