2014 оны 1 дүгээр сарын 28-нд УИХ-ын Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан 05/01 тоот тогтоол гарч, “Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх" үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагджээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орсон энэхүү ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Баярцогт, С.Ганбаатар, М.Зоригт, Ж.Эрдэнэбат нар орж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа ахлан ажиллахаар болжээ. Ажлын хэсэгтмэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэгт Төсвийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ё.Мөнхбаатар, УИХ-ын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсийн зөвлөх Г.Даваажаргал, Төсвийн байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ё.Энхсайхан, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны зөвлөх М.Элбэгдорж, Төсвийн байнгын хорооны ажлын албаны референт Ц.Батбаатар нар оржээ. Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал дүгнэлт гарган, Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хороо, Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан байна.
Tweet