Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын тэмдэглэл
Хэзээ: 2014-02-12
Хаана: МҮХАҮТанхимын 404 тоот өрөө
Цаг: 14.30 эхлэв.
Их хурлын чуулган завсарласан тул УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга Дэмбэрэл салбар салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж тулгамдаж буй асуудлууд, хуульд санал авах бизнесийнхний дуу хоолойг хүргэх талаар хэлэлцэнэ. Тиймээс өөрсдийн санал хүсэлтээ тодорхой баримттай бичгээр бидэнд өгнө үү.
МҮХАҮТ-ын дарга Дэмбэрэл: Гол зорилго нь их хурал завсаралсан учраас салбар бүрийн бизнес эрхлэгчидтэй хууль тогтоомж, бизнесийн орчины талаар өөр өөрсдийн тулгамдаж буй асуудлуудын талаар цуврал уулзалтуудыг хийж байна.
-
Танхимын вебсайт руу ороод янз бүрийн хуулиудад саналаа өгөх шаардлагатай байна.
-
Та бүхэн холбогдох хуулиудад санал өгөх, хөдлөх хөрөнгийн барьцааны хуулийн санал, эрүүгийн хуулийн санал, татварын хууль, НӨАТ-ын хуулийн босго нэмэгдүүлэх эсэх зэрэг хуулийн төслүүдэд бизнесийнхний саналыг маш сайн авах шаардлагатай байна. Яагаад гэвэл дараа нь хэцүү хууль баталчихдаг. Үүнийг дагасан янз бүрийн журам дүрэм гарч хүнд суртал үүсгэдэг.
-
Ерөнхий сайдын захирамжаар хүнд суртал тусгай зөвшөөрлийг хорогдуулах 5 хүний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж анхдугаар хурлаа хийсэн. 10 гаруй тусгай зөвшөөрөл олгодог байгууллагуудын талаар ярилцсан.
-
Дараагийн Мягмар гаригт 14 цагт Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд байгаль орчны сэдвээр хурал хийнэ. Энд шууд шийдвэр гаргана. Өчигдрийн хуралд бизнесийнхэн оролцоогүй учраас та бүхэн дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй байна.
-
МХЕГ ын 30 гаруй баримт 19 болсон боловч хуучин бичиг баримт байж байна. Энэ бүх асуудлуудад та бүхэн дуу хоолойгоо хүргэж идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Амьдарлын бодит үнэнийг тусгасан хууль тогтоомжуудыг гаргахын тулд оролцох хэрэгтэй байна. Ингэж гарсан хууль дараа хэрэгжихэд хүндрэл үүсэхгүй.
-
Худалдаа үйлчилгээний салбарын асуудал ямар байгааг мэдэхгүй байна. Саяхан Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам гарсан. Нийслэлийн ИТХ ИХ-тай уялдаа холбоогүй ажиллаж байна.
-
Бизнесийнхэн яг хэрэгтэй үедээ Танхимд их ханддаг Асуудлаа шийдвэрлээд ирэхээр идэвхгүй болчихдог. Иймэрхүү байдал амьдрал дээр их ажиглагдаж байна. Тиймээс цаашдаа худалдаа, барилга, уул уурхайтай холбоотой хуулиуд гарах учраас өдөр тутам бизнест тохиолдож буй асуудлуудаа байнга бичиж тэмдэглэж байх шаардлагатай. Би Сайханбилэгтэй байнга холбоотой байгаа учраас хүнд суртал ямар байгаа талаар байнга мэдээллэдэг. /Үүнийг хариуцдаг хүн учраас/
-
Та бүхэн иймэрхүү байдлаар Танхимтай амьд холбоотой ажиллах шаардлагатай байна.
-
Та бүхний саналыг сонсоё.
Номин холдинг Шагдарсүрэн:
-
Ер нь бол бизнесийн таатай орчинг бүрдүүлдэхийн тулд санал санаачлага гаргах, санал бодлоо ярилцаж байх нь зүйтэй . Ялангуяа бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох юм. Гэтэл жижиг, том, гадаадын хөрөнгө оруулалттай гэх мэтээр ялгаварладаг, янз бүрийн хөнгөлөлт үзүүлдэг зэрэг нь зохисгүй. Бизнесийнхэн бага нь бага их нь их татвар төлдөг тийм орчныг бий болгох ёстой. Татвар, гааль НӨАТ төлөхгүйгээр бараа бүтээгдэхүүн оруулж ирээд борлуулж байна. Энэ нь шударга өрсөлдөөнд муугаар нөлөөлж байна. Хаана шударга өрсөлдөөн байна тэнд хөгжиж байдаг жамтай л даа.
-
НӨАТ ын ямар хууль орох гэж байна? Уул нь бол нэмүү өртөг үүсгэснээс авдаг татвар л даа . Шат дамжлага болгон дээр л НӨАТ гээд аваад байдаг. Гаалиас эхлээд эцсийн хэрэглэгч дээр хүртэл НӨАТын татвар байдаг .Энэ бүхнийг эргэж харах болсон гэж бодож байна. Америк Канад гээд нэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд хэрэглэгч худалдаж авахад л НӨАТ төлдөг. /Худалдааны татвар / Энэ нь хувь нь их бага байдаг. Баримт дээр тэр хувь нь шууд гарч ирдэг. Манайд ийм юм алга. Шат дамжлага бүр дээрх татвар нэмэгдээд бүтээгдэхүүний үнэ өсөж байна.
-
Мөн манай үйлчилгээн дээх ШӨХЭГаас нэг дарамт байна. Нэг төгрөгийн хариулт өгсөнгүй гэж. Гэтэл нэг төгрөгийг банк үйлдвэрлэдэгггүй, үйлдвэрлэлээ гэхэд Хятадууд аваад бэлдэц болгочихдог, энэ нөхцөлд Засгийн газар шийдвэр гаргахуу? Банк гаргахуу? Бид энэ асуудлаар торгууль тавиулж байгаа. Ийм мэтийн юмаар дарамтлуулж байна.
-
Тусгай зөвшөөрлийн хувьд үнэхээр хязгаарлаж байхгүй бол хэцүү. 6000 тусгай зөвшөөрлийг 108 болголоо гэж байсан. Эдгээр тусгай зөвшөөрлийг олгох болгондоо дүрэм журам гаргадаг. Бид автобус үйлдвэрлэх гэтэл тусгай зөвшөөрөл алга. Хүсэлтээ гаргасан. Ийм л байна.
Аюулгүй ажиллагааны сургалт зөвлөгөө өгдөг HSE системс компани захирал Л.Эрдэнэбилэг:
-
Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа гэсэн. Бид танхимтай хамтарч ажиллах сонирхолтой байна. Энэ чиглэлээр яаж ажиллах вэ?
МҮХАҮТ-ын дарга Дэмбэрэл: Манай дээр бэлэн юм байгаа Манай хөдөлмөрийн аюулгүйн зөвлөлөөс гаргасан байгаа. Тэрийг эцсийн хувилбар мөн эсэхийг шалгаад та бүхний санал бодитой туссан эсэхийг шалгах зэргээр өөрсдөө оролцож, хууль хийж сурах хэрэгтэй.
Номин холдинг Шагдарсүрэн:
Энэ худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээн дээр стандартын боловсруулалт маш муу байна.
Дарга: /Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт ямар байгааг мэдэхгүй байна . Одоо стандартын тухай хууль бэлэн болсон./ Ер нь стандартууд сайн дурын болно. Зайлшгүй мөрдөгдөх стандартууд нь Техникийн зохицуулалт гэсэн олон улсын нэршлээр явна. Стандарт нь бизнесийг хөнгөвчлөх хэрэгсэл болхоос хүндрүүлдэг арга хэрэгсэл биш. Нэлээд дэвшилттэй хуулийн төсөл боловсруулсан. Үүндээр танхим 2 жил ажилласан. Мэргэжлийн хяналтынхан стандарт их хардаг. Стандартуудын нэг хэсэг нь зайлшгүй гээд орчихсон байдаг учир үүнийг шалтгаан болгож торгодог.
Энэ бүхний ард төр хүнийг боддог бизнесийнхэн хүнийг алдаг гэсэн логик явж байна. Аливаа юмны аюулгүй байдал дандаа хоёр талын хамтын ажиллагаан дээр явагдана. Төр хувийн хэвшил хамтарч байж зөв явна.
Татварын НӨАТ ын босго 50 сая, ААНийн орлогын албан татвар 90 хүртлэх хувийг буцааж олгоно гэсэн 2 асуудал мөн зарим хэсэг нь 200 сая зарим нь бүгд төлье гэж байна. Үүндээр зөв шийдвэр гаргах ёстой. Манай улсын НӨАТ нь аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн орны үйлдвэрлэлийн шат болгон дээр нэмэгдэж байгаа тэр татварыг аваад хэрэглэчихсэн. Тийм учраас маш олон бүртгэл, давхардал, шат дамжлаг үүсгэдэг.
Тиймээс би 4н 10 ыг 4н 5 болгоё гэсэн эсвэл 3н 5 нэг 0 болгоё 90 % буцааж байгаа бол буулгах боломж байна бүгдээрээ 5% төлье гэсэн санал тавж байна. Хамгийн гол нь хялбаршуулах ёстой.
Номин холдинг Шагдарсүрэн: Энэ татварын бодлого компаниудыг аль болох жижиг байлгах бодлого барьж байна.
Шүүтс ХХК Захирал Цэнд:
Би үйлчилгээний чиглэлээр бизнес эрхэлдэг. Төсөлд хамрагдаад “Та өөрөө угаа” гэсэн хувцас угаалгын төв ажиллуулдаг. 17 угаалгын машинтай ахуйн үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна.
Ингээд бизнес эрхлэхэд ямар зовлон бэрхшээл байгаа талаар хэлье.
-
Монголд зах зээлийн жам ёсоор Тээвэр зуучийн маш олон компани байдаг. Эдгээр комданиуд гадаадтай хийх гэрээгээ маш зөв хийх ёстой. Үүн дээр маш их алддаг. Яагаад гэвэл Жишээ нь Германаас машин тоног төхөөрөмж оруулж ирэхээр ачуулахад 6-8 сарын дараа Монголд орж ирдэг. Учир нь Орос Хятад улсуудтай гэрээгээ хийгээгүй байснаас эдгээр улсуудад ачаа саатаж бизнес төлөвлөгөө алдагдалд орж эхэлдэг. Энэ маш том асуудал болсон .
-
Зээлийн хүүний төлөлт: Бизнес хийхээр зээл авлаа. Гадаад орнуудад анх бизнес эрхэлэхэд 10 жилээр тогтоодог. 10 жил дэмжээд зээлийн хүүг маш багаар төлүүлдэг. Манайд зээл авсан өдрөөс эхэлж хүүг авдаг. Үүнийг яаж зохицуулах вэ? Арилжааны банкууд үүн дээр маш хатуу шууд үндсэн зээл рүү оруулдаг. Энэ хүн үйлчилгээ явж байна уу бизнес нь нь өргөжиж байна уу гэдгийг анхаардаггүй.
-
Мөн санхүүгийн тайлан өгөх асуудал байна. Нэг үеэ бодвол файл онлайнаар өгч байна. Тэгээд яг санхүүгийн хэлтэс дээр очихоор яг өнгөрсөн зуунд очсон юм шиг байдаг. Тиймээс энэ шуудангийн үйлчилгээг маш сайн болгох хэрэгтэй байна. Хаяг файл нь тодорхой байхад энэ асуудалгүй гэж бодож байна. Өндөр хөгжилтэй Герман зэрэг орнуудад энэ үйлчилгээ маш сайн хөгжсөн байдаг.Манайд энэ хэзээ хөгжих бол гэж хүлээж байна.
-
За нэг цэгийн үйлчилгээ гэж уг нь их сайхан үйлчилгээ байна. Гэхдээ энэ нь сайхан юм шиг мөртлөө бөөн хүнд суртал байна. Төр засаг ярихдаа иргэндээ төрийн албан хаагч үйлчилнээ гэдэг байхад маш их хүнд сурталтай байдаг.
-
Мэргэжлийн хяналтын хувьд сав баглаа хэмжээ хүнсний авулгүй байдал тогтооно гэж ярьж байна. Миний бодлоор бол Мэргэжлийн хяналтынхан тэр хүнсэн дотор орж байгаа орж найрлага нэмэлт бүтээгдэхүүнд хяналт тавих ёстой гэж бодож байна. Гадаадын орнуудад Мэргэжлийн хяналтынхан хяналт тавьдаг боловч тэр байгууллаггын үйл ажиллагааг сайжирч жигдэртэл тусалж дэмжиж зөвлөгөө өгдөг байхад манайд бол айлгаж торгох үүрэгтэй байдаг. Энэ байдлыг өөрчлөх болсон.
Тахианы АА эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц. Билэгдэмбэрэл:
-
Манай энэ салбар дээр төрийн дарамт бага боловч хөгжихгүй байна. Манай холбоонд 40 өөд ААН байдаг. Энэ жилийн байдлаар 12 ААН дампуурсан. 6 ААН Шүүхээр явж байна. Яагаад ингэв гэхээр түрүүний хэлсэн тусгай зөвшөөрөлтэй холбоотой ийм хүндрэл учирч байна. Хэн дуртайд нь хүсэлтийнх нь дагуу импортын өндөг оруулах тусгай зөвшөөрлийг олгодог. Манайд энэ чиглэлийн зах зээл бага улирлын чанартай хэлбэлзэж байдаг учраас импортын өндөг оруулж ирсэн хүн зарж борлуулж чадахгүй үнээ буулгаж дотоодын ААНүүдийг хөгжүүлэхгүй байна. Үүн дээр санхүүжилт болон хөгжих нөхцөл нь бүрдэхгүй байна. Ихэнх нь арилжааны зээлэн дээр явж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлэнд хамрагдаад яаман дээр дэмжигддэг болловч арилжааны банкинд очингуут барьцаатай холбоотой өндөр босго тавьдаг. Янз бүрийн бондуудад энэ салбарыг оруулаагүй яамаар дэмжигдсэн боловч Ерөнхий сайд дээр очоод унасан. Хөгжлийн банкийг яг энэ эмзэг салбарууд руу ажиллуулмаар байна. Урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл гэх мэт. Одоо энэ яригдаж самурай бонд бас хөгжлийн банкаар дамжихгүй болотой.
-
Татварын хувь хэмжээ салбар дээр бас ялгавартай байвал зүгээр байна. Хэмжээ нь буцаан авалт гэж байхаар бараг 3% байвал зүгээр байх. Яагаад гэвэл ихэнх нь 2 баланстай явдаг. Сүүлээ энэ нь явж явж банк энэ балансуудыг бүгдийг нь авчихдаг. Дараа нь олон хүн шоронд явах асуудал гарна. ААН-ын орлогын татварыг 3 % болговол далд ЭЗ ил гарч ирнэ.
Дарга: Татвар 0 байвал ямар байна 0+555 хэлсэн шүү дээ.
Билэгдэмбэрэл: Тэгвэл сайхан байна. Улс төсвөө яах вэ?
Дарга: Та бидний санаа зовох зүйл мөн ч гэсэн татварыг орлогыг бага болгож чадвал эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж чаддаг. Манайх төсвийн орлогыг татвар нэмэх замаар өсгөдөг.
Ихсээд ирэхээр эдийн засгийн сууриа нурааж байдаг. Тиймээс хиймэл процесс явагддаг. Компани хиймлээр жижгэрнэ. Татвараас зугтаана. Тиймээс 2 баланс гардаг. Хэдэн жилийн өмнө өршөөл гэж байсан. Босгоо нэмэгдүүлэх гэх мэт олон боломж байна. Эцсийн эцэст гол зорилго нь шударга өрсөлдөөнтэй суурь томтой орчин үүсэх юм. Хүмүүс татвараа хэл амгүй дарамтгүй төлдөг, төлөхдөө хураалгахдаа баланс дээр хялбар тусдаг олон баланс гаргадаггүй байх өөрчлөлтийг хийж байж хөгжинө.
Магадгүй 6 сард өршөөлийн хууль батлагдвал Татварын хууль өршөөлийн хууль 2 нийлээд Монголын компаниудыг нэг баланстай болгох зорилготой юм Ингэснээр нууж байсан хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж ЭЗ идэвхжих болно. Энэ тооцоолоход хэцүү ч логик юм. Энэ жил энэ хүнд сурталтай тэмцэж байгаа ажил дуусах ёстой хүмүүст мэдрэгдэх ёстой. Татварын орчин сайжрах ёстой. Санхүүгийн орчинд эхний алхамаа хийж мөнгөний бодлогод өөрчлөлт хийсэн.
Одоо компаниудын хэцүү байгаа зүйл бол валютын ханш байна. Энийг шийдэх ёстой. Үүнийг ойлгож байна.
Голденфайл ХХК захирал Цолмонтуяа:
-
Би МҮХАҮТ-ын дэргэдэх татварын бодлогын зөвлөлийн даргын ажлыг аваад 2 сар болж байна. Сая татварын асуудлаар нэлээд ярилцлаа. НӨАТ ААНүүдэд ямар дарамтын бий болгож байна вэ? Гэвэл ААНүүдийн хамгийн өнпдөр цэг болох борлуулалтын орлого хамгийн нам цэг болох ашгийн орлогыг 2 талаас нь баланс дээр дарамт байдаг. Өнөөдөр борлуулалтын орлогыг хязгаарласан, НӨАТ төлөгч биш мөртлөө гааль дээр татвар төлдөг. НӨАТ бараа бүтээгдэхүүний өртөгт шингэсэн байдаг учир үнийг өсгөдөг. Тиймээс өртөгийг зохиомлоор өсгөдөг.
Дараагийн ажигласан зүйл гэвэл том ААН үүд дандаа НӨАТ төлөгчтэй харьцдаг учраас НӨАТ төлөгчид үүнийг угаалтанд орж 16%-ийг өөрсддөө шингээгээд дампуурах нь дампуураад , татвараа нуух нь нуугаад эрсдэлд ороод явж байдаг. Тиймээс бид нар үнэхээр л НӨАТ ыг өөрчлөхийг хүсэж байгаа бол ААНын удирдлагууд өөрсдөө НӨАТын талаар мэдлэгтэй болох, ямар эрх зүйн тогтолцоотой гэдгийг судлах, энэ тогтолцоо нь ямар замаар явж байж энэ хууль биелэлээ олох вэ гэдэг дээр нэлээд ул суурьтай тооцоотой улсын зорилго чиглэлийг багтаасан, хэмжээний ажил хийх ёстой. Энэ хэдэн хүн цуглаад энэ заалтыг өөрчлөх асуудал биш том тогтолцоо учраас маш сайн хамтарч цаг зав гаргаж ажиллах ёстой юм.
Миний хувьд НӨАТын хуулийг нэлээд хэмжээнд өөрчлөх хуулийн төсөл бололвсруулсан. НӨАТ гэж юу вэ? Ямар тогтолцоотой вэ үүний баримт гэж юу вэ? Гэх зэрэг тооцоонуудыг хийсэн. Та бүхэн хамтарч ажиллах хүсэлтэй бол бэлэн байна.
-
ААНүүдийн 2 баланс тайлангийн хувьд би нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг учраас ААН ын удирдлагууд өөрсдөө Бүртгэл гэж юу вэ? Удирдлагын хяналтын систем гэж юу вэ? Байгууллагадаа хэрхэн яаж зөв утгаар нь хэрэгжүүлэх вэ ёстой вэ? Ямар хууль дүрэм байна , эдийн засгийн ямар зохистой институцыг бий болгож хөгжих вэ гэдэг дээр анхаарал тавьж дотоод бүтцээсээ өөрчлөгдөж энэ татварын асуудлыг эрүүлжүүлэх ёстой. Энэ тал дээр бид нэлээд бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаад үр дүнг нь үзээд эхэлсэн явж байна. Хамтарч ажиллахад бэлэн баына. Нэргүй даргатай хамтраад дараа дараагийн татварын хуулиудыг өөрчлөх тал дээр ажиллана гэж бодож байна.
Тулгатех компаний захирал Байгалмаа:
-
НӨАТ ын тал дээр санал байна. Ер нь бол ААНүүдийн татварыг буцааж олгоноо гэж байгаа бол энэ татвар байхгүй байсан нь дээр. Яагаад гэвэл буцаан олголт гээд эхлэхээр л бөөн дарамт байдаг. Төрөөс ч татварын байгууллагуудаас ч маш их дарамт байдаг. Тэрийг бүрдүүлж буцааж авар явдал чирэгдэл маш их байдаг. Тиймээс би бодохдоо НӨАТ татварыг 5% бүр 3% ыг одоогийн хэдэн төлдөгг ААН биш, бүх нийтээрээ төлөөд эхэлбэл төсөв-орлого бүрдээд ирнэ гэж боддог. Зарим хүмүүс НӨАТ төлдөг томоохон ААН үүдэд ашигтай гэж боддог. Гэтэл энэ нь худлаа байдаг. НӨАТ төлдөг газраас авнаа гэж ярьдаг боловч төрийн байгууллагууд өөрсдөө НӨАТ төлөгч биш байдаг. Яг улсын төсвөөс гаргаж байгаа юмуу НӨАТ төлөгчөөс авдаг боловч өөрсдөө худалдаж авах болохоор НӨАТтай газрыг сонгодоггүй. Яагаад гэвэл манайх худалдаа нийтийн хоолны тоног төхөөрөмж худалдаалдаг учраас нэлээд өндөр үнэтэй байдаг. Жишээ нь ямар нэг улсын байгууллага эмнэлэг ч юмуу сургууль НӨАТ төлөгч бусаас бүтээгдэхүүн авдаг. Арай хямд учраас. Тиймээс НӨАТ төлөгч нар дандаа илүү үнэ тавьж явдаг. Бусад НӨАТ төлөгч биш байгууллагууд манай НӨАТтай үнийг жишиг болгоод явж байдаг. Тиймээс НӨАТ төлөгч нарт их хохиролтой байдаг. Тиймээс НӨАТыг 5% болгоод босгогүй болговол тэнд үнийн жинхэнэ шударга өрсөлдөөн бий болно, шударгаар бараагаа нийлүүлнэ , чанартай бараа худалдаална гэж бодож байна. Манайх хэдийгээр чанартай бараа нийлүүлдэг ч гэсэн НӨАТ төлөгч биш газрын бараа чанаргүй ч гэсэн 10% хямд учир түүнийг л сонгодог.
-
Их хурлын гишүүнд хэлэх нэг асуудал гэвэл: ЗГ-с жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил гэж зарласан боловч ямар бодлого явуулсан бэ гэхээр Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль НӨАТын татвараас чөлөөлнө гэж заасны дагуу чөлөөлж өгсөн. Чөлөөлөх эхний жил маш их маргаантай байсан. Яагаад гэвэл худалдаа хийдэг компани тоног төхөөрөмж яагаад чөлөөлүүлж байна гээд их дарамт шахалт ирж ЖДҮ-ийн газартай ярилцаж тохиролцсоны дагуу бүгдийг биш ч гэсэн хэсэг тоног төхөөрөмжөө чөлөөлүүлсэн. Ингээд чөлөөлүүлсэний үр дүнд гаалиас мш их дарамт ирж байна. Энэ байгууллагууд олон тэх бум төгрөгийн борлуулалт хийсэн байхад гаальд төлсөн татвар маш бага байна гээд 2010-2012 оны Гаалийн бүрлүүлэлтийн дарарах шалгалт гэдэг юмыг одоо оруулж байна.
Дарга : Ямар эрх зүйн баримтаар оруулж байна ?
Тулгатех компаний захирал Байгалмаа:
Тэрийг мэдэхгүй байна. Гааль ийм юм байдаг одоо танайд шалгалт орно л гэсэн учраас бид эсэргүүцэх эрх байхгүй.
Дарга: Та бүхэнд эсэргүүцэх эрх байгаа.
Тулгатех компаний захирал Байгалмаа:
Эсэргүүцэх юм бол бүр дотоодын худалдан авалтыг хүртэл шалгаад эхэлсэн. Бүр бүх файлаа өг гэдэг. Энэ чөлөөлүүлсэн бүх ААН үүдэд орж байна Одоо ч байгаа.
Дарга: Энэ одоо зогсох ёстой. Энэ бүх процессийг бүгдийг нь бичгээр өг. Энэ асуудлаар бид гаальтай ярилцана. Энэ их олон газрын асуудал учраас. Ийм асуудалдтай олон компаниуд нэгдээд асуудлаа тавих ёстой. Бизнесийн орчин гэдэг ингэж бодитой амьдарлын практик дээр явах ёстой.
Тулгатех компаний захирал Байгалмаа:
-
Дараагийн асуудал бол: Хөргөлтийн инжинер техникчдийн холбоо гээд хэдэн гишүүн компани байдаг. Бид хамтраад Монрелийн протоколд/ Азоны цоорхой/ нэгдээд орсон. 1997 оноос эхлээд Азонд хортой бодисуудыг хүмүүст таниулж байна. Гэтэл хөргөгчийн цэнэг болгон хортой гэж ойлгоод гааль дээр маш их дарамттай байдаг. Энэ асуудлыг азоны албатай нэгдээд сургалт хичээл явуулаад гаалийн байцаагчдыг зөвшөөрөл авдаг болгоод ойлгуулсан боловч хүмүүст хөргөгчний цэнэг болгон хортой гэсэн буруу ойлголтыг өгч байна. Одоо азоны давхаргад хортой бодисуудад квот өгдөг болсон. Үүнийг БАЯ,азоны алба, хөргөлтийн холбоо нэгдээд Квотоо өгч байна. Энэ бодис оруулж ирэх байгууллагууд жилийнн өмнөөс хэр хэмжээтэй азоны давхаргад хортой хоргүй бодис оруулна гээд мэдээгээ өгдөг.
Дарга: Азоны давхаргад хоргүй юм бол яагаад квот өгч байна вэ?
Тулгатех компаний захирал Байгалмаа:
Уг нь тийм. Гэтэл гаалийн ажилчид ойлгодоггүй. Бүх бодисд квот бичиг аваад хүндрэл учирч байдаг.
Дарга: Энэ асуудлаа бүгдийг нь бичээд Оюун сайдад хаяглаад өг. Үүнийг сайд нь мэдэж байх ёстой. Квот гэдэг чинь шийдэд биш зах зээлийн өрсөлдөөнийг боож байна.
Тулгатех компаний захирал Байгалмаа:
Ном журмаараа явж байгаа байгууллагуудыг гаалиас дарамтлаад шалгаад байдаг мөртлөө үүнийг захын бизнесүүд, Хятадууд маш олон баллоноор нь хяналтгүй оруулж ирээд хөргөгчөө байгуулчихсан хяналтгүй явж байдаг. Стандарт дүрэм журам ч байхгүй МХ-аас ч авдаггүй иймэрхүү л байна.
-
Бизнесийнхэн бол их юм хүсдэггүй л дээ.
-Валютын ханшийг тогтмол байлгаж өгөөч
-Зээлийн хүүг бууруулж өгөөчзэргийг л хүсдэг.
Дарга: Валютын ханшны талаар нэг өгүүлбэр 20 жил явж байна. Энэ нь юу вэ гэвэл: Валютын ханш зах зээлийн зарчмын дагуу чөлөөтэй уян хатан тогтоно гэж. Жил болгон мөнгөний бодлого батлагдаад байдаг. Тэр нь их уян хатан, хэн оролцдог вэ гэхээр 6 банк . Энд том импортлогч экспортлогч нар ордоггүй. /Номин , Эрдэнэт үйлдвэр гэх мэт/ Зөвхөн хэдэн арилжааны банкуудын валют авах эрмэлзэл дээр тогтсон ханшийг банк хоорондын ханш гэж нэрлээд үүн дээр тогтсон ханшийг зах зээлийн ханш гээд нэрлэсэн энэ өгүүлбэрээр 20 жил явсан. 21дэх жил дээр би ажлын хэсэгт орж ахлагч болсоноор өөрчилсөн. Валютын ханшийг удирдах ёстой.Баланс дээр ихэнхид нь хасах гарч байна. Энэ нь бүтээгдэхүүнээр дамжаад нийт инфляцыг нэмэгдүүлж байна. Тиймээс энэ рискийг хамгаалахын тулд хууль буюу мөнгөний бодлогоо засах механизмыг бий болгох ёстой. Энэ жилийн мөнгөний бодлого нэг өгүүлбэртэй байсан бол 10 өгүүлбэртэй болсон. Үүнийг Монгол банк ганцаараа хийхгүй, ЗГтай хамтрах ёстой. Одоо танхим дээр Манай Арбитрын газар санал авч байна. Танай байгууллага валютын ханшын нөлөөгөөр хохирсон уу? Гэж. Та бүхэн чгэсэн тооцоогоо гаргаад Гүнждавгад өгч болно.
Чиглэл компаний захирал Бумцэнд:
-
Манайд яг Тулгатех компанитай ижил асуудал үүсээд байна. Гаалиас бүрдүүлэлтийн дараах шалгалт гээд өнгөрсөн жил орсон. Замын үүдэд ч Улаанбаатарт ч байнга дарамталж байдаг. Энэ ямар шалгалт гэдгийг мэдэхгүй орсон. Гааль дээр шалгачихаад одоо юу шалгаж байгаа юм гэхээр цагдаа прокурортой нийлж байгаад амьтан болгоно гэж дарамталдаг.
-
Төмөр замын дарамт гэж том асуудал байна. Төмөр зөм 13р бүлгийн заалтын дагуу тоног төхөөрөмжийг 900 гаруй мянгаар ачна гэдэг. Ингээд бүрдүүлээд ачилтаа хийж байтал энэ тоног төхөөрөмж цахилгаан юм байна дараагийн бүлэг нэмнээ гэдэг. Цахилгаанаар ажиллахгүй тоног төхөөрөмж гэж юу байхавдээ. Тэгээд учрыг нь асуухаар манай олон улсын төмөр замын ийм бодлого байдаг гэж хэлдэг. Энэ хаана ч хэлээд нэмэргүй байна. Бас ний нуугүй хэлэхэд бараг хөгжлийн бэрхшээлтэй тэтгэвэртэй гарах болсон хүмүүсээр ачаа зөөлгөдөг. Тэд нар нь даахгүй унагаад тоног төхөөрөмж эвддэг. Тэгээд үүнийг хариуцах эзэн байдаггүй.
-
Бид дотооддоо 10 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж байна. Яг үнэндээ бичиг баримт энээ тэрээг аваагүй байна. Угаасаа дээр үеэсээ шинэ бүтээл оновчтой саналаар хийгээд ирсэн. Тэрэндээ тулгуурлаад гаднаас авч байхаар гээд дотооддоо үйлвэрлэж байна. Шагдарсүрэнгуай автобус хийж байгаа гэхэд нь бариулыг нь үйлдвэрлэж өгөх юмсан гэж бодож байна. Одоо цэцэрлэг сургууль шинээр барьхад гал тогоо заавал хэрэгтэй. Үүний 60%ийг дотооддоо 40% ийг импортоор оруулж ирээд тохижуулах бүрэн боломж байна.
-
Энд тендерийн асуудал их будлиантай байна. Тендерт мэргэжлийн газрууд ялдаггүй. Үргэлж танил тал намаараа мэргэжлийн бус газрууд авдаг. Дараа тэр нийлүүлсэн муу тоног төхөөрөмжийг бид нар очиж засдаг. Хүүхдэд юунд хоол хийж өг гэж тийм юм шалгаруулдаг юм арай дэндүү. Сэтгэл өвдмөөр.
Тулгатех компаний захирал Байгалмаа:
Хэрвээ энэ муу байна гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч хэлэх юм бол ажилгүй болно гээд айгаад хэлдэггүй.
Чиглэл компаний захирал Бумцэнд:
Бид нар энэ чиглэлээр социализмын үед бэлтгэгдчихсэн сургууль цэцэрлэг хүүхдийн хоол ямар орчинд хийгдэхүү гэдгийг сайн мэднэ. Гэтэл юуч мэдлэггүй хүмүүс тендэр аваад муу юм нийлүүлж байна. Тэгээд сүүлийн үед боловсролын яамны тендерт оролцохоо больсон.
Тулгатех компаний захирал Байгалмаа:
Тендерийн хуулийг өөрчлөхгүй бол их хэцүү.
Дарга: Энэ хууль удахгүй өөрчлөгдөнө. Хуульд байнга санал авч байгаа.
Чиглэл компаний захирал Бумцэнд:
-
Дараагийн асуудал бол Худалдаа үйлчилгээний хүмүүс цугласан байгаа уччраас хуучин худалдаа бэлтгэлийн яам гэсэн байгууллагад харьяалагдаж байсан учир одоо улсад худалдааны бодлого гэж байхгүй байна.
Дарга : За яг ямар хууль баймаар байна?
Чиглэл компаний захирал Бумцэнд:
Жишээ нь боловсон хүчнээ яаж бэлдэх вэ? Сургуулийг нь их сургуультай нийлүүлээд байхгүй болгосон. Гол нь барилгыг нь л авах гэж байгаа.
Тулгатех компаний захирал Байгалмаа:
Худалдааны стандарт байдаггүй.
Чиглэл компаний захирал Бумцэнд
-
Дараагийн санал бол их түгээмэл санал. Улс төр нийгэм солигдоод нэг нам нөгөө намаар солигдож байна. Хаана ч очсон ямар ч мэдлэггүй жоохон жоохон хүүхдүүд юуч мэдэхгүй, ажлаа мэдэхгүй, хүний болохгүй талыг юмуу нөгөө талаар бол дуугараад байдаг. Үнэхээр нийгэм ийм л болсон байна.
Бусад: Ийм байдал аль хэдийн үүсчихсэн явж байна.
Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Мөнхтуяа:
-
Манай холбоонд дандаа 8 нэрийн барааны дэлгүүрүүд 3800 гаруй дэлгүүр хамаардаг. Танхимын Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлтэй хамтарч ажилладаг. 8 нэрийн дэлгүүрийн зөвшөөрөлд авахад заавал ААН байх ёстой гэдэг учраас ААН нэгжийн зөвшөөрөл авдаг. 10 саяын босготой учир НӨАТ д орох болдог.Ингээд орохоор улирлаар тайлан гаргадаг байсан бол сар бүр гаргах болдог. Энэ маш их дарамттай. Бид нар НӨАТ-д орохгүйн тулд орлогоо нуудаг, татварын дарамтанд ордог. Шалгалт ирээд орлогоо нуудгыг мэддэг учраас өндөр торгууль тавьдаг. Үүнийг төлөхгүйн тулд хахууль өгдөг. Одоогийн хууль бол бодит амьдрал дээр тохирохгүй байна. Дампуурхаар хэмжээний татварын хууль байна.
-
Татварын дарамтнаас гадна тусгай зөвшөөрлийн дарамт байна. Энэ зөвшөөрөлд ер нь байх хэрэгтэй юу? Энийг авахын тулд бид нар танил талаа хайдаг, ер нь үнэн мөнөөр явдаггүй. Энэ бичиг нь УБ хотын захирагчийн албан дээр гардаг боловч МХ жил болгон ирж шалгаад дандаа дарамталж шүүмжилж сунгахгүй гэдэг. Ер нь бол босгыг дээгүүр байж болно. 500 сая ч юмуу. Эсвэл жишиг татвар тогтоох ёстой. Олон бичиг цаас шаардахгүй.
Дарга : Танай холбоо бодит амьдрал дээр ямар ямар хүндрэл байгаа талаар саналаа бичээд өгнө. Захын дэлгүүрүүдийн хар дэвтрийн үнэ гэх зэрэг мэдээлэл хэрэгтэй. Жижиглэнгийн статистикаар эдийн засгийн идэвхжил харагддаг.
МХХЭНХ А. Мандхай:
Жижиг ААН бас ХАОАТ бас төлмөөр байна. Цалин бага хувь өндөр байгаа учир төлж чаддаггүй.
Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Мөнхтуяа:
-
Тэмдэгтийн хураамж гэж том асуудал байна. Тэмдэгтийн хураамж сунгуулахдаа дэлгүүр 10 сая бар ресторан 20 сая гэж байсан. Баярцогт сайд бид нарын саналаа бичгээр өг гээд өгсөн. Тэгэхэд 300,000 гэсэн. Тэгээд бид нар 30 сая биш 300,000 учраас төлдөг. Гэхдээ хууль нь 300,000 гэж гарсан мөртлөө биднээс 400,000ын авдаг. Энэ мөнгийг тамга дараад гарын үсэг зурахын төлөө л авдаг.
Хосын эхлэл ХХК ОДагварсүрэн захирал:
-
Манайх 8 нэрийн дэлгүүртэй. Одоо 7 нэр болсон. Тамхи хасагдаад миний орлого багассан. Тэгээд бид нарыг тамхи зарж байна уу гээд тагнуул явуулж дарамталдаг.
Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Мөнхтуяа:
Тамхины хууль их учир дутагдалтай болсон. Яагаад гэвэл тамхины далд бизнес хөгжсөн. Тамхины бизнес эрхлэгчдэд бүр ашигтай болсон ямарч татвар төлөхгүй, Бөмбөгөр Хүчит шонхор захуудад нууц худалдаа хийгддэг.
Дарга: Тамхины хуулин дээр би сонирхолын зөрчилтэй тул оролцоогүй. Та бүхэн тамхины хуулин дээр саналаа нэгтгээд өнгө үү.
Нийгмийн даатгалын шимтгэл 5% болвол хүн бүр төлөх боломжтой болж суурь нь бэхжинэ.
Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Мөнхтуяа: Тэгвэл бүх дэлгүүр болон манай холбооны 3800 гаруй дэлгүүр бүгд төлнө.
Тулгатех компаний захирал Байгалмаа:
Надад нэг асуудал байна. Тендерийн асуудал дээр уулзалт зохион байгуулах уу ?
Дэмбэрэл: Тийм уулзалт хийнэ Бизнесүүдтэй тендерийн газрынхан хамтарсан уулзалт хийнэ.
Та бүхэнд уулзалтад ирж оролцсонд баярлалаа. Саналуудаа нэгтгээд бичгээр бидэнд өгнө үү.