Танхимын дарга С. Дэмбэрэл, Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэх чиглэлийн компани, МНБҮХолбоо, МАШҮХолбооны гишүүдтэй хийсэн хурлын тэмдэглэл
Хэзээ: 2014-02-14
Хаана: МҮХАҮТанхимын 404 тоот өрөө
Цаг: 14.30 эхлэв.
С.Дэмбэрэл : Хаврын чуулганаар хэд хэдэн хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж байна. Та бүхнийг салбар салбарынх нь дагуу хүлээн авч уулзан санал солилцож байна.
Одоо бид татварын орчныг сайжруулах зохицуулалт хийхэд анхаарч ажиллаж байна.
Татвараа нийтээр төлбөл шударга уу? НӨАТ-ын 50 саяын босго хэвээр байх уу? Аль нь дээр вэ? Энэ тал дээр саналаа өгөөрэй, холбооноосоо болон үйлдвэрлэгчид бичгээр саналаа өгөх, татварын шинэчлэл хийх маш хэрэгтэй байна. Миний хувийн бодлоор бүгд шударгаар бага татвар төлөх ёстой гэж боддог. ААН-н албан татварыг О болгох зэрэг олон саналтай явж байна.
Татвар нь 4-н 10 байсан, одоо 4-н 5 болгохын төлөө саналаа өгөөрэй.
НӨАТ-ын татварыг 3 юмуу 5 болгох, татварын суурийг томруулах олон хүн төлдөг болгох, татварын өршөөл үзүүлэх, эдийн засгийн өршөөл үзүүлэх, шударгаар татвар төлдөгийг нь урамшуулах,
Үйлдвэрлэгчид бар кодыг ашигладаг болох хэрэгтэй байна.
МАШҮХолбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан: 1500 гишүүнтэй, олон хүний амь зогоодог салбар, жилдээ 160 тэрбум төгрөгний түүхий эд бий болдог том салбар юм. 2013 онд, Чингис бондоос тус салбарт 140 тэрбум төгрөгний зээл гаргахаар болсон ч одоо болтол шийдэгдээгүй , Голомт банкаар дамжуулан олгохоор байсан ч төрийн банк руу шилжихээр болон банк хооронд шилжүүлж олон шат дамжаад байна.
Тус салбарын хувьд түүхий эдийн 65 хувийг гадагш нь хятад болон бусдад алддаг, зээлийг шийдээд өгвөл, манай салбар дотоод зах зээлдээ чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх, хөгжих бүрэн бололцоотой.
Хавар намар зохиогддог Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд жил бүр оролцдог 200 гаруй ААН байдаг.
Манайхан, хятад болон бусад улсуудаас маш олон боловсруулсан бүтээгдэхүүн авдаг. Тэдгээр нь цэвэр арьсан эдлэл биш голдуу олон дахин боловсруулсан нимгэн хуулсан хулдаасан бүтээгдэхүүнүүд байдаг учир харьцангуй хямд байдаг.
Санал: - Гарал үүслийн гэрчилгээг манай холбоо танхимтай хамтран олгомоор байна.
С. Дэмбэрэл: Тусгай зөвшөөрөл лицензийн асуудлыг ярьж, шаардлагагүйг нь шууд цуцлах тул бизнес эрхлэгчид төрийн ордонд маргааш 14,30-д болох хуралд идэвхтэй оролцох нь маш чухал байна.
МНБҮХолбооны гүйцэтгэх захирал Ч. Эрдэнэбат: Манай холбоо 2011.06 сард байгуулагдсан. 350 гаруй гишүүн байгууллагатай. 2013 онд манай гишүүд кластер бүтцэд орж ажиллан, сурагчийн дүрэмт хувцасны даавууг монгол хонины ноосоор үйлдвэрлэх том төслийг хэрэгжүүлсэн.
Улсын хэмжээнд 520,000 хүүхэд сургуульд сурч байна, үүнээс 450,000 хүүхдийг дүрэмт хувцасаар хувцаслах боломжтой. 2013 онд 180,000 сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээс 100,000 хувцасны ноосон даавуу үйлдвэрлэсэн. Ноосон даавууг бид өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэсэн 80 номерийн нарийн утсаар хийсэн. Энэ бол технологийн том давуу тал юм.
Санал: - Үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд зээлийн хугацааг 10-15 жилийн хугацаатай болгох наад захын шаардлага байна. Үйлдвэрээ дөнгөж байгуулан, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, байрлуулах зэргийн ажилд 2 жилийн хугацаа явдаг. Үйлдвэрлэл явуулан, үр дүнгээ үзэж амжилгүй зээлийн эргэн төлөлтөнд баригддаг.
Мөн, ГҮГэрчилгээг хамтарч олгох механизм дээрээ хамтарч ажиллах боломжтой.
Төр дээрх асуудлуудад ямар хөшүүрэг хэрэглэх вэ? Үүнд төрд хандан та бүхэн өөрсдийнхөө төлөө саналаа өгөх хэрэгтэй, ЗГ-ын бодлогын чанарыг сайжруулах үүний тулд салбар тус бүрээрээ өөрсдөө мастер төлөвлөгөө боловсруулан оруулах хэрэгтэй. Үүнд хөнгөлөлтэй хугацааг зааж өгөх болон, технологийн болон санхүү эдийн засгийн талаас нь зэрэгцээ хувилбараар боловсруулах шаардлагатай байна.
Танай 2 холбоо, салбарынхаа бараа бүтээгдэхүүний экспортод анхаарал хандуулах хэрэгтэй байна.
Монгол банкны мөнгөний батлагдсан, түүн дээр ЖДҮ-ийн талаар дурьдсан байгаа. Валютын ханшны эрсдлийн механизмыг тогтооно.
Ханшны эрсдлийн тал дээр Hardship нөхцөлийн тодорхойлолтыг танхимын дэргэдэх арбитраар гаргуулан, хамтын байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.
Иргэний хуулийн 218.1-д зааснаар мөнгөний ханшны хэлцэл хийсэн өдрөөр валютын ханшыг тооцно гэж заасан байгаа, гэх мэт хэрэгтэй зүйлээ судлаад, хэрэглээд яваарай.
Экспорт хийхийн хувьд бол 1500м2 талбай эрээн хотод байгаа. 2 хөршийн зах зээл рүү орох хэрэгтэй байна.
ЗГ-ын экспортын хөтөлбөрт экспортод чиглэсэн импортыг орлох төслүүдийг дэмжинэ гэж заасан байгаа үүнийг анхаараарай.
Гааль бизнесийн зөвлөлдөх хуралд асуудлаа тавьж саналаа хэлэх хэрэгтэй.
Танхимтай хамтарч үзэсгэлэн зохион байгуулах, MCS зэрэг том захиалагч компанитай уулзах арга хэмжээнүүдийг зохион байгуулах зэргээр хамтран ажиллах боломжтой.
“Бэст кашмер” ХХК захирал н. Төмөрхүү: Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого хэрэгтэй байна. Жишээ нь, хятадаас оруулж ирсэн утсаар бүтээгдэхүүн хийвэл татвар өндөр байх, дотоодын утсаар хийсэн бол татвар бага байх гэх мэт.
“Хас гутал” ХХК захирал н. Даваамагсар: Тендерт оролцох их асуудалтай байдаг, танхимаас дэмжиж өгнө үү!
С. Дэмбэрэл: Тендерийн хууль өөрчлөгдөнө. Танхим гишүүн байгууллагуудаа дэмжин тендер зарласан төрийн байгууллага батлан хамгаалах яам зэрэгт хүсэлт гаргаж дэмжиж өгөх болно.
“Эрдэнэт хивс” ХХК ТУЗ-ийн дарга Ш. Энхбаяр: Импортын тоног төхөөрөмжинд ноогдуулдаг 5 хувийн татварыг хүчингүй болгох боломжтой юу?
Т.Баярсайхан: Нийгмийн даатгал тухай хуульд санал оруулах хүсэлтэй байна. Ажил олгогчид 5 хүртэлх хувийг төлдөг болвол бүх ажилчдыг нийгмийн даатгалд хамруулах боломжтой, одоогийн энэ хуулиар бол зарим компаниуд ажилчдаа даатгалд хамруулдаггүй.
Ч. Эрдэнэбат: Ус ашиглалттай холбоотой санал өгмөөр байна. Мөн экспортоор оруулж ирдэг ноос угаах саванд БОНХЯамнаас тусгай зөвшөөрөл авдаг үүнийг цуцлах хэрэгтэй байна. Ноос ноолуур угаах зориулалттай саван нь хүний хэрэглэдэг ахуйн хэрэглээний хувцас угаадаг савантай адил найрлагатай байдаг, хоргүй саван.
С. Дэмбэрэл: БОНХЯам, Стандарт хэмжил зүйн газартай холбогдолтой саналуудаа зөвлөл болон холбоогоор дамжуулан албан ёсоор бичгээр өгөөрэй.
Тус хурлаас гишүүн байгууллагууд болон мэргэжлийн холбоодоос тусгай зөвшөөрөл хэлэлцэх хуралд саналаа хэлж, байр сууриа илэрхийлэх болон дээр яригдсан асуудлууд, татварын хууль зэрэгт албан ёсоор саналаа өгөхөөр боллоо.
Tweet