УИХ-ын Намрын ээлжит чуулганы 2014.01.23-ний өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс: Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/
С. Дэмбэрэл: Энэ хуулийг гайхаад байна. Уг нь энэ бол эдийн засгийн асуудал тэр тусмаа санхүүгийн секторын асуудал. Гэтэл хэдэн гишүүд санаачлаад, огт хамаагүй байнгын хороо энэ асуудлыг авч хэлэлцээд, эдийн засгийн байнгын хорооны саналыг албан ёсоор авалгүй, эдийн засгийн асуудал талаас нь хэлэлцэлгүйгээр, ийм сонин хууль батлах гэж байна. Энэ байдлаараа явбал Монгол улсад ерөөсөө хэрэгтэй хууль болохгүй. Ганц яаманд хэрэгтэй болж магадгүй. Тийм учраас, энэ хууль маш буруу замаар явлаа шүү гэдгийг би урьдчилан анхааруулах гэсэн юм. Энэ эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудал шүү. Энэнийг та бүхэн маш сайн бодож үзээсэй гэж хүсэж байна.
Tweet