УИХ-ын Намрын ээлжит чуулганы 2014 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс: “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл анхны хэлэлцүүлэг дээр:
С. Дэмбэрэл: Энэ асуудлыг би их дэмжиж байна. Шинжлэх Ухаанд мөнгө хөрөнгө оруулалт хийх хэлбэр талаас нь дэмжиж байгаа юм. Гэхдээ, нэг зүйлийг лавлаж асуумаар байна.
1. Монгол судлал гэдэг дотор Монгол улсын эдийн засгийн бодлогыг судалдаг, эдийн засгийн орчныг судалдаг, хууль эрх зүйн орчныг судалдаг, хөрөнгө оруулалтын талаас нь судалдаг, ингэснээрээ Монгол улсыг хөрөнгө оруулалтын орон зай, эдийн засгийн орон зай гэдэг талаас нь шууд болон шууд бус байдлаар сурталчилж байдаг судалгаа шинжилгээний чиглэлүүд хэр зэрэг хөгжиж байна вэ?
2. Энэ чиглэлээр цаашдаа олон улсын Монгол судлалын холбооноос гадаад улс орнуудад байгаа Монгол судлалын төвүүд болон хувь хүмүүст Монгол судлалыг ийм ийм чиглэлээр хөгжүүлэх нь зүйтэй гэсэн удирдамж маягийн юм өгч болох уу? Монгол улсын үндэсний брендing /бараа бүтээгдэхүүн биш, Монгол улсыг таниулан сурталчлах асуудлыг өргөн утгаар нь ингэж хэлж байна/ гэдэг талаас нь бодож удирдамж өгдөг, Монголыг энэ талаас нь судалж, сурталчилбал судалгаа шинжилгээний тэтгэлэг /scholarships/ өгье гэдэг ч юм уу, иймэрхүү дэмжлэг байдаг уу? Энэ талаар тодруулж өгнө үү?
Д.Батцогт: С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. С.Дэмбэрэл гишүүнтэй санал нэг байна. Энэ тогтоолын төслийг батлах шаардлага байна уу гэвэл байна гэдэг нь харагдаж байгаа. Монгол судлал бол үндэсний хөтөлбөр гээд батлаад, дээрээс нь сан гэж байгуулаад ч ер нь дорвитой үйл ажиллагаа явуулахгүй, эзэнгүйдсэн байдалтай хэвээрээ байгаа. Ерөнхий сайд үндэсний зөвлөл байгуулаад, эрдэмтэн докторуудаас нь оролцуулаад, Хүрээлэнгийн захиралуудаас оролцуулаад хөгжүүлэх юм бол эзэнтэй болгоод, дээрээс нь байнгын хороо нэхэл дагал болоод шалгаад ажиллах юм бол энэ нь бас л бодитой үр дүнд хүргээд, дэмжээд ажиллах боломж бололцоо бий гэж үзэж байгаа. С.Дэмбэрэл гишүүний асуусан баримтлах гэж байгаа чиглэлтэй холбоотойгоор манай ажлын хэсгийн 2 гишүүн нэмж хариулна.
Ажлын хэсгийн гишүүн: Одоогийн байдлаар гадаадын Монгол судлаачдыг дэмжихэд академич Б.Ренчин, академич Ц.Дамдинсүрэн нарын нэрэмжит тэтгэлэг л байгаа. Энэ тэтлэлэгээс одоохондоо өөр тэтгэлэг байхгүй.
Tweet