УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2014 ОНЫ 1-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС:
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ: Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
С. Дэмбэрэл: Миний хувьд 100% эсэргүүцэж, үг хэлмээр байна. Эсэргүүцэх хэд хэдэн шалтгаан байна.
Энэ бүх зүйлүүд, орчин үеийн хот төлөвлөлт, хотыг дахин хөгжүүлэх ойлголтууд нь саяхан, манай хотын практикт нэвтэрсэн мөртлөө хотын эрх зүйн байдлын тухай хуулинд огт тусгагдаагүй байна. Энэ талаасаа бодож хуулиа татаж аваад, хотын эрх зүйн байдлын тухай хуулинд Улаанбаатар хотын иргэдийнхээ өмнө хүлээх үүргийг, мөн онцгой нөхцөлд байсан байдлыг нь харгалзаж үзэж байж, энэ бүх асуудлаа оруулж ирэхгүй бол болохгүй байна. Өчигдөрийн телевизын нэвтрүүлгээр гнарсан ярилцлагыг харж байхад, Улаанбаатар хот агаарын бохирдлын эсрэг яг ямар үүрэг хүлээдэг вэ гэсэн асуултанд хариулт байхгүй сууж байна. Бүрэн эрхтэй мөртлөө нэг ч үүрэг байхгүй сонин хууль хэдэн жилийн өмнө баталсан байна. Энэ зүйлүүдийг засаад, үүнийхээ дараа энэ хуулиа “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн тухай” хууль гэж нэрлээд саяны миний хэлсэн тогтвортой хөгжлийн 3 хуулийг энэ хуулийнхаа үзэл санаанд оруулчихаад, дараа нь хуулиа оруулж ирвэл энэ чинь сая нэг хууль шиг хууль болно. Түүнээс энэ бол барилга барих хууль биш, хүний үл хөдлөх хөрөнгийг хүчээр авчихаад, оронд нь мөнгө өгөх асуудал биш. Дээр нь, 80% дэмжиж байгаа гэж хэлчихээд, 20% нь хүний эрх чөлөөг зөрчөөд явах хууль биш. Бүтцийн гажиг, концефцийн гажиг хуулинд чинь орсон учраас энэ хуулийг огт хэлэлцэх шаардлагагүй, буцаах ёстой гэсэн саналыг минь дэмжээсэй гэж хүсэж байна. Баярлалаа.
Tweet