УИХ-ын намрын ээлжит чуулганы 2014 оны 1-р сарын 9-ны өдрийн Нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл” хэлэлцэх үед:
С.Дэмбэрэл: Миний асуух гэж байгаа асуултаас өмнө оршил маань дандаа “...” хашилтанд хэлж байгаа гэдгийг анхаарна уу. Монгол улсаас Антигуа Барбуда улстай, Бүгд Найрамдах Бурунди Улстай, Бүгд Найрамдах Вануату Улстай, Бүгд Найрамдах Палау Улстай, Бүгд Найрамдах Суринам Улстай, Бүгд Найрамдах Сьерра Леон Улстай, Бүгд Найрамдах Того Улстай, Эритри Улстай, Ямайка Улстай дипломат харилцаа тогтоосон. Энэ чиглэлээр Монгол улсын дипломатын том ялалт хийж байгаад юуны өмнө баяр хүргэе.
2. Мөн энэ асуудлыг маш нухацтай авч хэлэлцэж, санал нэгтэйгээр баталсан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болон гишүүдэд бас баяр хүргэе. Ганцхан зүйл асуух гэсэн юм. Монгол Улсын дипломат харилцаа, гадаад бодлогын тэргүүн чиглэл нь 2 хөрш, 3 дахь хөрш мөн гэсэн концефци бий. Нилээд доор хэсэгт НҮБ-ын үйл ажиллагаа дотор “77-гийн бүлэг”-тэй ажиллах нь чухал байр сууринд тавигддаг. Тэр үнэн. Монгол улсыг Геннисийн номонд бичигдэхийн тулд ийм дипломат харилцаанууд тогтоох үйл ажиллагаа явуулж байна гэж би бодохгүй байна. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх улстай дипломат харилцаа тогтоосон 2 дахь орноор тодорч, Геннисийн номонд бичигдэхийн тулд хийж байгаа гэж бодогдохгүй байна. Гэхдээ энэ дипломат харилцаа тогтоож байгаа хэдэн улстай дипломат харилцаа тогтоосны улс төрийн шалтгаан, эдийн засгийн шалтгаан, хүмүүнлэгийн шалтгаан нь яг юу юм вэ гэдгийг маш тодорхой хэлж өгөхийг хүсье. баярлалаа.
Л.Болд: С.Дэмбэрэл гишүүнийг баяр хүргэсэнд баярлалаа. НҮБ-д дэлхий дахины олон чухал асуудлаар байнга санал хураадаг. Тэнд бүх улс орон дипломат харилцаатай төдийгүй бүх улс элчин сайдын яам төлөөлөлтэй гэдэг утгаараа ч биш, бүх улс орнууд адилхан, нэг л саналын эрхтэй байдаг. НҮБ болон олон улсын үйл ажиллагаанд их чухал чиглэл. 3 дахь хөрш гэж ярьдаг ч НҮБ-ын үйл ажиллагаа бол 3-д бичигдэж байгаа гэдэг асуудлаар 3 дахь ач хобогдолтой гэж хэлж болохгүй. Бүх улс орнуудтай НҮБ-ын хүрээнд, цаашдаа үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, хамтран ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Ялангуяа Монгол Улс өнөөдөр хэд хэдэн асуудлаар олон улсын анхаарлын төвд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Далайд гарцгүй орнуудын дэлхийн хамтын нийгэмлэгчиглэлээр тодорхой хөгжиж байгаа орнуудын цаашдын хөгжлийг энэ чиглэлээр олон улсын энэ орнуудтай зүгээр ёс төдий дипломат харилцаа тогтоох биш, эдгээр бүх улс орнуудыг нэгтгэсэн дэлхийн хэмжээний хөдөлгөөн, үйл ажиллагааг өрнүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Тийм учраас бид идэвхтэй гадаадын бодлогын баримталдгын хувьд хэрэгжүүлэх ёстой нэг алхам гэж үзэж байгаа. Дэлхий дээрх бүх улстай ёс төдий дипломат харилцаатай олон улс бий. Бидний гадаад бодлогыг УИХ-аар зөв шийдвэрийн хэрэгжилт гэж танилцуулах нь зүйтэй байхаа гэж бодож байна.
Tweet