2014 оны 1 дүгээр сарын 15-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 24 тоот тогтоол гарч, “Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хүнд, хөнгөн аж үйлдвэрийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдалтай танилцах, санал дүгнэлт бэлтгэх" ажлын хэсэг байгуулагджээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орсон энэхүү ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Л.Энх-Амгалан нар орж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Зоригт ахлан ажиллахаар болжээ. Ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх багийн ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын дарга Д.Ганболд, ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн газрын дарга Ц.Баярмаа, УИХ-ын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсийн референт А.Батсайхан, Эдийн засгийн байнгын хорооны референт Г.Баярмаа нар оржээ.
Tweet