demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл гишүүний санаачилсан тогтоолын төслийг хэлэлцэв

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 722

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 12 сарын 18-ний өдрийн хуралдаан

“Ухаалаг төр рүү шилжих үйл явцыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой бодлого арга хэмжээний төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төсөл.

А.Бакей: - Тогтоолын төсөлийг санаачлагч нь С.Дэмбэрэл гишүүн тогтоолынхоо талаар товчхон танилцуулга хийе.

С.Дэмбэрэл: - Нэг талаас Ухаалаг төр рүү шилжих үйл явцыг Улсын Их Хурлын институциудын асуудал эрхэлдэг байнгын хорооны анхааралд хамгийн түрүүнд оруулах, энэ чиглэлээр манай байнгын хорооны үйл ажиллагаанд энэхүү үйл явцыг манлайлан дэмжих чиглэлээр тодорхой бодлого арга хэмжээ боловсруулах. Нөгөө талаас засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хүнд суртлыг устгах төслийн баг байгаа. Тэр төслийн багт ерөнхий сайдтай тохиролцсоны дагуу Ч.Сайханбилэг гишүүнээр удирдуулсан УИХ-ын 5 гишүүн ажиллах гээд ерөнхий сайдын захирамж гарсан байгаа. Том төрөөс ухаалаг төр лүү шилжих гэсэн энэ үйл явц маань уг нь цоо шинэ огт биш юм. Өмнөх засгийн газрын үед ч яригдаж байсан. Хүнд суртлыг устгах, бизнесийн орчныг чөлөөтэй байлгах асуудал энэ үйл явцын хамгийн гол бүрэлдхүүн хэсэг нь байдаг. Саяхны түүхийг сөхөхөд, ерөнхий сайд Сү.Батболдын удирдаж байсан өмнөх засгийн газрын үед, 2010 онд, бизнесийн орчны шинэтгэлийн хөтөлбөр боловсруулж байсныг би маш сайн санаж байна. Энэ хөтөлбөр хэрэгжиж байсан. Мөн Шадар сайд байсан М.Энхболд тусгай зөвшөөрөл лицензийн тоог буруулах ажлын хэсгийг ахлан ажиллаад, тодорхой тооны тусгай зөвшөөрөл лицензийг багасгаад үр дүн гаргаж л байсан. Энэ маань өөрөө явж байсан л процесс. Энэ хугацаанд улсын их хурал ямар ажил хийж байсан юм бол гэхээр би одоогоор бичиг баримт олоогүй л дээ. Жишээ нь, тухайн үеийн төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ чиглэлээр ямар нэгэн тогтоол  гарч байсан уу? Бусад байнгын хороодоос хүнд суртлын талаар ямар нэг шийд гаргаж байсан уу гэхээр алга л байх шиг байдаг юм. Засгийн газар нь тухайн үедээ бага зэрэг хэрэгжүүлээд явсан болохоос УИХ-ын зүгээс уялдаа нь байхгүй, дэмжлэг  дутагдаж байсан тал ажиглагддаг юм. Энэ бол үүнийг боловсруулах 2 дахь шалтгаан нь болоод, энэ тогтоолын төслийг боловсруулах санаа төрсөн. Тийм учраас энэ маань нэгдүгээрт манай байнгын хороонд ухаалаг төр лүү шилжих үйл явцыг манлайлан дэмжих, нөгөө талаасаа засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүнд суртлыг устгах төслийн багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөгөө өгөх, тодорхой арга хэмжээний төсөл боловсруулах зэргээр манай байнгын хорооны 2014 оны төлөвлөгөөний төсөлд орвол сайн байна. Энэ ажлууд бол 2013 төгсгөлөөр эхэлсэн, урьд жилүүдээс эхлэлтэй, их чухал үйл явц мөн. Төрийн байгуулалттай институци хоорондын үйл ажиллагаануудтай уялдаа холбоотой энэ үйл явцыг дэмжих нэлээн олон арга хэмжээ тусах байх гэсэн үүднээс энэ тогтоолын төслийг санаачилсан. Тогтоолыг хурдхан батлаад өгчихвөл сайн байх гэж...

Н.Батцэрэг: 1. “Хүнд суртлыг устгах” гэсэн байх юм. Сонгуульд орж байгаа нэг нам ч юм уу, нэг улс төрч ч юм уу “хүнд суртлыг устгана” гэвэл ойлгож болно. Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоол дотор “хүнд сурталыг устгах” гэсэн үг орох нь хэр зохимжтой вэ? Тэгж чадах юм уу? Хүнд суртал гэдэг чинь тодорхой хэмжээнд байх ёстой зүйл. Хүнд суртал байж байж хэрэгждэг зүйл ч бас бий шүү дээ. хэт сэтгэл хөдлөлийн чанартай зүйлийг хэрэглэх нь ямар вэ? “Хүнд суртлыг устгах”, ялангуяа “устгах” гэдэг үгээ тайлбарлаач.

 2. Ажлаа эрчимжүүлэх арга хэмжээний төсөл боловсруулна гэж байна. Ямар төсөл байх юм вэ?

3. Ерөнхий сайд захирамж гаргаад 4 гишүүн оролцсон гэж дурдах шиг боллоо. Ерөнхий сайдын гаргасан захирамжаар УИХ-ын гишүүн ажлын хэсэгт орж байгаа юм уу? Ажил үүргийн давхардал, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хамаарал энэ тэр гээд түрүүн ярьж байсан олон асуудал бий. Ерөнхий сайд УИХ-ын гишүүнийг ямар нэгэн ажилд томилон оруулахаар захирамжилж болохгүй. Үүнийгээ юу гэж харж байна?

С.Дэмбэрэл: Маш чухал асуулт тавьж байна. Төсөлд “хүнд сурталыг устгах” гэсэн ойлголт “глиоттин” буюу Францын хувьсгалын үед хүмүүсийг цаазалдаг байсан багаж хэрэгсэлээр нэрлэсэн төрийн зохицуулалтын реформын орчин үеийн хамгийн чухал хандлагын нэршил юм. Маш олон оронд глиоттин буюу хүнд сурталыг тас цавчин устгах арга барилыг л хэлсэн хэрэг. Энэ арга барил маань одоо Монгол улсад бодитойгоор, гүйцэтгэх засаглалын түвшинд, бүр яг энэ нэрээрээ, ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын дэд хэсэг байж байгаа, УИХ-ын гишүүд оролцсон Ажлын дээд хэсэгт нь УИХ-ын 4 гишүүдтэй тохиролцсоны үндсэн дээр энэ чиглэлээр явуулж байгаа. Засгийн газрын тусгай зөвшөөрөл лицензүүдийн тоог засгийн газрын түвшинд, яамдуудын түвшинд, комиссын түвшинд шийдэж чадахгүй, болохгүй зүйлүүдийг энэ баг руу оруулж ирээд, тэр баг яамдын сайд нартай тулж уулзсаны үндсэн дээр тодорхой асуултууд асуугаад, шалгуурууд тавиад, энэний үндсэн дээр хөндлөнгийн журмаар, бие даасан, хараат бус зарчмаар шийдвэрлүүлэх үүднээс УИХ-ын гишүүдийг энэ багт оруулсан. Төсөл нь энэ арга хэмжээний төсөл. Ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг төсөл маягаар байнгын хорооны хуралдаанаар оруулахыг хэлж байна.

М.Батчимэг: Миний нэр тогтоолын төсөл дотор орсон явж байгаа. Би бас тодруулмаар байна. Сая С.Дэмбэрэл гишүүний тайлбарласанчлан, засгийн газраас санал аваад, зөвшилцөж, тохиролцсоноор. Засгийн газарт олон давхацсан зөвшөөрөл лицензүүдийг байхгүй болгох зорилготой, хэт хүнд суртлыг багасгахын тулд ажлын хэсэг байгууллагдсан. Энд С.Дэмбэрэл гишүүн болон миний бие бас явж байгаа. Тэгэхлээр засгийн газрын хийж байгаа өргөн бүрэлдхүүнээр, нэлээн цаг зав зараад хийх гэж байгаа энэ ажил явж байхад байнгын хороон дээр зэрэг ажлын хэсэг байгуулах зайлшгүй шаардлага байна гэдгийг би сайн олж харахгүй байна. Тийм учраас тайлбар сонсох гээд байна. Энэ ажлыг өөрөө салбар, салбарын хүрээнд үйлчилж байгаа зөвшөөрөл, лицензүүдийг нэг бүрчлэн судлаад, зайлшгүй байх шаардлага юу байна  гэдэг дээр нухацтай авч хэлэлцээд, тодорхой багийн хүрээнд энэ саналыг гаргаад, цаашдаа зөвхөн засгийн газрын хүрээнд биш, хууль тогтоох, боловсронгуй болгохдоо улсын их хурлаас  хамаарч байгаа ямар асуудал байна вэ гэдгийг хамтад нь гаргаж ирэх зорилго гаргасан. Нэгэнт Засгийн газар дээр хийгдэж байгаа болохоор давхцуулж хийх шаардлага байна уу үгүй юу гэсэн нэгдүгээр асуулт байна?

2. Магадгүй яг өнөөдөр өөр ажлын хэсэг байгуулаад ажиллах шаардлага байна уу гэж би харж байна. Юу вэ гэхлээр, дөнгөж өнөөдөр хэлэлцсэн засгийн газрын тухай хууль улсын их хуралтай холбоотой хууль, засгийн гишүүний ажил үүргийн давхцлыг арилгах ажлыг ярилцаж байна. Цаана нь бид нар засаглалын тэнцвэрийг оновчтой тэнцвэртэй байлгах, засаглал хуваах эрх мэдлийг илүү оновчтой болгох үүднээс цогц арга хэмжээ авах шаардлагатай бусад хуулиудыг авч хэлэлцэх шаардлагатай гэж ярьж байгаа. Засгийн газрын дийлэнх бүрэлдхүүн нь гаднаас байгууллагддаг болчих юм бол гүйцэтгэх эрх мэдлийг хангалттай түвшинд байлгах талаар тодорхой хууль санаачлах шаардлагатай гэсэн гишүүдийн бодолтой санал нэг байна. Энэ мэтчлэн хариуцлагын механизмыг зөв оновчтой болгох ямар хуулиудыг авч хэлэлцэх ёстой юм гэдгийг төрийн байгуулалтын байнгын хороо яаралтай ажлын хэсэг байгуулаад, судалгаа хийх ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл өнөөдрийн хуулийг хэлэлцэх болсоноор холбоотойгоор. Би энэ ажлын хэсгийг зайлшгүй байгуулах шаардлагатай талаар С.Дэмбэрэл гишүүнээс тайлбар сонсох гээд байна.

С.Дэмбэрэл: М.Батчимэг гишүүний асуусан давхцаад байгаа юм биш үү гэсэн асуултанд хариулъя. Нэгдүгээр заалтыг уншвал, төрийн байгуулалтын байнгын хороо нэгдүгээрт, манлайлан дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл ухаалаг төр лүү шилжих гэдэг үйл явц маань өөрөө хамгийн түрүүнд тусах, хамгийн түрүүн барьж авах үүрэг нь төрийн байгуулалтын байнгын хороонд нэг талаасаа ноогдож байгаа юм. Нөгөө талаасаа, засгийн газрын хийж байгаа тэр глиоттин буюу хүнд суртлыг устгах, зөвшөөрөл лицензийн тоог багасгах ажил нь үүнтэй огт давхцахгүй. Яагаад гэвэл хууль зүйн хэлтсийн дарга Энхтуяагаар ахлуулсан УИХ-ын ажлын дэд хэсэг байгаа. Тэр ажлын хэсэг шийдэж чадахгүй, яамдын зүгээс эсэргүүцэл үзүүлсэн зүйлүүдийг Ч.Сайханбилэг гишүүнээр ахлуулсан, дан улсын их хурлын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэгт оруулж ирнэ. Энэ ажлын хэсэг маань ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Энэ тохиолдолд яамдын зүгээс энэ процессийг тодорхой хэмжээгээр эсэргүүцэж, өөрийнхөө яаманд тодорхой лиценз зөвшөөрлүүдийг авч үлдэх гэсэн ил, далд эсэргүүцэл гарна. Ийм тохиолдолд их хурлын төрийн институцийн асуудлыг эрхэлсэн төрийн байгуулалтын байнгын хороон дээр буфер хамгаалах, эрчимжүүлэх чиглэлээр дээрээс нь хэлж өгдөг, УИХ-ын зүгээс нь нөлөөлдөг, хэлж өгдөг ийм баг байхгүй бол энэ нь ганцаардал үүсгэнэ. Тийм учраас ийм зорилгоор болон өмнөх төрийн байгуулалтын байнгын хорооны хувьд манлайлан дэмжих, том төрөөс ухаалаг төр лүү шилжих процессыг төрийн байгууламжтай холбоотой манлайлан дэмжих гэсэн ийм 2 утгаар орж байгаа гэдгийг хэлэх гэсэн.

А.Бакей: Нэмээд хариулья. Засгийн газар хэзээ асуудал оруулж ирэх юм вэ гээд байнгын хороо хараад сууж болохгүй. Байнгын хороо төрийн эрх барих, хууль тогтоох том бүтэц байгаа. Ухаалаг төр лүү шилжих асуудал  бол зөвхөн засгийн газрын ажлын хэсгийн хүрээнд том хүрээтэй асуудал. Энэ ажлын хэсэг бол 2 чиглэлээр ажиллана гэж бодож байгаа. Нэгдүгээрт, төрийн байгуулалтын байнгын хороо ухаалаг төр лүү шилжих үйл явцтай холбоотой бүтэн жилийн турш ямар төлөвлөгөөтэй ажиллах талаар бас бодлого боловсруулж тодорхой болгох. Хоёрдугаарт, холбогдох хуульд өөрчлөлт оруулах санаачлагаар энэ дотор таны ярьж байгаа засгийн газрын бүтцийн тухай хууль ч юм уу, засаглалын тэнцвэрийн асуудал, эрх мэдлийн хуваарилалтын асуудал хариуцлагын механизмыг энэ бүгд орж байгаа.

М.Энхболд: Ерөнхийдөө А.Бакей дарга ярьж байна. С.Дэмбэрэл гишүүн санаачилж Улсын Их Хурал, тэр дотор манай байнгын хороо зөвхөн нэг асуудлаар биш бүхэлд нь төрийн аппарат, түүний үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох, зургыг уялдуулж харъя гэсэн санаа бол зүйтэй гэж үзэж, дэмжиж байна. С.Дэмбэрэл гишүүн маань амьдрал дээр байдаг бэрхшээлүүдийг сайн ойлгож, тэнд бас оролцоод, тухай тухайн засагт ажиллаж байсны хувьд бол зөвхөн бизнесийн орчноос гадна бусад хууль дүрмүүдтэй уялдуулж харъя гэсэн санаа хийж байгаа нь зөв зүйтэй гэж үзэж байна. Тэгэхгүй бол өрөөсгөл болчихоод байдаг юм. Зөвхөн лиценз зөвшөөрөлтэй холбоотой асуудалд орооцолдоод байхаар бусад хууль зохицуулалтууд нь саатуулсан зүйл заалттай байдаг учраас нэлээн том зургаар харахгүй бол хэдхэн лиценз, зөвшөөрлийг цуцалсан болоод орхивол, амьдралд хууль болон хэрэгжиж үр дүнгээ өгч чаддаггүй. Тийм учраас өмнө ярьж байсан улсын их хурал энэ хуулийг боловсронгуй болгохдоо холбогдуулаад төдийгүй амжилтанд хүрээгүй учраас энэ зүйлүүдийг бүхэлд нь санаачилж уялдуулан гаргаж байна гэдгээр дэмжиж байна. Харин С.Дэмбэрэл гишүүний санаачилж байгаа зүйлийг олонхийн зүгээс, эрх баригчдын зүгээс дэмжиж, идэвхтэй оролцох, бүр шаардлагатай бол ажлын хэсгийг ахлах хэмжээнд хүртэл оролцох нь зүйтэй болов уу гэсэн санаа байна.

2. Нэгэнт энэ асуудлыг төрийн асуудлаа нээлттэй боловсронгуй болгох асуудал ярьж байгаа учраас зөвхөн дотроо өөрсдийгөө харахаас гадна энэ заалтанд бусад байгууллагууд, ялангуяа иргэний нийгэм, бизнесийн салбар энэ бүгдийн оролцоо санал бодлыг ил гаргаж, санал авдаг ердийн горимоороо явах юм уу, эсвэл энэ дээр нь бас нэмэлт ажлын хэсэг, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсэг зориуд нэмж ач холбогдол өгч оруулах юм уу? Ердийн горимоороо саналаа авдаг энэ зарчим байж болно л доо. Бид үүнийг төрийн боловсронгуй болгох асуудлыг бусад нийгмийн сигментүүдтэй хамтарч хийе гэсэн санал оруулж байгаа учраас дэд хэсгээ өргөтгөн ажиллуулах боломжийг нь төрийн байгуулгын байнгын хорооны ажлын хэсэгтээ тусгаад өгчихвөл илүү баяжуулсан болж харагдах юм болов уу? Нөгөө талаасаа баяжуулсан болж харагдахаасаа илүү, бодит бэрхшээлийг мэддэг хүмүүс амьдралд байж байгаа. Эс тэгвэл энд зөвхөн шийдвэр гаргагчид болон тэдэнд асуудлыг нь боловсруулж өгдөг төрийн албаныхан л орох болчихоод байна. Тийм учраас энэ талаас нь бас өргөтгөж, бүр өргөжүүлж харвал яасан юм вэ?

С.Дэмбэрэл: Энэ бол маш зүйтэй санал. Үүнийг сайн анхаарсангүй. Гэхдээ энд зайлшгүй төрийн бус байгууллагуудын төлөөлүүдийг ажлын дэд хэсэгт юм уу, эсьэл бүр 3-р заалт болгоод альтернатив хөндлөнгийн санал өгөх дан төрийн бус байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж болно. Дэд хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх нэг хэсэг, мөн альтернатив санал бодлоо илэрхийлэх ажлын дэд хэсэг гээд маш олон төрийн бус байгууллагууд мэргэжлийн холбоодуудыг оруулж болж байна. Тэд нарыг нэг жагсаагаад, оруулбал тэд нартай ажлын хэсгийн үр дүн маш сайн болно. Тийм учраас М.Энхболд гишүүний саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Тогтоолын төсөлд тусгаасай гэж хүсч байна.

Д.Эрдэнэбат: Би ингэж бодож байна. Үйл явц биш л дээ. Тогтоол чинь бантан шиг санагдаад байна. Тоон дотор үсэг цохиж яваа ч юм шиг. Энэ бол зүгээр ерөнхийлөгчийн санаачлага байна. Санаачлагыг дэмжээд, Байнгын хороо ерөнхий бодлого төлөвлөгөө арга хэмжээг боловсруулаад, 2014 онд хэрэгжүүлээд, ажлын хэсэг байгуул байна. Энд засгийн газар ямар ч хамаагүй. УИХ нь засгийн газрынхаа ажлыг эрчимжүүлэхийн тулд тогтоол боловсруулаад гэхээр нэг л ойлгомжгүй болоод байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүнд суртлыг устгах төслийн баг гэж чухам юу юм вэ? Надад энэ тухай мэдээлэл өгөх хүн байвал сайн байна. Тогтоол товчхон гарах ёстой. Товчхон гарахдаа төрөөс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ухаалаг төр лүү шилжих санаачлагыг дэмжиж байгаа утгаараа гарах ёстой. Байнгын хороо үүнтэй холбогдуулаад тодорхой төсөл боловсруулаад, 2014 оны жилийн төлөвлөгөөндөө тусгая гэсэн үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна гэсэн утгатай тогтоолын төсөл байх ёстой юм уу гээд гэж бодож байна.

2. Ажлын хэсгийн гишүүдийг /түрүүн М.Батчимэг гишүүн хэлчихлээ/ автомат маягаар тавьж болохгүй. Намайг байхгүй байхад, ажлын хэсэгт оруулсан байна гээд  байна. Энэ нь дээр гишүүдийнхээ саналыг сонсож тавьсан нь дээр байхаа. Энд цэвэр УИХ-ын гишүүдээс бүрдсэн, болж өгвөл тогтоолын төсөл хэрэгжихтэй холбоотойгоор бүх байнгын хорооны төлөөллийг хамарсан, ийм л хэмжээний тогтоол байх ёстой болов уу гээд ойлгоод байна. Зөвхөн байнгын хороогоороо гаргах юм уу, УИХ-аараа гаргах юм уу? Тэгвэл одоо байнгын хороо дотроосоо л гаргах байлгүй дээ? Тогтоолын төслийн өгүүлбэрийг саяны миний хэлсэн зарчмын  дагуу өөрчлөх ёстой. Ийм л санаатай байна.

С.Дэмбэрэл: - Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжих гэж болно. Хоёрдугаарт, хүнд сурталыг устгах баг гээд бодитой ажиллаж байгаа. Энд  маш олон яамдын, төрийн бус байгууллагуудын төлөөлөл 7 хоногт 2 удаа уулзаж, бүх яамдын зүгээс манай яамдын хэмжээнд ийм ийм тусгай зөвшөөрөл  байна, ийм юм байна гээд энэ бүх юманд нь анализ дүгнэлт хийгээд, олон улсын санхүүгийн корпорацийн глиоттин буюу хүнд сурталыг устгах гэсэн бас тийм нэг төслийн багийнхан орж ажилладаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хууль зүйн хэлтсийн дарга Энхтуяа гэдэг эмэгтэй удирддаг. Түрүүн хэлсэн, гишүүдтэй тохиролцсоны үндсэн дээр байгуулсан ч одоогоор анхны хуралдаанаа хийгээгүй байгаа. Манлайлан дэмжих гэдгийг илүү анхаараад санаачлагчийн тус байнгын хороонд үйл явц гээд угаасаа үйл явц л даа, реформын процесс гэдэг чинь. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн том төрөөс ухаалаг төр лүү шилжих  санаачлага гэж яваад, 2-рт ажлын хэсгийн ахлагчийн хувьд С.Дэмбэрэл гэдэг гишүүн заавал байх шаардлагагүй гишүүд бүр чөлөөтэй байх ёстой. Гишүүдийн өөрсдийн саналыг аваад оруулах нь маш зүйтэй. Сүүлийн үед ийм хандлага гарчихаад байна. Намуудын төлөөллийг хангасан уу гээд. Энэ бол байж болно. чөлөөтэй зүйл шүү.

М.Батчимэг: А.Бакей дарга, С.Дэмбэрэл гишүүний тайлбарласанаар энэ бол зөвхөн хүнд сурталыг устгах том төрөөс ухаалаг төр лүү шилжих энэ санаачлагыг дэмжих хүрээнд УИХ, тэр дундаа төрийн байгуулалтын байнгын хороо санал боловсруулья гэсэн зорилгоор ажлын хэсэг байгуулах гэж байна. Тэр дундаа бизнесийн хүнд сурталыг буруулах асуудал орж байгаа юм байна. Энэ агуулгаар нь тогтоол ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байна. Гишүүнээр оролцож болно. Зөвхөн тогтоолын төслийн энэ хэлбэрийг ярьж байгаа Д.Эрдэнэбат гишүүнтэй ойролцоо саналтай байна. Яагаад гэвэл, бид нар маш ерөнхий концефцийн шинжтэй асуудлыг их деталь, багийн ажилтай зэрэгцүүлээд байгаа нь тогтоолын утга агуулгаас харахад тэнцвэртэй биш харагдаад байна. Миний санал бол, томьёолохдоо Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагатай холбоотойгоор том төрөөс ухаалаг төр лүү шилжих санаачлагыг байнгын хорооны зүгээс манлайлан дэмжигч байх гэчихээд, хойд талд нь баг, энэ тэр гэж оруулахгүйгээр, хүнд сурталыг устгах гэсэн зарим тодорхой үгнээсээ зайлсхийгээд, төрийн чиг үүргийг боловсронгуй болгох, төрөөс бизнесийн салбарыг дэмжээд хүнд сурталыг буруулах асуудлыг судлах гэсэн ийм  байдлаар томьёолвол яасан юм бэ?

 2. Бүрэлдхүүний хувьд засаглалын механизмаа яаж сайжруулах юм, бизнесээ яаж дэмжих юм вэ, төрийн энэ талын оролцооны асуудлыг яаж зохицуулах юм бэ гээд өргөн хүрээнд ярьж байна. Тэгэхлээр энэ дотор нэг бүрчлэн дэд хэсэгт хамаатай хүмүүсийг оролцуулана гэх юм бол маш олон хүний нэр орох шаардлагатай болчихоод байна. Наад заах нь засаглалын үндэсний механизм ярих гэж байгаа бол үндсэн хууль судалдаг хүмүүс орох шаардлагатай болно. Тэгэхлээр миний санал бол, Д.Эрдэнэбат гишүүний саналтай ойролцоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал болгоод бусад байнгын хороодоос төлөөлөл оролцуулсан өргөн бүрэлдхүүнтэй зөвхөн их хурлын гишүүдийн 2014 онд хийх төлөвлөгөөнд тусах арга хэмжээг шийдвэрлэх ёстой асуудлыг санал боловсруулах ажлын хэсэг болгоод тэрүүгээрээ тогтоол гаргаж батлуулаад, гарсан тогтоолын дагуу магадгүй өөр байнгын хороонд ажлын хэсэг байгууллагдаж магадгүй. Тэгэхгүй бол энэ том асуудлыг хамрах учраас дэд хэсэг гээд хорь гучхан хүн тавилтай биш. Ерөнхийлөөд гаргачвал тогтоол болгож батлуулсаныхаа дараа 2014 оны төлөвлөгөөндөө тогтоол болгож батлуулаад, дахиад дэд хэсэг болгож ажиллавал илүү зохион байгуулалтын хувьд  ойлгомжтой болох юм биш үү?

С. Дэмбэрэл: Энэ санал бол зөв. Гэхдээ мөлгөр байна. Өөрсдийгөө мөлгөр гэдгээ харуулж байгаа байхгүй юу. Энэ хороо мөлгөр гэдгээ харуулж болохгүй. Процесс чинь ядаргаатай, зүгээр ингээд шууд явахад хэцүү шүү дээ. Хүнд сурталыг устгах  гэсэн детальный юмыг нь хасчихъя. Гэхдээ энэнийг мөлгөр болгочихож болохгүй. Бидний итгэл үнэмшил чинь өгүүлбэрээр илэрхийлэгдэх ёстой. Хорооны коллектив итгэл үнэмшил нь. Тийм учраас эндээс эрс шинэчлэлийн гэдэг санаа оруулах гээд байгаа ухаантай юм. Глиоттин гэдэг чинь тоглоомын үг биш. Энэ бол албан ёсны нэршил. Тухайлбал, эдийн засгийн байнгын хороонд хэлэлцэгдэж байгаа өнөө  мөдгүй батлагдах энэ ойрын хугацаанд улс орны эдийн засаг валютын ханштай холбоотой энэ үг бүр албажиж орж байгаа. Улсын их хурлын түүхэнд глиоттин гэдэг үг өөрөө албажиж орох ёстой. Өөрөө реформын эрс хандлагыг илэрхийлсэн үг байна. Тийм утгаар оруулвал зүгээр гэсэн санал байна. Найруулгын хувьд бол ер нь засах ёстой юм байна.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->