demberels@parliament.mn   51 261503

Мөнгөний бодлого ярьж байхад, ямар нэгэн улс төр яримааргүй байна

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 893

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг.

 

УИХ-ын Чуулганы 11 сарын 1З-ны Лхагва гарагийн Нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс:

Илтгэл: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл уншиж танилцуулав. Санал дүгнэлтийг хавсаргасан тул нээж үзнэ үү.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

 

А.Бакей: – Ажил хэрэгч хандаж ажилласан байдал харагдаж байна. Гэхдээ асууж тодруулах зүйл байна. Валютын захад тогтворгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэсэн дүгнэлтийг байнгын хороон дээр хийж байгаа юм байна. Валютын захад банк санхүүгийн байгууллага, санхүүгийн зах зээлийн бусад оролцогчдыг идэвхтэй оролцуулна гэсэн байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар валютын зах зээл тогтворгүй байдал байна. Үүнд олон шалтгаан байгаа. Гол шалтгаан нь юу байна. Түүн дотроо валютын зах зээлд оролцож байгаа банк бус байгууллага, бусад оролцогчид нөлөө үзүүлж байгаа  юм байна гэж үзээд энэ дүгнэлтийг хийсэн үү, эсвэл өөр үндсэн шалтгаан бас байна уу? Өөр ямар шалтгаан байна вэ? Валютын зах зээлд банкны бус байгууллагуудыг, тухайлбал бидний хэлэлцэж суралцсанаар ченжүүдийг идэвхтэй оролцуулна гэсэн байна. Чухам яаж идэвхтэй оролцуулах талаар хариулт авмаар байна.

С.Дэмбэрэл: - А.Бакей гишүүний асуултанд хариулья. Та бүхэн санаж байгаа бол валютын ханшны талаар анхны төсөлд нэг заалт байгаа. Одоо УИХ-ын тогтоолд болон 2014 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд валютын ханшны талаар хэд хэдэн заалт орсон. Үүний гол шалтгаан бол 1-рт, өнгөрсөн сард болсон валютын ханшны хэт хэлбэлзлийн уг шалтгаан, хүчин зүйлүүдийг судлахаас гадна ер нь монголд валютын ханшны бодлогыг сайжруулах чиглэлээр институци хоорондын хамтын ажиллагаа, харилцан уялдааг хангах, валютын зах зээлийг боловсронгуй болгох шаардлага тулгарч байна. Тийм ч учраас энэ валютын зах зээлийн чиглэлээр ажилладаг  санхүүгийн зохицуулах хороо, Төв банк болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн саналыг авсны үндсэн дээр энэ саналыг оруулж ирж байгаа юм. Валютын санхүүгийн зах зээл бол өөрөө нарийн нийлмэл бүтэцтэй, монголд үүсэн эрчтэй  хөгжиж байгаа  ийм зах зээл. Тийм учраас санхүүгийн зах зээлийн бүрэлдэхүүн болсон валютын зах зээлийг цаашид төгөлдөржүүлэх чиглэлээр институцийн хэмжээнд төдийгүй, валютын захын үүсмэл хэрэгсэл гэх мэт бусад валютын захаас үйл ажиллагааг нь сайжруулах энэ чиглэлийн заалтыг оруулж өгсөн. Түүний дотор валютын системийн тогтолцоог үүсгэнэ гэдэг маань, валютын зах зээлийн оролцогчдыг төдийгүй валютын зах зээлд хэрэглэгддэг үүсмэл арга хэрэгслүүдийг валютын зах зээл дээр хөгжүүлэх замаар иж бүрэн, тал талаас нь авч, цааш цаашид валютын зах зээл дээр урьдчилсан төсөөлж болохуйц, эрсдлүүдээс нь хамгаалж болохуйц арга хэрэгсэл бүхий, валютын зах зээлд дэх эрэлт нийлэлтийг илүү бодитой тодорхойлж чадах оролцогчид болон субьектүүдийн хамтын ажиллагааг хангасан, тухайлбал банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд, томоохон экспортлогч, импортлогч гэх мэт төлөөллүүдийг оролцуулсан байдлаар энэ үйл ажиллагааг байдлаар төгөлдөржүүлэх юм. Өнөөдөр бид бүхэн ганцхан шалтгаан буюу яагаад валют ингэж өсчихвөө гэдэг ганц шалтгааныг л их төлөв яриад байгаа. Ажлын хэсэг олон талаас нь судалж үзээд, Монголбанктай олонтоо зөвлөлдсөний эцэст энэ асуудлыг оруулсан юм.

Д.Ганбат: - Мөнгөний бодлого маш чухал. Өмнө би байнгын хороон дээр асууж байсан. Одоо чуулган дээр тодруулж асуумаар бна. 2013 онд мөнгөний бодлого яаж хэрэгжиж байсныг бид нар нэг дүгнээд хэлчимээр байна. 2013 онд Монгол улсын мөнгө, банкны зах зээл дээр нилээд хүндрэлтэй асуудал байсан. Би Монголбанкыг нилээд сайн чадварлаг ажиллав уу гэж дүгнэж байгаа. Энэ оны 7-8 сарын Хадгаламж банкны асуудал байна. Үүнийг нэг их хүндрэлгүйгээр ганц өдрийн дотор Төрийн банк боллоо. Гэхдээ бид нарт бас шүүмжлэлтэй  хандах юм байна. Тухайн үед УИХ, Засгийн газар маань юу хийж байсан бэ? Энэ асуудал бол тодорхой байсан. Хоёр гурван жил үргэлжилсэн ийм ноцтой асуудал байсан. Тэр үед манай ширээний 3 л байсан, бусад нь амраад явсан байсан. Монголбанк яаж ажиллаж байна, яахав ийхэв гэсэн ийм ноцтой асуудалд УИХ, Засгийн газар ийм хариуцлагагүй байж болохгүй. Цаашид Монголбанкны явуулж байгаа арга хэмжээнүүдээс дотроос  онцолж хэлэхэд, урьд өмнө хэзээ ч байгаагүй, дундаж давхаргаа дэмжих 8%-ийн хүүтэй зээл гаргасан. Энэ бол нилээд ард түмэндээ хүрсэн ажил байсан. “Үнэ тогтворжуулах  хөтөлбөр”-ийг  би нилээд шүүмжлэлтэй ханддаг байсан. Гэтэл ажиглаад байхаар, манай Монгол улс бол 70-8О жил социализмаар явсан, бас 2000 оноос хойш 1 нам дангаараа эрх барьж байсан /манай АН ч бас хамтраад орж байсан байх/. Гэхдээ бараг социализм байгуулах шахуу халамж өгөөд сургачихсан байсан ард түмэндээ. Тийм учраас гэнэтхэн татаж болохгүй ЗО-40% ядууралтай ,ажилгүйдэлтэй байгаа энэ улс оронд иймэрхүү байдалтай явуулах нь зүйтэй юм байна. Үүнийг шат дараалалтай явуулж байгаа нь зүйтэй. Гол асуух зүйл маань,  Хадгаламж банк маань Төрийн банк боллоо. Ер нь цаашдаа манай мөнгөний бодлогоор арилжааны банк маань төрийн банк болоод байх уу, хувийн банкаараа байх ёстой юу? 2014 онд хөрөнгө оруулалт маань нилээд хүндрэлтэй болж байна. УИХ, Засгийн газраас ч болж байгаа байх. Цаашдаа яах нь мэдэгдэхгүй байна. УИХ-ийн хувьд хуулийг хугацаанд нь баталж чадахгүй байна гэж шүүмжлэх гэж байна. Засгийн газрын хувьд хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байна гэж шүүмжлэх гэж байна. Монголбанк ийм хүнд нөхцөлд  2013 онд  Засгийн газартайгаа нилээд сайн хамтарч ажиллаж байна. 2014 онд яаж ажиллах вэ? Дахиад Хадгаламж банк шиг эрсдэлтэй банк байна уу? Засгийн газартайгаа хамтарч ажиллах уу? Өнөөдөр 2014 онд арай өөр байдал бий болж эхэлж байна. Үүнийг бодолцож үзсэн үү гэсэн ийм 2 асуултыг тавьж байна.

С.Дэмбэрэл: - Би хариулчихья. Н.Золжаргал ерөнхийлөгч нэмээд хариулаарай. Монголбанк 2013 онд яаж ажилласан талаар, УИХ-аас Эдийн засгийн байнгын хорооноос миний ахалсан өөр нэг ажлын хэсэг гараад Монголбанк, Санхүүгийн хороо, Үндэсний статистикийн газрын ажлыг шалгаад, Аудитын газар нь дүгнэлтээ гаргасан. Мөдхөн байнгын хорооныхоо хурлаар хэлэлцүүлнэ. Эхний үр дүн бол Монголбанк 2013 онд тавьсан зорилтоо хэрэгжүүлжээ гэж хэлж болно. Гэхдээ валютын ханштай холбогдсон асуудлыг бид зөвхөн Монголбанктай төдийгүй, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн бусад 2 субьекттэй холбоотой хариуцлагын асуудлыг бид ярих ёстой. Тэр нь юу вэ гэхээр, саяхан болсон, одоо хүртэл өндөр хэвээрээ байгаа валютын ханшны хэлбэлзлийн үед энэ байгууллага институцийнхэн хувьд тогтвортой ажиллаж чадаагүй. Үүнийг шалгалтын явцад протоколын үндсэн дээр тогтоосон. Хэдийгээр шуурхай байдлаар Засгийн газар, Монголбанкны хооронд үйл ажиллагаа явагдаж байсан боловч, яг энэ процесст Монголбанк л голцуу, ганцаараа ажилласан гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байхаа. 2014 оны мөнгөний бодлогын хувьд, анх орж ирсэн төсөл нилээд их өөрчлөгдсөн. УИХ-ийн тогтоолын төсөлд 2014 онд, Монголбанкыг, түүний дотор мөнгөний бодлогыг ямар байдлаар явуулах талаар концефцийн хувьд илүү гүнзгийрүүлсэн, “Гол нэрийн барааны үнэ тогтворжуулах хөтөлбөр” дээр шалгалтын явцад болон ажлын хэсгийн хуралдааны явцад гарсан алдаа, ололтыг нэгтгэж ярилцаад, тодорхой тодорхой өгүүлбэрүүдээр бодлогын томьёоллуудыг гаргасан байгаа. Энэ зарчмын зөрүүтэй зүйлсийг санал хураагаад ирэхээр та бүхэнд мэдэгдэх болно. Одоо та бүхэнд тараагдсан материал дотор байгаа.

Н. Золжаргал:  – Хариуцлагатай хэлмээр зүйл бол Хадгаламж банкны проблем бол 2-3 жилийн өмнөөс эхэлсэн асуудал байсан. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь бусад банкнуудаас 2-3 дахин бага хэмжээнд 2-3 жил гаруй явсан байсан. Энэ хугацаанд өөрийнхөө активыг нэмээд байсан боловч, хөрөнгөө нэмж чадахгүй явсаар байсан тул өөрийн хөрөнгөө хангалтгүй, нэмж чадахгүй болсон гэдэг үндэслэлээр  энэ банкыг татан буулгах арга хэмжээ авсан. Одоо Монголын банкны систем анх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад З банк байсан. Хадгаламж банк маань ганцаараа үлдсэн байсан учраас сая энэ арга хэмжээнд аргагүй орсон. Бусад банк бол өөрийн хөрөнгийн хүрэлцээ  хүрэлцээтэй байгаа. Яг одоо монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа банкууд маань Монголбанкнаас явуулдаг шалгаруулалтыг хангаж байгаа. Бүх банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ хангалттай байгаа. Энэ жил дүрмийн сангийн цэсээ 2 дахин нэмсэн боловч банкнуудын үзүүлэлтүүд сайн байгаа. Саяны Хадгаламж банкны асуудал бол онцгой тохиолдол. Олон жилийн өмнөөс эхэлсэн байсан. Сая бид нар зах зээлд доргион багатай, хадгаламж эзэмшигч, харилцагчидад нь алдагдалгүй, ялангуяа Хадгаламж банканд ажиллаж байсан ЗООО ажилчдын нэг нь ч ажлын байраа алдалгүйгээр, богино хугацаанд хийх зайлшгүй шаардлага гарсан. Бид нараас нилээд их ажил, хөдөлмөр, ажилбарууд шаардагдсан. Төрийн өмчийн банк Монголын Эдийн засаг дотор, банкны систем  дотор онолын хувьд байж болох хэдий ч, зохистой  засаглалын шалгуур үзүүлэлтээр ч, зах зээлийн өрсөлдөөн, зохицуулалтаар ч, Монголын банкны системд байх нь зохимжгүй юм гэдэг үүднээс, Монголбанкны зүгээс сүүлийн 2-3 жил /төрийн банкыг байгуулагдсан цагаас нь хойш/ хувьчлах жагсаалтанд оруулж өгөөч гэсэн саналыг гаргасан. Энэ жил ч гэсэн бид нар шийдээ өгсөн хэвээр байгаа. Мэдээж шийдвэр Засгийн газар, УИХ-ийн түвшинд гарах учраас манай Монголбанкнаас гаргадаг санал маань ерөнхийдөө нэг жигд төрийн өмчийн банк гээд зохистой засаглалын шаардлагагууд дээрээс нь зах зээлийн өрсөлдөөнд тавьдаг шаардлагууд, банкан дээр тавьдаг өөр өөрийн бусад шалгуур үзүүлэлэлтүүд яг адилхан үйлчилж байгаа. Монголбанкны зүгээс ялгаварлалгүй, нэг төрлийн шалгуур үзүүлэлтүүдээр бүх банкуудаа хянахыг хичээдэг. Энэ түвшинд авч явахыг хичээж байгаа. Д.Ганбат гишүүний асуултанд товч хариулья гэвэл, ер нь Монголбанкны хувьд төрийн өмчийн банк эдийн засаг дотор байх нь зохимжгүй юм гэсэн дүгнэлттэй байгаа.

С.Дэмбэрэл: -  Би Д.Ганбат гишүүний асуултанд бас тодруулж хариулья. Өчигдөр орой  ажлын хэсэг дээр төрийн өмчийн банк, хөгжлийн банкны хоёрын талаар ярилцсан. Төрийн өмчийн банкыг цаашид, сайн засаглалын, банкны секторт, 2014 онд хэрэгжих Монголбанкны 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд, эдийн засгийн байнгын хорооны протоколоор тусгагдах сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлэх энэ үйлд ажиллагаанд Төрийн өмчийн банк мэдээж хамрагдана. Түүнээс гадна хувьчлалын асуудал зохистой эсэх талаар ярья гэж протоколоор үүрэг өгөгдсөн байгаа. Дээр нь, хамгийн гол нь, Хөгжлийн банк өнөөдрийн нөхцөлд, Монголбанк болон Монголд байгаа банкны системийн гадна оршиж байна. Банкны системийн бүрэлдэхүүн хэсэг болгох нь зохистой эсэх талаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ярих талаар бас протоколоор тэмдэглэгдсэн  байгаа.

Д.Дэмбэрэл: - “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг УИХ-ийн тогтоолоор үргэлжлүүлье гэсэн заалт орж ирж байгаа юм байна. Энэ “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг анх эхлэхдээ, УИХ-аас огт асуугаагүй зүйл шүү дээ. Тэгээд одоо хуучныгаа цайруулах гэж байгаа юм шиг дараачийн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг УИХ-аас тогтоолоор зөвшөөрөл авах гээд байх шаардлага байхгүй гэж бодож байна. Ерөөсөө энэ үнэ тогтворжуулах хөтөлбөрийн цаана З тэрбум ам.доллар зарцуулсан гэдэг байхаа? Ийм их мөнгийг төсвөөс гадуур явж байгаа юм шиг байдалд руу орж байгаа. Хөгжлийн банкаар дамжаад явж байна. Тэгэхээр УИХ ийм зүйлийг мэдэхгүй өнгөрүүлж байгаа ч юм шиг, эсвэл одоо мэдчихээд залруулах гээд байгаа юм шиг ийм байдалд орчихоод байна.

Хоёрдугаарт, үүний цаана зохисгүй яриа их гарч байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улс төрчдийн ар талыг бэхжүүлэхийн тулд цөөн тооны компаниудад очдог гэдэг яриа гарсныг ЭЗ-ийн байнгын хороон анзаарсан уу үгүй юу? Энэ үнэхээр тийм байдалтай болж байгаа.  Цөөхөн компаниудад өгчихдөг. Ямар компанид өгсөн бэ гэхээр, тендер шалгаруулсан юмуу, үгүй юу, бүү мэд. Энэ их зохисгүй юм болж байгаа. Бид нар мах, сүү, ноолуурын асуудлыг дэмжлэг үзүүлэхдээ бүгдэд нь, нийтэд нь дэмжлэг үзүүлэх байдлаар явдаг  болохоос биш, ганц нэгээр нь салгаж урамшуулдаггүй. Тэгж дэмжинэ гэдэг нь буруу болоод байна. Энэ нь шудрага өрсөлдөөнд муу нөлөө үзүүлж байна. Шудрага өрсөлдөөнөөр тогтдог үнийг захиргаадан, урамшуулал байдлаар зарим хэсгийн дэмжлэгтэйгээр ийм компаниудыг гаргаж, үнэ тогтворжуулах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас үүнийг цаашид УИХ дэмжих шаардлагагүй гэж үзэж байна. 2-рт, үнэ тогтворжуулах, валютын ханшийг тогтворжуулахтай холбоотой асуудал л даа. Монголбанк хичнээн хэмжээний валютыг, төгрөг долларын ханшийг тогтворжуулахад зориулан гаргасан юм бэ? Одоо манай дотоодод валютын нөөц хичнээн байгаа юм бэ? Одоо 1700 болчихоод байгаа валютын ханшийн төгрөгийн уналтыг цаашид зогсоох юмуу ийм байдлаар үргэлжлээд байх юмуу? Үүнд хариулт өгч байж, банкны, мөнгөний бодлогын асуултыг шийдэх ёстой л гэж би бодож байна. Үүнийг Байнгын хороо хариулах юмуу, Монгол банк хариулах юмуу? Ер нь яагаад Монголбанк энэ асуултыг сонирхоод байгаа юм бэ? Энэ бол Засгийн газрын ажил. Тэнд ярьж байгаад, УИХ-д асуудлаа тавиад шийдвэл  шийддэг юм байгаа биз. Хариулт сонсох бодолтой байна.

Б.Гарамгайбаатар: - За би асуултанд хариулъя. Ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар нэмж хариулна байхаа. 2013 оны мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд бол Засгийн газартай Монголбанк хамтран гэрээ байгуулж, гол нэрийн бараан бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах тухай асуудал байгаагүй юм. Харин энэ удаагийнхад энэ орж ирж байгаа юм. Энэ нь яагаад орж ирж байна вэ гэхээр, Монголбанканд сүүлийн 19 жилийн хугацаанд хийгдээгүй тийм хяналт шалгалтын ажлыг ЭЗ-ийн байнгын хороо саяхан хийсэн. С.Дэмбэрэл гишүүн ахлаад шалгалт хийсэн. Энэ хийсэн шалгалтанд бид ЭЗ-ийн байнгын хорооны гишүүд, УИХ-ын тамгын газрын дэргэдэх мэргэжлийн хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ажилтнуудыг татан оролцуулсанаас гадна ерөнхий аудитад хүсэлт тавьж, давхар шалгалт оруулсан. Энэ шалгалтын явцад гол бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хувьд хамтран ажилласан ажиллагаа нь үр дүнтэй болсон байна гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг удахгүй эдийн засгийн байнгын хороогоор оруулж хэлэлцэнэ. Тиймээс бид нар 2014 оны үндсэн чиглэлд оруулж ирж байгааг нь дэмжиж, цаашдаа тодорхой хэмжээгээр хэрэгжүүлэхэд ач холбогдол нь буураагүй юм байна гэж үзэн үүнийг оруулж ирж байгаа юм. Таны хэлж байгаа шиг тодорхой компаниудын юмуу, улс төрчдийн ар талыг бэхжүүлэх, баталгаажуулах  тийм ажиллагаа хийгдээгүй гэдэг нь шалгалтаар нотлогдсон. Яах аргагүй монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа, тодорхой чадвартай болсон, том аж ахуйн нэгжүүдэдтэй энэ гэрээнүүд хийгдэж, дэмжлэг туслалцаа үзүүлэх, ард иргэдийн нуруун дээр ирж байгаа ачаалалыг багасгахын тулд үр дүнтэй ажилласан гэж байнгын хороо үзсэн. С.Дэмбэрэл гишүүн нэмж хариулна биз.

С.Дэмбэрэл: - Миний ахалж байгаа ажлын хэсэгт хөтөлбөрийг дэд хөтөлбөр бүрээр нь нарийн шинжилгээ хийсэн. Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн дутагдалтай болон ололттой талуудыг олж гаргасан. Үүний үндсэн дээр 2014 оны мөнгөний бодлого дээр Д.Дэмбэрэл гуайн саяны хэлсэн хөтөлбөрийн хяналтыг сайжруулах талаар заалтууд нэмж орж ирсэн. Сайжруулж, мөн шудрага бус өрсөлдөөн үүсэхээс сэргийлэх гэсэндээ яг энэ заалтынхаа ард нийт эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зорилгоор, түүн дотроо бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн чиглэлээр Монголбанк, Засгийн газар хамтран ажиллах бас нэг заалт оруулсан. Валютын ханшны хувьд бол, анхны төслөөр макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, валютын ханш уян хатан тогтоно гэсэн заалт маань одоо 5-6 заалт болоод институци талаас нь, валютын ханшны зах зээлийг сайжруулах, бас хяналтыг тавих, валютын орох гарах урсгал дээр төрийн институцүүдийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр, санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуулийн дагуу, төв банкны хуулинд өөрчлөлт оруулах гэх мэтийн иж бүрэн анализ дүгнэлтээр суурилсан заалтууд энэ 2014 оны мөнгөний бодлогын чиглэлд туссан гэдгийг хэлэх нь зүйтэй байхаа.

Ч.Хүрэлбаатар: - Би З асуулт асууя гэж бодсон юм. Эхний асуултыг нь төсвийн байнгын хороон дээр, төсвийн 2-р хэлэлцүүлэгийн үеэр асууя гэж бодож байсан боловч, тэр үед асуух боломж өгөөгүй. Тэгэхээр, сая бидний 2-р хэлэлцүүлгийн үед хэлсэн улсын төсөв дээр ам доллартай харьцах төгрөгийн ханшыг 1384 гэж засгийн газрын оруулж ирсэнээр нь баталсан. Валютын ханшийг 1 ам.доллор 1384 болно гэдэгт итгэж суугаа хүн энэ зааланд байгаа юу? Байхгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө төсвийн тухай хуулиараа үнэн зөв гарганаа гэж баталчихаад бүгд хуйвалдаад, кноп дараад баталчихлаа. Тэгээд 2-р хэлэлцүүлгээ хийчихлээ. Тэгэхээр би одоо Монголбанкнаас асууя гэж бодож байна. За яахав төсвөө ингээд худлаа баталчихдаг юм байж. Ингэхэд Монголбанк тооцоогоо дотооддоо валютын ханшийг хэд гэж авч байгаа вэ? Мэдээж тооцоондоо нэг ханш ашиглаж байгаа байлгүй. Бүр нууц юм бол, 1386-р илүү авч байгаа юу, дутуу авч байгаа юу гэдгийгээ л хэлчих. Эхний асуулт нь энэ.

2-р асуулт нь, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэдэг юмаа болимоор байна. Яагаад гэвэл энэ чинь хууль бус шүү дээ. Монгол улсын төсвийн тухай хуулиийн 49-ын З-р зүйл дээр та бүхэн үзээрэй. “Өр үүсгэж бий болгосон хөрөнгөөр, зөвхөн төсөвт тусгасан төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлнэ” гээд заачихсан. Гэтэл бид нар энэ заалтыг баталсанаараа монгол улсын хуулийг зөрчих болж байна. Бүх юм төсвөөс гадуур явж байна. Эцэстээ бид нар юу алж байна гэхээр эдийн засгаа алж байна. Төсөвт оруулахгүй байна гээд өөрсдийгөө хуураад, дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдал 2 хувьдаа хүрээгүй байна гэдгээр өөрсдийгөө хуураад яваад байгаа. Үнэн хэрэг дээрээ ард иргэдийг, нэн ялангуяа аж ахуйн нэгжүүдийг хуурч байгаа. Төсвийн алдагдал чинь дотоодын нийт бүтээгдэхүүний 20-30 хувь хүрэхээрээ долларын ханш чинь өсдөг. Эргээд энэ өссөнөөрөө ард түмний идэж байгаа, валютаар орж ирдэг цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр гэх мэтийн барааг чинь ард түмэн кармаанаасаа төлж байгаа шүү дээ. Тэгэхээр хууль зөрчсөн энэ зүйлийг мөнгөний бодлого дээрээсээ авч хаямаар байна. Одоо яахав үнэ тогтворжуулна гээд л үнэн хэрэг дээрээ томоохон аж ахуйн нэгжүүд хувааж авч байгаа шүү дээ. Ард түмний олонход нь ажлын байр бий болгодог жижиг дунд хэвшлийнхэнд хаана нь ч хүрэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ булхай хийдэг, зах зээлийг номоор нь явуулдаггүй, гажуулдаг, ийм хөтөлбөрийг яах гэж үргэлжлүүлэх гээд байгаа юм бэ? Үүнийг болимоор байна.

Өөр нэг зүйл бол С.Дэмбэрэл даргаа, валютын савлагааны үр дүнд үүссэн эрсдлийг компани, банк, Засгийн газар хувааж төлөх нь. Нэг том компани валютын зээл авчихаад, түүн дээрээ алдагдал гаргавал компани, банк, Засгийн газар 3 хувааж төлөх нь л дээ. Агуулга нь, угтаа бол тэр компани зах зээлийн горимын дагуу, эрсдэл байвал даатгалд даатгуулаад явдаг болохоос биш, энэ үнэндээ Засгийн газарт хамаагүй. Тэгэхээр валютын ханшны өөрчлөлтөөс болоод, жишээлбэл цагаан будааны үнэ 1 кг нь 400 төгрөгөөр нэмэгдсэн тохиолдолд ард түмэн аваад хэрэглэж байгаа шүү дээ. Тэгвэл тэрийг нь ард түмэнд  буцааж өгөх юмуу? Тэгэхээр зөвхөн аж ахуйн нэгжүүдийн талд, тэр тусмаа томоохон аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт нийцсэн мөнгөний бодлогын энэ 2 том заалтыг авч хаямаар байна. Энэ дээр байр сууриа илэрхийлж өгөөч.

С.Дэмбэрэл: - Монголбанк миний үгэн дээр нэмж хэлнэ биз. Одоогийн байдлаар 1384-ын тухай Монголбанкнаас асуусан шүү дээ. Тэрнийг яах юм? Валютын хашны талаар ирэх жилийн төсөөллийн талаар төрийн институциуд өөр өөрийн байр суурьтай. Өөрөөр хэлбэл 1380. Тийм учраас энэ дээр ямар заалт оруулж ирсэн бэ гэвэл, нэгдсэн нэг аргачлал, мэдээллийн нэг эх сурвалжаар валютын ханшны дараа жилийн төсөөллийг хийж бай гэсэн ийм үүргийг өгч байгаа. Миний хувийн байр суурь энд чухал биш байх. Хамгийн гол нь, ажлын хэсгийн байр суурь бол нэгдсэн нэг аргачлалаар, өөрөөр хэлбэл Эдийн засгийн хөгжлийн яаман дээр жижиг, нээлттэй эдийн засгаар тооцдог гэдгийг болих хэрэгтэй. Монголбанканд олон жил энэ валютын ханшийн төсөөллийг хийдэг, тусгай, өөрийнх нь бүтэц байдаг. Энэ бүтэц дээр нь тулгуурлаад, ноднин жилийн төсөөлөл буюу 2013 оны 1 сарын 23-нд хийсэн төсөөллөөр бол валютын ханшийг 1450 аар тооцож  байсан байна. Мөнгөний бодлогын зөвлөлөөр ярьж байсан протоколыг нь би уншсан. Ийм байдлаар тооцоолж явсан байна. Процесс явагдсан. Одоо тэгэхэд таны хэлдэг бол үнэн. Үнэхээр хариуцлагагүй төсвөө баталж байна. 1387 гэж хэн, хаанаас, яаж гаргаж ирсэн, ямар аргачлалаар гаргасан гэдэг нь тодорхой биш байна. Тийм учраас мөнгөний бодлогод та бүхэн төрийн институцүүд, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг Монголбанк, Засгийн газар та бүхэн үүнээс хойш, түүнээс цааш валютын ханшны талаар УИХ-ын гишүүд болон ард түмнээ битгий төөрөгдүүл. Тийм учраас тогтсон нэг аргачлалтай, нэгдсэн нэг аргачлалтай, мэдээллийн нэг эх сурвалжтай байх ёстой гэсэн заалтыг оруулж өгөх саналтай байгаа.

2-р асуултын хувьд, “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоомоор байна.” гэж байна. Энэ талаар хүн бүр янз бүрээр ярьж байна. Хууль зөрчөөгүй. Энд ямарч хууль зөрчсөн зүйл алга. Ажлын хэсэгт маань олон гишүүд байгаа. Бид ярилцсан. Түүний дотор МАН-аас орсон хүмүүс ч байгаа. Гэхдээ, энэ мөнгөний бодлого ярьж байхад, ямар нэгэн улс төр ярьмааргүй байна. Надад энэ чухал биш.Цэвэр эдийн засгийн байдлаас, энэ хууль талаас нь үзэхэд, хууль зөрчөөгүй. Тэгээд дээрээс нь УИХ өөрөө даалгавар  өгчихсөн байгаа. Монголбанк анх удаа 2013 оныхоо мөнгөний бодлогод, энэ улсад явагдаж ирсэн мөнгөний бодлого дээр нэмээд, инфиляцийн нийлүүлэлтийн гаралтай юм их байна гэдгийг судалгаа шинжилгээгээр тогтоосон байна. Энэ бодлогын онолын үндэс нь ингэж гарч ирсэн. Тиймээс энэ маань үргэлжлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ би түрүүн хэлсэн, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд алдаа их гарсан байна. Жишээлбэл, валютын ханшны эрсдэл дээр зарим бүтээгдэхүүнийг бүхэлд нь хангаж чадаагүй. Энэ бол нэгдүгээрт, тухайн  компаний буруу. Зөв. Банкны энэ чиглэлээр нь засгийн газар өөрөө механизм бүрдүүлээгүй, тогтолцоо бүрдүүлээгүй байгаа нь бас бидний буруу, төрийн буруу. Ийм учраас рискийг хуваалцах  механизмыг тогтолцоо гэсэн утгаар нь бичсэн болохоос биш, шууд компенсаци өгөх утгаар бичсэн юм биш. Ер нь цаашдаа, 2014 онд, дунд хугацаанд, монголчууд бид ханшийг 1700 болохоор нь сандарч гүйгээд, 1800 болохоор нь улс төржүүлээд, 1900 болохоор нь бослого гаргах гээд ингээд ард иргэдийгээ цагаан будаагаар нь ч, шар будаагаар нь ч, элсэн чихрээр нь ч тэр ингэж зовоож байдаг тогтолцоог бид эс үйлдлээрээ бариад байх юмуу, ямар нэг юм бодлогоор хэлж өгөх ёстой юу гэдэг дээр нь хэлээд, энэ бодлого дээр нь суулгаж өгчихсөн. Тэр бодлого нь хир үр дүнтэй хэрэгжихийг бид... Ерөнхийдөө та З асуулт асуусан би бараг хариулчих шиг боллоо. Гэхдээ энд санал зөрөх юм гарч ирнэ. Гэхдээ та бүхэн, таныг ялангуяа бас энэ чиглэлээр ажилладаг хүний хувьд томьёоллуудыг маш их уншаад, маш их гүнзгийрүүлж нарийвчилж  асуугаарай гэж хичээнгүйлэн хүсье.

Б.Гарамгайбаатар: - Ч.Хүрэлбаатар гишүүний асуултанд нэмж хариулья. С.Дэмбэрэл гишүүн сая гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд тогтолцооны хөтөлбөр бол  хууль зөрчөөгүй гэдгийг хэлчихлээ. Энэ дээр бид нар том, жижиг олон компаниудтай уулзсан. Жишээлбэл, шатахууны томоос гадна, жижиг компаний эзэдтэй уулзсан. Энэ хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр,“Энэ бол бидэнд маш их дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Ялангуяа жирийн хэрэглэгчдийн авдаг шатахууны үнэ буурсан. Бөөний үнийн нийлүүлэлт нь тухайн компаниудын ашигт нөлөөлсөн. Үр дүнгээ өгсөн. Хувь хүн дээр ачаалал багасаж очсон” гэсэн юм. Энэ талаар тэд нар өөрсдөө хэлсэн. Үүнийг зогсоох уу гэхээр, зогсоолгүй үргэлжлүүлээч гэж хүсэлтээ гаргасан. Ингэхлээр энэ бол тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн гэж бид үзэж байна.

2-рт, Засгийн газар Монголбанк хамтарч, валютын эрсдэл үүрэх асуудал ч өчигдөр байнгын хороон дээр мөн яригдсан. Энэ нь тэр аж ахуйн нэгжид юмуу, тэд нарт ханшийн зөрүүг өгөх гээд байгаа юм биш л дээ. Яагаад гэвэл, жишээлбэл, бүтээн байгуулалтын ажлууд их хэмжээгээр хийгдэж байгаа. Аж ахуйн нэгжүүд томоохон бүтээн байгуулалтанд оролцохдоо эрсдэлээ тооцоолж ордог боловч, эрсдэл бидний тооцоолсоноос өөрөөр гарах юм бол, магадгүй засгийн газрын буруугаас юм уу, эсвэл санхүүгийн байгууллагын буруугаас болох юм бол тухайн аж ахуйн нэгжүүдийн эрсдэлийг тодорхой хэмжээгээр өөрсдөө хариуцлагаа тооцож хүлээдэг байх зарчим руу оруулах гэсэн ийм оролдлогыг л бид хийж байгаа юм. Бид нар бол арай өөр, сонгодог зах зээлийн гэдэг ч юм уу, хэрэглэгч, нийлүүлэгч, хяналт тавьж байгаа байгууллагууд харилцан бие биенийхээ өмнө хариуцлага хүлээдэг байя гсэн зарчмыг л бий болгоход чиглэсэн оролдлогыг хийж байгаагаараа онцлогтой юм...

 

/үргэлжлэл бий./

Буу халах уу?
Latajah Pa(C)Rez Cuervo - 21 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 21 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 21 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 21 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 21 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 21 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 21 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 21 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->