demberels@parliament.mn   51 261503

Өнгөрсөн хугацаанд ил тод, хариуцлагатай уул уурхай байж чадаагүй учраас реформ хэрэгтэй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 838

11 дүгээр сарын 19-ний Мягмар гарагт “Газрын тосны тухай” хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болсон. Хуралдааны тэмдэглэлээс:

С.Дэмбэрэл: - Асуух зүйл байна. “Эрдэс баялгын салбарт төрөөс баримтлах бодлого” дотор, төрөөс эрдэс баялгын салбарт, түүн дотроо газрын тосны салбарт оролцох оролцооны тухай тодорхой заалт орж байгаа. Өөр заалтууд ч нэмэгдэнэ. Төр бол зохицуулах үүргээ л голлон гүйцэтгэхээс биш, олборлох, боловсруулах үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн байдлаар тусгагдаж байгаа. Саяхан Ерөнхийлөгчийн маань хэлсэн тэр “ТОМ ТӨР”-өөс “УХААЛАГ ТӨР” рүү гэж хэлсэн тэр санааны дагуу бол төрийн байгуулагууд цаашид хуулийн ферм буюу ерөнхий гэрээлэгчийн үүрэг л гүйцэтгэдэг байхаар тусгагдаж байгаа. Би үүнийг их зөв гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл төр байгаа баялагыг ухдаггүй, юм зөөж зөөвөрлөдөггүй, боловруулах гээд чаддаггүй, ажил нь явдаггүй. Харин үүнийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, хувийн салбарынхан хийнэ. Төрийг төлөөлж байгаа төрийн өмчит газар юм уу, агентлаг нь “grantor or contractor” буюу “зөвшөөрөл олгогч, ерөнхий гэрээлэгч байх” гэсэн суурь ойлголт орж ирсэн. Харин энэ хуулинд энэ байдал яаж туссан бэ? Үүнийг хэрхэн тусгасанаас шалтгаалж, энэ төсөл чинь “урагшаа харсан хууль” уу, “арагшаа харсан хууль” уу гэдэг нь тодорно. Төрийн оролцоог бэхжүүлэх гэж болсон болоогүй юм хийдэг байж болохгүй.

“Эрдэс баялгын салбарт баримтлах бодлого”-ын 2 дахь зарчим бол мөн л газрын тосны салбарт шууд хамаатай. Энэ нь “ил тод, хариуцлагатай” газрын тосны бизнесийг хөгжүүлэх тухай зарчим юм. Энэ зарчим хаана, яаж, ямар үгээр, хэрхэн туссан бэ? Ил тод байдал нь яаж явагдахаар орсон бэ, хариуцлагатай уул уурхайн байдал нь хэрхэн хангагдах юм бэ? Энэ 2 суурь зарчмыг сайн, тодорхой тусгаж чадсан бол энэ бодлогод нийцсэн, удаан ашиглахаар сайн хууль болно. Тэгж чадаагүй, зөвхөн аль нэг байгуулагын, тухайлбал газрын тосны асуудал эрхэлсэн газрын хууль эрх зүйн байдлыг л хуульчилж өгөөд, тэр нь нэг юм зохиож яриа, тэр нь нэг юм хийх гэж оролдоод, өөрсдөө бизнес явуулах гэж ноцолдоод эхэлвэл олигтой юм болохгүй. Хууль эрхзүйн орчныг нь сайтар бүрдүүлээд, түүн дээрээ бусдаар юм хийлгэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдаар юм хийлгэх асуудлыг л энэ сайтар тусгаж чадвал орчин үеийн хууль болно.

Газрын тосны салбарт бүтээгдхүүн хуваах гэрээнээс гадна өөр ямар ямар хэлбэрүүд орж байгаа вэ? Энэ зөвхөн бүтээгдхүүн хуваах асуудлыг зохицуулсан хууль юм уу, эсвэл газрын тосны салбарт яг адилхан эрдэс баялгын салбар гэсэн утгаар явна уу? Төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрхэн зохицуулсан юм бэ гэсэн ийм 3 асуултанд хариулна уу.

Хариулт: - Одоо байгаа газрын тосны салбарт хэрэгжиж байгаа хууль болон практик маань угаасаа хувийн хэвшилд тулгуурласан хэлбэртэй байгаа. Үүнийг хэвээр нь хадгалсан төсөл. Учир нь ихэнх талбайд бүтээгдхүүн хувах гэрээ байгуулагдчихсан байгаа тул одоогийн жишиг цаашид ч явагдана. Төрийн оролцоог бид хүнд сурталгүй болгоё гэсэн чиглэлийг нэлээн баримталж, оруулсан. Одоо бол “Бүтээгдхүүн хуваах гэрээ” байгуулах гэж засгийн газраар 4-5 удаа дамждаг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ордог. Үүнийг нэлээд багасгаж төслийг боловсруулсан. Газрын тосны газар маань өөрөө хяналтаа давхар хийдэг. Энэ хуулиар хяналтыг нь салгаад, илүү мэргэжлийн, хөндлөнгийн хүмүүсээр хийлгэдэг болгохоор заасан. Газрын тосны газрын чиг үүргийг багасгасан. Ерөнхийдөө бүртгэдэг, үйл ажиллагааны төлөвлөгөөг нь хүлээж авдаг байдалтай болж байгаа.

Ил тод, хариуцлагатай байдал бол угаасаа энэ дээр тодорхой заагдсан. “Захиалга хүлээж авах болон гэрээ нь нээлттэй, ил тод байна” гэж заачихсан байгаа. дээр нь бодлого гарсаны дараа бид, “Олборлох салбарын ил тод байдлын тухай хууль” гээд бие даасан хууль өргөн барихаар бэлдэж байна. Тэр хууль дээр ямар ямар асуудлыг байгууллагын нууц гэж үзэх юм бэ, ямар нь ил байх ёстой вэ гэдгийг зааж өгөх болно.

Гэрээний хувьд, одоогийн бүтээгдхүүн хуваах гэрээгээрээ явна. Газрын тосны хуулийг батлуулж байгаагийн нэг онцлог нь занар, битани зэрэг урьд нь аль хуулиар явагдах нь тодорхой бус байсан шинэ төрлийн эрдэс баялгуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах цоо шинэ эрх зүйн орчныг бий болгож байгаа явдал юм. Эд нар нь нэлээд эрсдэлтэй байдаг учраас заавал бүтээгдхүүн хуваах гэрээ байгуул гэж шахахгүй. Концессийн гэрээ, эрсдэл хуваах гэрээ, үйлчилгээний гэрээний аль нэгийг хийж болно.

С.Дэмбэрэл: - Тийм гэрээнүүдийг чинь л би тодруулж асуугаад байна л даа. Өөрөөр хэлбэл концессийн гэрээ болон бусад гэрээ чинь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрүүд шүү дээ. Хувийн хэвшлийнхэний дангаараа болон холимог хэлбэрээр ажиллах маш олон янзын гэрээний хэлбэрүүд бий шүү. Орчин үеийн газрын тосны хуулиудад энэ чиглэлийн хэлбэрүүд хэрэгжих боломжийг хэр заасан байна вэ? Үүнийгээ хэр тодорхой оруулсан юм бэ?

Дараагийн нэг асуулт бол, нэг хөрөнгө оруулагч компани, жишээлбэл, Вержиния аралд бүртгэлтэй компаниудыг дэлхий даяараа шахаж байна. Ил тод биш, маргааш нь алга болчихдог компаниудыг хуулинд яаж зааж оруулж байна вэ? Офшор бүсэд бүртгэгдсэн компаниуд яах вэ? Хариуцлагыг нь яах вэ? Орчин үеийн гэрээний хариуцлагад ийм компаниуд ордоггүй. Хэзээ ч алга болчихдог ийм кампаниудтай гэрээ байгуулдаггүй байх ёстой. Тийм биз? Тэгэхээр энэ утгаараа хариуцлагатай уул уурхай гэдэг утгаар нь асуудлыг яаж тусгаж өгсөн бэ гэдгийг би лавлаад байна. 

Мөн үүнээс гадна “тогтвортой уул уурхай” /Sustainable/ гэж ярьж байгаа. Тогтвортой газрын тосны олборлолт, ашиглалтын тухай, ялангуяа байгаль орчны үнэлгээ дүгнэлт хийх тухай эрдэс баялагын салбарт баримтлах бодлого дотор орж байгаа тэр бүх үзэл баримтлал, ерөнхий зарчмуудыг энэ хуулиндаа тусгаж, оруулахгүй бол бид тийм бодлогын баримт бичиг, үзэл баримтлал гаргах хэрэггүй болно. Тийм биз? Тэгэхээр тэр бүхнийг оруулж байгаа юу гэдгийг л би маш тодорхой мэдэх гэж асуугаад байгаа юм. Яг сайн оруулж чадаж байгаа юу? Гэрээний тэр олон янзын хэлбэрүүдийн яг аль аль нь газрын тосны салбарт хийгдэх юм бэ? Алийг нь хийхгүй юм бэ? Тэгээд хариуцлагатай, тогтвортой, ил тод газрын тосны бизнес эрхэлнэ гэдгийг нэг бүрчлэн заасан тэр заалтууд байна уу? Тийм юм байх уу? Үүнийг тусгай хуулиар зохицуулна гэж бодож байгаа бол худлаа. Жишээлбэл, Хууль зүйн байнгын хороон дээр “Мөрдөх албаны тухай” хуулийг хэлэлцэж байх үед зарим зүйлийг тусад нь хууль боловсруулж, зохицуулна гэж ярьж байгаад, дөнгөж өчигдрийн хурлаар “Давтагдаж болно. Үзэл санаа нь энд заавал суусан байх ёстой” гэдэг дүгнэлтэнд хүрлээ шүү дээ. Тэгж салбар хууль бүхэн дээр үзэл санаа, зарчим бүхнээ суулгаж байж гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар чинь үүнийг уншаад, “энэ хуулиар Монгол улс ийм бодлого баримталж байгаа юм байна. Бид хариуцлагатай байх ёстой юм байна. Ил тод үйл ажиллагаа явуулж, нээлттэй мэдээлэх ёстой юм байна. Нийгмийн хариуцлага хүлээх юм байна. Сайн засаглалтай болох гэж байгаа юм байна. Хөрөнгө оруулалтын ийм ийм хэлбэрүүдийг хүлээж авах юм байна. Тэгж байж тогтвортой ажиллах боломжоор хангагдах юм байна...” гэхчилэн ойлголт аваад “миний компани Вержиния арал дээр бүртгэлтэй учраас энд ажиллаж болохгүй юм байна. Дурын компанид зөвшөөрөл олгохгүй юм байна” гэдгийгээ мэдэж авч байх ёстой. Тэр Вержиния арал дээр бүртгэлтэй компаниуд чинь татвараас зайлсхийдэг, зугтдаг компаниуд гэсэн үг. Тэр бол татвараас зугтаах хэлбэр юм шүү дээ. Энэ чинь хариуцлагагүй гэсэн үг. Хариуцлагагүй компанийг хариуцлагатай ажиллана гэж итгэж гэрээ байгуулдаггүй. Ийм асуудлуудыг бүгдийг нь оруулж тусгасан уу? Өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаа явуулсан газрын тосны компаниуд ил тод байж чадаагүй шүү дээ. Хариуцлагатай байж чадаагүй. Тийм байхад хуучнаа үргэлжлүүлнэ гэж байж болох уу? Одоо реформ хийх шаардлагатай. Тийм реформыг энэ хуулиар хийх нөхцөлийг хангасан уу гэдгийг би асууж байна. Ийм юмнууд орсон бол энэ сайн хууль. Үгүй бол зүгээр нэг байгууллагын хуульчилсан журам болно.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->